Сонгинохайрханчууд сонголтоо бататгаж Э.Батшугарыг дэмжихээ илэрхийлж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын хоёр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Өнөөдөр 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Энхбаярын Батшугар дүүргийн 16, 17, 23, 30, 31, 39, 43-р хорооны иргэд сонгогчидтой уулзалт хийж мөрийн хөтөлбөрөө танилцуулан, санал бодлыг нь сонсчээ.

Сонгинохайрхан дүүргийнхэн 2020 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намыг багаар нь дэмжиж сонгосон. Дүүргийн удирдлагаас эхлээд Улсын Их Хурал хүртэл ард түмнээ сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгчид мөрийн хөтөлбөрөө шуурхай биелүүлж байгаад талархалтай байгааг иргэд, сонгогчид энэ үеэр хэлж байлаа. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд өмнөх сонгуулиар өгсөн саналаа дахин бататгаж Монгол Ардын намаас нэр дэвшигч Э.Батшугарт саналаа өгч, багаа бүтэн болгоно гэдгээ илэрхийлж байлаа.

Нэр дэвшигч Э.Батшугар санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. Америкийн хөрөнгө оруулалтын Жи Пи Морган банкинд хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байсан. Мөн Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажилласан туршлагатай. Тиймээс цар тахлын үеийн хүндэрсэн эдийн засгаа сэргээх чухал шаардлагатай цаг үед түүний мэдлэг боловсрол, ажлын туршлага бодлого боловсруулах багийнханд чухал хэрэгтэй гэдгийг ч иргэд хэлж байсан юм.

“Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа эрчимтэй сэргээх мега төслүүдийг эргэлтэнд оруулж, байгалийн баялгаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зоригтой алхмуудыг хэрэгжүүлж байгаа. Олон жил ярьсан Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашигтай хувилбараар эргэж харахаар боллоо. Энэ бүхэн бол байгалийн баялаг хэн нэгний өмч биш, ард түмний дундын өмч гэсэн үзэл баримтлалыг манай нам гол болгож байгаагийн илэрхийлэл. Цаашид ч уул уурхайн томоохон төслүүдийн 70-75 хувийн өгөөж гадныханд бус баялгийн эздэд үлддэг байх ёстой. Баялгийн сандаа өгөөжөө хуримтлуулж, баялаг дууссан ч бидний үр хүүхэд ч баялгийн сангаас хүртдэг байх бодлогыг бид хэрэгжүүлнэ. Энэ ажилд өөрийн мэдлэг чадвар, туршлагыг харамгүй зориулж ажиллах болно” гэж нэр дэвшигч Э.Батшугар ярьж байлаа. Мөн тэрээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон гишүүд, нийслэл, дүүргийн удирдлагуудтай гар нийлэн, нэг баг болж ажиллаж мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэх болно гэв.


Сэтгэгдэл

Иргэн [139.5.218.64] 2021-10-08 14:57:24

Ухаантай хүмүүс заваан улс төрд оролгүй, цэвэр аргаар их хэмжээний мөнгө олж чаддаг юм. Энэ Батшугар нь улс төрд орох гээд байгаа нь дипломнуудаа шударга аргаар авсан нь эргэлзээ төрүүлж байна. Энэ нам дамжсан этгээд Ардын намын нэрийг баасдуулж байна.

Зочин [192.82.71.143] 2021-10-07 01:01:40

nghb

Зочин [192.82.71.143] 2021-10-07 01:01:29

БАТ-ҮҮЛ Л АРАЙ ДЭЭР АРД ТҮМНЭЭ БОДООД СӨРӨГ НАМ ДУУГАРАХ НЬ ДЭЭР ДЭ ОДОО МАН ЯАЖ БАЙНА БЭЛЭЭХЭН ХАРЖ Л БАЙГАА БИЗ ДЭ

Зочин [103.80.210.183] 2021-10-04 01:55:55

дэмжээд дараа нь хэдэн сарын өлсгөлөн зарлаж суухаа мэдэхгүй ву хийнэ. зүгээр л аль алинд нь санал бүү өг. хол хая цаашаа

Зочин [82.165.103.33] 2021-10-04 00:57:12

ЭЦЭГ ХУЛГАЙЧЫНХАА ШИЙРИЙГ ХАТААХ ХҮҮХЭД ҮҮ?

