Зургаан жилийн хугацаанд Дарханы замын 90 километрийг нь л царджээ. Үлдсэнийг нь огт хөндөөгүй байна

Aдмин / Эдийн засаг

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын эхний 130 км-ийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 15-нд нээсэн билээ. Уг нээлтэд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулж, ажил урагшилж байгааг танилцуулахын зэрэгцээ тус замаар зорчигчдын он удаан үргэлжилсэн уур бухимдлыг бага ч болов зөөллөхийг хичээсэн. Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлд зорчиход замын нөхцөл ямар байгааг км бүрээр нь тэмдэглэж, сурвалжлав.

Бидний сурвалжлагын цэг 22-ын товчооны Дархан-Уул болон баруун аймгууд руу салдаг хэсгээс км-ээ тэглэснээр эхэлсэн юм. Уг хэсгийн Дархан чиглэлийн зам хаалттай хэвээр байна. Баруун тийш салж, 22-ын товчоогоор гарч давхисаар Хүй долоо худагийн зам руу зүүн салж нийлснээр Дарханы зам руу оров. Зуны амралт, зугаалгын цаг үргэлжилж байгаа учир автомашины хөдөлгөөн ихтэй байлаа. Мөн ногоо ачсан худалдаачид нийслэлийн зүг олноор хөврөх аж. Хүй долоон худагийн зам тэгш сайхан боловч борооны усанд идэгдсэн бололтой хонхрууд байсхийгээд таарна. Нүх нь гүн. Болгоомж алдаж автомашины дугуйгаа нүхэнд “тааруулчихвал” явах эд анги эвдэх, цаашлаад осол гарах ч эрсдэлтэй. Тиймээс энэ хэсэгт зам сайхан гээд нэг их хурдлаад хэрэггүйг зөвлөе. Явсаар 61-ийн гарам хүрч, Дарханы шинэ зам руу өгсөж ороход яг 24 км туулж байв. Шинэ тавьсан зам урамтай сайхан байна. Жолооч нар ч шинэ зам дээр гарсантай зэрэгцэж, хурдаа нэмж нэгнийгээ гүйцэж түрүүлсээр бараа сураг нь тасрав. Ингээд шинэ замаар нийт 20.5 км туулж, Улаанбаатараас анх км тэглэснээс хойших 44.5 км-т сайжруулсан шороон зам руу оров. Сайжруулсан зам учир дэржигнүүртэй, шороо босох, энхэл донхол гээд тав тухтай зорчих талаасаа шаардлага хангахгүй нь ойлгомжтой. Энэ хатуу хөрстэй замаар яг 3.8 км зорчиж байна. Бид нийслэлээс гарснаас хойш 48.3 км замыг туулаад байгаа нь энэ юм.

Сайжруулсан шороон зам дуусч Дарханы хатуу хучилттай хуучин зам дээр гарч ирэв. Энэ нь ямар нэг засвар, шинэчлэл хийгдээгүй, хуучин зорчиж байсан хатуу хучилттай зам гэсэн үг. Уг хэсэг замыг өмнө нь хааж, жолооч тээврийн хэрэгсэл шороон замаар зорчиж байсан юм. Тэгвэл одоо зорчих хөдөлгөөний хурдад бага ч болов нэмэх зорилгоор хуучин замаа нээсэн бололтой. Хуучин зам эвдрэл ихтэй ч сайжруулсан шороон замтай харьцуулахад илүү тухтай юм. Гол нь хурдаа зөв тохируулж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх зэрэгт анхаарал болгоомжтой байхгүй бол замын эвдрэлээс болж ноцтой хохирол амсах эрсдэлтэйг анхаараарай. Уг замаар 14.3 км зорчиж (хотоос гарснаас хойш 62.6 дахь км), сайжруулсан шороон зам руу нийлж байна. Өөрөөр хэлбэл, асфальтаар хучихаас бусад ажил нь гүйцэтгэгдсэн бололтой зам юм. Уг зам урт үргэлжлэхгүй. 1.2 км яваад, нийслэлээс гарснаас хойш 63.8 км дээр Дарханы хуучин зам руу дахин нийллээ. 1.9 км явснаар 65.7 дахь км дээр шороон зам руу ороод явчихав. Энэ хэсэгт авто замын ажил ид бужигнах аж. Жолооч бүр л дуртай замаараа давхилдана. Энэ нь аргагүй юм. Автомашины хөдөлгөөнд хөрс нь сийрэгжсэн тул цагаан тоос дэгдэнэ. Үүнээс болж зэрэгцэж явахад урд талын машин харагдахгүй байх, цаашлаад бүхээгт шороо тоос орох зэргээр бэрхшээлүүдтэй. Иймд нэг нэгнээсээ зугтсан байдлаар зорчино. Энэ хэсэгт салаа зам гарах, урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийг сайтар ажиглах зэргээр анхаарал болгоомжтой зорчихгүй бол осол гарах эрсдэлтэй байна шүү.

