Шинжлэх ухааны докторын дипломоо гардан авлаа

Aдмин / Технологи

Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар М.Гантуяад шинжлэх ухааны докторын зэрэг олголоо.

М.Гантуяа нь “Буддын Билиг барамидын ба Авидармын эх сурвалжийн харьцуулсан шинжилгээ” сэдвээр Философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.

Тэрээр 1995 онд ШУА-ийн Философийн Хүрээлэнд "Буддын билиг барамидын философи үзэл" сэдвээр дэд докторын зэрэг хамгаалжээ.

М.Гантуяа нь Авидарма философи, Билиг барамидын философи, Шашны философи, Шашны психологи, Монголын шашин-философийн түүх, Шашин ба шинжлэх ухаан,Тэнгэр шүтлэгийн гүн ухаан гэх мэт чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн юм.

ОХУ-ын ШУА-ийн Москва, Санкт-Петербург дахь салбарт эх сурвалж судлалаар, АНУ-ын Питтсбургийн ИС дээр боловсролын менежмент чиглэлээр, Будапешт хот, ТЕИ дээр Шашин судлалын чиглэлээр, АНУ-ын Нью-Йорк хот, Колумбын ИС дээр Шашны психологи чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлж байжээ.

М.Гантуяа нь ном, бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл олныг туурвиж нийтийн хүртээл болгожээ. Тухайлбал ном бүтээл 21, эрдэм шинжилгээний өгүүлэл 70, илтгэл 80, орчуулга 10 гаруйг эмхтгэж, редакторласан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.94.205] 2021-09-29 04:13:08

Khend yund kheregtei ajil yum boldoo Mongoloor duuren shaaardlagagui yumaar tsol khamgaalsan erdemten nertei ulsaar tejeelgesen khuvalznuud tednii too negeer nemegdej

Зочин [203.91.115.43] 2021-09-29 02:38:16

Таньд баяр хүргэе Бие хэл сэтгэлээр үйлдэх нүгэлээс хол байхад нь монголын ард түмэнд их тус болох байхдаа таны нэмэр их гэж бодож байна монголчууд шуналаас хол байж муухай бодол санаагаа хаяж биеээ чөлөөлөх хэрэгтэй баына даа

Bayr [66.181.169.70] 2021-09-29 02:19:38

Olon jiliin hodolmoroo vnlvvleh saihan shvv bayr hvrgey sain saihniig hvsie

ӨӨ [103.57.94.105] 2021-09-29 01:46:48

ГАВЖ БОЛГОВОЛ ЗҮГЭЭР БИШ ҮҮ?

Зочин [66.181.167.246] 2021-09-29 01:46:06

Танд баяр хүргэе, цаашид монголоор дүүрэн байгаа гадны шашны гаж гэх урсгалуудыг судалж ирээдүйгээ аврах тал дээр их үйл бүтээгээрэй.

Зочин [192.82.78.34] 2021-09-29 01:27:22

Шог?

Зочин [64.119.20.254] 2021-09-28 15:00:39

Шинжлэх ухааны докторыг хэн болгон аваад байдаггүй юм шүү. Доктор бол өөр. Амжилт хүсье. Сайхан мэдээ байна.

Зочин [122.201.22.32] 2021-09-28 13:09:20

Наад зурагаа гэрийнхээ цомогт л байлга даа. Олон нийтэд ...

зочин [202.126.89.67] 2021-09-28 12:31:26

Монголоор дүүрэн доктор , Төмс хураах хүн олдохгүй

иргэн [202.21.109.109] 2021-09-28 10:26:50

хөөрхий дөө нэг нь өгч нөгөөдөх авсан болж дээ... юуны бэлэги ..барих вэ дээ....


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.