Таван барааны үнэ буурч, 10-ынх өсжээ

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрлах 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийн ажиглалтаар 21 нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос тогтвортой байна. 5 нэрийн барааны үнэ буурч, 10 нэрийн барааны үнэ өсжээ.

Хонины цул болон ястай махны үнэ, адууны мах болон өндөг алимны үнэ тус тус буурчээ. Харин үхрийн махны үнэ кг нь 14.850-16.389 төгрөг болж, монгол төмс, лууван, байцаа, сонгино зэрэг хүнсний ногооны үнэ өсжээ. Энэ сарын үнийн өсөлтөд шатахууны үнэ Аи-92 автобензиний үнэ литр нь 1744 төгрөг, Аи-76-80 автобензин 1690 төгрөг, Аи-95 автобензинийх 2350 төгрөг болж нэмэгдсэн нь орж, нөлөөлж байна.


Сэтгэгдэл

сүх [66.181.191.127] 2021-07-19 22:28:14

10 хувь нэмж зарж болно гээд тогтоочих хэрэгтэ

зочин [124.44.184.129] 2021-07-19 13:45:53

Малчдаас авсан 1 кг мах тутамд наймаачид 4000 төгрөг нэмж ард иргэдэд худалдаалж байгаа нь шударга явдал уу? Үүнийг хянадаг шалгадаг байгууллага Монгол улсад байна уу? Ард иргэдийг арай хэтэрхий шулж хялбар аргаар наймаачид мөнгө олоод байна уу? Бузар мөнгө гэж байдаггүй, буруу мөнгө гэж байдаг гэсэн биз дээ?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.