ЗХЖШ: Ажилчдаа хувийн унаагаар ажилдаа ирэхийг хоригложээ

Aдмин / Хууль

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахимаар холбогдож, цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Энэ ажиллагаанд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр нар байлцав.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг үгийнхээ эхэнд “Удахгүй Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалт эхэлнэ. Энэхүү цугларалтын бэлтгэлийг сайтар ханган оролцох, өнгөрсөн сургуулийн жилийн нэгдсэн дүнд үнэлгээ өгч, шинэ сургуулийн жилийн зорилго, зорилтуудаа оновчтой тодорхойлохыг үүрэг болгов.

Мөн энэ үеэр доорх үүрэг, чиглэлүүдийг өгсөн юм. Үүнд:

  1. 2021-2022 оны шинэ сургуулийн жилд сургалтын хөтөлбөрийг өөрийн нэгтгэл, ангийн гүйцэтгэх үүрэг, боломж, онцлогийг харгалзан боловсруулах нь хамгаас чухал. Цаашид бид түвшин тогтоох шалгалтыг тухайн нэгтгэл, анги, салбарын гүйцэтгэх үүрэг, түүний онцлогт нь тохируулсан хэлбэрээр явуулахад анхаарч ажиллана;
  2. Цэрэг халах, татах ажлын бэлтгэлийг маш сайн ханга. Холбогдох удирдлагын баримт бичгүүд, албан тушаалтны тушаалын дагуу олон тооны гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид хариуцсан захирагч, дарга нарынхаа удирдлага, хяналтын дор намрын ургац хураалтын ажилд дэмжлэг үзүүлж байна. Тэднийг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэгтгэл, ангийн байрлалд ирүүлж, халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс нэг ч цэргийн алба хаагч коронавирусийн халдвартай байж таарахгүй. Цаашид цэрэг халах, татах ажилтай уялдуулан нэгтгэл, ангийнхаа үүрэг гүйцэтгэх боломж, аюулгүй байдлаа сайтар тооцох нь зүйтэй;
  3. Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Иймд өөрийн нэгтгэл, ангийн онцлогт тохирсон төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулах, цаашид цар тахлын нөхцөлд нэгдсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулж явуулах талаарх санал, дүгнэлтээ ирүүл;
  4. Цэргийн алба хаагчид, ажилтнуудынхаа эрүүл мэндийн байдалд байнгын хяналт, анхаарал халамж тавих ажил нэн шаардлагатай байна. Эрүүл мэндийн хувьд асуудал, хүндрэл багагүй бий. Та бүхэн итгэл хүлээсэн албан тушаалтнууд шүү. Иймээс бодит байдалд зөв дүгнэлт хийж, өөрсдөө биеэрээ үлгэрлэх хэрэгтэй. Цаг хугацаа, нөхцөл байдал биднийг хүлээхгүй учраас аливааг урьдчилан харах чадвартай байх ёстой;
  5. Энэ сарын 01-ний өдрөөс сургууль, цэцэрлэгүүд сургалтаа явуулж байна. Их, дээд сургуулиудын сургалт эхэллээ. Нийслэл хотын хувьд замын түгжрэл их байгаа. Иймээс замын түгжрэлийг сааруулах, саармагжуулах үүднээс Батлан хамгаалахын сайдын "Хувийн автомашины хэрэглээг хязгаарлах тухай" тушаал гарсан тул маргаашаас хэрэгжилтийг нь шуурхай зохион байгуул.

Тушаалын хэрэгжилтийг хангахын тулд бүх шатны албан тушаалтнууд албан ажилдаа ирэх, буцахад хувийн автомашины хэрэглээг хязгаарлаж байгаа. Үүнийг зөв талаас нь ухамсарлуулан ойлгуулах хэрэгтэй. Нэгд, түгжрэл үүсгэж байна. Хоёрт, шатахууны эрэлтийг ихэсгэж, хомсдолыг бий болгож байна. Нөгөө талаас хувь хүний амьдралд ч багагүй зардал гарч байгаа. Иймээс нийтийн тээврээр зорчих, алслагдсан нэгтгэл, ангийн хувьд хүний тооцоог сайн хийсний үндсэн дээр албаны автобусны хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ үед хүнгүй орчинд маскаа тогтмол солих, хүн хоорондын зайг сайн барих, гар ариутгагчийг тогтмол авч явах, байнгын хэрэглээ болгох хэрэгтэй.

Мөн бүх нэгтгэл, ангийн захирагч нарын албаны машинд байршил тодорхойлогч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, нэн шаардлагатай ажлаас бусад илүү хөдөлгөөнийг хязгаарлах ёстой гэдгийг онцоллоо.

