Өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан өрхийн эмч Д: Коронавирусээр өвдсөн иргэдийн ёс зүйгүй байдал эмч, ажилчдыг туйлдуулж байна

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсээр байна. Нэг хороонд коронавирусийн 300-гаас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж байгаа юм. Ийм хороо нийслэлийн хэмжээнд 35 байна. Түүнчлэн эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна” гэж мэдээлсэн. Үүнээс үүдэн 600 орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа аж. Бид энэ асуудлын хүрээнд зарим дүүрэг, хорооны эмнэлгийн дарга, ажлаасаа гарсан эмч, сувилагч нартай холбогдож ярилцлаа.


Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Урнаа: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс одоогоор нэг ч эмч, сувилагч ажлаасаа гараагүй

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргатай холбогдоход “Одоогоор нэгдсэн эмнэлэг дээр ажлаасаа гарсан эмч, сувилагч алга. Өрхийн эмнэлгүүд л хэцүү байна, залуу эмч нар ч их шантарч гараад байгаа ажиглагдсан. Түүнчлэн жирэмсний амралттай байсан хүмүүс хүүхдээ ой гарантай болгоод эргээд ажилдаа орчихдог байсан бол одоо ийм их ачаалалтай үед орохгүй гэж хэлж байна” гэлээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны эмнэлгийн дарга Ё.Сугарсүрэн: Наймдугаар сараас хойш манай өрхийн эмнэлгээс гурван эмч, нэг сувилагч ажлаасаа гарсан

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өрхийн эмнэлгийн даргатай холбогдож ярилцлаа.


-Улаан бүсэд ажиллаж байгаа 500 гаруй эмч, сувилагч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо хүн ам ихтэй шүү дээ. Хорооны эмнэлгийн ачаалал ямар байна вэ?

-Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 40 гаруй мянган хүн амтай. Хүн ам ихтэй бөгөөд коронавирусийн тархалт, өвчлөл хамгийн өндөр байна. Өдөрт 92-250 тохиолдол илэрч, эмч сувилагч нар их ачаалалтай ажиллаж байна. Манай өрхийн эмнэлэг долдугаар сараас эхлээд хүний нөөцийн дутагдалд ороод эхэлчихсэн.

-Танай хорооны эмнэлэг нийт хэчнээн эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй вэ. Одоогоор хэдэн хүн ажлаасаа гарсан бэ?

-Манайх хуучин 26 эмч, эмнэлгийн ажилтантай байсан. Наймдугаар сарын сүүлээр нэг эмч, нэг сувилагч ажлаа хаяад явсан. Сая есдүгээр сард хоёр эмч ажлаасаа гарсан. Мөн өнөөдрийн байдлаар хоёр эмч, хоёр сувилагч коронавирусийн халдвараар өвдчихсөн, одоо бол хүний нөөцийн хомсдолд орчихлоо. Ажилд авна гэсэн зар тавьсан боловч ирэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд олдохгүй байна.

-Тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн хэчнээн хувь нь бүртгэлгүй хүмүүс байна вэ?

-Энэ хороонд бүртгэлтэй иргэдээсээ илүү бүртгэлгүй явуулын, хөдөө орон нутгаас ирсэн, байр түрээсэлдэг 20 мянга гаруй хүн бий. Хүмүүс Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шилжилт хөдөлгөөн хийж ирдэггүй шалтгаан нь хангалттай сургууль, цэцэрлэг байхгүйтэй холбоотой. Ганц сургуультай, тэр нь хүрэлцээ муу. Хүмүүс хүүхдээ сургууль, цэцэрлэгтэй байлгахын тулд хуучин хаягаасаа шилжиж ирдэггүй. Нөгөө талаараа настай, группт байдаг хүмүүс бас ирэхгүй. Шалтгаан нь Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай дүүрэг учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад төвөгтэй, ачаалал ихтэй газар. Коронавирусийн халдвар аваад манай хорооноос тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 62 орчим хувь нь түр оршин суудаг, явуулын хүмүүс байна.

-Наймдугаар сараас хойш гурван эмч, нэг сувилагч ажлаасаа гарсан гэж байна. Эмч, сувилагч нар юунаас болоод ажлаасаа гарч байна вэ?

-Тийм. Наймдугаар сарын сүүлээр эмч, сувилагч хоёр ажлаа хаяад, утсаа унтраагаад ор сураггүй алга болсон. Тодорхой хугацааны дараа холбогдоод ажлаас гарсан шалтгааныг нь тодруулахад тариа хийлгүүлж байсан хүн нь “Та нар хэтэрхий удаан байна” гэж загнаад сувилагчийг барьсан тортой юмаараа цохисон гэж байгаа юм. Ер нь коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүс эмч, эмнэлгийн ажилтан л ам руу нь коронавирус шахчихсан юм шиг уур, уцаараа гаргадаг. Харин ажлаасаа гарсан эмчийн өрөөнд коронавирусээр өвдсөн өвчтөн орж ирж загнаад, сандлаар цохино гэж далайсан байгаа юм. Түүнээс болоод эмч айгаад дахиж ажилдаа ирэхээ больчихсон. Ер нь ажлаас гарч байгаа эмч, сувилагч нарын гол шалтгаан бол иргэдийн ёс зүйгүй харилцаа хандлага юм.

-Коронавирусийн халдвар тархсанаас хойш эмнэлгийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилчид маш их ачаалалтай ажиллаж байгаа. Ажилласныхаа хэрээр цалингаа авч чадаж байгаа юу?

