АН ингэж үймэх нь лидерүүдэд өчүүхэн ч хохиролгүй, олон мянган гишүүд дэмжигчдэд нь гарзтай

Aдмин / Улстөр

Намын эсрэг ажилласан УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Ардчилсан намаас хөөлөө. Мөн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлгийн гишүүнээс хаслаа гэж сүртэй мэдээлэв. Энэ нь тэгээд сөрөг хүчний хувьд сайн зүйл юм уу. Олуулаа байх нь сөрөг хүчний зарчим биш юм уу. Ц.Туваан намаасаа байсхийгээд л хөөгддөг. Хуягаа, Ганбаа хоёр намд орж, гарч л байдаг. Зүгээр л чимээгүй хаяж болдоггүй юм уу. Ингэж АН-ын нэрийг барьж нийгэмд дөвчигнөх чинь ардчилалд дэндүү хортой байна. “Өө хөөрхий өнөө муу АН чинь бүр дууслаа шүү” гэж шагшицгаах. Сөрөг хүчингүй төр засаг, сөрөг хүчингүй нам гэдэг бол коммунизм.

АН-ыг зүхмээргүй байна. Яагаад гэвэл ардчиллын үнэт зүйл, үзэл санаанд халтай учраас. Зүгээр л үнэнийг хэлж ярих цаг болж. Энэ нам ингэж уналтад орлоо гээд лидерүүд гэх өнгөрсөн 30 жил нэр нүүр нь болж явсан хэдэн хүнд хохирол өчүүхэн ч байхгүй. Тэд ямар ч цаг үед ядрахааргүй болчихсон хүмүүс. АН-ын буяныг хангалттай хүртсэн хүмүүс. Наад зах нь үр хүүхдүүдээ гадаадад сургаад, ажил хөдөлмөр, бизнестэй болчихсон. МАН-ын дарга нар шиг утааны улирал эхлэнгүүт Хавай, Хайнан, Сентоза... гээд халуун бүсүүдэд очоод хар нүдний шилтэй, наран шарлаганд хэвтэцгээчихдэг хүмүүс. Утаснаасаа АН-ыг хутган үймүүлчихнэ. Явж ороод суучих намын байр ч үгүй АН-д найдах юм өнөөдөр гишүүд, дэмжигсэд, ардчиллын үнэт зүйлд итгэдэг цөөхөн хэсэг л үлдлээ. Мэдээж тэд ерэн оны үе шигээ гудамжинд үлдлээ. Ийм болгож хаячихаад нуугддаг, цагийн байдлыг харж байгаад гарч ирж ноцолддог, АН-ыг хагалан бутаргасаар байгаа нөхдийг намын нийт гишүүдээрээ нэр цохуулан зарлаж намаасаа холдуул...

Эд муусайнаас болоод Монголын ардчилал хохирох, муугаа үзэх ёсгүй. АН-ын төлөө, ардчиллын төлөө зүрх сэтгэлээсээ, итгэл үнэмшлээрээ явж өнөөдөрт ирсэн мянга мянган гишүүд, дэмжигсдэд үнэхээр гарзтай байна. Тэд өнөөдөр толгой сэгсрэхээс өөрийг хийж үнэндээ чадахгүй байна. АН ийм хөөрхийлөлтэй байгаа нь ардчилал, хүний эрх, улсын тусгаар тогтнол, олон улсын харилцаанд ч хохиролтой тусах нь. Өнөөдөр хаана ардчиллын үнэр байна гэвэл АН-ыг сэтгэлээсээ дэмждэг олон мянган хүний зүрх сэтгэл дотор л байна. Ил гарч ирж, нийгэмд мэдрэгдэж байгаа ардчилал алга.

Ардчиллыг арын өрөөндөө хийчихсэн өнөөдрийн эрх баригчид хоёр хөршдөө дарамтлуулаад сууж байна. АН байхгүй учраас Америк ч хол байх шиг. Энэ гурван том тоглогч /Орос, Хятад, АНУ/-ийн голд жижиг Монголоос өөрийн хэмжээнд тоглолт хийчих хүн хэн байна. Хамгийн том асуудал энэ шүү дээ... Гасалмаар нь өнөөдрийн төрд Монголдоо л томроод байхаас биш өөр газар чадахгүй нөхдүүд бодлого боловсруулж суугаа нь эмгэнэл юм.

