​“Эмээлт” захад хонь, ямааны үнэ 160-300 мянган төгрөгийн үнэтэй байна

Aдмин / Нүүр

Коронавируст цар тахал гарсан энэ үед Монголчууд уламжлалт баяр наадмаа гэр бүл, найз нөхдийн хүрээнд тэмдэглэж байгаа нь онцлог юм. Баяр наадмын өдрүүдэд хонь, ямаа хамгийн эрэлттэй байдаг цаг. Малчид малаа амьдаар нь борлуулах тохиолдол ч элбэг. Тэгвэл “Эмээлт” захад амьд малын үнэ ямар байгаа талаар сурвалжиллаа.

Нийслэлийн баруун бүсэд орших “Эмээлт” захруу явах замд хашааны нөмөрт хонь ямаа зарж байгаа малчид нэлээдгүй харагдлаа. Тэд янз бүрийн үнэ хэлж байсан бөгөөд “Хонь 220-270 мянган төгрөг, ямаа 160-190 мянган төгрөгийн хооронд байна” гэлээ.

Цаашлаад 22-ын товчоо ороход орох гарах чиглэлийн хөдөлгөөн сийрэг харагдана.

Явсаар “Эмээлт” захад ирлээ. Бороотой байсан учраас хонь ямаагаа дотогш хашаанд оруулжээ. Дотогш ороход тийм ч их хүмүүс харагдсангүй. Харин ченж нар орж ирсэн хүмүүсийг дуудаж “Ямар хонь сонирхож байна, яриад аваарай Архангай, Завхан, Төв аймгийн тарган хонь байна шүү” гэцгээж байсан юм. Үнийн тухайд янз бүр дуугарна. Хязаалан, соёолон 220-260 мянга гэнэ. Зарим хонинууд нь хэд хоноод гэдсээ татчихсан зарим нь өнөө өглөөхөн ирсэн харагдана.

Бүр цаашилбал эгнэн зогссон портерууд байна. Энд харин малчид өөрсдөө хөдөөнөөс ирж хонь, ямаагаа зардаг юм байна.

Төв аймгийн Бүрэн сумын малчин Г.Ганзориг “Манайх хонио 260-аас яриад өгч байгаа. Өнөө шөнө явсаар байгаад өглөө ирсэн. Одоо буцаад 250 гаруй км явж харина, нойргүй л явах нь шүү дээ. Хорин хоньтой ирээд одоо долоо найман хонь үлдсэн байна. Ер нь ах нь мөнгөний хэрэгцээ болохоор ирж хонь зардаг. Яг тэндээ бол хямдхан 180 мянгаар зарна. Тийм учраас наашаа ирж зарж байна” гэлээ.

Өөр нэг малчин дээр очиход бүдүүн эр хонь 300 мянга ч гэж дуугарлаа. Мөн залуугийн хэлж байгаагаар ченж нар малынхаа доор үртэс дэвсчихдэг, харин малчид өтөг дэвсдэг, түүгээрээ ялгаатай шүү хэмээн хуучилсан юм.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.92] 2021-07-17 12:30:59

Хогын шуналтай мөнгөнөөс нүдээ өгөхөөс буцахгуй Мал махны ченжээс авч байхаар, малчидаасаа очиж авбал хамаагүй хямдхан авч байна лээ.

Зочин [103.26.194.49] 2021-07-14 20:34:56

Наадам дуусчихсан байхад үнэ нь буудаггүй ээ

Зочин [103.212.119.37] 2021-07-14 16:09:53

Одоо наад үнэтэй амьтныг чинь авах хүн олдохгүй ээ. Амралтаараа бүгд мөнгөө дуусгасан. Хорхог архи болоод шингээд дууссан.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.