ГААЛЬ : Ачааны 50 галт тэргээр ачаа бараагаа татахаар болсон

Aдмин / Хууль

Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, М эргэжлийн хяналтын газр ын дарга Т.Гантулга болон бусад албаны хүмүүс Замын-Үүдэд ажиллаж байна. Тус боомтын удирдлагууд солигдсон сарын хугацаанд хийсэн ажлын талаар Замын үүд дэх гаалийн байгууллагаас мэдээлэл хийв.

image

Тухайлбал, 2021 оны долдугаар сарын 1-ны байдлаар чөлөөт бүс болон бүсийн гадна талбайд нийт 2600 тээврийн хэрэгслийн дараалал үүссэн байна. Харин долдугаар сарын 30-ны өдрийн байдлаар чөлөөт бүсийн хашаанд 237, гадна талбайд 1285 тээврийн хэрэгсэл байгаа аж. Долдугаар сарын 18-наас эхлэн хилээр нэвтрэх дарааллын дугаарыг олгож эхэлсэн байна.

Монгол Улс БНХАУ-ын гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үр дүн эхнээсээ гарч байна. Өчигдөр орой гэхэд Эрээн хотын өргөн царигийн тавцан дээрээс манай улс руу 50 галт тэргээр ачаа бараа тээвэрлэн, гаалийн бүрдүүлэлтээ хийгээд өнөөдөр энд орж ирэхэд бэлэн болоод байна. Цаашид зөв зохион байгуулалт хийхэд төмөр замын тээврийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж харж байна. Төмөр замын тээврийг нэмэгдүүлснээр үүсээд байгаа авто замын тээвэрлэлт, бөөгнөрлийг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байна.

image

Цаашид Замын–Үүдийг ногоон бүс болгоход дараах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Замын–Үүд болон Замын–Үүд боомтын чиглэлд хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах.
  • Зайлшгүй нэвтэрсэн тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлт, тандалт судалгаа, хяналтын горимыг сайтар зохион байгуулах.
  • Замын – Үүд суманд тусгаарлагдаж байгаа ойрын болон дам хавьтлын хяналтыг чангатгаж, идэвхтэй голомтуудыг үе шаттайгаар идэвхгүй болгох. Улмаар голомтуудыг устгах нь бидний ажилд эерэгээр нөлөөлөх боломжтой.

БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтын авто замын гаалийн агуулах болон гадна талбайд хуримтлагдаад байгаа ачаа бараа, импортын техник, тоног төхөөрөмжийн бөөгнөрлийг бууруулж, хилийн бүсийн хэвийн ажиллагааг хангахад дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

  • Экспортын бараа бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйжүүлэлтийг Улаанбаатарын гүний гааль, хяналтын талбайд мэргэжлийн хяналтын байгууллагууд стандартын дагуу хийснээр, гарах тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх, импортоор орж ирэх ачаа бараа, техник, тоног төхөөрөмжийн тоо нэмэгдэж бөөгнөрөл багасна.
  • Төмөр замын өргөн царигаар өдөрт 50 хүртэлх галт тэргийн цувааг БНХАУ-ын Эрээн хотын боомтын талд оруулж, барилгын болон бусад ачаа барааг татаж авснаар бараа материалын бөөгнөрлийг багасгахад нөлөө үзүүлнэ.
  • Тусгаарлалтад байгаа жолооч нарын тоог нэмэгдүүлэх. Ингэснээр ачаалал багасч, орох, гарах чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн тоог нэмэх бүрэн боломжтой байна.
  • Импортоор орж ирж байгаа хоосон тээврийн хэрэгсэл дээр нэг төрлийн овор хэмжээ ихтэй хөнгөн, тухайн техникийг гэмтээхгүй ачаа барааг тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна." хэмээлээ.

