COVID-19: Амралтын найм хоногт 13000 халдвар нэмэгдэв

Aдмин / Эрүүл мэнд

Үндэсний их баяр наадам өнжсөн ч Монголчууд 10 хоног амарч зугааллаа. Уламжлалын дагуу нийслэл эзгүйрч нэг хэсэгтээ цар тахлын халдварын тархалтыг мартлаа. Гэтэл баяр наадмын амралтын өдрүүдэд халдварын тархалт, нас баралт буурсангүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн наадмын найм хоногт 12983 тохиолдол илэрч, 80 гаруй хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

24 цагт 1200-1400 халдвар нэмэгдсэнээр өчигдрийн байдлаар нийт тохиолдол 147253 боллоо. Үүнээс 130612 хүн эдгэрсэн бол 10197 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2090 нь хүүхэд байгаа бол 553 нь жирэмсэн эхчүүд байна.

Он гарснаас хойш нийт 3.4 сая удаагийн ПСР шинжилгээ хийсэн байна.Харин сүүлийн зургадугаар сарын давалгаан дээр нийт өвчлөлийн 55 хувь нь Улаанбаатар, 45 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдварын давалгаа оргил үедээ байсан зургадугаар сард PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь 30 хувь, Улаанбаатар хотод 40 хувьд хүрсэн бол өнөөдрийн байдлаар 19.43 хувь болж буурчээ. Мөн хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо буурч байгаа нь эмчилгээний зөв тактик баримталж байгаатай холбоотой. Гэвч дархлаажуулалтад хамрагдаагүй 5-11 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдсэн байна.

Монгол Улсын хувьд нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байгаа бол дэлхийн дундаж тоо найм орчим хувь байгаа аж. Гэхдээ иргэд тайвширч болохгүй дельта вирус буюу тархалтын хурд нь 60 хувиар илүү халдварлах вирус дэлхийн 111 улсад тархаад байгаа. Баяр наадмын өдрүүдэд олуулаа уулзсан, амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах шаардлагатай байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. Тэр тусмаа гэртээ дор хаяж долоо хоног тусгаарлалт хийх шаардлагатай. Мөн өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх тохиолдол өндөр байгаа тул иргэд рапид буюу түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч, өөрийгөө хянах, гадаадаас ирсэн иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж, мөн түргэвчилсэн тестээр хянахыг сануулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.92] 2021-07-19 23:11:11

Энэ жилийн сонгуулийн сурталчилгааг ёстой гурилдсан даа, Ихэнх аймагт асуулт хариулт байхгүй, аймгийн төвд гялс уулзсан болж ёсолчихоод л явцгаасан,

зочин [124.44.184.129] 2021-07-19 22:31:15

Үндэсний их баяр наадмын өдрүүдийг онцлон гаргажээ. Одоо ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 2021 оны 5-р сарын 25-ны өдрөөс эхлээд сонгууль дуусталх хугацааны халдварын тохиолдол, нас баралтын тоог мөн ингэж гаргаж харуулан яг үүнтэй ижлээр олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил тод нээлттэй мэдээлнэ үү. Ард иргэдийн тархи толгойг хүссэн асуудлаараа, дуртай үедээ, маш эрчимтэй угаадгаа хэзээ болих вэ? Бүх асуудалд яг адил хандлага, тэгш байдлыг хангаж ажиллахыг төр засаг, МҮОНТ, Цагийн хүрд нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээс хүсье. Цар тахлын хувьд төр засгийн бодлого, арга хэмжээ нь зөв мэргэн байж чадсан уу? Бүх асуудал 2 талтай.

Зочин [122.201.31.92] 2021-07-19 14:16:58

Төр засагт буруу байхгүй бүх арга хэмжээг авсан, Монголчууд бид чинь өөрсдөө хөгийн амьтад юм байна шүү дээ! Дэлхийд вакцин олдохгүй байхад олж авчраад үнэгүй бушуухан хийлгээд өгөөч гэхээр хийлгэхгүй, юу ч мэдэхгүй байж хий мэдэмгийрцгээнэ, Дээр нь улс төржүүлнэ, Ирэх вакциныг нь гацааж саатуулна, Ирсэн хойно нь хийлгүүлэхгүй байлгаж Монгол Улсыг хорлох муухай амьтад элдвээр хөлслөгдөн гүйлдэнэ, Вакцин оруулахгүй саатуулснаас мөн хийлгүүлэхгүй удааснаас олон Монголчуудыг эрүүл мэнд, амь насаар нь хохироолоо, Зарим дайсагнасан нөхөд найр наадам, архидалт нийллэгийг хөгжөөж хаваржин зусан хавтгайран архидан найрлалаа, Дэглэм барихыг огт тоохгүй вар ресторан, караоке, гуанз, зочид буудал, амралт сувилал, жуулчны бааз хаваржин найрлаж байгаа согтуу хүмүүсээр дүүрэн байлаа, Хөл хориод байхад хулгайн замаар хүн тээснээ ид бах болгон сайрхацгаана, Тэгээд бас болоогүй, Вакциныг эсэргүүцэгчид нь өөрсдөө бүгдээрээ Хятад вакцин хийлгэцгээчихсэн байсан гэхээр ямар муухай дайснууд вэ!!!

иргэн [192.82.78.203] 2021-07-19 12:13:47

Энэ наадам хийгээгүй гээд.Төр засаг жолоогүй задгай хаясан нь энэ шүү дээ.ойр орчим лагерт амарч болох байтал - Короноотой газарруу болно гэж явуулж хорлож байна.!!!!!!!!!сүүлдээ бүр өдрийн мэдээлэлийг зөдгай хаясан ч хаа хаанаа Хариуцалга алга байгаагийх !!!!!!!!!!!!!Төр Ерөнхийлэгчээс эхлээд Хариуцалгаа хүлээ!!!!!!!!!!!!

zochin [103.212.116.34] 2021-07-19 11:45:44

Darxlaa saitai ni vldeed amidariya do

Зочин [103.80.211.250] 2021-07-19 12:05:23

хар амиа бодсон лалар вэ чи...

Иргэн [192.82.68.242] 2021-07-19 11:39:32

Ингэж байхын оронд PCR аа үнэгүй болгооч, ЭМЯ ныхан. Сайн дураараа өгөх нэг нь өгөг.Нэг л их тоо ярьсан хүмүүс

Иргэн [192.82.68.242] 2021-07-19 11:37:05

Угаасаа наадмын адрүүд гэлтгүй л өдарт 1000 гаран байгаа шүү дээ,Арга хэмжээ авч чадахгүй байж худлаа шоудаад л байх юм. Тэр өдөр тутмын 1000 гаран чинь 8 хоногт нийлүүлээд бодохоор ийм л тоо гарна шүү дэн

Зочин [150.129.143.169] 2021-07-19 08:45:54

Гэрийн тусгаарлалтад бай гээд байхад том толгой гаргаж хажуу айл саахалт айлаараа хэсч сүүлд нь коронатай байснаа мэдэж, сум орон нутагтаа өвчин тараасан хөлдүү төмсүүдэд хатуу хариуцлага орон нутаг нь тооц


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.