Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид оролцож байна.



Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин, төсвийн шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний санал, санаачилгыг сонсох нь энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” илтгэл тавилаа.
Цар тахлын энэ хүнд цаг үед төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид хамтдаа нэг бодлого ярилцаж байна. Мөн УИХ-ын намрын чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэхийн өмнө ийм зөвлөлдөх уулзалт болж буй нь чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Ерөнхий сайд илтгэлийнхээ эхэнд “Ковид19” цар тахлын олон улсын нөхцөл байдал, дэлхийн хэмжээнд тээвэр логистикийн хямрал, удаашралын талаар товч мэдээлэл хийж, цар тахлын энэ үед эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа ч хамгаалах, дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглээд уулзалтад оролцогчид чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ.



Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрсэн. Гуравдугаар тунд 199 мянган хүн хамрагдаад байна. Оноос өмнө зорилтод бүлгийн иргэдийн 60 хувиа гуравдугаар тунд хамруулах зорилт тавиад байна. Олон улс орон эдийн засгаа сэргээх бодлого барьж байна. Манай улсын хувьд ч мөн 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүнтэй төстэй хөтөлбөрүүдийг ч цаашид хэрэгжүүлнэ. Өнөөдрийн энэ уулзалт эдийн засгийн шинэ сэргэлтийг авчрах түүхэн өдөр байгаасай гэж хүсэж байна гээд цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлогоо танилцууллаа.
Цар тахлын нэн хүнд нөхцөлд бид ажиллаж амьдарч байна. Гэсэн ч цар тахал гэж зовлон тоочоод байх бус сөрж, эвлэлдэн нэгдэж, даван туулж, эрсдэлийг боломж болгохын төлөө ажиллах ёстой юм. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд асуудлыг нэг цонхоор харж байгаа. ҮАБЗ зөвлөмж гаргаж, энэ дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна гэв.


Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого нь улс төрийн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төсвийн шинэчлэл хийх зорилготой юм байна.
Хууль батлахаасаа өмнө хувийн хэвшлийнхнээ хэлэлцүүлэгт урьдаг, мэдээлэл өгч хамтрах ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа гэж олон жил ярьсан. Одоо ажил хэрэг болгох цаг иржээ гэж Ерөнхий сайд хэлэв.
Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулж, зөвшөөрөл олгоно, хяналт шалгалт хийнэ гэдэг хүнд суртлуудыг халахыг эрмэлзэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой байлгах, саад хийхгүй байх орчныг бүрдүүлэх нь чухал гэлээ. Мөн төрд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрын давхцаж байгаа чиг үүргийг хувийн хэвшлийнхээ өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох боломж олгох ёстой гэв.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн шинэчлэлийн талаар мөн танилцууллаа. Энэ хүрээнд,
Төрийн өмчит компанийн үр ашиг, ил тод байдал, ХАРИУЦЛАГА, ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ шинэчлэл хийнэ.
Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн ХАЛАМЖААС- ХӨДӨЛМӨРТ шилжих шинэчлэл хийнэ.
ХОТ ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАЖ, төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын автозамын ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ.
ХУВИЙН ХЭВШЛЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх зарчим баримталж СТАНДАРТ-ЧАНАР- ӨРСӨЛДӨӨН-д СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭГ төр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ.
Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан нийт дүнгийн санхүүжилт бүхий зарцуулалтын бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагад олгох замаар
ТӨРИЙН АЛБАНЫ БҮТЦИЙГ ШИНЭЧИЛЖ, ажиллагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах юм.


Сэтгэгдэл

zochin [202.126.88.223] 2021-09-14 03:34:08

Hurelsuh yunerdene nariig itgel daana hemeen huleej bna. Zorigtoi shuurhai ajillaasai. Tsag aldmaargui bna. Avilgiig ustgaval ayandaa bno doo.

зочин [122.201.19.99] 2021-09-14 01:34:23

Хэлгий Оюунэрдэнэ ОГЦОРОО юу ч хийхгүй амл бна

Dorj [174.204.14.163] 2021-09-13 18:02:11

Төрөөс төрсөн тэрбумтнууд авилгалчид бүгд ариун цагаан хөдөлмөрөөр олсон болж таарах нээ

uy [192.82.65.248] 2021-09-13 13:35:13

b.jagaagiin bodolgiig heregjuulee mash zuv helj bn

оюуэрдэн-амарзаяа хоёр улсыг удирднаа. [88.103.231.225] 2021-09-13 11:05:39

заа буянжагаагаас бусад нь гашуунсухайн амарзаяанууд байна.

2 хөршийн байдалд л нийцүүлэхээс өөр аргагүй. [202.131.225.53] 2021-09-13 08:39:58

Монгол бол хөрөнгөтөн Орос, социалист Хятад 2-ын хооронд байгаа ЦӨӨН хүн амтай улс. Бид 2 хөршийн ЗАВСРЫН байдалтай л байна. Бид чинь албан татвар ӨНДӨРТЭЙ, нийгмийн халамж ИХТЭЙ, иргэд нь БАГА орлогтой байхаас өөр аргагүй. Монголынхоо БАЯЧУУДЫГ төрөөс бол ЧАНГАЛЖ байх талтай. Тэгэж байж л иргэдээ харж тэтгэнэ. Ийм нөхцөлд улс нь үндэснийхээ баячуудыг хөрөнгөө гадааруу авч гарахыг БҮХИЙ Л АРГААР ХЯЗГААРЛАХ хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд үргээд ЗУГАТАЧИХНА ш дээ.

Асуулт. [202.131.225.53] 2021-09-13 08:48:58

Яг уу? Цав цагаан уу?

Зочин [202.9.46.83] 2021-09-13 08:42:50

Ариун цагаан хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөө гадаад руу авч явсан ч яадаг юм.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.