-Одоо хийж гүйцэтгэж байгаа ажилдаа таарсан цалин авч чадахгүй байгаа шүү дээ. Өглөө найман цаг гэж ажилдаа ирээд орой таван цаг 30 минутад тарах ёстой. Гэтэл өдөр цайны цагаараа ч цайгаа ууж чадахгүй, орой найман цаг гээд л ажлаасаа буудаг. Гэр бүлийнхэн нь татгалзаад ажлаас нь гаргаж байна.

-26 дугаар хорооны эмнэлэг хүний нөөцийн хомсдолд аль наймдугаар сараас орсон юм байна. Цаашдаа яах вэ, яаж хүний нөөц бүрдүүлэх вэ?

-Ажлын зар тавиад ч хүн ирэхгүй байна л даа. Бид ажилд авна гэсэн зар тавихдаа зөвхөн хөдөлмөрийн насны хүн гэж бичихгүй байгаа. Тийм байхад ч ажиллах хүн ирэхгүй байна. Өмнө нь бол сайн дураараа ажиллах гээд ирдэг байсан, одоо огт ирэхээ больсон. Тэгэхээр ойрын өдрүүдэд Анагаахын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад төгсөх курсийн оюутнуудыг тодорхой хугацаанд ажиллуулж байна. Яваандаа хүний нөөцөө бүрдүүлэхэд хэцүү болоод л байна. Цаашдаа юу болохыг үнэндээ би хэлж мэдэхгүй.

Үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан эмч Д-тэй холбогдож ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Сайн байна уу. Та эмнэлэгтээ хэдэн жил ажилласан бэ, яагаад ажлаасаа гарахаар болов?

-Би өрхийн эмнэлэгтээ их эмчээр хоёр жил гаруй ажилласан. Манай 26 дугаар хорооны хувьд нэлээн хүн ам ихтэй. 40 гаруй мянган оршин суугчтай, гэвч хороондоо ганц л өрхийн эмнэлэгтэй. Манай хорооны 20 гаруй мянган хүн л үндсэн оршин суугчийн бүртгэлтэй. Гэтэл түр оршин суугчдад эм, эмнэлгийн тусламж үзүүлэх санхүүжилт нь орж ирдэггүй. Түүнээс гадна хэл ам ихтэй. “Та нар миний татварын мөнгөөр цалинждаг хэрнээ яагаад олигтой ажилладаггүй юм” гээд эмч нараа барьж авч зодно. Ковидын энэ үед бүр ч их эрсдэлтэй болчихсон. Залуу эмч нар шантрахаас өөр аргагүй болсон шүү дээ. Шөнө орой амраахгүй, утсаар зөвлөгөө өгөхөөр дарамтална. Энэ мэт шалтгаануудаас болоод ажлаасаа гарсан даа.

-Зарим иргэд цахим хуудсаар “Эмч хүн тангараг өргөсөн бол буцах ёсгүй” гэхчлэн их л шүүмжлэлтэй хандах юм?

-Хүмүүс эмчийн ёс зүй л гэж их ярьдаг. Гэтэл урьдаар хувь хүний ёс зүйг ярих ёстой, энэ талаар огт ярьдаггүй. Юм л бол “Чамайг хэлдэг газар нь хэлнэ, ажилгүй болгоно” гэдэг. Коронавирус гараагүй байхад ачаалал харьцангуй гайгүй байсан бол одоо маш их ачаалалтай. Түүний хажуугаар сэтгэл санааны

дарамттай, над руу цөөнгүй удаа юм авч шидэж байсан, миний мэдэх хоёр, гурван ч сувилагчийн биед халдсан. 11 цагаас нааш тарахгүй, уг нь бид ч гэсэн ардаа амьдралтай, үр хүүхэдтэй хүн шүү дээ.

-Ачаалал маш их байгаа, ажилласан цагаараа цалингаа авч чадсан уу?

-Цалингийн хувьд харьцангуй гайгүй. Цалингаас гадна төрөөс ирж байгаа санхүүжилт муу. Жишээлбэл, гадуур коронавирусийн халдвар авсан иргэдэд өрхөөс нь 160 мянган төгрөгийн эм бэлдмэл өгч байгаа. Гэтэл манай хороонд амьдарч байгаа 40 мянган хүний 20 мянган нь түр оршин суух хаягтай учир энэ хүмүүст 160 мянган төгрөгийн санхүүжилт ирдэггүй. Ингээд эерэг гарсан хүн болгонд эм бэлдмэлээ хүргэхийн тулд санхүүжилтээ танаад байдаг. Энэ мэт асуудлаас болоод иргэд их бухимдаж уурладаг.

-Тантай хамт ажиллаж байсан эмч, сувилагч нараас гарсан хүн бий юү?

-Надтай хамт ажиллаж байсан хоёр гурван ч эмч ажлаасаа гарсан.

-Та одоо юу хийж байгаа вэ. Өөр ажилд орох бодол бий юү?

-Одоо суръя л гэсэн бодолтой байна. Гэхдээ нэг ачаалал багатай газар анкет бөглөчихсөн байгаа. Одоогоор бол гэртээ хүүхдээ хараад л сууж байна.

-Зөвхөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гэлтгүй хаа сайгүй л эмч, эмнэлгийн ажилчид ажлаасаа гарсаар л байна. Цаашид эмч, эмнэлгийн ажилчдыг ажлаас нь гаргахгүйн тулд юун дээр анхаарах шаардлагатай байна?

-Эмч, эмнэлгийн ажилчдыг хамгаалах хууль эрх зүйн орчин байх ёстой. Мөн тухайн эмчийн ажлын ачааллыг зохицуулж өгөхгүй бол цаашид улам хүний нөөцийн хомсдол үүснэ. Нэг иргэн миний өрөөнд орж ирээд намайг харааж, дарамтлах үед ядаж намайг хамгаалдаг хуультай байх хэрэгтэй байна.

