Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд илтгэл тавив

Aдмин / Хууль

Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн удирдлагуудтай уулзалт хийсний дараа Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд зочлов.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ардчиллыг бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрбээр, Монгол Улсад шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаар, мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явцад иргэд, эрдэмтдийн оролцоотой байх, улс төрийн оролцогчдын дунд зөвшилцөлд хүрэх нь чухал болохыг онцолж байв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагатай холбоотой гэсэн гол дөрвөн чиглэлтэй болохыг дурдав.

Улсын Их Хурлын дарга болон гишүүд Стэнфордын Их сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сан Франциско хотын Кино комиссын гүйцэтгэх захирал хатагтай Сюзанна Грисон Роббинсонтой уулзалт хийсэн юм.

Сан Франциско хотын Кино комисс нь хотдоо ажлын байр бий болгох, эдийн засгийн өгөөж хүртэх, жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор кино салбарыг хөгжүүлэхийг эрмэлдэг юм байна. Тус комис нь Сан Франциско хотод бүрэн хэмжээний, телевизийн болон интернэтийн олон ангит кино, шоу, баримтат кино, реклам болон фото зураг авах зөвшөөрлийг олгодог аж.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Зандашатар Сан Франциско хотын кино контент үйлдвэрлэгчдийг Монгол Улсад зураг авалт хийх, Монголын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүссэн юм. Хатагтай Сюзанна Грисон Роббинсон Сан Франциско хотод зохион байгуулагддаг олон улсын кино наадамд Монголын уран бүтээлчдийг урихдаа таатай байх болно гэдгийг дуулгав.

Үүний дараа Монголын парламентын төлөөлөгчид Apple компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудын өлгий нутаг гэгддэг цахиурын хөндийд Apple парк байрладаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Zochin [64.119.21.47] 2021-09-20 15:15:06

Ehleed ulsaa hogjuulchiheed,tenemeer uym

бөрдылобрөдлйыо [203.23.199.85] 2021-09-20 11:35:47

Ардчиллыг яаж завхруулдагийг сонсох гэсэн юм байна л даа.

Зочин [66.181.160.56] 2021-09-20 10:30:16

elii balia dunxuu mini ex oron chini dotroo yamar und baidald baigaag anzaardaggui uo chi? demii deliirch yavaxaar end uo bolj buig ergetsuuj xaraach uom xiigeechdee

зочин [64.119.17.101] 2021-09-20 08:59:24

алийгаа алдаж яваагаа гайхуулж дээ.

ЗОЧИН [139.5.218.114] 2021-09-20 08:39:29

УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ НЬ КОРОНОГООР СҮЙРЧ, АРД ИРГЭД НЬ ХЭДЭН ЗУУН МЯНГААРАА ӨВЧИЛЖ, МЯНГААРАА ҮХЭЖ ҮРЭГДЭЖ, ТАРТАГТАА ТУЛЖ, ӨНӨӨДРИЙГ МАРГААШТАЙ ЯАЖ ЗАЛГАХ ВЭ ГЭЖ ТУЙЛДАЖ БАЙХАД, ДЭЛХИЙД ДЭЭГҮҮРТ ОРОХ ӨВӨГ ДЭЭДСИЙН МААНЬ ҮЛДЭЭСЭН ЯНДАЖ БОЛШГҮЙ БАЯЛАГТАЙ МОНГОЛ ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙГ МААНЬ 100 ЖИЛ УДИРДААД ДЭЛХИЙН ЯДУУРЛЫН ТУЙЛД ХҮРГЭСЭН ӨНГӨРСӨН ҮЕИЙН КОММУНИСТ ДЭГЛЭМИЙН ХЭТ ХУУЧИНСАГ ҮЗЭЛТ ҮЛДЭГДЛҮҮД, МУ, МАН-ын ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДЫН ТЭРГҮҮН ТӨЛӨӨЛӨЛ ЭНЭ 2-ыг АРДЧИЛЛЫН ӨЛГИЙ НУТАГАНУ-д СОНСОХ ГАЗАР, ХҮН БАЙХУУ, ЭХ ОРОНДОО ХИЙХ АЖИЛГҮЙ, ХООСОН МАХАН ТОЛГОЙНУУД ЦАГ НӨХЦӨӨЖ, БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗУГААЛЖ ЯВНА,МАН-ын ИЙМ СҮРЭГ ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДЫГ ХООСОН ХУДАЛ АМЛАЛТ, ХОНОГИЙН ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГТ ХУУРТАН ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХСАН АРД ТҮМЭН БИД ХЭДЭН ЖИЛ МАН, ЭДНУУСЫН ДАРАНГУЙЛАЛ ДОР АМ НЬ ТАГЛААСТАЙ, НҮД НЬ БООЛТТОЙ, ХӨЛ НЬ ТУШАААСТАЙ, ГАР НЬ ХҮЛЭЭСТЭЙ ЯАЖ ШҮҮ ЕРТӨНЦИЙН ХОНОГ ӨДРИЙГ ӨНГӨРӨӨХӨӨ БОДОЦГОО,БИД ЮУ ХИЙЧИХЭЭ ВЭ ГЭЭД ОДОО ТОЛГОЙГОО ХИЧНЭЭН БАЛБААД Ч НЭМЭРГҮЙ.

