Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах 30 сэтгэл зүйчийг сонголоо

Aдмин / Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчин болон дэлхийн улс орнуудын туршлагыг харьцуулан судалж, богино, дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулсан.

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц Ерөнхий боловсролын 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг сонгон шалгаруулалт энэ өдрүүдэд үргэлжиллээ. Сонгон шалгаруулалтад 73 хүний материал ирж хоёр шатны шалгаруулалтын дараа 30 сэтгэл зүйчийг сонголоо. Сонгон шалгаруулалт энэ сарын 5-21-ний өдрүүдэд болсон юм.

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, баталсан бөгөөд дээрх сонгон шалгаруулалтад тэнцсэн сэтгэл зүйчдийн сургалтыг 2021 оны долоодугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Цаашид илүү олон сургуульд сэтгэл зүйч ажиллуулах боломжийг бүрдүүлнэ гэж БШУЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.