ӨДРИЙН СОНИН Санжаагийн Лхамсүрэн

image


Сэтгэгдэл

Ганбаатар [202.55.188.44] 2021-10-05 12:01:40

Хариуцлага хэрэгтэй

Зочин [202.55.188.44] 2021-10-05 12:00:59

Хариуцлага хэрэгтэй

Зочин [203.91.118.150] 2021-10-05 09:17:03

Тангараг өргөсөн эмч сувилагч нарыг битгий муу хэл хүн төрөхдөө үхэхдээ цагаан өмсгөлтэй хүнээс л тусламж авдаг гэдгийг битгий мартаарай

Зочин [192.82.88.143] 2021-10-05 08:52:27

КОВИД СЭТГЭЦЭД ХОРТОЙ ГЭСЭН. ХАЛДВАРЛАСАН БОЛ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА МАНГАР ЗОМБИНУУД БОЛНО. ЯАНА ДАА.

Зочин [202.55.188.82] 2021-10-05 07:29:26

Анхнаасаа төр засаг ард түмнээ ко гийн аймшигаар өдөр шөнөгүй айлган сүрдүүлэн хорьж, вакцингүй бол үхлээ хатлаа, халдвар тараагч гм тархи сэтгэл мэдрэлд илт нөлөөлөх сөрөг мэдээлэл үйл ажиллагаа гаргаж нийгмийн сэтгэцэд тоглолт хийснээр одоо иргэд нь хоорондоо талцан хуваагдаж хэрүүл хараалаа барж ядан дотоодын дайн самуун аятай болгосонг иргэд ухаарах хэрэгтэй. Угтаа бол энэ улс орон эзнгүй төртэй, ялзарсан нөхдүүд утсан хүүхэлдэй болчоод байгааг засаж байж нийгмийн энэ гаж үзэгдлүүд засагдах ёстой. ХООРОНДОО ҮЗЭЛЦЭЭД ҮР ДҮН ГАРАХГҮЙ ЭЭ

иргэн [202.21.102.226] 2021-10-05 04:44:54

БЗД-26хорооны эмч нар чадвар муутай гарсан ч дээр дээ юу ч чаддаггүй эм сувилагч нар бсн даа

Зочин [66.181.161.114] 2021-10-05 14:27:27

Ene lav zagnadaguudiin neg bhdaa

Зочин [192.82.72.159] 2021-10-04 09:02:18

Ямар ч хууль дүрэмгүй, ёс зүйгүй, ууртай догшин- сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс илт олширсон. Тэдний зэрлэг халдлага, түрэмгийллээс эмч нараа хамгаалах ёстой. Тангаргыг: "Нэг хацрыг нь алгадахад нөгөө хацраа тавьж өгнө" гэж өргүүлсэн гэж ойлгоод байх шиг. Ардчилал яриад байгаа юм бол 2 тал аль аль нь л хүн учир эмчийг хүн бус гэж үзэж таарахгүй.

Зочин [66.181.161.88] 2021-10-04 07:18:49

Эмнэлгийн ачаалал үнэхээр их бна.Өөрөө өвдөөд 2 хоног үзүүлэх гэж хүлээж бна.ер нь 2 талтай юмаа.зарим хүмүүс уурлаад хашгичаад бх юм. Эмч стресст орвол үзлэг үр дүн муу болох бх. Өвчинг эмч өгсөн ч биш гээд хүлээцтэй бнаа.Нөгөө талаас эм сувилагч залуус хүний үг даах ачаалал даах тал дээр алдаж л бна гэж ойлголоо

олрөлыорлдыобрө [203.23.199.85] 2021-10-04 06:33:10

Уг нь тэр тороороо Хүрэлсүхийг цохих ёстой байсан юм. Ерөнхийлэгч болохын тулд улс орон даяар тэнэж корона тараагаад, ерөнхийлэгч болсон. Оронд нь ард түмэн өвчинд баригдаж, шаналж дуусч байна даа.

meht mehendee gej yg bii suu?.... [148.60.92.227] 2021-10-04 12:08:53

yamar hyzmal tenegyyd be?....erenhiilegch ta nariin ebchind yamar hamaa baina?eersdee ebchin olj abchihaad saitar maska zyygeed yos zyitei baibal ene ebchin tiim amarhan hynd haldana gej yu baisiim be?Ta nar eersdees chini byh zyil bolj baina?....

Зочин [103.229.178.26] 2021-10-04 05:32:36

оркууд болж дуусаж байна дөө хөөрхий ... цаашдаа яана даа яана ???????????????????? улам л харанхуй , улам л бүдүүлэг мулгуу болох байх даа

Хүн [64.119.16.90] 2021-10-04 04:46:39

Иим ааш араншин гаргаж байдаг хүмүүс тэр өвчнөөрөө үхэж далд орох хэрэгтэй ямар муу ёрын муухай зантай юм шууд л үх

Зочин [64.119.29.2] 2021-10-04 01:07:38

Төрийн хувийн гэлтгүй бүгд л ижил хувь хэмжээгээр татвар төлдөг. Бүгд л илүү цагаар ажилладаг. Манай эмч багш нар л нэг жижиг ч болов шалтгаан олдвол цалин нэм гээл д далимдуулдаг. Дөнгөж сургууль төгссөн өрхийн эмч гар дээрээ 1 сая гаруй төгрөгийн цалин авдаг. Болоо биш үү. Төрийн захиргаа, төрийн тусгай албаныхан жагсаж цуглах эрхгүй, шантааж хийтлээ арай ухамсрын доройтолд орчихоогүй нь яамай даа.