Зочин [66.181.181.73] 2021-10-03 08:55:46

Сонгинохайрханыхан дандаа нөхөн сонгууль хийж байх юм. пялдага, тушаал дэвших сонирхолтой, хошин шогийн гаруудад саналаа өгдөг. одоо энэ нөхөрт саналаа өгнө дөө харж байгаарай. та нарыг бас л хаяад явна

Yasan ch ichij sanaa zovdoggui yum be dee [66.181.179.146] 2021-10-03 06:07:15

AAB nii ch ter XYY ni ch ter yasan ch ichij zovdoggui yum be dee? Esvel songogch tumnee edniig yaasan ch yahav yaduu teneg yumnuud gej bodood baidag yum uu? Gehdee l aav bas l ovoo mungu hiisen yum shig bgaan.ene olon televiz ,hudulguun jagsaal temtceliig torohgui sanhuujuuleed bnaa gedeg chin...

Зочин [64.119.24.90] 2021-10-03 05:39:54

Нэг ч гэсэн. Их хуралд олигтойхон хүн ороосой.

Зочин [122.201.21.236] 2021-10-03 02:13:21

Да да сда

Зочин [202.55.188.109] 2021-10-03 00:33:38

мэдээ.мн бас худалдагджээ

Зочин ба [174.89.38.13] 2021-10-02 18:43:26

Арай ч дэ энэ С ХД -г чинь аргауй ядуу юм даа хэдэн авгай менгений телее яаж инээдэмий жужиг хийсэн билээ, Энэ хун мэдлэгтэй ч мэдэлгээ тумэнд тугээж чадах чадваргуй юм бга. Одоо яахав модон жорлонтой зуураад , байхаас даа хеерий хорвоо гж

Зочин [66.181.186.70] 2021-10-02 17:16:46

Юу солиороод байгаан СХД-ийнхнийг ЭРГҮҮ ТЭНЭГ ӨЛСӨГЛӨН ЯДУУ,БОЛОВСРОЛ МУУТАЙ ГЭЖ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ УУ БАТШУГАРЫГ ХЭН ДЭМЖИНЭ ГЭСИЙН

Зочин [103.229.123.69] 2021-10-02 13:50:09

БАТШУГАРЫГ ДЭМЖИНЭЭ, ЧАДАЛТАЙ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН ЭХ ОРОН, АРД ТҮМЭНДЭЭ ИХ ЗҮЙЛ ХИЙНЭ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА

Зочин [103.10.23.87] 2021-10-02 13:13:22

Гантулга гуайг дэмжинэ ээ

Зочин [202.9.47.20] 2021-10-02 10:51:07

Дэмжинээ.

Зочин [66.181.187.186] 2021-10-02 08:59:14

Эх нь шийр алга бол хүү нь бөөр алга гэдэг шиг Эцэг Н. ЭНХБАЯР АВИЛГАЧ бол Хүү Э. Батшугар МӨН АВИЛГАЧ аа та бүгд төрд шунасан хүнийг битгий гаргаарай.

Зочин [64.119.22.134] 2021-10-02 08:04:05

Ш,,ГАНТУЛАГЫГ ДЭМЖНЭЭ

Зочин [64.119.22.134] 2021-10-02 08:01:26

ЭХ ОРНОО ГЭСЭН ЭРҮҮЛ САРУУЛ БОДОЛТОЙ ХҮМҮҮС НЭГДЭЖ ЧАДАХГҮЙ ОЛОН НАМЫН НЭРЭЭР ТУС ТУСДААН А ЭХ ОРНОО ГЭСЭН ХҮМҮҮС НЭГДЭЖ ЧАДАХГҮЙ ӨӨР ХООРОНДООН ӨӨР ӨӨР НАМЫН НЭРЭЭР ӨРСӨЛДӨЖ БАЙГАА НЬ ДЭНДҮҮ ТЭНЭГ ХЭРЭГ ИЙМ БАЙХАД ХУЛГАЙЧ НАРТ Л АШИГТАЙ ЗҮҮЛЬ БОЛНО

