З.Боргилмаа: Сэтгүүлчдийн биед халдсан асуудалд цагдаагийн байгууллага буруугаа хүлээхгүй байна

Aдмин / Хууль

Өнгөрсөн тавдугаар сард Ардчилсан намын гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлах үед үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчид цагдаагийн хөлд үрэгдэн газар унасан тохиолдол гарсан. Энэ явдлын дараа Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хууль зүй дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газарт гомдол, шаардлага хүргүүлжээ.

Энэ шаардлагын хариуд цагдаагийн байгууллагаас сэтгүүлч өөрөө унаад, нийгэмд буруу ойлголт төрүүлсэн, цагдаагийн байгууллага сэтгүүлчдийн ажилд саад хийгээгүй, эсрэгээрээ сэтгүүлчид цагдаагийнхны ажилд саад болсон гэх хариу явуулсан байна. Энэ маргааны явцын талаар Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа:"Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болон түүнээс хоёр хоногийн өмнө болон дараа нь болсон үйл явдлуудын талаар бид шаардлага гаргаж ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга зэрэг хууль хүчний байгууллагын удирдлагуудад албан шаардлага хүргүүлсэн.

Тэр шаардлага нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд цагдаа хүчний байгууллагын алба хаагчид саад учруулсан. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний эсрэг үйлдэл болсон. Нөгөө талаас сэтгүүлчдийн биед, эрүүл мэндэд халдсан үйл явдал боллоо. Үүнд холбогдох буруутай хүмүүсийг олж тогтоох, буруу зөвийг ялгах, энэ үйлдэлдээ цагдаагийн удирдлагууд хариулт өгөхийг шаардсан утгатай албан шаардлагуудыг бид гаргаж нийгэмд мэдээлсэн.

Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө улс төр халсан хүнд нөхцөл байлаа. Парламентын сөрөг хүчин талбайд өлсгөлөн зарлаж байсан. Нөгөө талаар хөл хорионы нөхцөл байсан учраас иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал, иргэд мэдээллийн сувгаар мэдээлэл авч байсан. Өлсгөлөн зарлаж байсан үйл явдлыг сурвалжлахаар талбай руу нэвтрэх гэсэн сэтгүүлчдэд цагдаагийн алба хаагчид шаардлага тавиад улмаар хүч хэрэглэж түлхэж унагаасан. Энэ үйл явдлын хохирогч болсон сэтгүүлч нь NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр. Д.Уламбаярыг түлхүүлж унаснаас хэд хоногийн дараа талбай дээрх үйл явдлыг сурвалжлах гэсэн сэтгүүлчдэд хүч хэрэглэж, Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаа болон Bolod.mn сайтын сэтгүүлч С.Чинтогтох нар мөн унасан.

Нэгдүгээрт, ямар үйл явдлыг сурвалжлах, сурвалжлахгүйг шийдсэн цензур тавьсан үйл явдал. Үүнийг хүчний байгууллагуудаар дамжуулж хэрэгжүүлсэн.

Хоёрдугаарт, ямар шаардлага тавьсан бай сэтгүүлчийн биед халдах, түлхэгдэх, цохигдох, унах зүй бус үйлдэл байж болохгүй. Энэ асуудалд буруутай хүмүүст нь хариуцлага тооцож өгнө үү гэсэн шаардлага хүргэсэн.

Бид эхний шаардлагаа ЦЕГ-ын дарга Ж.Болдод тавдугаар сарын 6-ны өдөр хаяглаж хүргүүлэхэд тавдугаар сарын 8-ны өдөр буцаж бичгээр хариу ирж "Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаагүй, бид цагдаагийн албаны тухайн хуульд /олон зүйл заалт дурдан/ зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан. Харин цагдаагийн алба хаагчдын мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгүүлчид саад учруулсан" гэсэн үнэлгээ дүгнэлт, байр суурь бүхий бичиг ирсэн.

