Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилж, цалингийн системийг шинэчилнэ

Aдмин / Хууль

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ажлын хүрээнд Ерөнхий сайдын ажлын алба, Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Төрийн албаны гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл” уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагын шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах зорилт тусгагджээ.

Уулзалт хэлэлцүүлгээр төрийн албан хаагчдын ажлын үнэлгээний журмуудыг яаралтай шинэчлэх, хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн үнэлгээг шалгуур үзүүлэлтийн нэг хэсэг болгох, хөндлөнгийн нөлөөлөлгүй бодитой, шударга үнэлдэг болгох, ажлаа чанартай хийсэн ч, сул ажилласан ч нэгэн ижил сүлжээний тогтмол цалин авдгийг өөрчлөх, иргэнээ дагасан чанартай үйлчилгээнд суурилсан цалин, урамшууллын өөрчлөлт хийх санал, хувилбаруудыг хэлэлцлээ.

Энэ үеэр Ерөнхий сайдын Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөх Л.Цэдэвсүрэн “Төрөөс цалин хөлс авдаг 198000 албан хаагч байна. Удирдлагын академиас хийсэн төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн үнэлгээний судалгаанаас үзэхэд, хамгийн сайн, хангалттай буюу А, В үнэлгээг төрийн албан хаагчдын 90 гаруй хувь нь авч байна гэжээ. Энэ үнэлгээ бүрийн цаана урамшуулал, шагнал, нэмэлт цалингийн асуудал давхар явж байдаг. Гэтэл иргэдийн дунд явуулсан судалгаагаар төрийн албан хаагчдын ажлын чадварыг сайжруулах, ёс зүйтэй байх, хариуцлагатай байхыг шаардсан, ажил сул, хангалтгүй байгааг илэрхийлсэн илэрхийлэл давамгай байна.

Монгол Улсад чадварлаг-мэргэшсэн-сэтгэлтэй-санаачилгатай-ёс зүйтэй-шударга төрийн албан хаагч л ажиллах ёстой. Хийсэн ажилдаа гаргасан үр дүндээ, иргэнд хүрсэн чанартай үйлчилгээндээ тохирсон цалин хөлсийг төрийн албан хаагч авах ёстой” гэлээ.

Иймд ажлыг бодитоор шударгаар дүгнэдэг, хэрэглэгчийн үнэлгээ авдаг байхаар холбогдох журмуудыг шинэчлэн сүлжээний тогтсон цалингийн системийг өөрчлөх юм байна. Энэ ажлыг 2022 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл

Олззаяа [202.55.188.84] 2021-09-21 12:08:32

Үйлчилгээний ажилтангуудийн цалинг заахан нэмэгдүүлмээр байна.Хамгийн хэцүү хүнд ажиллын хийдэг хэрнээ хамгийн бага цалин

Заяа [59.153.87.194] 2021-10-26 11:48:02

Тийм шүү.түбд 1 ээ р шимтгэлээ суулгалаа хасаад 423000 төгрөг авахын.

Зочин [202.126.88.42] 2021-09-12 23:44:43

Төрийн албан хаагчдын цалинг 2 дахин нэм. Орон тоог 50% цомхотго. Гүйцээ

Зочин [66.181.182.207] 2021-09-12 10:01:06

Аль эрт ингэж үнэлэх болсоон. Юу ч хийхгүй хүнхй хийсэн ажлын нөмөрт цалин аваад явдаг хүн олон байна шүү.

Zochin [66.181.161.79] 2021-09-11 14:33:45

Tord 10 garan jil ajilchihaad gar deeree 600.0 togrog awaad ajilj bna toriin alban haagch nar muu ner zvvgeed hamag ajliig nuglaj bgaa. Bagsh emch nar tsalin saitai sh dee

Зочин [64.119.24.186] 2021-09-11 11:01:05

A B avaad vnelegdeed tsalingiin nemegdel avdag ch gex shig balai balai yum yarij irgediin tolgoig ergvvlexer boli xna ter undur tsain bn. Turiin alban xaagch gd xvn bolgond adlagddag ch gsn udur shunugui xagasan bvtensaingvi suuj ajildag xvmvvs mash ix bdg. Ter yam deeguuree undur tsalin avchaad yag door n xamag ajlaa xiideg xvmvvsiinxee tsaling ireed xaraad vzeech