Монголчууд өнгөрсөн түүхээс ч тэр, өчигдрийн нийгмээс ч тэр хоёр хөршийн дунд хэрхэн зовохын зовлонг дэндүү сайн мэднэ. Энэ тухай бичсээр, ярьсаар ирсэн. Гэвч гунигт түүх давтагдаж байна, ард түмэн МАН-ыг сонгосоор... Хятад сайхан, баян улс, дэлхийн хоёр дахь том эдийн засаг гээд өнөөдөр бахархаж ярих хүмүүс олон болж. Сайхан нь ил, муухай нь далд байдаг хэт их гүрэн шүү дээ. Хичнээн хүнийг ХКН далд хядаж байгааг мэдэж байгаа хүн дэлхийд байдаг юм уу. Удирдаж байсан сум, гацааныхаа иргэдийн нүдэн дээр буудуулан үхэж байгаа даргын ард ээж аав, эхнэр хүүхэд, ах дүүс, найз нөхөд... хичнээн арван хүн хэлмэгдэн зовж, хүний ёсноос гадуур амьдарч байгааг дэлхий мэдэж чадахгүй байна шүү дээ. Ардчилалгүй улс үндэстэн, сөрөг хүчингүй улс төр гэж энэ. “Оросыг одоо та бүхэн өөр нүдээр хар. Ах нар гэж далжигнахаа боль” хэмээн С.Баяр саяхан манай сонинд ярьсан байна лээ. Орост сургууль төгссөн, орос школтай, орос найзуудтай, Ерөнхий сайд асан яагаад ингэж хэлэв. Орост муудаа биш шүү дээ, ардчилалтай Америк, ардчилалгүй Орос хоёрын ялгааг хардаг, үнэ цэнийг мэдэрсэн хүн болохоор тэгж байгаа юм.

Хэдэн зуун сая иргэнтэй хоёр их гүрний энэхүү ардчилалгүй нийгмийн байдал, иргэдээ үзэл бодлоор гадуурхан шоронд хийж, даргын, намын, тагнуулын сүлжээгээр дамжуулан ард түмнээ дарамтлан амьдарч байгаа байдал гуравхан сая хүнтэй Монголын нийгэмд ирвэл юу болж хувирах вэ. Дэндүү хатуу, харгис тусна. Үнэндээ үхэл л ханхалсан нийгэм болно. Жалга жалгандаа довоо шарлуулж ирсэн, хувиа хичээсэн, эхлээд өөрийгөө боддог монголчуудын уламжлалт сэтгэхүй зовлон ирэхэд нэгнээ нүх рүү түлхэж унагасаар мөхөх шахсан байдаг. Хэлмэгдсэн айлгүй болтлоо баларсан түүх ердөө 80-хан жилийн өмнө. Өнөөдөр Тагнуулын Ерөнхий газрын архивт байгаа, хэлмэгдэж буудуулсан олон мянган иргэний байцаалт, хавтаст хэргийг зохих зөвшөөрлийн дагуу сөхөж харахад нэг л аймшиг харагддагийг түүхчид ерөөсөө ярьдаггүй юм. Тэр нь юу гэхээр тухайн үед баригдсан Монгол төр засгийн дээгүүр албаны хүмүүс, цэргийн дээд удирдлагуудын байцаалт дотор Агданбуугийн Амар нарын хуруу дарам хэдхэн хүн л нэг ч хүнийг нэрлээгүй, нэрлэсэн ч аль хэдийнэ буудуулсан хүмүүсийг нэрлэсэн байх жишээтэйгээр шүд зуун тэсч гараад Орост очиж буудуулсан байдаг юм шүү дээ. Бусад нь бараг л ойр орчны бүх хүмүүсээ чирсэн, гүтгэсэн, хамсаатан гэж худал мэдүүлсэн байдаг. Яргалал, тамлалт дээд түвшиндээ байсан нь мэдээж. Гэхдээ яс зааж нөхдөө, ах дүүгээ чирэлгүй өөрөөрөө дууссан монгол хүн хэлмэгдсэн мянгад ганц байсан гэж бодохоор бид ямархан хөгийн сэтгэл зүйтэй, хүн чанаргүй, тулсан үед нөхрөө хутгалдаг үндэстэн болохыг гэрчилдэг. Бодит түүх гэдэг биднийг ямар удам угсаа, яс, цус, махны үргэлжлэл юм бэ гэдгийг гэрчилж, баримт үлдээдгээрээ сайн талтай. Тийм болохоор Монголын залуу үе түүхээ өөрийн хэмжээнд уншиж байх ёстой. Түүхээрээ бахархах нь зөв, гэхдээ түүхээсээ бас болгоомжлох, сургамж авах ёстой.