Цагдаагийн албаны хуульд хэрэг зөрчил тарьсан үймээн самуун дэгдээсэн, зорчих хөдөлгөөн хязгаарласан, согтуу байсан, эрэн сурвалжлагдсан гэх мэт үйлдлүүдэд цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авах ёстой гэсэн заалтууд байна. Сэтгүүлчид ямар нэгэн хэрэг зөрчил хийгээгүй, үймээн самуун үүсгээгүй, согтуурч мансуураагүй, явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулаагүй, мэргэжлийн ажлаа хийгээд, иргэдэд мэдээлэл хүргэх гээд явж байсан.

Гэтэл яагаад гэмт хэрэгтэн шиг харьцаж, сэтгүүлчдийн биед халдаж байгаа вэ гэдэг үндэслэлээр бид дахиад хариу албан бичгээ явуулсан. Хариуд нь цагдаагийн албаны тухай хуулийн олон зүйл заалтыг хасаад 23 дугаар зүйлийг хэрэгжүүлсэн гэсэн тайлбарыг өгсөн. Мөн сэтгүүлчдийг алба хаагчдын хууль ёсны шаардлагыг зөрчих, биелүүлэхээс зайлсхийх, халдвар хамгааллын журам зөрчин, хамгаалалтын бүс рүү нэвтрэхийг завдсан, цагдаагийн алба хаагчийг хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна хэмээн заавал орно хэмээн дайрч цагдаагийн алба хаагчийн ажилд саад учруулсан гэж буцаагаад биднийг буруутгасан.

NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр унасан асуудлаараа иргэний хувиар гомдол гаргасан. Энэ асуудлаар цагдаагийн дотоод хяналт шалгалтын байгууллага ажиллаж, шалгалт хийж байна гэж Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хаягласан албан бичигтээ дурдсан байсан.

Мөн энэ ажлын хариуг сэтгүүлч Д.Уламбаярт өөрт нь хаягласан албан бичигтээ бичсэн байсан. Энэ албан бичигт цагдаагийн алба хаагч болон сэтгүүлчдийн хооронд үл ойлголцол үүсэж, түлхэлцэх үед таны газарт унасан нь иргэдэд сэтгүүлчийн биед халдсан гэх ойлголтыг төрүүлжээ гэсэн. Үүнээс сэтгүүлч өөрөө унасан нь нийгэмд буруу ойлголт төрүүлсэн гэсэн дүгнэлтийг цагдаа хийсэн байна.

Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаа, Bolod.mn сайтын сэтгүүлч С.Чинтогтох нарын биед хөхрөлт, зулгаралт зэрэг зөндөө сорви биед нь үүссэн байсан. Энэ хоёр сэтгүүлчийн биед халдсан асуудлыг шалгахад шаардлагатай байгаа сэтгүүлчдийн унах үеийн дүрс бичлэг хийсэн телевиз сайтуудын бичлэгийн хуулбарыг ирүүлж хамтарч ажиллана уу гэсэн. Нотлох баримтаа өөрсдөө цуглуулахгүй, ажлаа амарчилж биднээр нотлох баримтаа бүрдүүлэхийг хүссэн. Үүнд бид хариу өгөөгүй. Шалгалт явуулж байгаа цагдаа, хуулийн байгууллагын ур чадварын асуудал. Ингээд энэ асуудлыг шалгах явцдаа ямар дүрс бичлэг үзсэнийг мэдэхгүй. Ямар ч байсан эвлүүлэг байна гэсэн хариу өгсөн. Тухайн үед олон сайт телевиз шууд дамжуулалт хийж байсан учраас эвлүүлэг хийх боломжгүй.

Цагдаагийн алба хаагчдын ёс зүйг гайхаж байна. Илэрхий цагдаагийнхны хөлд үрэгдээд унасан байхад өөрсдөө унасан гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Буруугаа хүлээхгүй байна. Хүчний байгууллагын үйлчлэл байхгүйгээр өөрөө унасан гэсэн дүгнэлт гаргаж байна. Мөн шууд дамжуулалтыг эвлүүлэг гэж байгааг ойлгохгүй байна." гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.74] 2021-07-10 04:23:40

Дор байгаа олон комментыг үзээд, сэтгүүлчид бид арга барилаа өөрчлөхгүй юм бол болохоо байчихсан юм байна гэж сэтгэх цаг ирж дээ гэж санагдахгүй байна уу

зочин [202.9.46.178] 2021-07-09 12:15:06

Сэтгүүлч нэртэй хөлсний бичээчид худал үнэн мэдэгдэхгүй юм бичдэг шдэ шударга сэтгүүлч маш цөөн ховордсон

Зочин [66.181.179.44] 2021-07-09 09:26:41

emgelen bolormaa undaraa uhsen aluuslan daa berlind.

