Ковидын анхны хохирогч Чили улсын таеквондоч болов

Aдмин / Спорт

Чили улсын таеквондоч Фернанда Агиррегийн шинжилгээгээр коронавирус илэрсэн болохыг тус улсын Үндэсний олимпын хорооны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Онгоцны буудал дээр ирсэн даруйдаа өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. 21 настай таеквондоч бүсгүйд өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй аж. Тэрбээр 10 хоногийн тусгаарлалтад орох тул олимпийн наадамд оролцож чадахааргүй нь тодорхой боллоо. Ингэснээр Ковидын тусгаарлалтаас болж олимпийн наадмыг өнжих анхны тамирчин нь Агирре болж байна. Түүний дасгалжуулагч Хосе Запатагийн хариу сөрөг гарсан ч ойрын хавьтал гэдэг утгаараа тусгаарлалтад орсон байна.

Агирре Узбекистанаар дамжин Токиод ирсэн бөгөөд өмнөх шинжилгээ нь сөрөг байсан ч замдаа халдвар авсан бололтой. “Манай тамирчнаас ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь ч сайн байгаа. Гэвч дүрэм журмын дагуу 10 хоног тусгаарлагдаж, олимпын наадамд оролцож чадахааргүй болсон нь харамсалтай” хэмээн Чилийн ҮОХ-ны төлөөлөгч ярьжээ.

Олимпын наадмын оролцогчдоос 7 дугаар сарын 21-нд “Ковид-19” халдвар илэрсэн 8 дахь тохиолдол нь энэ болж байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 75 болж нэмэгджээ хэмээн Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.