зочин [202.55.191.194] 2021-09-11 09:55:57

энгийн төрийн албан хаагч цалингийн зээлтэй, зээлээ төлөөд үлдсэн мөнгөөр гэр бүл битгий хэл өөрийгөө ч хүн шиг тэжээж авч явж чадахгүй байна. Харин дарга нар улс төрийн томилгоо, төсвийн мөнгийг идэж ууж завшдагийг зогсоох хэрэгтэй.

ХҮН ХҮН [66.181.181.174] 2021-09-11 05:01:53

НАМ ДАГАЖ ЭРХ МЭДЭЛТЭЙ ТОМ ХУЛГАЙЧЫН БӨХС ДОЛООЖ ЭДҮҮР БАРЬСАН ХУЛГАЙЧ БУУНЫ НОХОДЫН ҮҮР БОЛ ТӨРИЙН АЛБА БОЛСООР 30 ЖИЛ БОЛЛОО

Зочин [122.131.32.32] 2021-09-11 02:22:43

Хамгийн муу үйлчилгээтэй газар бол ТӨР-ийн байгууллагууд. Ажилчид нь яаж тэнцэж орсон гэхээр бүгд МАН-ын гишүүн ба түүний холбоо хамаарал бүхий этгээд, ар өвөр хаалга ашиглаж авлига өгөх бол жирийн үзэгдэл, нутаг ус, ах дүү садан төрөл, эхнэр, нөхөр, даргын хүүхэд, янаг амраг гээд явж өгнө дөө. Ийм хүмүүсийг гүйцэтгэлээр нь үнэлэгдэх боломжгүй л дээ. Систем чинь уналтанд байна. Системээ засаж явах ёстой удирдлага чинь толгой нь хүрэхгүй, хүсэхгүй урсгалаар явсаар л.

Зочин [66.181.161.120] 2021-09-11 00:20:00

Төрийн захиргааны албан хаагч гэж цалин муутай хүмүүс байна. Хөдөө орон нутагт муу нэрнээс өөр юмгүй. Тэгтэл яаж ажиллаж байна. Орон нутгийн нэмэгдэл ч байхгүй. Эмч гэхэд 3 жилд багш 5 жилд нэг удаа тэтгэмж авч байна. Энэ тал дээр анхаарч болох уу

Зочин [66.181.181.174] 2021-09-11 05:12:26

Хөдөөгийн эмч багш нарын цалин бага гэх юм тэд чинь өөрийн малтөй хөрөнгөтэй амьдарлын өлтөг хөдөөд бага харин шийнээр очож байгаа эмч багшийг цалинг 3 жид нэмэж олгох

Зочин [202.55.188.89] 2021-09-10 14:03:26

Төрийн захиргааны албан хаагчид 500 600 мянган төгрөгний цалинтай цалингийн зээлтэй хүмүүс л бна нээх их цалин өгсөн юм шиг хуцхын цалин бага болохоор залуус тогтож ажиллахгүй үндсэндээ боловсон хүчний дутагдалд орсондоо

Зочин [66.181.181.174] 2021-09-11 05:06:26

ХАХУУЛЧ НАР ШҮҮ ДЭЭ ОМСОЛДОГ

Б.Одгэрэл [66.181.161.39] 2021-09-10 09:22:14

Төрийн албаны цалин өндөр биш.Иймд ажлын зураг авалт хийж ажлын ачаалал тогтоож ижил мэргэжлийн байгууллагуудын цалингийн хэмжээг харьцуулж тогтоох шаардлагатай.Ихэнх нь зээл авсандаа баригдаж ажиллаж байгаадаа.