Шороон замаар “туучихад” хөрс нь зөөлөн тул сайжруулсан шороон замаас илүү хурдтай явах боломжтой байв. Ийнхүү явсаар 70.9 дахь км-т дахин Дарханы хуучин хатуу хучилттай зам руу нийлж байна. Өөрөөр хэлбэл, шороон замаар 5.2 км явсан гэсэн үг. Дарханы хуучин замын нөхцөл байдлыг дээр өгүүлсэн тул дахин нурших нь илүүц биз. Уг замаар 15.9 км явсаар, Улаанбаатараас гарснаас хойш 86.8 дахь км-т шинэ зам дээр гарч ирлээ. Шороон замаар зорчиход өгсүүр, уруу ихтэй, бартаа саадтай хэсэгт тавигдсан уг зам жолооч нарын ая тух, аюулгүй байдлыг сайн хангаж байна. Мэдээж ямар ч сайхан зам дээр хурдаа зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчих нь жолооч бүрийн ухамсар, хариуцлага билээ. Шинэ зам 24.2 км үргэлжиллээ. Энэ нь хотоос гарснаас хойших 111 дахь км зам юм. Нэг км орчим зайг хуучин замаар туулснаар дахин шинэ замтайгаа золгов. Уг зам 20.7 км үргэлжилж байна. Хэрэв Улаанбаатараас Дархан чиглэлийн 200 гаруй км зам бүхэлдээ ийм болчихвол хоёр цаг гаруй давхиад л хүрчих аж. Жигд хурдтай давхихад шатахуунд хэмнэлттэй, автомашинд эвдрэл гэмтэл үүсгэх энхэл донхол байхгүй, ялангуяа, ачаа тээвэрт тун сайхан боломжийг нээж өгөх нь ээ. Том чингэлэгтэй автомашин, ногоо ачсан “портер”-уудын жолооч нар шороон замаар тун төвөгтэй зорчих юм. Бороо ус ихтэй үед бүр ч аргаа барж байна. Ингэж нэг юм зүтгэсээр сайжруулсан, эсвэл шинэ зам дээр гарч ирэхээр зоо нуруу нь тэнийдэг байх нь ээ. Харин жижиг тэрэгтэй жолооч нарын хувьд сайжруулсан зам тун зовлонтой. Хатуу хөрстэй, дэржигнүүр ихтэй учир жаахан хурд авахад л хамаг дугуй, эд анги нь салах гэж байгаа мэт ойж бууна. Амортизатор, явах эд ангиас эхлээд энэ зам дээр л хамгийн их “зовлон зүдгүүрийг туулдаг” нь гарцаагүй.

Шинэ замаар явсаар (нийслэлээс гарснаас хойш) 132.7 км-т сайжруулсан шороон зам руу нийлж байна. Уг зам 2.3 км үргэлжилж, 135 дахь км дээр Дарханы хатуу хучилттай хуучин зам руу нийлэв. Энэ зам 12 км үргэлжилнэ. Ингээд 147 дахь км дээр шороон зам руу орж, тоос татуулсаар манаргалаа. Уг замаар зургаан км явж, 153 дахь км дээр сайжруулсан шороон зам руу дахин нийлсэн юм. Улмаар хоёр км явж, нийслэлээс гарснаас хойш 155 дахь км дээр Дарханы хатуу хучилттай хуучин зам руу орлоо. Энэ зам 21.6 км урт. Ийн явсаар 176.6 дахь км дээр шинэ зам дээр гарч ирэв. Уг зам Дархан хүртэл үргэлжилж байна. Улаанбаатар-Дархан чиглэлд 206 км орчим гэж тооцвол уг зам 30 км үргэлжилж байна. Уг замыг дөрвөн цаг орчим туулсан юм. Дунджаар 50 гаруй км цагийн хурдтай явсан гэсэн үг. Хамгийн их хурд саарсан нь сайжруулсан болон шороон зам байлаа.