Үүнийг дурдсаны учир нь Монгол нэг намын тогтолцоонд шилжиж, нэг хүний дарангуйлалд орж, төрөөс хувийн өмчид халдаж, хувь хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдан, чөлөөт хэвлэл амаа барихад хүрвэл, монголчууд шууд л 1937 оны үе шиг бие биенээ нүх рүү түлхэнэ, биесээ барьж иднэ. Ингээд үндэстнээрээ /өмнөх 70 жил шиг, бүүр өмнөх 200 жил шиг/ хоёр хөршийнхөө эрхшээлд амьдарна. Биднийг Бээжингээс, эсвэл Кремлиэс удирдана. Монголын дарга нар орос, эсвэл хятад эхнэртэй болно... Үүнийг хүсээ юу, монголчууд аа.

Тийм биш юм бол ард түмэн ардчиллаа хамгаалах ёстой, түүний түүчээ болсон АН-ыг аврах ёстой. Азийн орнуудад бурхан багшийн сургаал амьдралынх нь мөрдлөг, үзэл санааных нь удирдлага, амьдралд хандах философи нь болчихсон, яг л тэр сургаал номлолдоо үнэнчээр амьдарч, хөгжлийн өндөрлөгт хүрсэн улс орнууд цөөнгүй байна. Библийн судар хичнээн улс үндэстний, хичнээн зуун сая хүний амьдралын мөрдлөг, үзэл санааных нь түүчээ болж зөв сайхан амьдруулж байна. Библид зөв байхыг л сургадаг, тэрийг нь тэд дагадаг. Тэгвэл Ардчилсан үзэл санаа, ардчиллын үнэт зүйл гэдэг Бурхан багшийн сургаал, Библи судар хоёртой яг адилхан хүн төрөлхтний хувьд гайхамшигтай үнэт зүйл, үзэл санаа. Ийм үнэ цэнэтэй ардчиллын зам дээр монголчууд гарч ирээд 30 жил болсон ч дийлэнх мааань ардчиллын энэхүү үнэт зүйл, үзэл санааг дагахгүй, ойлгохгүй байна. Тийм болохоор л ардчилал руу нулимаж, ардчиллын үнэт зүйлийг бүрхэгдүүлж, амиа бодож, хэдхэн хүний хувийн эрх ашгийн тоглолт дунд улс үндэстнээрээ мангартаж явна. Өнгөрсөн 30 жилд Монголын төрийн жолоог аль нам нь илүү барьж байгаа вэ. Тоо мэддэг бол тоолооч... Гэтэл бараг төр бариагүй шахуу АН руу бүх бурууг чихэж, үзэн ядах үзэл суртлыг зогсоо зайгүй явуулж, түүнд нь АН-ын зарим нь орооцолдчихсон явж байгаа нь эрүүл үзэгдэл яавч биш. АН өнөөдөр олон хүүхэдтэй эцэггүй айл шиг бужигнаж байгаа нь үнэн. Гэхдээ ингэж үймж аваад эмхэрнэ. Тэгэхийн тулд эвдрэлцүүлж явдаг нөхдөө тоглолтоос шууд гаргаж, доош нь суулга. Ухаалаг хүмүүсээ дээш нь гарга. АН-ыг аврах нь ард түмний ажил, ардчиллын эрх ашиг юм. Тэрнээс тамга булаалдсан хэдэн хүний хийх үйлс ерөөсөө биш нь тодорхой боллоо.

