ӨНӨӨДРӨӨС 12-17 насны хүүхдүүд "Pfizer" вакцины 1-р тунд үргэлжлүүлэн хамрагдана

Aдмин / Эрүүл мэнд

Энэ сарын 8-наас буюу 2021 оны 07-р сарын 08-ны өдрөөс 12-17 насны хүүхдүүдийн нэгдүгээр тунгийн вакцинжуулалтыг Pfizer вакцины татан авалттай холбоотойгоор түр зогсоогоод байсан.

Тэгвэл өнөөдрөөс /2021.07.20/ эхлэн вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ.

Тэрээр "Өнөөдрөөс эхлэн 12-17 насны хүүхдүүд вакцины нэгдүгээр тунд хамрагдах боломжтой болсон. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд Pfizer вакцины нэгдүгээр тунд хамрагдаж болно. Түүнчлэн иргэд зөвхөн нийслэлд бус орон нутагт ч уг вакцины анхны тунг хийлгэх боломжтой. Нийслэлд аль цэг дээр Pfizer вакцин хийхийг НЭМГ-аас мэдээлнэ" гэв.

Сэтгэгдэл

Зочин [202.9.46.224] 2021-07-20 06:45:05

Uhliin tun

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.