Хот хооронд байнга зорчдог жолооч нарын хувьд замын нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад сайжирсан, дор хаяж 1-2 цаг хэмнэх болсон тухай ярьж байсан юм. Зорчиж явахад ихэнх газар замын ажил үргэлжилсээр байна. Мөн огт ажил хийгдээгүй хэсгүүд ч байлаа. Саяхан шинэ 130 км замыг хүлээн авч, хөдөлгөөнийг нь нээсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр явсан билээ. Харин бид 96 км-ийг шинэ замаар туулсан юм. Үлдсэн нь сайжруулсан шороон зам, Дарханы хатуу хучилттай хуучин зам байв.

ӨДРИЙН СОНИН Г.БАТ

image


Сэтгэгдэл

би [103.50.206.95] 2021-08-26 05:51:08

Ер нь зам гүүр нэмж тавиад хэрэггүй тэр хэрээр машин ихэснэ. Явган хүний зам талбай эзэмшийг томруул. Даварсан пиздаа нар энд тэндгүй төмрийн сэгээ тавиад амьгалах алхах орон зай багасгаж байна.

Холион бантан [202.126.88.65] 2021-08-25 09:32:15

Хэдхэн км яваад л өөр болоод байдаг ёстой холион бантан болсон юм бна лээ. Яаж ингэж завааруулдаг бнаа. Шинэ зам нь эхнээсээ эвдэрч байх чинь лээ. Ичээчээ ичээч нүдний булай

Зочин [5.181.235.118] 2021-08-25 03:00:52

Enh amgalan muu nohoig zodih yumsan

Зочин [202.179.15.114] 2021-08-25 02:59:33

Барих гээд олон засаг дамжсан, хариуцлаггүй байдлаас болж иргэд байгууллага олон жил хохирч байгаа ч нэг өдөр дуусах л байх, дууссны дараа бол үнэхээр сайхан зам болохоор санагдсан. Одоо урд хилрүү явах замаа 2 эгнээ болгоод авбал олон хүнд хэрэгтэйсэн

Зочин [192.82.87.75] 2021-08-25 02:10:06

Шинэ тавьсан зам нь нидрүүлэг шиг дэржигнүүртэй үүнийг хэн хяналт тавьж хэн хүлээж авч хөдөлгөөнд нээсэн гээд олон асуудал бий. Дархан хотын тойрогийн хөдөлгөөний урсгалыг өөрчлөөд сар өнгөрлөа өөр оронд бол хоёр шөнө хаагаад хийх ажил зам таьж байгаа нөхдүүд ард иргэдийн амгалан тайван аюулгүй байдлыг огт тоохгүй байгаагийн дээр дарханы удирдлага замын цагдаагийн байгууллага аюулгүй зорчих талаар замын компануудад ямар ч шаардлага тавихгүй байна. Лүнгийн тамочирийн зам гэж жолооч зорчигчдийн хараал идсэн зовоосон зам байсан яг түүн шиг юм болж байна.

Зочин [66.181.160.103] 2021-08-24 23:23:35

Хуучнаа тордоод явбал дээр байсиймаа.МАНы мангар хөөрүү сэлэмчидийг сонгосоны балаг барагдахгүйэээ

toli [89.144.199.15] 2021-08-24 21:42:29

250 km zasmal zam tawj cadahgui, ene zasag jaaj uls ard tumnee geh jum be!? 6 jild 20 km zasmal tawdag uls ene delhii deer baihgui

зочин [124.44.184.129] 2021-08-24 13:45:17

Энэ замыг хичнээн ч удаа засав? сайжруулах нэрээр муутгав? Дарханы зам байнга л жилийн жилд засвартай ядаргаатай шороо тоос, там байдаг биз дээ? Угаасаа зүгээр байсан замаа засах, сайжруулах нэрээр үгүй хийчихээд удаж байгаа биз дээ? Хүний шуналаа гэж...

