​Айраг, архийг нэг аягаар тойруулж уудгийг хориглох хуультай болмоор байна

Aдмин / Хууль

Коронавирусийн аюулт цар тахал хүн төрөлхтний соёл иргэншилд айхавтар том өөрчлөлт оруулж буйг бид харж байна. Ковидын дараа дэлхий ертөнцөд урьд өмнө байгаагүй дүрэм журам үйлчилж, цоо шинэ амьдрал өрнөнө гэдгийг эрдэмтэн судлаачид бичиж байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд гар барьж мэндчилдэг ёс байхгүй болж, хүн төрөлхтөн буддистууд шиг алгаа хавсран мэндчилэх болсон. Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, уулзалт зэргээс улс орнууд татгалзаж онлайн хэлбэрт шилжсэн. Ази, Европыг хамран жил бүр тогтмол болдог өндөр хэмжээний уулзалтууд цахимаар явагдаж, тухайн орны төрийн тэргүүн, Ерөнхий сайдууд бодлого шийдвэр, байр сууриа нүүр тулан уулзаад ярьж байгаа мэт дэлгэцийн цаанаас маш чөлөөтэйгөөр илэрхийлж байна. Албан газар, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ч өөрчлөгдөж, нэг танхимд бөөнөөрөө цуглаж хуралддаг байдал онлайнд шилжсэн гээд хүн бүхний мэдэх олон зүйлийг дурдаж болно. “Өдрийн сонин” ч энэ тухай зөндөө бичсэн.

Харин монголчуудын аялал зугаалга нэртэй архидалт, дээрээс нь үсний найр, одонгийн угаалга, насны ой, аварга малчны баяр гээд найр наадаан хот хөдөөд тасрахгүй, хорио цээрийн үед улам даамжирч, гаарч байна. Хүн төрөлхтний соёлд эргэлт ирж байгаа бол монголчуудын ахуй амьдрал, зан заншил урьдынхаараа мунхаг бүдүүлэг, ой гутам хэвээр байна. Үндсэндээ бид айргаа нэг аягаар, архиа нэг хундагаар тойруулан ам дамжуулан ууж, нэгнийхээ нус шүлсийг амталж залгилсан хэвээр байна. Коронавирусийн аюулт цар тахлаас хэрхэн сэргийлэх зөвлөмжид хамгийн түрүүнд гараа сайтар савандаж угаах, бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх, аяга халбагаа халуун усаар сайтар угаахыг онцгой анхааруулсан. Мөн коронавирус нь агаар дуслын зам, агаараар дамжих зам, ахуйн хавьтлын зам гэх гурван замаар голлон халдварлаж буйг Эрүүл мэндийн байгууллагаас гурав дахь жилдээ тасралтгүй мэдээлж байгаа. “Ковидоор өвчилсөн хүн ханиаж найтаахад гадаад орчинд вирус тархаад хүн хоорондын зай бариагүй, амны хаалт зүүгээгүй хүн шууд халдвар хурдан авна. Иймд цахилгаан шатанд суухдаа нуруугаа харуулж зогсох, чанга дуугаар ярихгүй, шүлсээ үсэргэхгүй байх хэрэгтэй. Хүний үсэрсэн шүлс агаарт 15 минут буюу тодорхой хугацаанд байдаг учир амны хаалттай явах, нэг орчинд 15 минутаас хэтрэхгүй байх”-ыг дахин дахин зөвлөсөөр байгаа. Мөн ахуйн хавьтлын замаар, бохир гараар дамжих халдварт хүний гар хүрдэг эд зүйлс бүгд ордгийг хэлж, аяга таваг, халбага сэрээгээ өөр хоорондоо сольж болохгүйг анхааруулан, халуун усаар савандаж угаахыг цаг минут бүр сануулж байгаа.