Б.НЯМАА


Сэтгэгдэл

bat [64.119.17.131] 2021-12-18 09:24:15

hariin shashin bvv surtalchil

Зочин [202.126.89.216] 2021-10-19 00:43:04

Ардчилсан нам дотроо үргэлж хагарч бутарч байдаг хог шааруудаар төр засгаа бариулвал улс төрийг хагалж буталж улс орныг баллаж хаяна. Энэ хөгийн ардчилсан намын хог шааруудад улс төрөө даатгавал ёстой нөгөө хонио чононд даатгасантай адил болох биз.

Зочин [59.153.87.12] 2021-10-19 03:42:11

АРдчиллын буянаар малчид малаа иргэд орон сууцаа өмчилж авсан да. соцлист нийгэм шигээ ард түмэн нь бизнесгүй, өмчгүй байсан бол улс нь татваргүй мөнггүй ядуу иргэд нь өмч хөрөнггүй хувьдаа ч машингүй байргүй ядуугийн ядуу улс байх байлаа. Монголчуудын өдий зэрэгтэй багйаа бол ардчиллын буян шүү. Соц үед бүгд л ардын нам хувьсгалт намын гишүүд байсан ардчиллын дараа хэсэг бүлэг залуус ардын нам ба хувьсгалт намын нэрийг хулгай хийн гарч ирчээд бидний өмнөх түүхийг өөрсдөө хийсэн мэтээр ярьж 100жил хийгээд ч байх шиг ичих булчирхайгүй хувалзнууд. Ардын нам бол сайд дарга нарын хүүхдүүд найз нөхөд намын даргадаа хэн нь их хахууль өгсөн нь нэр дэвих эрхээ олж авдаг олгархижсан авилгалд автагдсан нам шүү дээ. Ардчилсан нам бол харин шат шатныхаа дарга нараа, нэр дэвшигчидээ 100% ард түмнээсээ энгийн гишүүдээсэ сонгож гаргадаг юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-д суудалтай АН-н 13 гишүүн 13лаа 21 аймгийн 9 дүүрэг бүгдээрээ ардчилсан намын дарга бол цогт гэрэл алтанхуяг нэр дэвшинээ гээд өргөдөл өгч байхад дээд шүүх сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр эрдэнийн талд ажиллаж байсныг бүгд санаж байгаа биз дэ . АН задарч байгаа юм шигээр харагдуулах гэж оролдож байгаа цаад хүмүүс нь анхнаасаа эрдэнийн талд ажиллаж байсан төр засаг ардын нам оюутолгой су бат болд гэдгийг тэнэг хүн хараад ч ойлгохоор байна. Учир нь Оюутолгойн гэрээг хүчтэй эсэргүүцдэг Баттулга, Алтанхуяг, Ганбаатар бүхий улс төрчдийг харлуулах гэж оролдон заримын бүр намаас нь хөөлгөх гэж хүртэл үзэж байгаа нь аль хэзээний монголын төр оюутолгойд худалдагсаныг харуулж байгаа юм. Парламентын засаглалтай байгаа цагт Монголчууд хэзээч байгалийн баялгаа эзэмшиж түүнээсээ хувь хүртэж чадахгүй учир нь УИХ-д суудалтангуудаас лиценгүй гишүүд маш ховор ихэнх нь уул уурхайгаар дагнасан хүмүүс тэд өөрсдөө ард түмний баялаг дуур сууж байгаа цагт олонхийн саналаараа өөрсдөдөө шийдвэрийг нааштай л гаргана парламентын засаглал хүчтэй байгаа цагт бид хэзээ ч баялагтаа эзэн сууж хүртэж чадахгүй үнэн. Америк шиг 4 жилд 1 удаа сонгодог ардчилсан ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй нэг толгойтой байж нэг хүн хариуцлагаа үүрдэг болсон цагт л ард түмэн байгалийн баялгаа хүртэж эхэлнэ.

ИСБ [66.181.167.254] 2021-10-19 00:39:49

ЖИРИЙН ГИШҮҮДЭД ЯМАР ГАРЗТАЙ ЮМ БЭ? ТЭД ДАРГА БОЛДОГГҮЙ, АВИЛГА АВДАГГҮЙ ....

