Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН Хустайн байгалийн цогцолбор газарт ажиллаа

Aдмин / Нүүр

Хустайн байгалийн цогцолбор газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын нутагт 50,8 мянган га газрыг хамардаг. Тус газрын менежментийг “Хустайн цогцолборт газар” ТББ, Засгийн гарын тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан улсын төсвийн дэмжлэггүйгээр хариуцан ажилддагаараа онцлогтой.
Орлогын 80 гаруй хувийг аялал жуулчлалаас төвлөрүүлж, Улсын төсвийн дэмжлэггүйгээр үйл ажиллагаа явуулдаг ч сүүлийн 2 жил гадаадын жуулчдын хөдөлгөөн зогссонтой холбоотой санхүүгийн хүндрэл үүссэн ч үндсэн үйл ажиллагаагаа хэвийн, тогтмол явуулж байгааг Н.Уртнасан сайд уулзалтын эхэнд онцлоод салбар яамны зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тус газрыг байгальд устаж, нэн ховордоод байсан зэрлэг адуу Тахийг сэргээн нутагшуулах зорилгоор 1993 онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш Тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ. Мөн буга, тарвага, цагаан зээр болон 213 зүйлийн шувууд нутагшиж тоо, толгой тогтмол нэмэгдэж байна. Иймээс эдгээр амьтдыг үзэхээр зорин ирэх жуулчид байдаг бөгөөд Монгол орны аялал жуулчлалын гол газруудын нэг болсон.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх нар Хустайн байгалийн цогцолбор газарт хээрийн аяллаар судлаач нарын хамт тахь, нүүдэллэн ирж жилийн 4 улирлын турш нутагших болсон цагаан зээр, аргаль хонин сүрэг болон ховордсон ургамлуудтай дэлгэрэнгүй танилцсан юм. Тус газрын биологийн төрөл зүйл, хамгаалалтын дэглэм болоод сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон ажлууд, Ковид-19 цар тахлын улмаас тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүдийн талаар харилцан санал солилцон, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдлөө.
Хустайн байгалийн цогцолбор газарт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо жил дараалан буурч байгаа хэдий ч тарвага, чоно хууль бусаар агнах, агнахыг завдах тохиолдлууд гарсаар байгаа. Энэ жил тарвага, чоно агнасан 2 гэмт хэрэг, завдсан 8 зөрчлийг илрүүлэн шалгаж байгааг холбогдох албаныхан танилцууллаа.
Баяр наадам, бүх нийтийн амралтын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд завгүй ажиллаж байгаа Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нийт ажилтнуудын хичээл зүтгэлийг салбарын сайд өндрөөр үнэлж, урмыг сэргээж байгаад байгаль хамгаалагчид болон бусад албан хаагчид талархлаа илэрхийлсэн юм.
Н.Уртнасан сайд цаашид байгаль хамгаалагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг ойрын хугацаанд шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч ажиллахаа хэлээд өдөр тутмын хэрэглээ, техник хангамжийг сайжруулах зорилгоор хоёр мотоцикл олгохоор боллоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Хустайн цогцолбор газар” төвийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд, хамгаалалтын захиргааны дарга Ц.Дашпүрэв, менежер Д.Өсөхжаргал, Г.Ууганбаяр, судлаач Ц.Батзаяа, Т.Намуулин нар оролцлоо. </p>
                        </div>
                        <div style=

Сэтгэгдэл

Зочин [103.14.36.250] 2021-07-21 07:14:53

pisdaa zuv bichij suraach

Зочин [66.181.169.6] 2021-07-20 03:52:15

Ямар ч ажлын үр дүн байхгүй, аялал жуулчлалын салбарт өгөөжгүй, сэтгэлгүй сайд цаг нөхцөөж байна. Ядаж хуулиа УИХ-д оруулаад батлуулаад орхивол зүгээрсэн. Жуулчинд зориулсан нэг журам гаргана гэж салбарынханыг горьдоож өвлөөс хойш яриад таг алга болчихсон. Хууль байтугай журам ч батлуулж чадахгүй юмдаа. Юу ч гэхэв.... Яамны АЖБЗГ-нхан ч бас 00...

Зочин [66.181.191.18] 2021-07-19 18:38:11

Компаниуд нь дампуураад дуусч байхад аялал жуулчлалын сайдаар ч яадын

уул үүл [64.119.16.103] 2021-07-19 14:50:47

ажиллалаа гэж худлаа. архидлаа гэж бичээч

Зочин [202.9.46.224] 2021-07-19 11:15:41

Шал алиа хүүхэн өөрөөсөө ичээсэй

Зочин [103.9.90.100] 2021-07-19 09:46:58

хаа сайгүй хог хаягдал байгалийн үзэсгэлэнт газрууд гол нуурын эрэг битүү хог хаягдал баас шээс үүнийг шийдвэх ухаан танай сайдад байна уу

Зарлагын үүд нь нээгдсэн салбар юмдаа. [202.131.225.53] 2021-07-19 09:13:57

Ойрын хэдэн жил гадаадын жуулчин ирэхээ больсон юм чинь сайд нь дархан цаазтай хэдэн газраа л эргэж суухаас. Дархан цаазтай газрууд, жуулчлалын баазуудаа хөгжүүлэх төсөв, мөнгөө сайд хаанаас олж авнаа? Бас л "Ирээдүйд буцааж өгнө" гээд бүлт үсэрч баахан зээл авах байхда. Хөөрхийс!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.