Хүн амын 4.2 хувь нь “Ковид-19” халдварт өртөөд байна

Aдмин / Эрүүл мэнд

Засгийн газрын ээлжит бус хуралдаанд ЭМЯ-наас цар тахал буурч байгааг танилцуулжээ.

“Сүүлийн өдрүүдэд нийт шинжилгээний 19 хувьд эерэг хариу гарч байна. Хүнд болон хүндэвтэр өвчтэй хүмүүсийн тоо буурч байгааг Эрүүл мэндийн сайд танилцуулсан. Мөн дархлаажуулалтын үр дүн гарч байна. 16-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол 16 хувь байсан бол 8 хувь болж буурчээ. Харин дархлаажуулалтанд хамрагдаагүй буюу 5-11 насныхан дунд халдвар авах тохиолдол ихсэж байна.

Манай улсын хувьд нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байна. Дэлхийн улс орнууд хүн амынх нь 8 орчим хувь халдварт өртөөд байна. Энэ нь дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулсны үр дүн юм гэж үзэж байгаа. Гэхдээ тайвшрах болоогүй. Учир нь “Дельта” вирус дэлхийн 111 оронд тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж байхыг ЭМЯ, УОК анхааруулж байна.

Монгол Улсын хувьд “Дельта” вирус тавдугаар сарын эхээр бүртгэгдсэн ч тархалтыг хумьсныг ЭМЯ танилцуулсан. Монгол Улсад “Альфа” вирус 90 хувьтай эрчимтэй тархаж байгаа судалгаа бий. Хэдийгээр тохиолдлын тоо буурч байгаа ч халдвар, хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахихыг анхааруулж байна” гэв


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.50] 2021-07-18 02:54:38

Энэ өвчөн МАН ашигтай, монголын ард түмэнд хохиролтой байх шиг байна да

Зочин [64.119.25.155] 2021-07-17 14:28:20

Хүн амын 1%-д халдварлана 1441 хүн үхнэ барина гээд 2020 онд ЗГ төлөвлөгөө гарнгачихсан Баахан мөнгө идсэн одоо хүн амын бараг 5% -д халдвар тархаж байгааг юу гэж ойлгох вэ? Ковидоор далимлаж УИХ-ын гишүүд МАН -ын нөхөд зүгээр л баяжиж байгаам биш үү?

Зочин [192.82.68.176] 2021-07-19 03:36:27

айхтар баяжаад байгаа зүс мэддэг таньдаг хүмүүс байна2


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.