zochin [202.21.98.178] 2021-10-04 00:56:19

эмч нартаа сэтгэл зүйн сжргалт явуулах хэрэгтэй. өвчтэй хүн мэдээж янз бүрийн ааш авир гаргах нь тодорхой магадгүй би үхэж ч магад гэсэн сэтгэлзүйтэй бгаа тэрийг ойлгодог байх хэрэгтэй. харин нөгөө талд эмч сувилагч нар өвчтөн мөөнь тийм бодолтой байгаа тул бид ингэх ёстой гэсэн чиг хадлагатай байх ёстой. / мөн энэ энэ дураакууд ингэж л байдгийн тэгэж л байг гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэйг ойлгуулах хэрэгтэй/

Зочин [148.60.92.227] 2021-10-04 12:11:21

uuchilaarai!!!emch nar hebiin baina,ardyyd gajig boljee!!ta nart ene ebching chini emch abchiraad egsen uu?yheh mereeree yhne biz!!!!emch nar ryy haldaj hamryylaad baih daa!!!yadag be?Delhiin olon ornuud hynd baisan ch MOngolchyyd sig iim tenegyydiig ebchildegegiig sain medehgyi yum aa!!

зочин [59.153.86.14] 2021-10-04 00:28:48

Эмчийн тангараг энэ тэр гэсэн тулгалт шахалтыг эмнэлэгийн ажилтнуудад тулгадгаа больцгооё .шулуухан хэлхэд коронагаар өвдөж байгаа нь чухам таны өөрийн буруу ойр дотны хүмүүсийн чинь буруу яагаад гэвэл халдвар хамгаалал сайн сахисан хувь хүн гэр бүлүүд өчнөөн олон байна тэд өвдөхөөс өөрсдийгөө хамгаалаад явж чадаж байна .төрөөс вакцин хийж олон зөвлөмж таниулга өгч байна их олон ажил боломж болоцоогоороо хийлээ . та энэ бүхнийг үл ойшоон зөрчиж байгаад өвдлөө . бөх ,уяачид нэртэй панзчингууд өвчнийг хумьж ядаж байхад эсэргүүцэн бужигнуулаад олз ашгаа олоод одоо чимээгүй бүгцгээлээ .

Зочин [202.55.188.90] 2021-10-05 04:14:36

yg emch alsimu zadlan dr n emch alsan gj garch bnu

Zochin [202.55.188.82] 2021-10-04 00:52:07

Hun alchihaad Bi tangarag urgusun emch hun getel nadad eruugiin hereg uusgesend gomdoltoi baina gej yridag emch baih ym. Tangarag urgunu gedeg ni hariutslagaas hamgaalagdana gesen ug uu.

del [202.55.188.88] 2021-10-03 23:42:41

хаяж явсан эмчийг тангарагаас няцсан гэж эмчилэх эрхийн хас агсарсан хүмүүсийг хуулийн дагуу арга хэмжээ ав

Чамд удахгүй чадваргүйн ч олдохгүйдээ өөрөө өөрсдийгөө эмчлээд байждээ бүр эмчгүй болчоосой [122.201.21.227] 2021-10-06 00:36:33

Хуцдаг муу халтар

Зочин [64.119.21.146] 2021-10-03 22:47:04

Бзд т олон өэмт байгуул.урвасан эмч нарын эрхийг нь хас.хэл ам хийсэн өвчтөнг эмнэлэгээс хөөж явуул эмч сувилагч нарт зарим хөнгөлт үзүүлж татах арга хэмжээг ав.сайд газар хэлтсийн дарга нарыг улаан бүсэд жижүүрт гаргаж мэдрүүл цаашлаад УОК ыг биёэр үзэж байж ойлгоно.

УУРТАЙ ХҮН [202.126.89.96] 2021-10-03 17:38:16

Цар тахалтай үед эмч хүн ажил хийхгүй банай гэдэг эх орноосоо уравсан үйлдэл мөн. Юун сурах ачаалал багатай газар ажилд орох сэхээтэн хүн байж ийм юм нийтлүүлхээсээ ичих хэрэгтэй. Цар тахалтай үед өргөсөн тангаргаасаа няцаж ажлаас гарсан эмч нартай хариуцлага тооцож эмчлэх эрхийг нь хасах хэрэгтэй тэд нар эмч хүн байх ёсгүй хүмүүс.Дайны үед зугтсан цэргийг хээрийн хуулиар цаазалдаг биздээ.

Зочин [66.181.161.36] 2021-10-05 04:43:34

Эмнэлэгийн шатлалыг бууруулаад альч эмнэлэгт бүр эмчилгээ оношилгоо хийдэг бол энэ тэр хэл ам буурна тэгээд иргэ бүр хаана ч үйлчлүүлэх эрхтэй байх хэрэгтэй шатлал гээд зөвхөн төвлөрсөн газар бүх иргэдээ шахаад байхаар ачаалал буурахгүй хүмүүсийн бухимдал их байна шүү дэн

Зочин [148.78.1.79] 2021-10-04 10:23:43

Ёстой хуцав аа, та нар өөрсдөө өөрийнхөө эрүүл мэндийг хайрладаггүй, үнэлдэггүй, эмнэлгийнхнээс эд эрхтнийг нь гуйж, түр авч хэрэглэж байгаа юм шиг л ханддаг биз дээ!!! Ажлаасаа гарна уу, авралаа үзүүлнэ үү, ёстой хүний амьд явах эрхийн асуудал байхаа....

