Алба хаагчид амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах ур чадвараа дээшлүүлэв

Aдмин / Нүүр

НОБГ-аас Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, гал сөнөөгч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын сургалтыг зохион байгууллаа.

Алба хаагчид амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм, эрүүл мэндийн анхан шатны тусламж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн мэдлэг олгох, амьсгалын бие даасан төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын тусгай зориулалтын хувцсанд үзлэг хийх, гал түймэр, гамшиг ослын үед амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах хэсгийн зохион байгуулалтад орж ажиллах, сургалтын сэтгэл зүйн зурваст дадлага хийх зэрэг сэдвийн хүрээнд танхимын сургалтад хамрагдсан юм.

Мөн хорт хий, утаатай орчинд ажиллах сургалт дадлага Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хээрийн сургалтын талбайд явагдаж танхимаар олж авсан мэдлэгээ сайжруулан бататгаж, багаар ажиллах чадвар болон албаны сэтгэл зүй, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.