Зэвсэгт хүчний Жанжин штаб


Сэтгэгдэл

зочин [103.212.118.221] 2021-09-16 18:04:09

Армийхан чинь дайны түгшүүр зарлаж, түргэн авбал унаагүй яаж хурдан ирэх болж байна? Популист шийдвэрээ больж үз.

үнэн үг [202.126.90.144] 2021-09-15 15:13:05

хэнд ч хэрэггүй баахан хоолны савнууд сул цалин аваад хэвтэж байдаг. Барилга бариулж газар шороозны ажил хийлгэмээр юм.

Иргэн [66.181.161.8] 2021-09-15 14:54:22

Ер нь бол зөв. Гэхдээ ковидийг тооцсон уу энэ дарга.

Зочин [202.179.25.79] 2021-09-15 14:14:58

ХОТЫН ЗҮҮН ЗАХАД ... КК

зочин [49.0.130.24] 2021-09-15 12:58:39

эргүү мал гэхээс өөр үг алга

s [64.119.24.85] 2021-09-15 10:47:26

Цэргийхэн цалин өндөр, баахан нэмэгдэл авна, бас эрт тэтгэвэрт гараад нилээн мөнгө аваад өндөр тэтгэвэр тогтоолгоно. Яг юу бүтээсэн юм бол тэ

Зочин [203.91.115.253] 2021-09-16 14:23:54

БИТГИЙ ХУЦ.......... ЧИ ТЭГЭЭД ЮУ ХИЙЖ ЮҮ БҮТЭЭСЭН ЮМ БЭ............ ЮУ Ч БАЙХГҮЙ Ш ДЭЭ ХЭЛЬЕ ГЭСЭН Ч

Зочин [192.82.85.158] 2021-09-15 09:44:41

Энэ мэдээг цэргийнхэн нэлээд уншиж байх шиг байна. Нэг юм асууя гэж бодоод байсан юм ашгүй нэлээд олноороо хариулж тус болоорой. Өнөөдөр Монголын цэрэг арми гэж яг ямар ач холбогдолтой салбар вэ? Буу бариад байлдах дайсан байгаа юу? Ядаж хүчээ үзчихэе гэх адил жижиг оронтой хиллэдэггүй. 2 хөршийн эсрэг юу ч хийж чадахгүй гэдгээ та нар өөрсдөө ч сайн мэдэж байгаа. Цэрэг татах, халах, бэлтгэл сургуулилалт хийх гэх мэтээр өөрсөндөө ажил зохиогоод татварын мөнгөнөөс нэлээдгүй хороолцоод байж байдаг л дүр зурагтай. Ардын хүүхдийг албадаж аваачаад зодуураас өөр яг юу сургадаг вэ? Дээхэндээ дарга нарын гэрийн зарц, одоо бол барилга хашааны ажлын үнэгүй хүч болгодог нь нууц биш биз дээ? Илүү юм зааяа өөрсдөө мэдэхгүй, техник төхөөрөмж, орчин үеийн технологи байхгүй.

Зочин [192.82.80.124] 2021-09-15 09:25:08

medrel general ve, husagdah geed aigaad Khurelsukhd taalagdah gej bas poporch baigaa umuu

Зочин [172.58.140.110] 2021-09-15 07:13:57

Yamnii ajiltnuudaa avch hurgedeg avtobus yavuuchihaad huviin unaag horih heregtei! Zugeer l horiloo gej tushaasanaar asuudal shiidegdene gej baihgui!

Зочин [192.82.73.4] 2021-09-14 22:37:08

Эхнэр машинаараа нөхрөө эрт ажилд нь дараа нь хүүхдээ цэцэрлэгт дараа нь сургуульд сүүлд ажилдаа өөрөө.

Ard [66.181.179.44] 2021-09-14 21:28:55

Bi gantsaaraa ene mashiiniig undaggvi ym ugluu hvvhdvvdee tsetserleg surguild ni ehneree ajild ni hvrgeed ajildaa yvdag oroi taraad tsag tvgjirel 2 toi uraldaad ehner hvvhdee tsugluuldag zamaaraa idej uuh ymaa us mod tvleegee tsugluulaad 21 tsagtai uraldaad l haridag da teghed ta zasag unaagaar hvrgvvlchiheed gedsee ileed ungas aldaad hevtej bdag bh da horvoo gj

Зочин [64.119.26.10] 2021-09-14 22:09:17

эхнэртээ л машинаа өгчихгүй юу. амар шдээ. хүргэж өгч авах ажил байхгүй болчихно.

