Пермийн их сургуульд гарсан халдлагын үеэр зургаан хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /TASS/. Есдүгээр сарын 20-ны даваа гаргийн өглөө ОХУ-ын Пермийн улсын үндэсний судалгааны их сургуульд нэгэн оюутан гал нээсний улмаас зургаан хүн амиа алдаж, 24 хүн шархаджээ.

Дээрх хэрэг 11:00 цагийн орчимд (Москвагийн цагаар 09:00 цагт) их сургуулийн оюутны хотхонд гарсан бөгөөд тухайн үед 3000 орчим оюутан байжээ.

Буун дуу гарч эхлэхэд оюутнуудын зарим нь сургуулийн анги танхимаасаа гаралгүй дотроо түгжиж, зарим нь сургуулийн байрны хоёрдугаар давхраас үсэрч байсан байна.

Халдлага үйлдсэн этгээдийг хэргийн газарт хамгийн түрүүнд ирсэн замын цагдаагийн эргүүлийн албаны баг баривчилсан байна. Уг этгээд галт зэвсгээс гадна сум, хутгатай байжээ.

ОХУ -ын Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр, халдлагын улмаас зургаан хүн нас баржээ. Өмнө нь найман хүн нас барсан гэж мэдээлж байв. Эмнэлгийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, "20 настай таван эмэгтэй, нэг залуу" амиа алдсан байна. Амиа алдсан бүх хүний хэн болохыг тогтоожээ. Халдлагын үеэр 19 хүн бууны суманд шархадсан бөгөөд есөн хүний ​​биеийн байдал хүнд байгаа аж.

Мөрдөн байцаах албанаас мэдээлснээр, халдлагыг их сургуулийн оюутан үйлдсэн байна. Түүний хэн болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [192.82.81.1] 2021-09-24 07:30:25

150 sumtai_german tumur malgai/kasktai_fashist_bek-mansurov_1-r kursiin oyutan_____huuliin facultet______bekmansurov.timur.maratovich...........!!!!!!!!!

Зочин [192.82.81.1] 2021-09-24 07:33:00

turk buutai...!!!!!

Зочин [192.82.81.1] 2021-09-24 07:31:41

18 nastai.....!!!!!

Зочин [93.24.184.97] 2021-09-22 18:42:12

orosiin laliinhan ix soliordog boljee sayhan kazand laliin shashintaa bandi togsson surguulruugaa orood baahan huuhed alsanshd medrel muutai bj bolzoshgui gesen bsan yag tsever orosuud tegehguiee

Зочин [172.58.143.50] 2021-09-21 03:51:59

Durak Ivan sogtuursan esvel mansuursan uedee hyadlaga uildee biz

Зочин [202.55.180.58] 2021-09-21 01:44:43

2021-5 сард худалдаж авсан буугаараа уг үйлдлийг хийв.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.