0001 АРА, 0002 АРА, 0003 АРА, 0004 АРА улсын дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулна

Aдмин / Орон нутаг

Аймгийн ЗДТГ, ИТХ-ын албан хэрэгцээнд ашигладаг автомашинуудын дугаарууд болох 0001 АРА, 0002 АРА, 0003 АРА, 0004 АРА улсын бүртгэлтэй дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулах шийдвэр ийг өнөөдөр гаргажээ.

Аймгийн Засаг дарга М.Батжаргал энэхүү санаачилгаа өнөөдөр /9.11/ аймгийн Онцгой комиссын гишүүдэд танилцуулж батлуулжээ.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу дээрх улсын дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт алсын зайны дуудлагад явах тусгай тоноглолтой автомашин худалдан авахаар болжээ.

Алсын зайны дуудлагад явах тусгай тоноглол бүхий автомашин тус аймагт байдаггүй бөгөөд энэхүү санаачлагыг Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн байгууллагууд талархан хүлээн авсан юм.

Дуудлага худалдааг нээлттэй явуулах тул эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйлсэд зориулагдах энэхүү үйл ажиллагаанд Архангай аймгийн ард иргэд, урлаг соёл, спортын нөлөө бүхий хүмүүсийг идэвхийлэн дэмжихийг Онцгой комиссын гишүүд уриалж байлаа.


Сэтгэгдэл

Dalbaan [64.119.21.175] 2022-08-23 15:35:14

Busad aimguudad alsiin zain turgenii mashin uhch ble shu de

Tuul [192.82.85.16] 2021-09-13 15:39:31

Zov ajil saihan sanaachlaga bnshd, Zaluuchuud oorchlogdson n medegdej bnaa

Зочин [66.181.160.72] 2021-09-12 22:33:21

Зөв зөв дарга нар ийм дугаар машиндаа хийж яадагын цөөхөн хэдээр ч хамаагүй зар

Super [202.126.90.61] 2021-09-12 07:30:53

Aimguudiin Darga nar ug sonsdog biznrsiig hundeldeg.. Egelguj shudara. Bolovson goyo BAIGAASAI!!!!!!

зочин [202.179.26.137] 2021-09-12 05:01:12

Хүмүүнлэгийн үйлсэд зориулж байгаа бол авцгаалдаа! Буян болнодоо!

Зочин [202.126.90.139] 2021-09-12 04:45:04

chonotoi niilsen nohoi gej

Зочин [66.181.181.235] 2021-09-12 04:28:50

¹⁵⁰⁰⁰⁰-p авая

Зочин [103.229.120.5] 2021-09-12 13:05:24

0004УАТ 20сая хүрж байна

Зочин [103.229.120.5] 2021-09-12 12:58:30

За арай 0001 БОЛ дор хаяж 4 сая хүрэх дугаар Архангайхан хэр мөнгөтэйг харья. ӨВөрхангайхан 300 мянгаар авдаг юм билээ дуудлага худалдаагаар. Манай Өмнөговь 12,850 мянгаар 5555 авж байх жишээтэй

Зочин [64.119.21.85] 2021-09-12 02:24:37

Дажгүй санаачлага байна яахав мөнгөний боломжтой дугаар сонирхдог хүмүүс нь аваг зөв

Зочин [66.181.188.103] 2021-09-12 04:55:48

Harin tiim. Tun zuv shiidver bna. Aimgiin zasag darga nar 0001 dugaartai baidag jishig togtson.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.