Зочин [192.82.83.96] 2021-10-03 19:14:18

Хуц оо, чи. Чи тийм их эх оронч юм бол вакцинаа хийлгээд, маскаа зүүгээд явж бай.

zochin [66.181.161.7] 2021-10-03 15:11:12

zagndag tsoohn l hun bga,ihenhni zagnuuldagshtei,jiriin ued bichij ogsn emni nemergui bhd virustei ued emchilj chadahguilde,hudlaa yarij bga bh,emch bj hongon ajil haina geed hulgaiga yarih gedgl bn

Зочин [66.181.161.36] 2021-10-05 04:46:40

Ялангуяа шинжилгээ өг гээд ойчорлуулаад байдаг шинжилгээ өгдөг олон лабаротор ажилуулаад түүнийгээ хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй зарим эмнэлэг ялангуяа улсын эмнэлэг хувийн эмнэлэгийн шинжилгээг авахгүй манайд дахиад өг гээд иргэдээ давхар чирэгдүүлдэг хамгийн буруу шүү

иргэд [192.82.75.10] 2021-10-03 13:55:24

хөдөөнөөс ирж бгаа оркууд өөрсдөө заваан мал шиг гараа зөв угааж мэдэхгүй идэж уухаа тохируулж чалахгүй хүний төлөө өвлцөн юм шиг тэгээд хаягжилт бхгүй түр оршин суугч тэр хөдөөнөө рчоод эм тангаа авахгүй юу албатайм шиг новшнууд өвчин тусчаад төрд ялархаад

Зочин [122.201.21.227] 2021-10-06 00:37:50

Ёстой зөв

Зочин [66.181.161.36] 2021-10-05 04:52:01

Хөдөөнөөс ирсэн нь хотодоо орк хотоос ирсэн нь хөдөөдөө орк үүнд ялгаа байхгүй гагцхүү таны л ухамсар гэхдээ хөдөөнийхөн тэнэг хууль дүрмээс болоод хотод юуч мэдэхгүй оркдоод байгаа юмаа хөдөөний сумын эмнэлэгт хагалгааг нь хийдэг оношолгоог нь хийдэг хүчин чадалтай болчихвол яах гэж хотод очиж оркдох билээ гэж бодож үзсэн үү ёр нь адилхан сургууль төгсөөд их эмч сувилагч эхбаригч тусгай мэрэгжилтэнгүүд байгаа юм чинь эрхийг нь эмнэлэгийг нь тоноглоод өгвөл бүгд л хийнэ шүү дээ тэгэж бодож үзсэн үү

ta nar sig Orkuud ene zyynd amidarch baigaa ikhe yum gej bodochgoo!udahgui ch baij medne syy! [148.60.92.227] 2021-10-04 12:14:41

eneegiin tenegyydiig chini ardchilal abarsan gej?tenegtyyleed bygd halamj ereed baigaa yum bis uu?ta nariig hen halamjlah be?Korona halamjlah uu?.....uhamsargyi malnuud emch nar ryy dairahaan bolizgooo orkuud aa!!!

Zochin [202.55.188.82] 2021-10-03 14:16:39

Chi uuruusuu em tan uguud baigaa ym uu. Emiinhee joriig zuv bichij surchihaad gaihuul tsagaan haladnii orontsog erguu mini.

Зочин [202.9.46.35] 2021-10-03 12:59:17

арай л дэндүү ухамсаргүй, харанхуй мунхаг болж дээ өнөөгийн хүмүүс

Иргэн [59.153.86.40] 2021-10-03 11:15:34

Ганц эмч гэлтгүй төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх газрууд иргэдийн хараалыг бардагшдээ төрийн үйлчлэгч гэдгээ ойлгосон хүн л ийм ажлыг хийнээ

Зочин [192.82.73.84] 2021-10-03 13:52:55

Би өндөр настай ээжийнхээ хаягийг шилжүүлэх гээд хорооных нь эмнэлэг дээр очсон чинь нэрийг нь сонсоод л бүгд таньж бсан, бүр хаашаа шилжиж бгааг нь хүртэл / Ээж том охин руугаа явна гэж ярьсан бололтой/. Би мааш их баярласан, мань мэт нь ажил ажил гээд муу ээжтэйгээ заримдаа л утсаар ярихаас өөрцгүй, тэгсэн тийм их ачаалалтай ажилладаг мөртлөө тэр охид хүүхнүүд ээжийн нэрийг сонсоод л таньж бсан. Би олон эгчтэй айлын ганц хүү болохоор дэндүү санаа амар явдаг юм бна даа, эд нар миний эгч нараас өөрцгүй муу ээжийг минь асарч бас хамгаалж бдаг хүмүүс юм бна гэж бодсон. Эмч сувилагч нартаа баярлалаа.

а [202.9.46.139] 2021-10-03 09:48:15

арчаагүй аймхай лалрууд наад уурааа төриин нэрэээр хулгааа хиииж баяжсан баяжаж байгааа намын бөгс долооогчдод уураа гарга бас тэр хужаагууддааа уурал та нар чадахгүй гөлөгнүүд

Зочин [202.21.124.132] 2021-10-04 02:15:21

ЗӨВ БИЧ

Зочин [64.119.18.146] 2021-10-03 11:14:08

Харин тийм, өөдгүй арчаагүй амьтад вэ? Эзэмшисэн мэргэжилдээ эзэн байж чаддаггүй , муусайн хулчгарууд.

