Цар тахлаар бус цаг бусаар 46 хүнээ алдлаа

Aдмин / Нүүр

Баяр наадмын ес хоногийн амралтаар нийслэлчүүд орон нутаг руу “нүүсэн”.

Долдугаар сарын 7-ны өглөөнөөс 16-ны хооронд л гэхэд Улаанбаатараас 38055 тээврийн хэрэгслээр 81000 хүн орон нутгийг зорьжээ. Дан ганц нийслэл гэлтгүй хөдөөгийнхөн хүртэл аймаг, сум дамжин аялаж зугааллаа.

Уг нь Монгол Улс зүгээр нэг үндэсний их баяр наадмаа өнжчихөөгүй. Цар тахлын халдвараас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө өв соёлоо хүртэл хойш нь тавьсан. Гэтэл эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй хэмээн эсэргүүцэж наадмаа хойшлуулсан Монголчууд хэнэггүй зангаасаа болж цар тахлаар бус цаг бусаар дэндүү олуулаа амиа алдаж байна. Наадмын найм хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 12983 тохиолдол илэрч, 80 гаруй хүн нас барсан харамсалтай үйл явдал болсон. Тэгвэл үүний талаас илүүтэй тэнцэх тооны хүнээ аюулт өвчнөөр бус анхаарал болгоомжгүйгээс болж алдлаа.Тухайлбал, цар тахлаар долдугаар сарын 11-нд 11 усны ослоор таван хүн, долдугаар сарын 15-нд цар тахлаар дөрөв бол усны ослоор есөн хүн амь насаа алджээ.

Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр бүх нийтийн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 9-19-ны хооронд 29 хүн усанд осолдсоны зургаа нь хүүхэд, 23 нь том хүн байна. Үүний цаана онцгой байдлын аврагчид 72 удаагийн дуудлагаар ажиллаж, 149 иргэний амь насыг авран хамгаалсан байгаа. Аврагдсан нь ийм олон хүн.

Харин цагдаагийн байгууллагын мэдээллээр дээрх хугацаанд зам тээврийн ослоор 17 хүн амь насаа алдсан байна. Үүнээс нийслэлд хоёр, орон нутагт 13, хүүхэд нэг, том хүн 14 байна. Осолд өртсөн тээврийн хэрэгслийн 33.0 хувь нь Приус маркийнх байсныг цагдаагийн байгууллагаас анхааруулаад байгаа юм. Дээрх 47 тохиолдол бүгдээрээ зөвхөн аялаж зугаалж явахдаа хэнэггүй, хайхрамжгүй байдлаас болсон нь харамсалтай.

Усны осол эндэгдлийг аймаг орон нутгаар нь авч үзвэл, Архангайд нэг, Баян-Өлгийд нэг, Баянхонгорт гурав, Булганд хоёр, Говьсүмбэрт нэг, Дархан-Уулд нэг, Дундговьд дөрөв, Сэлэнгэд дөрөв, Төв аймагт , Хэнтийд дөрөв, Улаанбаатар хотод зургаан хүн эндсэн байна. Усны ослоор амь насаа алдаж буй гол шалтгаан нь бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос болж байна гэж дүгнэж байна. Гэтэл энэ он гарсаар эхний долоон сарын хугацаанд 15 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алдсан тоо баримт бий. Үүнтэй харьцуулахад, амарч зугаалсан ес хоногийн тоо бүтэн жилийн талтай дүйж байгаа нь харамсалтай.

Мөн хамгийн ноцтой нь сүүлийн таван жилд баяр наадмын амралтын өдрүүдээр усны ослоор нас барсан хүмүүсийн тоон мэдээллийг харвал, 2017 онд 12 хүн буюу 10 том хүн, хоёр хүүхэд, 2018 онд дөрвөн том хүн, 2019 онд 14 буюу 10 том хүн, дөрвөн хүүхэд байна. 2020 онд 17 буюу 12 том хүн, таван хүүхэд байгаа бол энэ онд 29 буюу 23 том хүн зургаан хүүхэд байгаа юм. Өөрөөр хэлбэл, таван жилд хамгийн олон хүн эндсэн нь энэ жил байна. Монголчуудын усны “зовлон” энэ хүрээд дуусахгүй. Ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Үүнээс хойш бороо хур элбэгшиж гол усны түвшин ч нэмэгдэнэ. Тиймээс хэнэггүй зангаа хаяж хариуцлагатай амарч зугаалдаг болохсон. Хэзээ нэг ухамсар суух бол.