Гэтэл монголчууд бид юун аяга тавгаа солихгүй, бохир гараар хүрэхгүй байх вэ. Гэр дүүрэн, танхим дүүрэн найрчид цуглаад тэнд байгаа эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд хамаагүй бүгд нэг аяганаасаа ууж дэлхий нийтийг сөхрүүлсэн аюулт цар тахлаар өвчилж болох гурван гол замын халдварыг нь дээд зэргээр зөрчиж байгаа. Үүний гороор халдварын тоо буурахгүй, нас барагсдын тоо буурахгүй байна. ЭМЯ-наас хөдөө орон нутаг руу аялал зугаалгаар явахдаа бөөгнөрөл үүсгэж хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг шинжилгээнд хамруулахыг уриалж байна лээ. Ийн уриалах нь өөрсдийгөө болоод бусдыг хуурсан дэндүү өрөвдмөөр арга шиг санагдана. Бөөгнөрөл үүсгэх, хорио дэглэм зөрчих гэдэг бол юу ч биш. Үүнийг зогсоож ч чадахгүй. Харин хамгийн гол нь нийлж наргихдаа нэг хундагаар архиа тойруулдаг, найр наадамд нэг аягаар айргаа дамжуулж уудаг энэхүү “ёс заншил” гээч эрүүл мэндийг хорлосон зүйлийг шууд таслан зогсоох хэрэгтэй байна.

Цар тахлын нөхцөл байдал өнөөдөр тун аюултай түвшинд байгаа нь мэдээж. Гэвч ковидоос илүү монголчуудын зан заншлын улбаа нь өөрөө аймшигт “цар тахал” болчихоод байна л даа. Энгийн ганцхан жишээ хэлэхэд, хөдөө амарч байгаад хамаатан садан, ах дүү нарынхаараа орлоо гэж бодъё. Согтуу хөлчүү, айраг архиндаа хахаж цацсан, найрлаж наадсан хүмүүс байна. Тэдний бохир заваан гараар барьсан, нус шүлстэй шавхруугаа шингээж дамжуулж уусан аягатай айрагнаас хүүхэд гүйж очоод балгачихна. Үүнийг харсан найрчдын дотроос эрэгтэй, эмэгтэй хөгшин хөвөө хэн нь ч ялгаагүй “боль, заваан” гэж хэлэхгүй, харин ч төв газрын хүүхэд гэхэд сүрний нүүрэмгий юм, айраг уучихаж байна шүү гэцгээн дор бүрнээ магтан хөөрцөглөнө. Ийм л бүдүүлэг, соёлт хүн төрөлхтний нийгэмд байж боломгүй, өөрсдийгөө хэтэрхий доромжилсон, хүүхэд залуус ирээдүй хойч үедээ муу муухайгийн жишиг болсон энэ байдлаасаа одоо салах хэрэгтэй. Тэгж байж монголчууд бидэнд шинэ соёл бий болно, цар тахлыг ч хохирол багатай давна. Хэрвээ энэ байдлаараа нэг нь нэгнийхээ шүлс цэр, нусыг уусан хэвээрээ байвал энэ зун, намрын дараа айхавтар дүр зураг харагдахаар байна.

“Айрагны аяганд шавхруу үлдээх ёстой гэсэн эрт балрын заншил B, C вирус халдварлах гүүр болж байна” гэж манай сонин өмнө нь бичиж байсан. Насанд хүрсэн хүний аманд агуулагдах 700 төрлийн бактери шүлсээр дамжин бусдад очдогийг анагаах ухаан баталсан. 700 төрлийн бактери гэдэг аюултай. Элэгний гепатит В, С вирус, ТТ вирус, хеликобактери, ХДХВ-гийн өвчин шүлсээр дамжиж бусдад халддаг. Ялангуяа элэгний В вирусийн халдвар нь уг вирусээр халдварлагдсан хүний цус, цусан бүтээгдэхүүнийг хүний биед хийхэд мөн биеэс ялгардаг шингэнүүд болох үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү, шүлсээр дамжин халдварладаг. За тэгээд хеликобактери гэж аюул байна. Монголчуудын 76 хувь хеликобактерийн халдвартай. Хеликобактери нь ходоодны үрэвсэл шархлаа үүсгэж, цаашлаад ходоодны хавдарт шилжих үндсэн шалтгаан болдог. Тэгэхээр бидний ёс заншил, найр хуримын дэг жаяг гээч балрын энэ зүйл өөрсдийг маань хорлон сүйтгээд дууслаа. Хорт хавдрын өвчлөлөөрөө Монгол Улс дэлхийд тэргүүлэх орны тоонд орж, Солонгостой зэрэгцдэг. Харин нас баралтаараа тэргүүлдэг. Үүний эх үндэс нь нэг аягаар дамжуулж идээ цагаагаа хүртдэг явдал юм биш үү.