Зочин [192.82.77.55] 2021-10-03 09:45:55

Эм бичүүлэх гээд очирлож байхад Авгай нөхөр хоёр эмчийг аймаар харааж орилоод байна лээ, Ална тална, Бөөгөөр хараалгана гээд, Ингэж болохгүй

Зочин [88.103.230.169] 2021-10-03 10:23:35

хулхи АН-ын гай: Ална тална, Бөөгөөр хараалгана

Зочин [192.82.72.109] 2021-10-03 09:07:21

Улс нийгэмд хүртээлгүй тамирчдад өгдөг мөнгөө энэ хэцүү үед халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч, сувилагч нартаа өг л дөө. Хэдэн тамирчнаас айгаад байгаа бол Ард олноосоо санал ав!!!

Зочин [192.82.73.84] 2021-10-03 14:07:53

Ёстой зөв, Монгол улс одоо хуучин соц нийгмийн улс төрийн сэтгэлгээнээс салах цаг болсон, спортын том гүрнүүдтэй арцалдаад бх хэрэг ердөө бхгүй. Монгод хөрөнгө оруулах гэж бгаа хүмүүс Олимпоос авсан алтны тоо сонирхдоггүй, хууль цааз, төрийн тогтвортой байдлыг л судалдаг. Алт авсан тамирчинд сар бүр 4 сая төгрөг өгдөг юм гэсэн, аргагүй шд боовон чихтэй малнууд төрийн тэргүүнд бгаа юм чинь. Нийтийн биеийн тамирт, хэцүү бага цалингаар ажиллаж бгаа эмнэлэгийнхэнд тэр мөнгөө зарцуулах нь зөв. Монгол улс Олимпоос 100 алт авлаа гээд манайд орох гадны хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй аягүй бол бүр эсэргээрээ, техник технологи боловсрол, нарийн ш/у тай тамирчин хүн авцалдах уу? Өдрийн 8 цагт ном шагайж бж улсаа хөгжүүлэхээс 8 цаг гүйгээд улсаа хөгжүүлэхгүй нь ойлгомжтой.

Zochin [202.55.188.82] 2021-10-03 10:05:29

Durnii huudii ve.

Зочин [82.144.201.2] 2021-10-03 08:38:10

ДЭМБ-Д ХАНДААЖ, ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ ХҮСЭЭЖ, ЮУНААСАА АЙГААД ИЧЭЭД БАЫГАА ЮМ БЭ. МАНАЙХАН ЧИНЬ ЭМЧИЛЖ ДИЙЛЭХЭЭ БОЛЬСОН БНА ШҮҮ ДЭЭ. ХҮНИЙ АМЬ НАС ГЭЖ ҮНЭШИЛГҮЙ ЗҮЙЛ БИЗ ДЭЭ .ХҮРЭЛСҮХ ТА СЭЛЭМЭЭ ЭРГҮҮЛЭЭЧ, ТА 6 ЖИЛ ЧИМЭЭ АНИРГҮЙ, ДУУГҮЙ ЯВНА ГЭЖ БОДОЖ БНА УУ. НААД ҮАБЗ АЖИЛЛУУЛААЧ, ЭНХБАЯРЫГ ГАЙГҮЙ ХҮН ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЧИНЬ ХОГИЙН НӨХӨР БНА, САНААЧЛАГА ГАРГААЧ ЛАЛАР МИНЬ...

Зочин [192.82.83.96] 2021-10-03 19:16:26

Хаанаас ирсэн хэл усгүй гичий вэ.

зочин [202.9.40.182] 2021-10-03 11:58:15

ДЭМБ-д хандаад нэмэргүй .., Яагаад гэвэл түмэн олон биш түмэн улс мэдэж байгаа..,Хужаатай нийлж бусад орнуудыг вакциндаж байсныг илрүүлсэн..,

Зочин [82.144.201.2] 2021-10-03 08:28:43

ЗГ,ЭМЯ,УОК-ООС ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ, ЭНЭ ДАНХАН ТОЛГОЙТЫГ ХУРДАН ЗАЙЛУУЛААЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ЗАНДАНШАТАР АА!!! ЭМЧ, ЭМНЭЛЭГИЙН АЖИЛТАНГУУДЫН ЦАЛИНГ НЭМЭЭЖ, НЭМЭЛТ ХООЛ ХҮНСЭЭР ХАНГААЖ, УНААГААР ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛЭЭЖ, ОРОН СУУЦНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨВЧЛӨӨЧ Г.М АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ...... ..

Zochin [202.55.188.82] 2021-10-03 10:04:12

Hutsdag tembuu ve.

Зочин [192.82.72.109] 2021-10-03 08:19:57

Хүний эрх гэгчээр далайлгаж бүх зүйлийг өөрийнхөө шунал хүсэлд захируулах гэсэн, боловсролгүй хүн олон болсоны нэг гай яах аргагүй энэ ...

Зочин [122.201.31.102] 2021-10-03 07:44:07

10 jil ih deed surguuli tsetserleg kollejee karentilaachee

Zochin [109.89.151.254] 2021-10-03 07:37:31

Xoer tun xyatad vaktsin xiilgesenii daraa xaldvar avch emnelegt xandaad ch nemergyi achaalaltai baigaag oilgoj 10 xonog ooriigoo gereer emchilj gadnii emch naraas bainga zovlogoo avch gaigyi bolsonii daraa byren edgesen ygyigee medexeer orxiin emchdee xandtal oodoos testlex shaardlaggyi edgeseen edgesen geed zovxon ene ovchnoor tednii xoorond ovdson ni ynen gesen magdlagaa ogood gargasan ene emch es zyitei ajillaj baina uu tegeed ! Emiin sangaas tyrgevchilsen test ooroo xudaldan avch baij testlen sorog xariugaa medej avlaa.Irgediig ovchinii exnii yed testleed edgexed ni testleed ogch chadaxgyi bol orxiin emch gej tend irgediin buximdaliig tuild ni xyrtel tsuxalduulj suuj yadgiin !!!