Зочин [66.181.161.86] 2021-10-19 00:13:23

Түүгээр яваа зүйлийг аль нэг зүйлтэй холбож хэрэггүй.Ардчилсан намынхан төр бариад кодоо хийж өрөнд оруулна.Цөөнх болоод ч кодоо хийнэ.Рдоо бүр бүлэг дотороо 3 хуваагдсан.Нам нь 2 даргатай.Бүлэг 8 гишүүнтэй болонгуутаа 2 дэд даргатай.Хөл толгой байхгүй.Болхгүй зүйлээ өөрсдөөсөө хай.Өөризүйлд нааж байвал сөнөнө.

МОНГОЛ [202.126.88.65] 2021-10-18 22:39:05

УЛС ТӨРИЙН НАМЫН ДАГАГЧ ДЭМЖИГЧ ГЭДЭГ ӨНӨӨ ЦАГТ ӨӨРИЙГӨӨ ДОРОМЖИЛСОН ХЭРЭГ БИШ ҮҮ? МАХН-МАН АНамд ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ҮНЭТ ЗҮЙЛ ГЭДЭГ ЗҮЙЛ АЛГА ЗӨВХӨН ДАРГАА ДАГАЖ ҮГСЭН НЭГДСЭН ХУДАЛ ХУЛГАЙ АВИЛГАА БЭХЖҮҮЛЭХ НЭМЖ ХЭРХЭН ХУЛГАЙЛАХ, ЯЛ ЗЭМГҮЙ МУЛТРАХ ЗОРИЛГО БҮХИЙ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХҮСЭЛ ЗОРИЛГО БАЙХААС МУын ТӨЛӨӨ МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН ҮГ ҮСЭГ Ч АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ. НАМ ДАГАХААС ӨДРИЙН ХООЛОНДОО ОЮУН УХААНАА СЭРЭЭЖ ГАРАА ХӨДӨЛГӨХ НЬ ӨӨРТ АШИГТАЙ ҮХЭХЭД НЭР ЦЭВЭР ҮХСЭН ХОЙНО ЯС ЦЭВЭР, ҮР АЧ МААНЬ СЭТГЭЛ АМАР БАЙХ БУС УУ? МОНГОЛЫН ТӨЛӨӨ БИШ ЮМ БОЛ ХЭНИЙ ТӨЛӨӨ ГЭЖ НАМ ДАГАЖ ДЭМЖИХ ЮМ БЭ?

Зочин [64.119.27.51] 2021-10-18 15:32:10

АН ингэж хагаран бутарч байгаа шалтгааныг гаднаас биш дотроосой ялзарсанаа мэдэхгүй мухайрлаад байвал сөнөхийн тавилан. Хэдэн үеэ өнгөрөөсөн партизануудаасай салаач.

Zochin [202.55.188.33] 2021-10-18 12:29:27

Khichneen jil ulsiig samarch yavsaniig ni uursdiiguu kherkhen samarch baigaagaas ni kharj bolno. Er ni ednii namiig songohgui baisan ni ch bolson um. Songoson bol uursdiiguu bish ulsiig samaraad duusgaj baigaa. Eldev um bisheed yakhav ni vee. Baigaagaar ni bailgaj uursdiiguu buren ilerkhiileh bolomjiig ni uguu. Khumsaa nuuchihaad kharaakhan kharuulaagui bainaa ha ha ha....

Зочин [148.60.92.227] 2021-10-18 11:32:56

ene nam nertei oronchoguud hyrdan bylslagdah boltygai!!!tanai namaas hamgiin hamgiin byzar yilyyd gardag,deer ni hamgiin tergyynii Zorigiig alsan chini tanai namiin ergyy tenegyydiin bodol baisan syy!!!eeer namuud yryy chiheh saardlaga baihgyi ee!!gamingyyd aa hyrdan zail!!!

зочин [202.126.89.38] 2021-10-18 11:02:36

Шорон Эрдэнээ л үймүүлж байна, Шээсний сав Ганбат, Шивэгчин Одонтуяа хоёроороо самруулж байна

Зочин [202.179.15.130] 2021-10-18 10:27:50

AN zaaval adrchilalyg umchluh yamar erhtei yum be?