иргэн [202.9.47.62] 2021-07-08 20:06:42

Сэтгүүлч хууль сахиж , цагдаагийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. ХУУЛИЙН ӨМНӨ ХҮН БҮР ТЭГШ, СЭТГҮҮЛЧИД ИЛҮҮ ЭРХ ОЛГООГҮЙ

иргэн [66.181.161.110] 2021-07-08 18:13:10

Цагдаа бол хууль сахиулагч. Хууль зөрчсөн хэний хэнбэгуайд ч шаардлага тавих, зохицуулах, нийтийн аюулгүй, тайван байдлыг хамгаалах үүрэгтэй хүмүүс. Сэтгүүлч л бол дураараа загнаж байх эрхтэй юм биш ээ. Мөн л хуулинд захирагдах, гүйцэтгэж буй мэргэжлийн онцлогт тохирсон ёс зүйг баримталж ажиллах үүрэгтэх юм аа. Энэхүү ёсзүйгээ баримталж ажилла. Ард түмний нэрийг битгий буруу юманд ашигла. Ард түмэнд зөв мэдээлэл түгээн үүрэгтэй шүү

зочин [202.9.46.229] 2021-07-08 16:57:21

Энэ сэтгүүлч гэж нэр зүүсэн ярианы баялаг байхгүй худалаа хийрхсэн ёс зүйгүй хачин хүиүүс байна. Хараад ажаад байхнээ яаж нэг их хандалт авах уу яаж нэг сүрхий болох нэрээ гаргах уу гэсэн сонин амбицтай гарууд байна.

Харилцан адил нөхцөл бий болгосон. [103.57.94.168] 2021-07-08 16:04:41

Цагдаагийн биед ч гэсэн сэтгүүлчидтэй мөргөлдөх, зургийн камерын тогтоогчийн хатуу хөлөнд цохиулснаас болж цагдаагийн хөл, гуя, гаранд хөхрөлт, шалбаралт үүссэн ш дээ. Мөн унасан сэтгүүлчийг өргөх гэж байгаад ойр тойрны хүмүүст зэмлүүлж, цохиулж цагдаа нар сэтгэл санааны дарамтанд орсон. Сэтгүүлчид тэнд очсоноос болж журам сахиулж байсан цагдаа нарт аюул учруулсан. Иймд харилцан нэг нэгэндээ аюул ч учруулсан, гэмтэл ч учруулсан.

Иргэн [66.181.161.210] 2021-07-08 15:15:40

Мөнгөний жагсагч гудамжны шантаажчин сэтгүүлч нэртэй та нар гүтгэж л чадна өөр чадах юм байхгүй

Аа тийм... [122.201.21.96] 2021-07-08 14:37:05

Дөрөвдөгч засаглал.. гээд сүүлийн үед сэтгүүлэчид дэндүү давруун, олонхи нь хөлсний бичээч болсон нь үнэн шиг харагддаг. Бас олноос онцгорйч гэм хэрэгт ороолдсон ч шүүхээр биш, сэтгүүлчдийн ёсзүйн хороогоор асуудлаа шийдүүлнэ ч гэнэ үү, хачин юм их яриад байсан даа.

иргэн [66.181.161.110] 2021-07-08 13:55:55

Сэтгүүлчид та нар өөрсдөө мөн ёс зүйтэй баймаар байна. Хүдал, сөрөг үйлдлийг дэвэргэсэн, нэг талыг барьсан, өөрийн үзэл бодлыг бусдад тулгасан мэдээлэл цацаж үндсэн үүргээ зөрчих явдал түгээмэл байна .Үүнийгээ анхаарч, зогсоо. Өөрсдөө бичиг баримтаа үзүүлж, зохих ёсоор өөрийгөө танилцуулж цагдаа болон бусад хүмүүстэй харьцах ёстой. Хэн нэгэн микрофон барьсан бүгдэд мэдээлэл өгөх ёсгүй

zochin [202.55.191.194] 2021-07-08 11:13:30

Bayaraa uuruu unachihsan bnalee shdee. Bichleg ni todorhoi bna. yum bol tsagdaaruu dairdag bdlaa boli. suuliin ued tsagdaa irgedee hundeldeg irged bi gesen uzleer tsagdaag dairdag boljee.