Зочин [192.82.76.216] 2021-10-03 20:44:27

Ер нь бол 10 хоносон бол тестлэх хэрэггүй халдвар тараахгүй

Zochin [109.89.151.254] 2021-10-03 07:16:40

Emnelegiin ajilchdad oorsdod ni ix buruu bii !Ene ovchlol Mongold boloxgyi yum shig taivan suutsgaaj tsagiig aldsan, ene ovchnii talaar medleggyi , busad ulsiin jishgeer xurdan ene ovchnii talaar anx exlexed l medlegjij zov zoxion baiguulaltand orj, oorsdiigoo ch xamgaalj ajillaj chadaagyi shyy dee !Xaldvartiin emnelegiin ajilchid xaldvariig oorsdoo exelj xaldvariin deglem bariagyigees taraasan !Tiim xetsyy baisan bol yadaj ix nayadaar yarigdax covidiin esreg mongon tuslamj xandiv buruu zartsuulagdaj baixad tor zasgiin esreg bosoj duugaraxgyi yasiin ???Buximdaliig tor zasgiin adil ard tymendee avchirchixaad odoo gonginood yadgiin !Onoodriig xyrtel yamar vaktsinaar irgedee shaxuu vaktsinjuulj baij uls ornii ovchlol, yxliin too buurch baigaag olood xarax nydgyi medeelelgyi l zasgiin esreg temtsex chadvargyi irgedees bolood ajlaa xiij chadaxgyi baigaa yum shig yariad suuj baidag irgedteigee bish vitusteigee tor zasagtaigaa temts !!!

Зочин [66.181.160.89] 2021-10-03 23:51:02

Ymar aimaar buduuleg um yrij heldeg um be.yanadaa.eruul mendin ajiltnuud hund baigaach bitgii ajlaa hayach Hun ardin tuluu ajillah l heregtei.jaahan berhsheeleec shantraad ajlin amrig haih um.ted hetcuu bga irged Ch gecen EC zuitei bmaar umdaa.ubchin gedeg hetcuu shuudee.bugd hamtdaa l ylna shuu.

Зочин [66.181.190.45] 2021-10-03 12:15:19

Дураараа бичих байх юм!

Zochin [202.55.188.82] 2021-10-03 07:02:41

Minii 1 tanild mash aimshigtai yvdal tohioldson. Huuhdee hevtuuleheer ochihod ni emch ni uudendee huleelgej shinjileenii bichgiig ni uzej baigaad uzleg hiihgui 30 minut zogsoochihood Za za uruund oruul mash hundruulsen baina unuu shuniig unguruuchihvul gaigui biz gehed suvilagch ni engiin uruund or baihgui erchimtiin uruu hungui geed heden evderhii or huraasan skladand oruulahad ni ym helelgui hultsengui handsan. Tuhain huuhed bie zasahaar yvj baihad ni Yu gej bosgoj yvuulj baigaa ym buts gej zagnaad orond ni hevtuulenguutee buh huvtsiig ni tail geed dotoojiig ni shuvt tataj tailaad katetar tavina gej oriluulj gar huliig ni ortoi ni hulj noirsuulah taria hiij alsan gesen. Shinjilgee mash muu hund irsen gedeg hudlaa. Tuhain ued emch suvilagch nariig ni tsohiod avdag baij gej eh ni haramsdag. Iim maygaar emchluuleh bish amia horluuldag baidal havtgairch baina daa.

Алим [192.82.84.140] 2021-10-03 05:38:30

Хятадууд ёстой эмч сувилагчийг будаа болгож бга лээ дээ тэд нь ёстой тэсвэр тэвчээрийн туйл юмаа манайхан бол аль аль нь юм үзээгүй гаруудшдээ дороо л урвалзаад алга болно

Зочин [192.82.83.96] 2021-10-03 19:18:29

Тэд нар манай эмч нараас 30 дахин өндөр цалинтай хүмүүс. Тийм өндөр цалинтай ажлаа гүрийж байгаад л авч үлдэнэ. 600 мянгын цалинтай ажлыг хаясан хүн алдахгүй, харин ч хожно.

Зочин [203.91.115.52] 2021-10-03 04:55:32

Үхэр монголчууд угаасаа тийм шүү дээ,

Зочин [202.9.46.131] 2021-10-04 00:45:06

Илжиг хятадаа хужааруугаа зайл

Зочин [73.59.84.220] 2021-10-03 06:18:46

4 d hun bish 4 n shiir mah bish hezeenwesee ikh mongol ulsiin shalnii alchiurud yavsan huurnuud

Dolgor [150.129.142.181] 2021-10-03 04:32:00

Emch ee baij zodno bashel amaar doromjilno iim es zvigvi hvmvvs ih boljee oorsdoo zan abiraa zas hvntei haritsah handlagaa oorchil uur omogoo darj sur busdiin omnoos obdson vum shig zagnahaa boli hvnii osch torson orchin tuhain hvnii tolobshild ih nolootei nom unshihss bolison tsag ved iimerhvv bvdvvleg hvniig zagnasan dairch doromjilson hvmvvsih boljee edgeeruls es zvitei bhad suraltsaasai

Zochin [202.55.188.82] 2021-10-03 10:16:56

Emchiin umnu buhulzuud bai geh geed baina uu. Harin ch emch nar het davarch baigaa shuu. Suuliin 30 jild surgalt nereer gadaad dotoodod ulsiin hurunguur tuilj irsen. Tegeed yu sursniig ni kovidod shalguulj baina. Chadvargui emch hun emchilne gedeg chini hutga barisan aluurchnaas ylgaagui.

