Нэр бүхий шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээв

Aдмин / Хууль

Шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, бүтээмжтэй хэрэгжүүлсэн шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ.

Монгол Улсын гавьяат хуульч цолыг:
  • Монгол Улсын эрүүгийн хууль, тогтоомжийг тайлбарлах, шүүн таслан ажиллагааны практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Даваажавын Батсайхан,
  • Шүүхийн шинэтгэл, шүүхийн бус хэрэг маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах тогтолцоонд үнэтэй хувь нэмэр оруулсан Дагвадоржийн Тунгалаг,
  • Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчдийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Тогтохын Уранцэцэг нар хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ эрхэм хүндтэй цол бол Та бүхний шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан хувь нэмрийг Монгол төр өндрөөр үнэлээд зогсохгүй, нийт шүүгчийн нөр их хөдөлмөрийг үнэлж буй хэрэг” гэлээ.

Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн цоо шинэ үе эхэлж байгааг хэлээд шүүх засаглал бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, хамгийн гол нь шударга ёсыг бэхжүүлэх Монгол төрийн гол тулгуур гэдгийг тэмдэглэв.

“Шүүгчид албаны нэр хүндээ ямагт өндөрт өргөж, ёс зүй, хууль, журмыг чанд мөрдөх үүрэгтэй. Ингэж байж нийгэмд шүүх эрх мэдлийн нэр хүнд өндөр, шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэнэ” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [148.60.92.227] 2021-10-13 13:18:37

Zyraglaach ni yasan ch oirhon hymyysiig zogsooh yum be?dee!!!!!!!!!!!!

Зочин [202.9.41.3] 2021-10-12 06:12:52

Энэ хүн бурханы орноос ирциймүү? Кофи анантай ямар байдлаар уулзсан тухайгаа болон яааж буцаж ирсэн тухайгаа нэг ярьчаач ?

Зочин [148.60.92.227] 2021-10-13 13:20:57

Ta Hyrelsyhiig syyh yahab ee!!tyynii hiisen erhelen ydirdsan ajiluudiig ni har!!!!hynii sainiig yarij syr!!!myygaar ni aldaag ni tohuurhan oroldohoosoo emne?hereb tegj hemeen ta niigemdee idebhtei bolno!!!!golio mini!!!!!!!!!!!!!!

Зочин [203.91.115.49] 2021-10-12 02:02:29

Уранцэцэг шүүгчид гавьяат цол хүртсэнд баяр хүргэе Энэ шагналыг хүртэх эрхтэй хүн

Зочин [203.91.115.49] 2021-10-12 01:42:08

Уранцэцэг шүүгчид гавьяат цол хүртсэнд баяр хүргэе Энэ шагналыг хүртэх ёсто хүний нэг дээ

Зочин [122.201.21.236] 2021-10-11 14:26:21

Зарим нь авилгачин шүүгч байж л байна одоо хөгширсөн юм даа

иргэн [64.119.23.149] 2021-10-11 13:17:37

Ард иргэдээ барж хорьчиход Хрэлсүх шагнаад л ард түмэн короноогоор үхээд байхад юу хэлдэггүй Ерөнхийлэгч яана аа !!!!!!!!!!ядаж аргэрт ээс нь уучилал гүйж сураач Ерөнхийлэгч санаатай юм!!!!!!!!

zochin [202.126.88.202] 2021-10-11 12:05:00

Bayar hurgie

Зочин [82.144.201.2] 2021-10-11 11:18:03

Шүүгчдийн нэр хүнд ямар түвшинд байгаа билээ, бодох л асуудал!!! Ахмад шүүгчидэд баяр хүргэе!

Nar [202.9.46.39] 2021-10-11 10:11:14

Unu udaan jil shuuhiin baiguullagad unencheer ajillasan 3 shuugchiddee bayr hurgej eruul enhiig husen eruue

Зочин [103.57.92.189] 2021-10-11 09:33:18

Шагнал авах сайхан яах аргагүй ажил хийсэн хүн авах ёстой Энэ цолны цаана баахан бантан байдаг шүү анхаарч үнэнч яваарай танд амжилт хүсье амиа хорлох хүртлээ хордсон гавьяат байсан болхоор эмзэглэж байна

Зочин [64.119.22.214] 2021-10-11 08:59:33

Шүүхийн нэр хүнд шалны алчуур болгосон тул гавъяат цол олгов ккк

Айжуу [202.179.21.253] 2021-10-11 08:45:03

Төрийн өндөр шагнал хүртсэн эрхэм шүүгч нартаа баяр хүргэж ,хамгийн сайнсайхныг хүсэн ерөөе.

Зочин [202.9.40.121] 2021-10-11 07:21:16

Олон жил ажилласан ахмадуудаа шагнах нь зөв. Сүүлийн үед бараг ажил хийж үзээгүй шахам залуучуудад одон медаль гавьяат өгөөд, тэд нар нь гавьяа байгуулсан хүн шиг ичэхгүй зүүгээд бахархаад явахад өмнөөс нь ичих шиг болдог байлаа.

Д.Энхбаатар [202.9.47.16] 2021-10-11 07:03:55

Монгол улсын гавьяат хуульч цолоор шашнуулсан 3 ахмад шүүгчдээ баяр хүтгэe

Ц.Шаравдорж [202.126.89.124] 2021-10-11 06:53:15

Төрийн өндөр цол шагнал хүртсэн та нартаа баяр хүргэе.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.