Зочин [192.82.88.24] 2021-09-10 08:52:45

Төрийн албан хаагчид гэдэг их цалин авдаг гэсэн буруу ойлголт явж байх шиг байна.Тэдний цалин 450,0-аас, түүнээс ч багаас эхэлж байгаа, ажилласан жилээс шалтгаалаад бага зэрэг нэмэгдэнэ.Төрийн албаны зэрэг дэвээсээ шалтгаалаад сайн бол 800-900 хүрнэ биз.Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүргийн дагуу ажлаа гүйцэтгээд цалингаа авч байгаа.Сайн судлаад үзвэл аймаг, сумын түвшинд ажиллаж байгаа ТАХ -чид бүгд шахуу Банкны зээлтэй, өрнөөс өрний хооронд хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж амьдарч байгаа нь нууц биш.Яам, агентлагын түвшинд ямар байдгийг мэдэхгүй.

Норм ба гүйцэтгэлийг аль алиныг нь бодох хэрэгтэй. [202.131.225.53] 2021-09-10 06:45:24

Гүйцэтгэлийг үндэс болгох гэж байгаа юм бол ҮҮНТЭЙ ЗЭРЭГЦҮҮЛЭН удирдах болон гүйцэтгэгч албан хаагч бүрийн нэг өдрийн ажлын НОРМ нь юү болохыг ҮНДЭСЛЭЛТЭЙ гаргаж ирэх ёстой. Тэгээд энэ 2-ыг харьцуулж байж АЖЛЫН НОРМ болон ГҮЙЦЭТГЭЛ 2-ыг харьцуулан тооцож байж БОДИТ ЦАЛИН УРАМШУУЛАЛ гарч ирэх ёстой. Тэгэхгүй бол зөвхөн гүйцэтгэлийг дангаар тооцоод байж болохгүй.

Зочин [103.242.47.22] 2021-09-10 02:28:48

БСШУЯ, ЭМЯ-ныханг бодвол хамаг санхүү төсөв тооцоо цаг наргүй суудаг ажил нягтлангууд хийдэг гэтэл ямарч нэмэгдэл байхгүй. За яахав олон жил ажилласан ня бо нар ТАХ нэмэгдэлтэй өөр байхгүй. би гэхэд 4 жил ажиллаж байна. ямар ч нэмэгдэл байхгүй. Санхүүгийн тайнгийн урамшуулал, орон нутагт ажилласан нэмэгдэл зэрэг ядаж байхаар байгаа юм даа. санхүүгийхэн гэж авч байгаа цалингаасаа хэтэрсэн ажил хийдэг хэдэн хүмүүс л байдаг шүү. ердөө ня бо нарын цалин хөдс ажлын ачааллын талаар хаа газар ярьдаггүй. биднийг нэг бодолцох цаг болсон доо.

Зочин [66.181.178.242] 2021-09-10 23:00:42

Нягтлан бодогчдын эрх ашгийн талаар болон нийгмийн баталгааны талаар хэзээ ч хэн ч ярьдаг уу. Тэд шөнө оройгүй ажиллаж ажилдаа дарагдсаар завгүй явдаг ар гэртээ нэр хүндгүй хүмүүс байдаг шүү. Яагаад гэвэл тайлан тэнцэл аудит шалгалт шүүлэгийн хугацаа нь амралт баяр ёслолоор үргэлж таарч байдаг. Хэзээ ч тэд гомдоллодоггүй өдий хүртэл явсаар ирсэн. Ядаж илүү цагын хөлсийг нь хэл амгүй өгчих талаар шийдвэр гарчмаар байгаан.

Зочин [203.91.115.49] 2021-09-10 05:41:40

Vnen2

Иргэн [122.201.31.85] 2021-09-09 16:04:09

Муусайн юмнууд яам тамгын газар суучихаад хуцаад л байх юм.Жил гарангийн өмнө өөрсдөө сэм цалингаа нэмээд хамаагүй илүү цалин авдаг болсон биз дээ. УИХ-ын Тамгын газоынхан хүртэл маш өндөр цалинтай шүү!

Зочин [64.119.19.164] 2021-09-09 15:07:45

Цагдаад нэг хүнд тэр тусмаа эмэгтэй хүнд дэндүү их ачаа үүрүүлж байна.Гэтэл хурган дарга нэртэй юмнууд өглөө оройтож ажилдаа ирдэг мөртлөө орой эрт харина.Ажил бараг ххгүй.