Иргэн [103.212.118.75] 2021-10-03 04:14:30

Шалтаг шалтаг үнэнээ хэлээд за

Зочин [139.5.216.105] 2021-10-03 04:09:20

Японд цунами дайрахад ямар өндөр ёс суртахуун тэвчээр соелтой байсаныг дэлхий гайхан шагширч байлаа….Монголчууд явах тусмаа тэнэг болж байна.

Зочин [202.126.90.38] 2021-10-03 04:16:45

26хорооны эмнэлгэ тэр тусмаа огт халдвар авсан иргэдээ тоодгүй шүү дээ ачаалал даахгүй арын хаалгаар орсон эмч нар

Зочин [103.26.193.10] 2021-10-03 04:08:43

Маш хүнд өвддөг өвчин байлаа шүү. Хурдхан эмчилгээнд орохгүй бол хэцүү юм билээ . Өвчин тусаад би хөнгөн юм чинь гэсэн хүмүүс гадуур их явж бна ингэж нэгэндээ халдвар тарааж бна даа

Зочин [59.153.115.29] 2021-10-03 04:07:51

ХЭЦҮҮ ҮЕД ЗУГТАЖ БАЙГАА БОЛ ЯАЯ ГЭХ ВЭ ДЭЭ? ИРГЭД БИД ҮХЭЭД Л БАЙЖ БАЙХААС.

Зочин [150.129.140.235] 2021-10-03 06:12:11

Тийм шүү энэ өвчин устах цаг ирэх бхаа яах гэж эмч болж тангараг өргөдөгөө мэдэдгүй бололтой мэргэжилдээ чин үнэнч биш л бна даа эмч ер нь амаргүй бөгөөд сайхан мэргэжил юмсан

Зочин [192.82.75.197] 2021-10-03 06:00:09

Эмч сувилагч нараа гаргуунд нь гаргасан газар одоо яахав хэдүүлээ өвдөөд л үхээд байхаас даа харамсалтай

Зочин [139.5.216.105] 2021-10-03 04:06:28

Хүний чанар зовсон цагт илэрнэ.

Зочин [66.181.186.70] 2021-10-03 03:54:55

Өвчилсөн бол жаахан хүлээцтэй байлдаа эмч нараа загнаад яахавдээ тэнэг гэдэг нь.Бас эмч нар хурдан шуурхай хүнлэг байвал зүгээрдээ аль аль нь л хичээ

Зочин [66.181.186.70] 2021-10-03 03:51:15

Больждээ муу л бол баруун хойд талын бор овоохой гэдэг шиг цаг үргэлж муу бүхний бай болдог баян зүрх дүүрэг байдаг.Гэтэл тэр баруун хойд талын бор овоохойн Эмё эмнэлгийн ажилчид ажлаасаа гаралгүй ажиллаж байгаан байнадаа

Зочин [150.129.143.163] 2021-10-03 03:46:06

Саяхан салбарын удирдлага жилийн хугацаанд ажилд орж гардаг хэмжээнд л байна. Ковидтой холбоогүй гэж байсан. бодит байдал арай өөр байгааг жирийн ажилтангууд нь үнэнг нь хэлсэн байна

Zochin [202.55.188.82] 2021-10-03 03:43:22

Ajliin achaalal daahgui bol bitgii emch bol. Uursdiiguu hamgaalah huuli nehehiin orond irgedee hamgaalah huuli neh. Ys zuin huvid emch nar ugaasaa Bi l buhniig meddeg ta nariin ami nas minii gart shuu gesen baidlaar handdag. Tiimees uursdiiguu hundlunguus sain ajilla. Emch gesen ner zuuchiheed hungun hylbar argaar horvoogiin amidral tuulna gej bodoj baigaa bol enduurel.

Зочин [192.82.75.197] 2021-10-03 06:01:00

Шаагаад байгаараа. Үнэн орк түд сда вэ

Зочин [139.5.218.121] 2021-10-03 04:01:37

За тэнэгтээрэй.Өөрөө очоод ядаж 1 өдөр асрагч хийгээд үз.

Зочин [103.229.121.254] 2021-10-03 03:31:44

Нэг л их бидний татварын мөнгөөр цалинжиж байж ингэлээ тэглээ гэж хуцна. Яг татвар төлөөд явж байгаа хүмүүс ч харин хэл ам хийхгүй, нөхцөл байдалдаа тааруулж хувийн эмнэлэг энэ тэрээр үйлчлүүлээд явдаг юм бна лээ шүү. Харин төрийн албаныхантай адилхан компанид ажиллаад цалин авч НД, ЭМД төлөөд явж байж нэээг их татвар энэ тэр төлсөн юм шиг хуцдаг оркууд их юм бна лээ.

Зочин [66.181.181.63] 2021-10-03 12:42:58

Үнэн шүү. Хувийн хэвшилд ажиллаад өчнөөн л татвар төлж байна. Улсын эмнэлэгээр цөөхөн л орсон. Аль болох хувийн эмнэлэг барааддаг даа. Яаг яс юман татвар бараг төлж үзээгүй, нэг бол төрөөс цалин, халамж авдаг нөхдүүд л миний төлсөн татвар энэ тэр орилж яваа даа. Хувийн хэвшилд ажилладаг хүмүүс бүгд төрийн байгууллага ажилчидаас зугтааж явдаг даа.

Зочин [192.82.72.190] 2021-10-03 05:00:54

Төрийн хувийн гэлтгүй бүгд татвар төлдөг. Ганцаараа энэ улсын татварыг төлөөд байгаа мэт битий аашла.

Зочин [103.212.118.214] 2021-10-03 04:42:22

Yag unen.


82 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
82 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.