Мөн аяга дамжуулахад сүрьеэгийн халдвар байх магадлалтай санагддаг. Энэ тухай мэргэжлийн эмч нар “тийм, үгүй” гэсэн хариулт өгдөггүй. Сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдаж, энэ агаараар амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг гэдэг.

Цэрээ хаяхад халдвар авч байгаа юм чинь, шүлс цэрээ аяганд нь хийгээд өгөхөд халдвар авч таарна даа. Шилтэй архи дуусах үед шавхрууг нь стаканд хийгээд жороолно гэдэг тэнэг ёс манайхны дунд бий. “Жороо шүү” гээд шууд амнаас ам дамжуулж, зарим нь архиндаа хахаж цацаад, нус цэрээ хийх нь холгүй дараагийн нөхөртөө өгдөг. Бөөлжис цутгамаар ёс заншлаасаа одоо больё оо. Олон нийтийн газар шүлсээ хаях, гэр орондоо шөнө оройн цагаар найрлах, дуулж хуурдах, бөө бөөлөх зэрэг асуудал гаргавал Зөрчлийн хуулиар шийтгэдэг болсон. Шүлсээ хаясан хүнийг шийтгэж байгаа юм чинь шүлсээ нэгнийхээ аяганд хийгээд дамжуулж байгаа гэж хэлж болохоор, үндсэндээ айраг, архийг нэг аягаар дамжуулж уудаг энэ байдлыг хуулиар хориглох хэрэгтэй байна. ЭМЯ ард иргэдийг шинжилгээнд хамрагд, аялал зугаалгаар явахдаа битгий бөөгнөрөл үүсгэ гэж шал дэмий уриалахын оронд айраг, архийг нэг аягаар дамжуулан ууж коронавирусийн цар тахлын жинхэнэ суурь үндсийг бий болгож буйг эсэргүүцэн, хориглох хуультай болохыг төр засгаас шаардах хэрэгтэй. Ард түмэн ч үүнийг шаардмаар байна. Нэгнийхээ шүлсийг дамжуулж “уудаг” ёс заншил гэж байх ёсгүй.

ӨДРИЙН СОНИН Норовын Гантулга

image


Сэтгэгдэл

Иргэн [192.82.85.213] 2021-07-26 06:50:46

Их зөв сэдэв. Гэхдээ Хууль ч арай бишээ. Дээр үеийн уламжлалаа сэргээх нь дээр аяга, халбагаа авч явдаг зан үйлээ сэргээх нь чухал. Айлд ороход тухайн айл нь "Та аягаа" гээд аваад цай юугаа хийдэг байвал зүгээр. Олон өвчлөлөөс хамгаална шүү.

Зочин [202.126.90.58] 2021-07-23 13:02:43

Нэг удаагийн аяга хэрэглээд л асуудал шийдэгдэнээ сайхан юм хийж ашиг олно гэдгийг огт ойлгохгуй бол юм зарж яахын

Хашир [192.82.80.193] 2021-07-22 19:30:57

Сэжигээр өвддөг нь бас үнэн, сэжигч хүнд тохирох вакум орчин олдохгүй л дээ, худлаа сүржигнэх бас хэрэггүй, хамгийн зөв нь өөрөө зохицох, зохицуулах...