image

ЗАМЫН – ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗАР


Сэтгэгдэл

Zochin [103.229.122.198] 2021-08-01 22:57:32

Ugasaa ard irged-d mongo taraasan bol Gaali changardag n bichegdeegui huuli bolson. Eniig business erhlegchid medsen ch neeh yum heldeggui. Heden baraagaa avch l bvl gj bodood. Odoo bol 1mk3 -300 garaad achdag bsn bol 500.700.900 bolj osson bsn hrn shalgalt geed 1100-1500 hoorond bna. Iim ondor uneer achaa achij bhad gaali dr ireed dahiad 13 mtrtei mashiniig shalgaj torguuli tavij bsn. Suuld 28 mashin shalguulj 1 mashin tus bur 10 -15 sayiin torguuli tolood garch irj bsn. Manai tor zasag ugasaa hulgaig hulgaigaar Dardag iim muuhai l humuus.. business erhlej bgaa alban gazar Ulsad tatvar tolj, hun tsalinjuulna, huvi naimaachin osoltgui ulsaas hunsnii taloon ntr avahgui oorsdiinhoo bolgoj yvdg gdgiig meddegguinmuu. Hil gaali ingeed changaraad bvl tgd tetgemjiin humuus l nemegdene deee.. oor yhvdee talh suu, boov, tarag avahad l 20k bolj Bn shdee... ene chn hunii odor tutam iddeg Huns, tghr yumnii une aimar ogson, Bn daaa... yu ch hiij yvdii ene humuus.... chdhgui bol zgr bolchihoooch

ЗОЧИН [202.55.188.101] 2021-08-01 03:46:24

БҮХ АЧААГАА ВАГОНООР ТАТЧИХАД ЯАГААД БАЙГАА ЮМ БОЛ АВТОМАШИНЫ ӨНДӨР ҮНЭЭ ТАТВАРТАА ӨГӨХӨД БОЛМООР САНАГДААД БАЙХ ЮМ. ТӨМӨР ЗАМ ВАГОНОО ЗОХИЦУУЛ.

Зочин [66.181.161.25] 2021-08-01 00:14:41

Жолооч нар үнэ нэмж байгаа Эрээн рүү машинаа оруулчихаад аль үнэтэй ачааг ачих гээд хүлээж байна Жишээ нь хөргүүртэй машин орчихоод тахианы мах үнэтэй байна тэрнийг ачна эсвэл тэр жишигт явна гээд хүлээж байна. Тээвэр зуучгүй тодорхой ачаа ачих зорилгогүй жолооч нар үнэ өсгөж байна .Үүн дээр арга хэмжээ аваачээ

Зочин [150.129.140.119] 2021-07-31 11:28:23

Замын-Үүдийхний замбараагүй олон машинаас болж юмны үнэ нэмэгдэж байгаа шүү Наймайчидын машина эрээн орж ачаа бараагаа авч чадахаа байсан Учир нь замын үүдийхний олон машины ард очерлоод сар болно Эрээн орсон машинаар ачаагаа авахаар 25-30 тонн ачааг мөн л 25-30 саяд ачуулна дээр нь гааль нөатын татвар нэмэгдэнэ ингээд л юмны үнэ өсөөд байгаа юмдаа Гадаад худалдаа эрхэлдэг компаний машина каргоны компаний машинуудыг эхний ээлжинд очергүй оруулж гаргах юм бол юмны үнэ дорхноо бууна

Зочин [202.179.21.250] 2021-07-31 03:54:10

Наймаачид иимэрхүү ямар нэг шалтаг гарахаар үнээ хамаагүй илүү нэмдэг шуналаа болих хэрэгтэй Өмнө нь бензины үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд л бараанаа үнээ мянгаар нэмээд тавтчихдаг Өөрөөр хэлбэл зүгээр л далимдуулаад тээвриин зардалаасаа хамаагүй илүү нэмдэг Нөгөө зуд болоход нохой цаддаг гэдэг шиг байж болохгүй Ер нь энэ наймаачид ченжүүд хэзээ ч хүмүүсииг залилаж мэхлэхэд бэлэн байдаг шударга бус юм бүхнииг зоосны нүхээр хардаг хүн чанаргүй хүмүүс байх юм