Заяанаа [223.38.23.225] 2021-10-18 09:29:22

Сайхаан сайхан. АН монголд хэрэггүй.. Сайхан мэдээ байна

Зочин [103.80.210.18] 2021-10-19 07:20:47

яг үнэн 30 жил биднийг хөмрлөөдөө ийм нийгэмд амьдруулж байгаадаа ардчилал ярисан анархист нөхөдүүд үхэх хэрэгтэй байна шүү

Зочин [202.179.8.46] 2021-10-18 08:37:46

хуучин лидерүүдээсээ салаа

зочин [64.119.26.142] 2021-10-18 08:24:11

Ан нам яамр хэргтэй юм байхгүй болж байвал сайн

Зочин [192.82.74.240] 2021-10-18 06:56:32

АН ГЭЖ АЛЬ ЭРТ БАЙХАА БОЛЬЧИХСОН ШҮҮ ДЭЭ!! АРДЧИЛАЛ ГЭЖ ЭМХ ЗАМБАРААГҮЙ АНАРХИЗМ!!! САНАА ЗОВОА ХЭРЭГГҮЙ, БИД ЗӨВ ХҮМҮҮСЭЭ СОНГОСОН, САЙХАН ЦАГ ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭ!!!

бөабөыаа [203.23.199.85] 2021-10-18 06:46:12

АН одоохондоо МАН-ын захиалгат хутгууруудын дэмжлэгтэйгээр үймэлдэж л байна. МАН удахгүй самруулна. Баталгаатай. Ард түмэн самраад өгнө. Харж байгаарай.

Зочин [202.179.26.41] 2021-10-18 06:38:08

АН - хоёр магадгүй гурван даргатай , хоёр бүлгийн даргатай боллоо нүнжигтэй юмаа даргаар давалгаалаад . Даргын тоо нэмэгдээд л гишүүд нь цөөрөөд байдаг

tusa [64.119.26.192] 2021-10-18 05:41:21

АН-ын олон мянган гишүүд бүгд гудманд гарлаа. Тэдний итгэл найдвар, зориг тэмүүлэл бараг байхгүй боллоо. Энэ бол тун эмгэнэл. Бараг дахиж сэхэхэд нилээд цаг хугацаа шаардана. Энэ байдлыг лидер өөрсдийгөө зарласан нөхдүүд мэдэх ч үгүй яваа. Хүнд байдлаас гарах гарц байж л таараа. Цаг хугацаа хүлээхгүй. АН-ын залуу боловсон хүчнүүдээ дэмжиж ажиллая.

Зочин [43.242.243.101] 2021-10-18 05:26:04

АН гэдэгт чинь ер нь хүний муу иймэрхүү хүмүүс л нэгдсэн юм чинь, номоороо л явцгааж байна шүү дээ

Зочин [103.80.210.18] 2021-10-19 07:23:22

нийгмийн хог шаарууд ардчилалаас гарах хэрэгтэй байна хамгийн муу хүмүүс ардчилал нэрийн доор бузөр бүгдийг хийж байна

Зочин [43.242.243.101] 2021-10-18 05:24:32

Ардчилал гэж хаана ч байгаагүй, хаана ч байхгүй хоосон юм ярьж ертөнцийн шившиг болохоо болиоч ээ

З. Энхболд [202.126.90.52] 2021-10-18 04:29:51

Өөрсдийн бузрын хов, эрх мэдэл, мөнгөний хэрүүлдээ МАН-г хутгаж бусдаас өө хайх хэрэггүй шүү НЯМАА гуай

Иргнн [103.26.193.17] 2021-10-18 04:06:54

АН тарах нь зүйтэй. Өөрийн үзэл санаа, хүсэл эрмэлзэлээр нэгдэж дахин шинэ байгуулвал дахин ингэж хагарч бутарч, бүлэүглэлүүд албан тушаал, эрх мэдлийн төлөө хэрүүүл тэмцэл гарахгүй. Энэ хэвээр байвал улам доошоо орно. Олон жил ашиг сонирхолын бүлэглэлүүд нь хоорондоо зөрчилдөж, хэрүүл, тэмцэл хийлээ.