Зочин [202.9.46.130] 2021-07-22 12:33:39

Хөдөө очоод сайхан айраг уугаад суух юмсан.

Монгол ёсонд тохируулж загина. [202.131.225.53] 2021-07-22 10:40:02

Монгол айлд орчихоод өгсөн дайлсан зүйлийг нь идэж уухгүй бол Монгол этикет буюу ёс заншилд НИЙЦЭХГҮЙ. Идэж уухгүй юм бол, аяг тавагнаас нь сэжиглээд байгаа юм бол тэр айлд ОРОХГҮЙ л байна биздээ. Харин идэж уух нь ойлгомжтой юм чинь айлд орсон хүн ӨӨРИЙН ГЭСЭН аяг, хутаг, халбагтай л байх ёстой. Энэ бол харин монгол ёсонд ТОХИРНО шүү. Ялангуяа Коронавирусын үед. Нөгөөтэйгүүр хотынхон Наадмын үеэр ҮЙ ОЛНООР хөдөө явж хөдөөний айлуудыг ингэж ХҮНДРҮҮЛЖ БОЛОХГҮЙ ш дээ. Айл болгоноор танихгүй мөртлөө хүүхэд багачуудтайгаа албатай юм шиг ороод л ...

Зочин [66.181.161.100] 2021-07-22 09:19:31

Мал

Irgen [202.126.88.230] 2021-07-22 09:16:31

Ene chini eruusuu huwi hunii uuriinh ni biee eruul avch yawah naad zahiin soel shude.huuhdiig bagaas ni sain zaaj surgah heregtei.Bagaasaa suraad hevshchihwel tom bolson hoinoo hunii ayga halbaga hereglehgui .Gaduur buu hel gertee ch gesen uur uuriinhiiguu heregleed surchihdag.

Зочин [202.126.88.59] 2021-07-22 08:35:50

монголчууд хүний өмнөөс харчаад хамраа ухаж нусаа бөөрөнхийлөөд байна хууль гаргаачээ

тогтох [202.21.100.210] 2021-07-22 07:38:08

Монголчууд соёлтой байхдаа өөрсдөө аягатайгаа явдаг байсан тэр ёсоо сэргээвэл болоо бишүү

Зочин [202.9.46.130] 2021-07-22 05:46:43

Архи уух халдвар авах эсэх нь иргэдийн өөрсдийнх нь ухамсар хариуцлагаас хамаарна.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [150.129.143.224] 2021-07-22 01:26:34

