Талибууд Панжшерт энгийн иргэдийн амийг хөнөөжээ

Aдмин / Гадаад мэдээ

КАБУЛ. /BBC/. “Талибан” хөдөлгөөн болон сөрөг хүчнүүдийн хооронд мөргөлдөөн үүссэн Афганистаны Панжшерийн хөндийд наад зах нь 20 энгийн иргэн амиа алдсан болохыг “BBC” телевиз олж тогтоожээ.

Панжшерийн хөндийд харилцаа холбоо тасарсантай холбоотойгоор мэдээлэл авахад хүндрэлтэй болсон ч талибууд хүч үл хэрэглэх амлалтаа зөрчин хүний аминд хүрсэн гэх нотолгоо “BBC”-д ирсэн байна.

Тодруулбал, нэгэн дүрс бичлэгт Панжшерийн шороо тоосонд дарагдсан зам дээр талибууд цэргийн хувцас өмссөн эрэгтэйг тойрон зогсож буй нь харагдаж байсан бөгөөд тун удалгүй буун дуу гарч, уг эрэгтэй газарт унажээ.
Амиа алдсан эрэгтэй армийн алба хаагч байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Панжшерт иргэд цэргийн дүрэмт хувцас өмсөх тохиолдол түгээмэл байдаг байна. Мөн тухайн үйл явдлыг болж байхад хажуугаар нь өнгөрч явсан хүн түүнийг энгийн иргэн байсан гэдгийг дүрс бичлэгийн үеэр нотолжээ.

Тийнхүү Панжшерт наад зах нь 20 хүн ийм байдлаар амиа алдсан болохыг “BBC” тогтоожээ. Тухайлбал, тэдний дунд дэлгүүр ажиллуулдаг, хоёр хүүхдийн эцэг Абдул Сами байжээ.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, А.Сами талибуудад дайнтай ямар ч холбоо хамааралгүй гэдгээ хэлж байсан ч түүнийг эсэргүүцэгчдэд сим карт худалдаалсан хэмээн буруутгаж баривчилжээ. Хожим нь түүний цогцос гэрийнх нь ойролцоогоос олдсон бөгөөд эрүү шүүлтэд орсон ул мөр ажиглагдсан гэдгийг нүдээр үзсэн хүмүүс ярьжээ.

“Талибан” Афганистанд өнгөрсөн сард хяналтаа тогтоох үед цор ганц муж болох Панжшер тэдний хяналтад оролгүй үлдсэн юм.
Панжшерийн хөндий нь Афганистаны эсэргүүцэгчдийн түшиц газар болоод удаж буй юм. Тодруулбал, сөрөг хүчний командлагч Ахмад Шах Масудын удирдлага дор тус муж нь Зөвлөлтийн цэргүүд, талибуудын довтолгоог даван гарч байв. Уулын оргилуудаар хүрээлэгдсэн газарзүйн тогтоц нь хөндийг эзлэн авахад хүндрэлтэй нөхцөлийг бий болгодог байна.

А.Масудын хүү Ахмадын хувьд “Талибан” хөдөлгөөн Афганистанд хоёр дахь удаагаа хяналтаа тогтоосныг эсэргүүцэгчдийн бүлгийг ахалж байсан боловч өнгөрсөн долоо хоногт талибууд ялалт байгуулснаа зарласан юм. Гэсэн хэдий ч эсэргүүцэгч хүчнүүд тулалдсаар байна гэдгээ амлаад байгаа бөгөөд Ахмад “Талибан”-ы эсрэг “үндэсний бослого” гаргахыг уриалсан байна.

Э.Хулан Эх сурвалж: Монцамэ агентлаг Э.Хулан


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.117] 2021-09-14 03:57:23

Дээр үед Орос-Зөвлөлтийн яруу найрагч Владимир Маяковский "Болдогсон бол хүнд суртлыг чононоос дутахгүй хэмлэх юмсан" гэж бичсэн байдаг. Түүн лүгээ энэ Афганистан гэдэг яаж ч тордоод нэмэргүй болсон улсыг нэгмөсөн газрын хөрснөөс арчих юмсан.Мөрөөрөө байхгүй энд тэнд террорист халдлага хийж хар тамхи зардаг засархаасаа өнгөрсөн улс.

Зочин [202.9.46.167] 2021-09-18 03:55:39

Афганистанд аль кайда исламын улс талибан гэх гурван алах хядах бүлэглэл байрладаг юм чинь афганистанд энх тайван тогтохгүй.

Blööö [84.132.151.97] 2021-09-14 11:14:57

Yg unen haranhui buduuleg buruu shashintai aluurchunguudiig bugdiig ni ustgachuhval

Иргэн [103.212.118.202] 2021-09-14 03:38:52

Иргэнд болоод улс орны хөгжилд хэрэгтэй юм бичиж нийтэл. Дандаа болж бүтэхгүй сөрөг мэдээлэл бичих юм. Энийгээ халж гадаад орны авууштай шинэ санаа, туршлага сайн сайхан зүйлийг орчуулж нийтэлж байвал хүн бүр дуртай уншина.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.