зочин [124.44.184.129] 2021-09-09 14:23:50

Монгол улсад "Төрийн алба" нэртэй "Төрлийн алба" байдаг юм биш үү? Эхлээд Төрийн албаа жинхэнэ утгаар нь Төрийн алба болгох, цүнх баригчид, нам дагагчид зэрэг "Төрийн алба" гэдгийг огт ойлгохгүй мөртлөө удирдах ажил эрхлэх дуртай хүмүүсийг өөрчлөх солих ёстой биш үү? 10-20 жил агентлагийн даргаар ажиллаж байгаа, 60 гаруй настай, хэтэрхий хоцрогдсон, эзэн хаан мэт болчихсон хүмүүсээ хурдан солиоч ээ.

Зочин [66.181.161.95] 2021-09-09 14:21:11

Эхлээд дээрээсээ эхлэх хэрэгтэй. Хариуцаж буй ажлынхаа учрыг сайн ойлгохгүй сонгуулийн үр дүнтэй холбоотой улс төртэй холбоотой ажилд орсон цаг өнгрөөж, хий сүржигнэж, үүрэг өгч гарын үсэг зурагч өндөр цалин, урамшуулал, нийгмийн халамж авагч удирдах ажилтнуудаас эхлэх. Ийм ажлыг нь нээлттэй ил тод, баримт нотолгоотой, бодиттой үнэлж дүгнэдэг шалгуурыг тогтоох нь зөв. Гол нь үр дүн

Зочин [202.9.46.199] 2021-09-09 14:03:47

Удирдлагын академийн судалгаа , нийгэм олон түмний үнэлгээтэй зөрөөд байгааг юу гэж ойлгоё доо байз...

Зочин [66.181.161.83] 2021-09-09 10:37:35

Ажиллд орж бга дарга нар чинь аж лаа мэдэхгүй байж мал болтлоо ажилласан албан хаагчаасаа өндөр цмл н аваад сууж байхад энийг цэгцэлж чадахгүй байж юун цал н ч гэх шиг тэнэг асуудалаа болиочээ эилээд ажлын байрны үзүүлэлт хэн хэдэн хшнтэй харьцаж бга зураг судалгаа гаргаа

Зочин [66.181.161.86] 2021-09-09 12:54:40

Ynen shuu

Зочин [64.119.25.183] 2021-09-09 10:51:56

Энэ арын хаалгаар цүнх барьсан дарга нарынхаа цалинг л нэмэх гэж байгаа луйвар мөн байна. 00 ын ногоонууд дарга болоод боловсролоороо явж байгаа шударга зөв явдаг улсуудыг дээрэлхэж түлхэх , бас хөдөлмөрийг нь зөв үнэлдэггүй, өөрөөсөө илүү гарна гэж үздэг улсуудаа гарынхаа үзүүрээр доош хийх , улмаар цалинг нь доош таах алхам юм байна. Ийм хуурмаг юм хийж болохгүй, жирийн ажилтнуудыг битгий ингэж доромжил , ийм байж болохгүй

Оогий [202.126.89.161] 2021-09-09 09:30:09

Төрийн албаны зөвлөл ажиллаж чадахгүй байнө. Сумдын ЗДТГ т ажилладаг төрийн захиргааны албан хаагч ихэнх нь төрийн албаны шалгалтанд ороогүй хүмүүс ажиллаж бна. Эдгээр хүмүүс 3 дээш ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчийн цалингаар цалинждаг. Үүн дээр газар дээр нь ирж шалгамаар юмаа.

Зочин1 [66.181.161.2] 2021-09-09 07:31:09

Төрийн захиргааны алба хаагч ялангуяа удирдах ажилтануудад л нарт л хамгийн их хамаатай байлгах хэрэгтэй. Явж явж энэ шийдвэр нь тэр доор очиж нөгөө муу сайн сувилагч эмч багш нарт л хатуу үйлчлэх вийдээ тэгвэл ч арга туршлагатай багш эмч сувилагч олдохоо байна. Тэднийг хэн үнэлж дүгнэхүү гэдэг чухал нөгөө л танил тал элдэв зүйлээрээ шударга бус дүгнэнэ гээд л асуудал бий л байхдаа

Зочин [66.181.189.80] 2021-09-09 07:25:25

Худлаашд.Цалин нэмэх болохоор л гүйцэтгэл гээл солиордог болж.Угаасаа бүгд л ажлаа чадлаараа л хийж бгаа.Дуугүй л цалинг нэм.