МИНИЙ.ААВ.ЗАВХАН.АЙМАГ.УРГАМАЛ.СУМЫН.ҮҮРИЙН.ТУЯА..БАРГИАДАД.ТӨРСӨН.НУТАГ.ХАРИН.ААВЫН.МИНЬ.ХАМААТАНГУУД.НЬ.ИХ.СОНИН.ХҮМҮҮСҮҮД.НИЙЛЖ.СУУСАН.НЬ.ААВЫН.ЭЭЖ.ЗАВХАН.ОТГОНТЭНГЭРИЙН.ДАЯНГИЙН.ЭМЭЭ.ӨВӨӨ.МААНЬ.АМЁРИК.ХҮН.ЖҮЖИГЧИН.МОРГАН.ФРЁЁМАН.ХАР.АРЬСТАЙ.ХҮН.БАЙСАН.ТОМ.АХ.НЬ.БУЯАНТОГТОХ.ОДОО.ЗАЙСАН.УУЛЫН.ОРОЙ.ДЭЭР.ТЭМДЭГ.ЗУРАГ.ЗҮҮЛТ.ЗАРДАГ.ЦЭВЭЭНПҮРЭВ.БАЙЖЭЭ.ДАРААГЫН.АХ.НЬ.БУЯНХҮҮ.НЬ.100.АЙЛД.БАРИЛГЫН.ДЭЛГҮҮРИЙН.ҮҮДЭН.ДЭЭР.ЦЭНХЭР.ПОРТЁРТЭЙ.БАЙДАГ.ДАРААГЫН.АХ.НЬ.ДЭХЖИНСҮРЭН.ЭРДЭНЭТ.ХОТОД.БАЙДАГ.Ч.ГАЗАР.ДООР..ХОНГИЛД..ХАРАГДДАГ.БУЯНХҮҮГИЙН.ХОЁР.ХҮҮ.ГАНБАТ.ГАНБОЛД.ХОЁР.ИХ.Ч.ЗҮЙЛ.ГАЗАР.ДООР.ХИЙДЭГ.НЬ.ХҮН.АМИНЫ.ХЭРЭГТЭНГҮҮДТЭЙ.ИХ.ХОЛБООТОЙХҮН.НИДАЛГААНЫ.АЖИЛ.БАЙДАГ.ГАНБОЛД.БАРИЛГЫН.ТЁХНИКОМД.ТӨГССӨН.БОЛОВЧ.МИНИЙ.ХАДАМ.ААВ.МАЖААГЫН.БАТДЭЛГЭРИЙГ.ДУУРИАЖ.ЯВААД.ОЛОН.ЖИЛ.ГЭРЭЛТУЯА..НАРАНТУЯА.НАРАНГЭРЭЛ.ГЭРТ.ТОМ.ХҮРГЭН.БАЙСАН.БОЛОВЧ.ГАНБОЛД..АМЬДРАЛ.ДУНД.НЬ.ХАДАМ.ААВ.БОЛЖ.ЯВААД.БАЙЖ.ХАРИН.ЭНЭ.ГАНБОЛД.НЬ.БАТДЭЛГЭР.НЭРЭЭР.ЯВАХДА.ЭЭЖ.ЧУВААМЭДИЙН.ДҮҮ.ИЧИНХОРЛОГЫН.ЗҮҮН.ТАЛ.ХАШАНД.ГАХАЙ.ТЭЖЭЭДЭГ.ХЯТАД.ӨВГӨН.

Мөнхжаргал [192.82.89.8] 2021-07-22 00:19:58

Снал нэг байна. Гэхдээ нус ч арай юу юм бэ?

Зочин [192.82.80.187] 2021-07-21 23:37:00

Шээчээд боовоо сэгсэрээд байна энэ талаар хууль санаачилмаар бна Гантулгаа

Зочин [202.131.225.53] 2021-07-23 10:44:07

Б--чаад бө--өө чулуугаар "арчаад" байна. Энэ талаар хууль санаачnлмаар байна, Гантулгаа.

Зочин [66.181.176.114] 2021-07-21 22:41:26

Дэмжиж бна.Ядаргаатай энэ тэнд очихоор хүн өолгон амаараа дамжуулсан айраг архиа уу уу гээд мэдрэлтэхийг яана. Шал шижиг хүрдэг. Уухнүй гээд байхад ав ав уу уу гээд

Зочин [122.201.24.122] 2021-07-21 20:52:16

Гуцдийм бэ?! Ккк. Одоо болтол нохой шиг хооллох хэвшилээсээ салж чадаагүй яваа хүн дүрст амьтадад зориулсан хууль хэрэгтэй гэнэ үү! Хуулийг тэд уншиж барах уу?! Уншаад ойлгож чадах уу?! Ойлгож гэмээ нь хэрэгжүүлэхийг хүсэх үү?!

Зочин [192.82.80.187] 2021-07-21 23:32:22

Ккккк

Зочин [66.181.160.46] 2021-07-21 19:34:19

Монгол заншилаараа аягаа өвөтлөөд явж байяа .Баян ядуу ялгаагүй бараг бүгд л мөнгөлсөн аягтай байсан санагдаж байна.Хагарахгүй бөх гэж тэр байх.