Долдугаар сарын 10 - 1

Говьсүмбэр: 14 хүн Хэрлэн голын эрэгт зугаалж явснаас нэг иргэн усанд сэлэх гэж ороод осолдсон

Долдугаар сарын 11 - 5

Дархан-Уул, Улаанбаатар, Сэлэнгэ , Хэнтий: Хараа голын усанд сэлж байгаад 1, Гурван хүн тогтоол усанд сэлж байгаад 1 иргэн осолдсон. “Хөтөл бетон” ХХК-ийн ажилчид зугаалж яваад нэг нь загас барих гэж ус руу ороод осолдсон. Хараа голын эрэгт зугаалж яваад 1 иргэн усанд осолдсон. Голын эргээр 24 хүн зугаалж яваад хүүхдээ хараа хяналтгүй орхисноос 1. Хэнтийн Хэрлэн голд 1 иргэн осолдсон.

Долдугаар сарын 12 - 2

Баян-Өлгий, Баянхонгор: 12 хүн зугаалж байснаас “Бага түргэний хүрхрээ”-ий усанд 1 иргэн хаднаас халтирч осолдсон. Баянцагаан суманд хиймэл нууранд сэлж байгаад 1 иргэн.

Долдугаар сарын 13 - 1

Улаанбаатар: Туул голд зургаан хүн зугаалж яваад нэг хүн усанд осолдохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.

Долдугаар сарын 14 - 1

Баянхонгор: “Битүүгийн эх” нууранд дөрвөн хүн нуурын эргээр морьтой явж байснаас 1 нь морьтойгоо нууранд живсэн.

Долдугаар сарын 15 - 9

Улаанбаатар, Хэнтий, Булган, Төв, Дундговь: Туул голд голд цогцос байна гэсэн дуудлагаар 1, Налайх дүүрэгт хийлдэг гудсан дээр хөвж байгаад гудас нь хөмөрч живсэн. Гүрмийн нууранд хийлдэг тоглоом дээр тоглож байгаад 1 иргэн живсэн.Хутаг-Өндөр суманд голын эрэгт зугаалж яваад сэрүүцэхээр ус руу ороод 1 иргэн. Хэрлэн голоор малаа тууж явсан 1. Мөнгөнморьт суманд голын эргээр зугаалж явсан 1. Адаацагт тогтоол усанд сэлэхээр ороод 1. Хотод хиймэл нууранд завиар сэлж байгаад живсэн.

Долдугаар сарын 16 - 1

Хэнтий: Хэрлэн голд согтууруулах ундаа хэрэглэж усанд сэлэх гэж ороод живсэн

Долдугаар сарын 17 - 1

Архангай: Тэрхийн цагаан нуурын эрэгт зугаалж яваад 1

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [31.32.212.183] 2021-07-23 15:54:21

Mongol hyn bol Mongoliin baharhal Mongol hyngyigeer Mongol ylasiig dyrsahad berh!!!!ygeeree bol Mongolchyyd mini ta nar neg l bis boljee!!!arhind heterhii dontoh chini az yy ez yy?....jaahan yhaantai baisan ni ene hynd hezyy chag yeiig dabj garah baih yhaanaa ysand egsen ni yadag bol doo?...bid ingej zyyrdaar toniloh ard tymen bis yum asan daa!!!haramsaad haramsaad barsgyi syy!!!!

Зочин [202.9.46.130] 2021-07-21 21:50:51

Усанд осолдож халдвар авч байгаа иргэд өөрсдөө асуудалтай байна.

