Нэмэлт тунг хийлгэсэн иргэдийн тоо хүн амын 11.4 хувьд хүрээд байна

Aдмин / Эрүүл мэнд

"COVID-19" халдварын эсрэг вакцины нэмэлт тунг хийлгэсэн хүний тоо өнөөдрийн байдлаар 370,589 болжээ.

Энэ нь өнгөрсөн хоногоос 3,406-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Монгол Улс коронавирусийн эсрэг вакцинаар зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулж буй.

Одоогоор вакцины нэгдүгээр тунд 2,253,925 хүн хамрагдсан нь хүн амын 69.3 хувь, хоёр дахь тунд 2,136,376 хүн хамрагдсан нь 65.7 хувийг тус тус эзэлж байна.

Харин нэмэлт тун буюу гурав дахь тунг хийлгэсэн хүний тоо хүн амын 11.4 хувьд хүрчээ.

Дархлаа сэргээх тунгийн вакциныг хийлгэснээр дархлаагаа сэргээх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх давуу талуудтай гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаа.

Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж байна.


Сэтгэгдэл

yb [192.82.65.248] 2021-10-19 07:21:33

6n sard 1 tungaa7 sard 2 tungaa hiilegsen baktsinii 50myngan tugrug yaj ordog yum bol minii mungu odoo boltol ordoggui dansaa uguh baisan yum uu/// munguu avmaar l bn

Зочин [103.80.210.183] 2021-10-20 03:28:37

азгүй гар бэ? одоо өнгөрөө биз. интэрнэтээр орж байга юм бол заавар нь байгаа шүү.

Зочин [66.181.186.162] 2021-10-19 06:11:22

Таныг эрүүл мэнд, амь насаа найдвартай хамгаалаачээ, Танд болон Хүн ардад чухал хэрэгтэй гээд вакциныг нь үнэгүй хийж байхад очиж хийлгэхгүй байгаа хүнийг юу ч гэхэв дээ, ёстой л Монгол л гэх байх даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.