Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 1016 га талбайд ойжуулах, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгээд байна

Aдмин / Нүүр

Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 1196 га талбайд ойн нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1016 га талбайд ойг нөхөн сэргээх ажил хийгдсэн. Баян-Өлгий аймагт 43 га, Хөвсгөл аймагт 43 га, Баян-Өлгий аймагт 10 га талбайд ойжуулах, нөхөн сэргээх, мод тарих ажил, Архангай аймагт 150 га, Хөвсгөл аймагт 400 га, Завхан аймагт 370 га талбайн ойн санд байгалийн сэргэн ургалтад туслах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг ойн нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн эрх бүхий 18 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна. Ойжуулалт, хамгаалалтын ойн зурвас байгуулах, ойг нөхөн сэргээх ажилд тухайн бүс нутагт зонхилон ургадаг Шинэс, Улиас, Хайлаас, Бургас зэрэг навчит болон шилмүүст мод таригдаж байна.

Ойжуулах, ойг нөхөн сэргээх ажлын гүйцэтгэлд сумын болон сум дундын ойн ангиуд, тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хяналт тавьж ажиллаж байна.

image

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.