Зорчигчийн галт тэргээр зорчихдоо бүрдүүлэх бичиг баримт

Aдмин / Нүүр

Коронавируст цар тахлын халдварын улмаас зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг олон сараар зогсоосны эцэст УОК-ын зөвшөөрлөөр 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 05:00 цагаас эхлэн нээжээ. Орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг дараах чиглэлүүдэд аялж байна.

Үүнд: Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд аялахаар болжээ. Харин одоогоор Сайншанд, Замын-Үүдийн чиглэлд аялж эхлээгүй байна. Зорчигчийн галт тэргээр аялахдаа УОК-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-д заасны дагуу дараах бичиг баримтыг заавал бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн зорчихыг анхааруулж байна.

Үүнд:

1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;

2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;

3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1,2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/.

Харин 0-17 насны хүүхдээс коронавируст халдварын бх-ПГУ болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу ШААРДАХГҮЙ бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авч холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн онцгой комисс хариуцан зохион байгуулна.

Эдгээр бичиг баримтыг бүрдүүлсэн зорчигч дараах цагийн хуваарийн дагуу орон нутгийн зорчигчийн галт тэргээр зорчиж болох юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.180] 2021-09-04 19:42:23

Явуулмаар байгаа бол зүгээр л явуулж болдоггүй юмуу? Яаж л нэг хүмүүсийг шаналгах вэ, чирэгдэл болох вэ, гэсэн шиг л байхын. Иргэдийг зүгээр сэтгэл тайван зорилгоо биелүүлчих вий дээ гэдэг айдас төрийн бүх шатны үйлчилгээнд байх юмаа.

Зочин [202.126.88.33] 2021-09-03 08:33:59

Суудал аялуулах бол зүгээр л суулгаач дээ, Ийм нөхцөлөөр зорчих зорчигч олдох уу, үгүй байхаа,, хий хоосон вагонууд чирч давхих нь дээ,

Mongol [192.82.65.103] 2021-09-01 09:37:13

За эмнэлэгийн магадалгаа ч дэнднээ. Ямар ч эмнэлэг та эрүүл болсон гэж бичиг хийж өгөхгүй байхаа.

Зочин [202.9.46.72] 2021-09-01 12:07:09

Бичиг өгч байгаа

Иргэн [192.82.77.245] 2021-08-31 21:36:42

Цахим паспортны ашиг тус хэзээ гарах вэ.бөөн чирэгдэл !!!!!цахимд бүгд бүртгэлтэй шүү дээ ёстой тэнэг монголууд шүү!!!! яаж амьдраад байгаа юм вэ нөхөд өө Толгой чинь хаана яваа юм вэ Нэг толгойл хэрэгтэы шүү!!!!!!

zochin [202.9.46.41] 2021-08-31 18:42:03

UBTZ d bolovsrilgui.hugshin namiin nohodoo shahaj meddeg baij.Haldvar.hamgaalal.tav tuhiig hangasan gants unaag kupi.hagas zeelen vagongui obshii vagond chiheed unen erguu heleh ug bhgui.Amarsaihan gj erguu bodmoor uom.Hogiin aktlagdsan busaa hot hoorond gd 50.60 chiheed baij.Suudliin vagonoo aytaihan yvuulhad yadag uom.Unen dup uom.TZ gedeg tom ailiin 15000 ajilchin 2 jil ajilgui blaa.ali aliig bodohod yadag uom

Зочин [122.201.21.249] 2021-08-31 17:21:14

Явуулж эхэлж байгаа бол зүгээр л явуулаач дотор соёлтой ухамсартай халдвар хамгааллаа сайн сахиад зорчоорой л гэж сануулж зөвлөнө биз

Зочин [88.228.251.110] 2021-09-01 02:14:16

Mal min tegeel hamaa namaagui yvahuu te

Зочин [103.229.120.243] 2021-08-31 16:28:36

Бас л бөөн чирэгдэл иргэдэд дарамт наад короног чинь Эрдэнэтэд л лав тоохгүи бна


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.