Модон тагш гэж харсан уу? [192.82.74.72] 2021-07-22 01:26:55

Ядуу хүн бол модон тагш л авч явна. "Өглөө" кинон дээр гуйлагчдыг харсан биздээ.

Зочин [202.55.188.43] 2021-07-21 18:49:30

Зөв санаа

Дэмбээ [192.82.76.241] 2021-07-21 17:01:09

Өвчин тахал, элэгний вирус, яр тэмбүү, цар тахлын бүхий л халдварыг архи айрагны аягаар тарааж байгаа нь үнэн. Зогсоох цаг үнэхээр болсон.Монголын эмэгнэл гэсэн ч болно.

Zochin [49.0.142.176] 2021-07-21 16:53:31

Uursduu Ayaga uburtluud yabj bai Ayaga gui Bol aild Buu oroo

Зочин [202.126.88.146] 2021-07-21 16:43:23

Дээхэн үеийн Монголчууд дэлхийд байхгүй соёлтой байжээ. Тэр тухай бичих хэрэгтэй.

Zochin [83.208.206.232] 2021-07-21 16:19:23

Өөрсдөө л татгалзаад сурчихвал болно шүүдээ.

зочин [202.9.46.211] 2021-07-21 14:37:10

Хууль ч юу вэ. Зөв эь зөв сэдэв гэхдээ энэнд зориулж хууль хийж байдаг. Тэрний оронд мэдээллийн хэргслэлээр сурталчилах, шийдэл олох, өөрсдийн аяга богцтой явж байх гээд зан заншилаа сайжруулах талаар олныг гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулна уу гэхээс. Хууль гэвэл Оюуны, тархины тураал шүү. Энэний хажууд дээлийн хээ арай дээр сонсогдож байна

зочин [66.181.180.203] 2021-07-21 14:33:41

Монголчуудын соёл өндөр байжээ хавтгаа зүүгээд аяга хийчих хэт хутгаа зүүчихвэл савх нь бэлэн байдаг энгээд л өөр өөрийн юмаа хэрэглээд болно хүнд дамжуулахгүй долоогоод цэвэрлэчихнэ хүнд ч лайгүй өөрт ч амар байсан байна өвгөдийн сургаалыг өөрсдөө сайн боддоо

Зочин [150.129.141.194] 2021-07-21 14:23:07

Маш зөв сэдэв хөндсөн байна, ёстой заваан, наад зах нь Монголчуудын 80-90% нь хеликобактертай байгаа шүү!!!

Зочин [202.179.25.142] 2021-07-21 13:17:44

хуулиар яахийн бэээ. өөрсдөө аягатайгаа явж сур

Зочин [113.111.36.20] 2021-07-21 13:58:30

yag

Зочин [66.181.161.14] 2021-07-21 12:53:20

Хуучны заншил гээд л зарим бохир заншлаасаа татгалцах цаг болсон.

Зочтн [202.9.47.55] 2021-07-21 12:40:23

Үгүй гээл шууд хэлвэл барав.

Зочин [122.201.31.105] 2021-07-21 12:24:38

Я не Жооро, Я Шура. гээд дамжуулж уудаг оньгоо байсан юм даа.

Иргэн [192.82.91.245] 2021-07-21 11:58:07

Урьд бүдүүлэг хэмээх цагт хүмүүс өөрийн аягатай явдаг байсийм, хууль гэж туйлшрах хэрэггүй чи өөрөө бусадын аяганаас уухгүй байхад л болно, хэн чамайг аяга дамжуулж уу гэж шахаад байна, солиотой хог вэ

zochin [202.126.90.78] 2021-07-21 14:11:43

jinhene uher bn chi yanadaa ene teneguud hun zuv yum bichsen bn demjij bn

Зочин [192.82.80.187] 2021-07-21 13:24:33

Ёстой онож хэллээ нээрээ хэн чамайг аяга дамжуулж уу гэсийм Йимэрхүү новшнуу

зочин [192.82.72.104] 2021-07-21 12:13:25

Айлд ороод бусдын уусан аяганд нэмээд өгөхөд уухгүй хэлж хэлхэд ч хаашаа юм. Өөрсдийн аягатайгаа явсан нь онох байх даа. Вирус хэцүү бна шдээ.