Зочин [192.82.81.175] 2021-08-24 13:42:22

Дарханы зам ч МАН - ын амласан авсан хэнтэй ч хуваалцахгүй ажил. 4 еранхий сайд , н 53 сайд ухаан бодлоо дайчлан жиллаад 90 км шүү. Гэхдээ 2 эгнээ

Зочин [64.119.16.128] 2021-08-24 13:33:19

Zaya ni hayatsan guilgachinguud...yu ch helehev dee

зочин [59.153.86.26] 2021-08-24 09:33:02

энэ нийтлэлийг уншаад олон жил үргэлжилсэн Дарханы зам гээч нь учир нь үл олдох холион бантан болж яаж ажилд эрхтэн дарханууд хариуцлага үгүй хандаж дундаас нь олз ашиг унаган шимэгчилдэг дүр зураг ил болж байна .цардмал зам , шороон зам , сайжруулсан шороон зам , цардмал зам ,шороон зам энэ юу вэ .бид сонголтоороо яасан ухаантай чадалтай луйварчдыг сэнтийд залдгийн гайхамшиг

Зочин [66.181.161.15] 2021-08-24 09:21:04

За за ойлголоо. Ерөнхийдөө зам биш бантан л байгаа юм байна. Энд ажил хийх гэсэн сэтгэл алга. Мөнгө идэр гэсэн хулгайч нар л үүрлэсэн бололтой. Мянганы зам тавьсан туршлага байхад юугаа бодож энэ хулгайч нарыг энэ чухал зам руугаа оруулдаг байнаа. За тэгээд нөгөө дарга нар нь нийлээд хулгай хийдэг биз дээ. Энэ чинь манайдаа олон улсын гол чухал зам, улсдаа ч гадаад дотооддоо ч чухалд тооцогддог, тээвэр ачаа, хүн тээврийн ийм замаараа ингэж тоглуулах ч гэж дээ. Би л хувьд наад замаар чинь явахгүй.

Зочин [103.80.210.183] 2021-08-26 02:17:31

зүгээр шороон замаараа явсан нь дээр дээ. осол гарах нь бага дураараа явна.

топордсон шийдвэр [202.126.89.47] 2021-08-24 08:57:49

сайтар бодож төлөвлөлгүй, сэлэмдэж гаргасан шийдвэрийн хар горыг бид олон жил "эдэлж" байна

ZOCHIN [202.55.183.178] 2021-08-24 08:25:52

Энх-Амгалан чиний хийсэн нүгэл чинь хэзээ дуусах вэ. чиний нойр хүрч байна уу. говьалтайгаас сонгогдоод тайван сайхан байна уу. үхэж далд ормор.

Зочин [103.80.210.183] 2021-08-26 02:18:10

ооод алчих аа. 11 нас хүрээгүй хүүхэд явуулчих.

иргэн [66.181.161.79] 2021-08-24 08:20:46

энэ янзаараа бол энэ зам хэзээ ч дуусахгүй юм байна, МАН-ын дарга нарт үүнийг хийгээд дуусгачих сэтгэл байхгүй юм, уг нь Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт хийх учир мөнгөөр дутна гэж айхгүй, дор нь дуусгачихмаар???????

зочин [64.119.17.29] 2021-08-24 07:48:28

Пизда 4 эгнээтэй хот улс хоорондын зам болно гээд хуцаад байсан 2хон эгнээгээрээ тавигдаж байгаа юм уу ёстой нохойн баас юмдаа энгэх байсан юм бол үхсэнээ хийж хуулсан юм дээр нь ахиад цемент цутгахгүй яасын бэ эргүү хар малнууд

зам [192.82.68.64] 2021-08-24 06:08:51

Эхлэж зам хуулсан нөхөд ,хуулуулсан зам хөөрхий нэх хийсэн ажил гаргах замын мөнгө идсэн Энхамгалан сайд байхдаа дараа Халтар гэж нэг нөхөр тэгээд хөвөрч өгнө дөө

зочин [66.181.160.32] 2021-08-24 06:01:16

Дарханыхаан та нар 2024-2028 оны УИХ-н сонгуульд одоо бөайгаа МАН\МАХН\-н гишүүдээ дахиж сонгохоо ам шүдээрээ тангараглацгаа тэгвэл 2030 он гэхэд бүрэн дуусгаж өгнө


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.