Зочин [103.57.95.167] 2021-10-02 05:54:28

Фсда Сонгинохайрхан чууд гэлтгүй Хүрэлсүх монголчуудыг Оюуэрдэнэ шигээ тэнэг мулгуу босгочихсон шдэ.Энэ Энхбаяр хулгайч монголчуудын доройтол гуйланчлалын их үндэс суурийг тавьсан

Монгол [66.181.189.200] 2021-10-02 05:33:49

Сонгино хайрханчууд малууд. Тартагтаа тулаад ядуу хэвтэж байхдаа таарсан малууд

Зочин [202.9.40.245] 2021-10-02 04:50:41

Ман махны хулгайчуудыг сонгоод бай. Амьдрал улам дордоод өвчин үхэл тахалдаа баригдаад доошоо л яваад байх болно. Ухаараач сэрээч

Zochin [122.201.31.17] 2021-10-02 04:43:41

Хөдөө малд 3 жил ажиллуулвал сайхан зүгшрээд ирнэ дээ. Тэр жи пи морган сонгинохайхан дэндүү хол сонсогдож байна. Нөгөө кинон дээр гардаг өвгөн балдан өвс шарилжнаас дэндүү дээүүр юм байхоо

Зочин [202.9.40.245] 2021-10-02 04:33:26

Уг нь Батүүлийн дуу чимээ их хуралд арай л илүү жинтэй сонсогдоно доо. Энэ хүүхэд зүгээр л суудал тохироогоор орохыг санаархаж байгаа намбарвааны дагавар тавиуул л даа чааваас. Энэ сахал билэгт хүүр хүүхдээ нэг сайн ороолгоод хар бор ажил хийлгээч. 10 жилийн дараа бол яахав нэр дэвшиж болохым. Ойлгооч сахал хүүрээ.

Зочин [203.91.115.48] 2021-10-02 04:27:23

Сонгионо тэнэгүүд арагагүй шүү дээ

Зочин [202.126.88.65] 2021-10-02 04:20:11

10 гар байдаг бол энэ хүүг дэмжинээ.

Болд Браун [66.181.178.55] 2021-10-02 03:56:22

Багаар нь сонгосон ч СХД нийслэлийн хамгийн ядуу гуйлгачин дүүрэг хэвээрээ. Танар Гантулга гуай шиг ядуустай уулзаж орон гэрээр нь амьдарлыг нь судлаач. Хоолгүй түлэх түлшгүй орон гэр нь навсархай онд орох эсэх нь тодорхойгүй түмэн айл байна шдээ.

Зочин [202.55.188.93] 2021-10-02 03:48:47

Дүлзэн гэж хэлье аав хүү хоёр таарсан таар шуудайнууд

Зочин [192.82.91.221] 2021-10-02 02:53:05

Дэмжихгүй байна

Зочин [66.181.161.27] 2021-10-02 02:50:37

Малууд аа , " сонгоно " гээд байхаар чинь тараах гэж байсан МӨНГӨ ӨӨ багасгачихана ш дээ - " Батшугарыг сонирхож байна " гэсэн ч тэр батүүлнь дээр ч юм шиг гэх маягийн аяс л гаргаад байвал МӨНГӨНИЙ ханш дээрдээд л байна гэдгий бүү март ..

Зочин [66.181.161.90] 2021-10-02 03:17:20

Яаая чи бүр аваад сурчихжээ, авсан өгсөндөө өлзийтэй айн

Иргэн [64.119.26.34] 2021-10-02 02:45:03

Аавтайгаа ниылээд яахаж хуцаад яваа юм.идэж хандаггүй чөдгөрүүд үр удамаараа хорлол юм ичээч.Одоо болно ёстой чи гарахгүй!!!!

Иргэн [99.63.200.71] 2021-10-02 02:38:39

Худлаа гуцаад бай.. унана энэ даадаа


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.