иргэн [192.82.74.43] 2021-09-09 07:15:04

Улиг болсон яриа. Төрийн албанд болохгүй байгаа зүйлийн гол үүр уурхай нь улс төржсөн томилгоо л байдаг. Өөрөөр хэлбэл нэг гараараа гоё сайхан цэцэг барьж нөгөө гараараа түүнийгээ огтлох хутга барьсантай адил байдаг. Энэ бол хорлон сүйтгэх ажиллагаа тэрнээс төрийн албаны ёс зүйн тухай 1000 ярих нь өнөө маргаашаа аргацааж олон нийтэд ажил хийсэн дүр эсэгсэн үйлдэл. Үнэхээр хүсэл зориг байгаа бол 10-аад яам 30 хүрэхгүй агентлагийн л удирдлагын асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ ёс зүй шударга ёс үнэт зүйлиийг бий болгох хүсэл зориг бол ердөө 50 хүрэхгүй хүнээс л эхлэх зүйл шүү дээ. Гэтэл төрийн агентлагийн удирдлагуудаар тавьсан тавиулуудаа хар даа пэйсбүүкчин шагчин хулхи дипломт мэргэжлээрээ ганц цаг минут ч ажиллаж үзээгүй байж өөр мэргэжлийн салбарын тэргүүн хийнэ ичиг ичиг элий балай юмнууд нүднээс далд ороод өгөө

Зочин [103.80.210.183] 2021-09-09 07:14:38

энэ мэт хүүрнүүдийг будчихаач. тэртээ тэргүй ХҮҮР юм чинь дээ.

Hahaha [103.57.92.21] 2021-09-09 14:52:58

Гүйцэтгэлээр цалин тооцно гэхэд ойлгож ч чадахгүй бүр хүүр ч болж чадахгүй амьтан байна даа чи

Зочин [202.126.89.213] 2021-09-09 06:33:41

J.suren . JSuren0810J Toriin alba hashih shalguur massh ondor baih ni zuirei.

Z [202.55.191.130] 2021-09-09 05:59:45

Ugaasaa amidrald hurehgui tsalin hangamj ugch baij neg ih hangalttai tsalin ugchihsun um shig. Naana chini umnii une nemegdeed huuhduud ulsuj uheh ni ihseh shinjtei bolj bna shuu. Tsalingaa nem!

Irgen [72.211.224.134] 2021-09-09 05:55:12

Enhamgalan saidiin jishgeer turiin alban hasgchdiig zorigtoi cuuluh cag bolson.yuriin ajliig byajih argaa bolgodog yabdliig taslan zogsooh.heregtei.akademi gedeg amidralgyi hooson sudalgaa hiideg gazriig tatan buulgaj enhamgalan saidiin medeld uguh ne zub

иргэн [122.201.24.8] 2021-09-09 05:06:46

Тэтгэвэр ярихаар албан хаагё гээд солиороод байх юм аа!!!!!!!бид улсадаа татвар битгий хэл төлөвлөгөөтэй байхад төлөвлөгөөг давуулж явсан тэтгэвэрийхэн шүү.Төр ямар хамаатайн __хуцаад балгүй Тэтгэвэр 600 төрөг болго !!!!!!!!!!!

Зочин [103.242.47.46] 2021-09-09 06:36:15

битгий хуц чи. төрийн албан хаагчдийн цалин тэгээд амьдрал нь хүрэлцээтэй байгаа юмуу

Зочин [192.82.74.48] 2021-09-09 05:04:44

Шаанамз цагдаа нар илүү цагийн мөнгөө авъя гэхэд л улсын төсөв дуусаа

зочин [124.158.95.5] 2021-09-09 04:43:10

Ажлын гүйцэтгэлийг хянадаг албан газар даан чбайхгүй дээ. Яаж хянах аргаа боловсруулах хэрэгтэй.


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.