Иргэн [192.82.82.150] 2021-10-18 03:52:28

Баттулга энэ намыг самарч хаялаа хавар хүний нам тараах захирамж гаргаж байхаар АН г тараагаад хувь хувьдаа шинэ нам байгуулаад явсан бол ийм жонхуу болохгүй байлаа гэж

Зочин [202.179.21.232] 2021-10-18 05:15:31

эрдэнэ д тараасан шдээ

Зочин [66.181.178.97] 2021-10-18 03:37:49

АН устгах төлөвлөгөатэй жонхууг бүр мөсөн зайлуул

зочин [66.181.160.59] 2021-10-18 03:07:26

Монгол хүнд алсыг харах ухаан их дутаж байна өөрөө л өнөөдөр идэх хоолтой хиих ажилтай байвал буруузөвииг ялгаж эх орон хойч үе хөгжил цэцэглэлиин тухай бодох нь байтугаа зүүдлэх чсөхөө алга хэн нэгэнг хулгай хийж байвал түүнээс бага боловч хүртчих хоноцын сэтгэхүүнтэй ард түмэнд эрх чөлөөний тухай бодох ирээдүйгээ харахыг хүлээвэл цоорхой саваар усанд явсан хэн нэгнийг хүлээсэнтэй агаар нэгэн ажээ .Төрд залсан хэд ньч түрүүвчний сэтгэхүүнээсээ салж чадаагүй тохиолдолд бид яаж хөгжихөв учир иимд бидэнд сэтгэхүүн хөгжил ус агаар шиг хэрэгтэй байна иргэн бүр баян байж биш харин улс хөгжиж байж аз жаргалтай орчин бий болдог тухай ороотойгүй дээрээ бодох цаг нэгэнт болжээ гэдгииг л 8 настай балчираас 8О-н настай буурлууддаа ойлгуулж байж бидний улс урагшлах юм шигээ

Зочин [203.91.115.43] 2021-10-18 02:57:53

харин ч ард түмэнд хожоотой. хогийн ховдог шуналтай сүгнүүд алга болвол...

Зочин [195.46.106.44] 2021-10-18 02:51:30

Бөөсөнд хутга гэж юун сүртэй сүртэй юм бичдэг юм бэ. Зүгээр л ардчисан намыг нам шиг нам болгох дотоод асуудлаа л ярьлдаа. Хууччуулынхаа идсэн уусан. Энэ намыг тараасан бутаргасан, одоо ч дотроос нь мэрж байгаа, намын ажил байтугай намын тухай ойлглттой хүн нэг ч байхгүй байгаа, боловсон хүчнээ сургах бэлтгэх, зөв сонгох, үзэл бодол намын ажлын дөр суулгах гээд хэнээс ч хамаарахгүй зүгээр л улс төрийн намын хийх ёстой энгийн зүйлүүдээ л хийлдээ. ... Гурван том улсын дунд тоглох ч... гэх шиг балай балай юм ярьдагаа болилдоо. Бусдаас буруу хайгаад шүүмжлээд орилоод байлгүй хамгийн түрүүн наад өмхийрч илжирсэн Элбэг, Бат үүл, Эрдэнэ, Гончигдорж, Алтанхуяг, Энхболд, Батулга гэсэн новшнуудаасаа салах. Тэгээд цоо шинээр мэдлэгтэй боловсролтой үнэнч шудрага залуучууд нь цоо шинээр ажлаа эхлээч.

Зочин [202.131.239.62] 2021-10-18 02:38:34

Bux namyg taraahgui bol songuulid zuvhun MAN yalna, AN yaaj ch uurchlugduud nemeregui!

Зочин [202.126.89.215] 2021-10-18 02:34:40

АН МАН хоёртоо ээлжлэн хүчирхийлүүлээд амьдарцгаа заяагүй монголчуудаа

Иргэн [66.181.189.137] 2021-10-18 02:33:56

Намуудыг тараах нь зөв . Лам нэг хэсэг завсарласан. Одоо ламтай болсон. Нам нэг хэсэг завсарлах хэрэгтэй.

ЗОЧИН [202.126.89.239] 2021-10-18 02:25:41

ИНГЭЖ СОЛИОЧ БАЙХААР ЗҮГЭЭР ЭНЭ НАМЫГ ТАРААЧИХААЧ


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.