ЗОЧИН [202.126.89.225] 2021-07-08 09:59:12

СЭТГҮҮЛЧ ГЭЖ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ШАНТААЖ ХИЙСЭН ХЭДЭН ХИЙРХЭЛТЭЙ ЮМНУУД ТЭДЭНД ЭРХ ДАРХ Л ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ЖИНХЭНЭ НИЙГЭМД ТУЛГАМДААД БАЙГАА АСУУДЛЫГ АСУУЖ СУРВАЛЖИЛДАГ ЮМ УУ МӨНГӨ ХААНА БАЙНА ТЭНД Л ДАЛДАГАНСАН БӨГС ДОЛООЧИД БОЛЖ

Bi [103.10.22.90] 2021-07-08 09:14:59

Uuruu unasan huuhed uildaguimaa. Dasgal hii hul garaa changaruul ,tsagdaa ruu.buruu chiheh shaardlagagui.bichlegee sn uz

Зочин [202.9.40.126] 2021-07-08 06:59:02

Тэр цагдааг яагаад шалгаж болдоггүй юм бэ

Зочин [192.82.85.235] 2021-07-08 03:19:33

Захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг бллсон монголын цагдааг шалгадаг прокурорын мөрдөн шиг бие даасан байгууллага байгуулахгүй бол Цагдаажсан харгис дэглэмтэй хуульд зарирагдаггүй хуулийн байгууллагуудтаы фашист улс л бодоод байна

Ц [103.57.93.236] 2021-07-08 02:28:22

Наадуул чинь Хүрэлсүхийг дууриагаад хүн гүжирдээд гүрийгээд байхаас биш ёсзүй гэж юу ч байхгүй..Хөдөө манай хамаатны юм сурдаггүй бүтэлгүй залуу байдаг юм.Ер нь л хүн муутай нөхөр байдаг юм. Тэр нөхрийг цагдаа болгоё гэж бодож байна.

Зочин [202.179.24.178] 2021-07-07 22:45:26

сэтгүүлч ч гэж дээ нам дагасан мөнгөний өлөн бөөснүүд

Зочин [202.126.88.138] 2021-07-08 07:23:42

Гэми хэрэгтнүүд

hm [202.126.88.153] 2021-07-07 21:56:42

Тэр цагдаа нар "дээрээс" ирсэн тушаалын дагуу сэтгүүлчдийг талбай руу нэвтрүүлэхгүй байсан. "дээр" байх хэн гэдэг хүн хуулийг давсан тушаал өгсөнийг нь ил болгох хэрэгтэй дээ. Цаашид "дээр" байгаа нөхөр хууль зөрчсөн тушаал өгсөөр байх уу? Тэрнийг нь цагдаа нар биелүүлсээр байх уу?

del [202.55.188.40] 2021-07-07 15:28:11

үнэндээ сэтгүүлч гэсэн юмнууд жоохон хоол идмээр байна хариугүй юм талбай руу битгий гарга урьд нь ардуудыг талын нэг тараагаад түлхэхэд гомдоллох амьтан олддоггүй байлаа

Зочин [124.158.70.123] 2021-07-07 15:12:29

Тэгж л зөв шийдүүлэх гээд байгаа юм бол бичлэгийг нь өгөхгүй татгалзаад байдаг нь ямар учиртай юм бэ? Мөрдөн шалгах ажилд туслах

Зочин [64.119.16.163] 2021-07-07 15:06:22

Юм л бол унаад байдаг амьтан битгий явуулж бай! Огт хэрэггүй.

Зочин [202.126.88.206] 2021-07-07 21:57:35

Яг үнэн


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.