Баянгол дүүргийн 5-6, Сонгинохайрхан дүүргийн 12- 17 дугаар хорооны халуун усыг есдүгээр сар хүртэл хязгаарлана

Aдмин / Нийгэм

24 жилийн насжилттай дулааны 8А,Б,В,Г магистраль шугамыг солих ажил өнөөдөр буюу долдугаар сарын 14-нд эхэлнэ. Шугам сүлжээг өргөтгөх ажил нийт долоон хэсгээс бүрдэнэ. Гүйцэтгэгчээр шалгарсан байгууллагууд өнөөдрөөс ажлаа эхлүүлэх тул Баянгол дүүргийн 5,6, Сонгинохайрхан дүүргийн 12- 17 дугаар хорооны хэрэглэгчдийн халуун усыг 2021.07.14-2021.09.16-ныг хүртэл хязгаарлах юм.

Эрчим хүчний яамны захиалгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр X хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем /нэг талдаа 3,3км урттай 500Ф шугам/-д оруулан 600Ф болгон өргөтгөнө.

Энэ ажлыг халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 8А магистралийг анх 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар угсарчээ. 24 жил ажиллаж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрөгч өвөл гэхэд 3-4 удаагийн том аваарыг засварлаж шуурхай арга хэмжээ авсан байна.

Хотын Ерөнхий менежер шугам сүлжээний өргөтгөлийг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Игор Питров бусад албаныхантай хэд хэдэн удаа хуралдаж, тендерийн үйл ажиллагаа, яамдын уялдаа холбоог хангаж, ажлыг түргэвчилсний үр дүнд тус ажил энэ сарын 01-нээс эхэлжээ. Трассд орсон талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, обьектыг шилжүүлээд байна.

Захиалагчийн хяналтыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.90.195] 2021-07-17 07:22:30

Ажил нь өглөө 10-аас нэг юм эхэлнэ, тэгснээ өдөр цайндаа явна. Өө тийн орой 6 цаг гэхэд хамаг машин тэргээ зогсоогоод тараад явцан байна. Тэгэхээр яаж дуусах уу

Зочин [202.9.46.4] 2021-07-14 22:22:01

Нэг сарын хугацаанд засварлаж дуусгах хэрэгтэй.

Зочин [202.9.47.19] 2021-07-14 13:24:54

арайч дээ.УБ хотод амьдрал алга болжээ.

Зочин [122.201.31.82] 2021-07-14 08:03:43

Тийм олон хоног Яаралтай хурдан дуусгах хэрэгьэй

boogii [192.82.77.3] 2021-07-14 04:26:42

2019, 2020ond solio bizdee. arai ymaa

оюун [106.101.67.57] 2021-07-14 03:21:23

5 шарын шугам хэдэн жил болсон гэж бодож байна солиул солихоор болсон до


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.