Офицер [202.55.188.86] 2021-09-14 19:39:52

Төр засаг эргүүтэж болно арай хүний эрхэнд дэндүү халдаад байгаа юм биш үү генирал цол зүүсэн малаа хүүхэд эхнэрээ ажил сургууль гээд машинаар хүргэж өгөх олон ажил байна шүү дээ

Зочин [69.250.15.186] 2021-09-14 20:30:13

ТУШААЛЫГ ХЭЛЭЛЦДЭГГҮЙ ЮМ. ТУШААЛЫГ ДАГАДАГ ЮМ, ГООЖУУР АА

hur Ch B [202.9.40.189] 2021-09-14 19:31:15

Opitser hun dugui unah durmeer horidog bsan odoo yamar bolsiin bol yur ni bol Erhiig chine eh oron chine avsan Ehneriig chine halagdsan tsereg avsan Alag nud chine aygan dotoroo hudluh ni horiotoi gedeg shig l shiidver bnadaa

сониуч сонжооч [66.181.161.32] 2021-09-14 20:18:43

НАТО- гийхон шиг хангалтаар цэргийнхэнээ хангасан бол ингэж шахаж болох л доо. Даанч мѳрдѳс хувцас, тангарагаас нь ѳѳр хангалт гэж алга хѳѳрхийс яана даа?

Зочин [202.21.108.170] 2021-09-14 19:05:55

Tegeed niitiin unaand chiheldeed yvah uu. Kovidtoi ued mash buruu shiidver. Uchigdur Bu.Jagaa neg yum yringuut ish chaavaas hooson tolgoinuud

Эсрэгээр л баймаар юмдаа. [202.131.225.53] 2021-09-14 18:25:12

"Машин бол тансаглал биш, харин чамайг тээвэрлэх хэрэгсэл" гэж Ильф ба Петровын "12 сандал" бил үү, дараагийнх нь зохиол болох "Алтан тугал"-д түүний гол баатар Остап Бендер хэлсэн байдаг юм. Тэгэхлээр тээврийн хэрэслийг ад үздэг цэргийн хүн гэж баймааргүй л юм. Харин ч хүчтэй, явах эд шидтэй машинтай болж байвал цэрэг хүнд сайн юм биш үү?

Саналтай чинь адил санал бичсэн байгаа биздээ? [202.131.225.53] 2021-09-15 14:20:00

Миний дээр бичсэнийг уншсан хүн юм болов уу? Эсхүл андуураад саналаа энд бичичихсэн юм болов уу? Ойлгосонгүй. Уг нь би энэ хүний саналтай яг адил санал бичсэн юмсан.

Зочин [66.181.161.105] 2021-09-15 10:23:26

IIM TENEG MAL BAIX GEJDEE XUNII OMCH XORONGOD XALDAJ NIITIIN TEEVREER VIRUS TARAAX UILDLEE ZOGSOO MAL AA. CHI

Зочин [66.181.187.221] 2021-09-14 17:35:34

2 талтай л байх.юу ч гэсэн харья.

зочин [202.9.40.21] 2021-09-14 16:10:52

тушаал хэлцэдгүй гүйцтэг

Зочин [192.82.70.168] 2021-09-14 22:08:49

3 үгнээс 2 үг алдаж бичих цаг дор ккк

Зочин [66.181.191.164] 2021-09-14 16:04:58

ажилчдын унаа сайхан шүү

зочин [203.98.76.100] 2021-09-14 15:57:01

Манайхан машин хязгаарлана л гэнэ гэхдээ нийтийн тээврийн хүрэлцээ даац муу, халдвар тархах маш их эрсдэлтэй байдлыг тооцож үзэхгүй бол болохгүй, машин хориглож нийтийн тээвэр гэж байгаад алба хаачдын бэлэн байдал алдагдах эрсдэл бол байна.

zzz [66.181.161.47] 2021-09-14 16:29:35

teged yah geed bgan ydargaatain bee olon ym yridgaa bolichih

Зочин [192.82.75.82] 2021-09-14 15:45:48

Машинаа ойрхон өөр газар тавьчихаад л ажилдаа орчихоношд

Зочин [202.126.89.243] 2021-09-14 16:01:29

Чи ч угаасаа д сэргэлэн дээ кккк гэхдээ чи машингүй биз дээ

Zochin [202.126.88.39] 2021-09-14 15:27:34

Alabnii mashinuudad bairshil togtoogch suurluulah ni zuvuu albaand huviin mashin yvuulbal zugeer niitiin teevereer zorchih gedeg ni ene uvchnii ued haldvar avah ersdel ih baih boluu haldvar hamgaalaltiig saitar sahiad ch nemergui bn shuu uvchin l bol uvchin shuu dee

Зочин [202.179.25.208] 2021-09-14 14:59:34

та албаны унаагаар бид автобусаар шогших юм уу

Зочин [202.126.89.243] 2021-09-14 16:03:30

Ойлголоо ахлах байлдагч нусан чавх минь мань нь ахлах түрүүч шүү

Ахлах байлдагч Цолмон [66.181.161.101] 2021-09-14 15:26:26

Тэгэхгүй яах юм. Чи жанжин штабын дарга болоод дэслэгч генерал болчих, Тэгсэн хойноо машинаараа морилоорой


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.