Цагаан хадны суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоолоо

Aдмин / Хууль

Замын-Үүд боомтын үйл ажиллагаа 2021 оны 7-р сарын 16 наас хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь тухайн боомтоор өдөрт 100 орчим машин гарч байсан бол 110 болгон нэмэгдүүлжээ.

Тухайн боомтууд дээр Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын багийнхан гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын багаас анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байгаа аж.

"Гашуунсухайт боомт өчигдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн. Нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Тус боомтод өнөөдөр буюу энэ сарын 17-ноос 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.77] 2021-07-17 09:39:28

Өдөрт 10 машин нэмэх гэж мөн ч сүрданзантаж дээ . .. ёо - ёооо ЗГ

Иргэн [192.82.91.245] 2021-07-17 03:45:59

Ёрөнхий сайд очоод ианаргаад байсан 10 машин нэмэгдсэг гэнэ, цагаан хад өмнөговь аймгийн нутагт байдаг, гэтэл өинөговь ногоон бүс гээд байдаг, хятадуудыг хуураад байна уу, өөрсдийгөө хуураад байна уж


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.