Зочин [64.119.24.158] 2021-07-21 15:37:01

Хатуу хэлэхэд хохин гээд хэлэхэд буруудахгүй байх . Одоогийн залуус утсаар их тоглосоор байгаад өөрийгөө запас амьтай гэж бодоод байх шиг ээ хөрсөнд бууж бодитой баймаар

Зочин [202.55.188.97] 2021-07-21 13:15:50

Нийслэлчүүд хөдөө явсан юм биш . Хөдөанийхөн гэр үрүүгээ явсышдээ

zochin [124.158.70.170] 2021-07-21 12:50:05

Пирусний жолооч нар хөдөөгийн замд мэдрэлгүй юм шиг хурд хэтрүүлэн давхиж мөрөөрөө яваа хүмүүст мөн ч их гай болж байна. Тээврйн цагдаа нь юу ч хийж байдгийн

Зочин [66.181.185.115] 2021-07-21 17:40:25

Тээвэрийн цагдаа ТЭЭВРИЙН цагдаа нэртэй болсоноос хойш тээвэр бодохоос замаа, ялангуяа явган зорчигч хүнээ бодохоо больсон шүү дээ. Уулзварын цагдаа нь машинаа явуулахыг бодоод явган хүнийг гарц дээр 3-4 гэрэл солигдтол хүлээлгэх нь энгийн зүйл болсон....

Монголчууд өөрсдийнхөө төлөө юм хийгээчээ. [202.131.225.53] 2021-07-21 04:31:54

Тэр олон хүмүүнлэгийн, шашны байгууллагууд, ТББ-нүүд ХААНА байна? 7-8-р саруудад, ялангуяа наадмын 7-10 хоногт сайн дурын, эсхүл төрийн цагдаа цэргийн АВРАХ ЦЭГҮҮД хэдэн аймгийн нуур усны эрэгт гаргаж болохгүй байна уу? Мөнгө төгрөг чинь "дутаад" ГУЙЛАГЧИН царайлчихаад байна уу? Үерт автагдсан Герман, Бельгийг хар, тэнд улс ба иргэний нийгмийнхэн үерийн хор хөнөөлтэй мөнгөтэй, мөнгөгүй тэмцээд болж л байна ш дээ. Гэтэл монголчууд өөрсдийнхөө төлөө ЮҮ Ч ХИЙХГҮЙ живсэн хүний хоосон статистик л гаргаад байдаг.

Зочин [66.181.160.94] 2021-07-21 04:07:56

Ер нь МАН -ын засаглалаас хойш Монголын хангай дэлхий ч догширч, цасан шамрага нүдэж, ган, зуд нүүрлэж, үер бууж, шуурга дэгдэж, юм л бол энд тэнд осол эндэл, аллага гарч, олон олон энгийн, цэргийн эрдэнэт хүний амь сүйдэж, тэмбүү дэлгэрч, сүрьеэ тархаж - хамаг л муу, муухай болгон газар авлаа даа. МАН гэх энэ улс төрийн үхдэл мөхөж үгүй болохынхоо наана Монголыг минь дуусгачих гээд байх, муу ёрын, хар мөртэй сүгүүд юм аа. Ядрахад яр гэгчээр бууран мөхөж буй Төвөдийн ламын бурангуй шашны лам нар ч гэж сэг зулгаасан тас шиг Монгол хүний үхэл, зовлон отож, хүн нь өөд болсон айлын сургаар өлөв дөлөвхийн хэсүүчилж гэрт нь шургалаад хоймрыг нь өмхий бөгсөөрөө бузарлан, хоосон юмс бувтнан, өргөл барьц нэхэж луйвардаж явдаг өөдгүй хувлазууд Монголоор нэг болж. Эднийг шарыг нь шувтлаж бүтээлч хөдлмөрт дайчлан дуудах цаг болсон!

Зочин [66.181.161.38] 2021-07-21 04:27:41

Золгүй явдлыг хүртэл намтай холбохыг бодоход мөнч их өсөрчдээ нам улс төр энд падлийчгүй өөрөө яасан мөнгө хувалзалдаг местээ алдсануу аливаа зүйлийг зүй тогтлоор нь дүгнэлт хийвэл эрүүл хүн шиг харагдана ингэж тэнэгээ бүү гайхуул

Зочин [202.9.46.130] 2021-07-21 02:16:41

Өөрсдөө сайн дураараа живж халдвар авч байгаа хүмүүсийг яалтай билээ.

Зочин [202.126.89.2] 2021-07-21 01:53:49

Угаас хээгүй, хэнэггүй гэж шаадгийн хар гай! Оркууд нь багасч байвал сайн л биз!

Зочин [66.181.161.73] 2021-07-21 02:01:21

Chi munh ym shig amirah uu erguu dagz ve chi harin doodhoosoo dor bodoltoi arilsan dotortoi novsh yma


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.