ЗОЧИН [59.153.86.119] 2021-07-30 10:18:14

ДЭЭР НЬ ЗАМЫН-ҮҮД ЧИГЛЭЛД ХҮН БОЛОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТООГ ЦӨӨЛНӨ ГЭЖЭЭ, ЭРЭЭНЭЭС АЧАА БАРААГ ТАТАЛТЫГ БАГАСГАНА ГЭСЭН ҮГҮҮ, ДООР НЬ ЭРЭЭНЭЭС АЧАА БАРАА ТАТАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭЖ БАЙХ ЮМ, ХОНОГТ ЭРЭЭНЭЭС 50 ГАЛТ ТЭРГЭЭР АЧАА ТАТНА ГЭНЭЭ, ЦАГТ 2 ГАЛТ ТЭРЭГ БУЮУ 1 ГАЛТ ТЭРГЭНД 50 ВАГОНТОЙ АЧАА ТАТНА, ХОНОГТ 2500 ВАГОН АЧАА ТАТАХНЭЭ, ЭНЭ БОЛ СЭРЭЭГҮЙ БАЙХАД САЙХАН ЗҮҮД, ЗҮГЭЭР Л ҮЛГЭР, ТЭНД ХИЛ, ГААЛЬ, МХ-ЫН БАГ СОЛИГДООД, ЕС, ДЭД ЕС ОЧООД Ч ӨӨРЧЛӨГДСӨН ЮМ МАРУУХАН ШИВ ДЭЭ, ХАМГИЙН ТОМ АЮУЛ З-ҮҮД ДЭХЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ АВИЛГА, АВТОТЭЭВРИЙН ҮНЭ НЭМЭГДЭЛТИЙГ ЗОГСООЖ ЧАДСАН БОЛ САЙН БН, ЕР НЬ БОЛ ЭРЭЭНЭЭС АЧАА БАРААГ ВАГОНООР ТАТНА ГЭДЭГ САНАА БОЛ ЗӨВ, ХӨХ ХОТӨН ТӨМӨР ЗАМ, ЭРЭЭН ӨРТӨӨ, ХИЛ, ГААЛЬ, МХ БҮХ ТАЛТАЙ НЬ ТОХИРОЛЦООД УБ ТӨМӨР ЗАМ, З--ҮҮД ӨРТӨӨ, МАНАЙ ХИЛ, ГААЛЬ, МХ-ЫН САЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Л ХЭРЭГТЭЙ,

Мөөгий [192.82.85.18] 2021-07-31 15:54:56

Тэнэг малнууд мин замын үүдийн жолооч нар үнэ нэмээгүй. оочер үүсгээгүй хятад новшнууд үнэээр зодож машинд ачаа ачиж бна.хятадын тал хэдэн машин орж гарахыг шийдэж бна. Ойлго малнууд мин

Зочин [202.9.46.51] 2021-07-31 03:20:35

Ачааны үнийг нэмээд байгаа жолооч нарын эрхийг хас. 3 сар болж байна ачиж чадахгүй байна энэ тэр гэх юм. Бидний төлөө тэд амьдраад байгаа юм уу. Өлсөөд байвал өөр ажил хийг

Зочин [202.126.90.153] 2021-07-31 02:49:56

Хоногтоо 50вагон гээ ойлгож байна зөв үү?хө

Зочин [192.82.86.74] 2021-07-30 09:25:31

За тэхлээр тээврийн зардал хямдарна ...Наймаачид тамтаггүй нэмсэн үнэ хэлээд байгаагаа буулгаарай даа ....ХЯТАД улс барааны үнэ хуучнаараа байхад тээврийн зардлаа шингээж байгаа нь энэ гээд үнийг санаан зоргоороо нэмсэн байна лээ .... оймс гутал өмд цамц 2000 с 8000 төг.р нэмсэн байна ...Буулгаарай та нар ....Иргэд ч гэсэн амьдрах гэж зовж л байна .... нэг жишээ Сандей 1.д үсний ганц хавчаар 2500 хосоороо 5000 жижиг хүүхдийн гоёлын 8000 с дээш байв гэж ....энд тэндгүй л нэмсэн байв

Зочин [119.130.147.84] 2021-07-30 12:08:22

Hyatadolon.baraaniihaa uniig nensen shuu

B.Oyunbayar [66.181.161.54] 2021-07-30 06:59:48

Zorchigchid hezeenees hil nevtreh bol

Зочин [202.55.191.194] 2021-07-30 08:16:42

2025 ОНООС


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.