Зочин [123.116.16.119] 2021-09-19 20:30:06

Улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга нь нэгэн зэрэг 1 улсад айлчилж болдог болсон юм уу

зочин [64.119.20.125] 2021-09-19 21:09:02

болноо, хоёулаа нэгэн зэрэг барьцаалагдана

иргэн [192.82.78.135] 2021-09-19 19:03:00

Бас цементэн дээр цэцэг ургуулаад яваа юм уу!!!!!!!Цэцэг чинь нандин хөрсөнд урагдаг юм драк аа!!!!!!!!!худалаа павузаад ллллллл

Иргэн [139.5.219.100] 2021-09-19 18:06:24

Сэтгэгдэл бичигчид бол сайн юм мэдэхгүй болсон санаа сэтгэл нь муу юмаар дүүрсэн хүмүүс дандаа бэлэн юм шаардаж сахилга хариуцлага гэдгийг мэддэггүй хувиа бодогчид байдаг баыхаа.

Zochin [64.119.19.181] 2021-09-19 17:49:20

Ene 1 eerch muursan hunii yriag sonsoh hun baidaga yum bolvuu ineedtei dundaj amitan

Зочин [202.179.27.237] 2021-09-19 16:00:07

Ирж энэ Коронатайгаа тэмцээчээ! Яахвээ бүгдийг чинь зайлуулж, шоронд хатаах өдөр ирнээ

Зочин [202.21.109.41] 2021-09-19 14:56:54

Сонсох хүн байсан болов уу

Зочин [66.181.188.137] 2021-09-19 14:41:27

Айлчлал нэртэй зугаалга,ард тумний татвараар тоглоод л

Зочих [82.144.201.2] 2021-09-19 14:05:30

Ард түмний амьдрал улам л доройтоод бнашүү, Их хурлын даргаа!!!! Нэг намын ноёрхол хэрээс хэтэрч бна,Төрийн хоёр өндөрлөгүүд нь хоёулаа АНУ-д ард тҮМНИЙМөнгөөр туйлж бна даа. Яанаа.......

Зочин [66.181.182.28] 2021-09-19 13:47:06

ДААЛГАВРАА АВЧ ТАЙЛАНГАА ТАВИХААР ЯВЖЭЭ

Зочин [203.91.115.56] 2021-09-19 13:29:52

Энэ тэнэгүүдийг харахаар ой гутах юм

Зочин [66.181.160.76] 2021-09-19 12:50:56

Манай дарга нар гадаадад очоод гайхалтай ардчилсан үзэлтэн болчихоод эх орондоо ирээд 30 жилийн өмнөх арга барилаараа л үзээд байдаг сонирхолтой хүмүүс. Сонголтонд л учир байна даа. Тэднийг сонгосон иргэд гүн төөрөгдсөн мөнгөн халамжид хууртсан эсвэл ажил амьдралгүй болно гэж айсан аль аль нь байгаа байх.

Зочин [202.9.40.82] 2021-09-19 12:13:22

Хүүрэнсүг гэдэг хууль бус. бас тэгээд казиноогийн донтон араас нь явсан бн хайран мөнгө яахууууу?

Зочин [202.9.40.82] 2021-09-19 12:11:44

Ямарч үр ашиггүй ингэж бидний татвараар энэ олуулаа зугаалж яваа луйварчингууд гэж байхуу? Манайхаааан айнннн

Irgen [202.9.40.103] 2021-09-19 15:25:27

Mongoloo gesen setgel edend bsan bol ylsaa yaj xugjyylexev yyj idexee yaj bagasgaxav gej bysdaas syrax bla kino shoygaar xugjyyllexgyi xudulmur byteeleer yls xugjdug bx arxidyylaj nair naadam xiigeed xugjdug bol mongol delxiid ystoi tergyylej bga bx ylam ysan tengyyd zygaa tsengleer xugjduggyi amidral chin xaryylaj xeleed bna tengyydee


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.