Дээр үеийн уламжлалаа сэргээвэл яасан юм бэ? [202.131.225.53] 2021-07-21 11:40:39

ХОТЫН бөөгнөрсөн хүмүүсийн соёл ХӨДӨӨНИЙ нутгийн соёлд нөлөөлж эхлэж байна. Одоо тэгээд хотоос хөдөөрүү айраг аягалдаг төхөөрөмжүүд, нэг удаагийн цаасан стаканууд, шанаг "ЭКСПОРТЛОЖ" эхлэнэ. Уг нь айраг уух дуртай юм бол хотын оршин суугчид хөдөөрүү ӨӨРИЙН гэсэн ХУВИЙН аяга тавга, хутга, халбага сэрээ, савхтайгаа явж баймаар юм даа. 1940-50 он хүртэл монголчууд ХУВИЙН хэрэглээний БҮХ зүйлээ ӨӨРТЭЙГӨӨ авч явдаг л байсан биздээ?

Зочин [192.82.80.187] 2021-07-21 13:25:15

Ммнх

Зочин [66.181.161.59] 2021-07-21 11:50:45

Zuv zuv

. иргэг [192.82.88.110] 2021-07-21 11:35:51

Хуцваа Энд хууль биш хувь хүний соголт Харин зөрчлийн тухай хуулийг хүчингүй болгох аьилгачдын эсрэг хууль хотын иргэн үүрэг хариуцлага татвар төлдөг болох нь илүү чухал

иргэн [64.119.27.94] 2021-07-21 11:35:02

Дандаа л хууль яасан их хуулинд баригдах дуртай!!!!!!!!!иргэн хүний хариуцалга шүү дээ.!!!!!!!!бидэнд - Короноо- их юм зааж сургаж бас бөөгнөрөх ямар байх аяга дамжуулахгүй ыайхийг хүртэл заалаа !!!!!!!!!!хууль шаардаад суухаар ухамсартай сонор сэрэмжтэй байхийг л хэлээд байгаам !!!!!!!! Болсон болоогүй хууль хийж Төр баяжаад,---ард ядуурч байгааг харахгүй байгаам уу???????!!!!!!ккккккк

Зочин [106.131.26.114] 2021-07-21 11:32:16

Huuliar horigloid bhda ch yahav oorsdoo l uuhguu bgaach zavaan yum

зочин [192.82.72.104] 2021-07-21 11:14:01

Зөв асуудал дэвшүүлжээ. Даанч биелэхэд хэцүү.

Зочин [66.181.161.73] 2021-07-21 11:11:55

Хуулиасаа хүмүүсиын ухамсар би уухгүй гэхэд л болоо

Зочин [202.72.247.58] 2021-07-22 10:50:11

Уухгүй гэхээр Монгол хүн байна даа амсаад өг, амсахгүй өгөх гэхээр тэгвэл уруулаа хүргэчихээд өг гээд шахаад, хүн баалаад дайраад байдаг зовлон бий шүү, энэ зовлонг өөрийн биеэр мэдэрч байж л ойлгоно, ингүүлж үзээгүй хүмүүс зүгээр ярих амархан байх л даа. Харин өөрийнхөө аягыг авч явж бай, хөдөөнийхөн өөрсдөөс нь аягыг нь шаардаж байх талаар улс даяараа сурталчилж, соён гэгээрүүлэх ажлыг холбогдох шат шатны байгууллага хийх хэрэгтэй дээ.

Зочин [66.181.176.114] 2021-07-21 22:42:18

Уухгүй гээд байхад шахаад дайраад бөйдаг мэдрэл гарууд олон за бараг ихэнхи нь байна шүү


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.