Эрээн хаагдсанаас үүдсэн айдсын төлбөрт монголчууд шулуулж байна

Aдмин / Эдийн засаг

Манай урд хөрш хилээ тодорхойгүй хугацаагаар хаачихлаа. Хэзээ нээхийг мэдэх хүн алга. Эдийн засаг талаасаа энэхүү хаалтыг харахад мэдээж тэжээгдэж байсан нэгэн суваг боогдчихоор асуудал байтугай юм үүснэ л дээ. Тиймээс эдийн засаг, зах зээл талаасаа бидэнд хүндрэл үүсэх нь тодорхой болчихлоо. Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг өнгөрсөн жилийн Монгол Улсын амьдралтай зүйрлэе л дээ. Коронавирус хяналтаас гарч, улс даяар хатуу хөл хорио тогтоож, байдлыг хяналтдаа авах гэж хичээсэн. Тэр үед улсаас өрх, иргэн бүрд онцгой нөхцөл байдлын улмаас буцалтгүй тусламж илгээсэн. Уг санхүүгийн тусламж жирийн үед дундаж өрхийн сарын хэрэгцээг хангахааргүй хэмжээнийх байсан ч айл бүр дор дороо санхүү, эдийн засагтаа хэмнэлттэй байж, зайлшгүй хэрэгтэй зүйлсээ авч, хоёр, гуравдугаарх ангиллын хэрэгцээгээ хойш тавьж хүнд үеийг ардаа хийж чадсан. Яг тэр үеийг давсан туршлагыг монголчууд Эрээн хаагдсан энэ үед эргэн ашигламаар байна.

Төмс, буудай гурил, мах нь хангалттай байхад нарийн ногоо, элдэв шалдав нэмэлт хүнсгүйгээр хагас жил тэсчихэж болмоор дотоодын нөөц байна. Урд хил хаагдлаа гээд сандраад, “Нарантуул” руу гүйж, хүнсний захуудын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх нь ухамсартай иргэнээс гарах үйлдэл шүү. Ямар нэгэн юмнаас үргэлж хараат ирсэн сэтгэл зүйн гажуудлаасаа татгалзаж зоригтой байх нь чухал болоод байна. Эрээн болон хил хаагдсанд биш монголчууд сэтгэл зүйн хувьд ямарваа нэгэн зүйлээс үргэлж хамааралтай ирсэн, дандаа айж эмээж түгшиж ирсэн тухай асуудал л энд хөндөгдөж байгаа юм. Бид аль ч хил хаагдсан өлсөхгүй байх боломжтой ард түмэн. Тал, хөндийгөөр дүүрэн 60 сая мал, эцэг өвгөдийн буян бэлчиж байна. Төв, Сэлэнгийн нутгаар дүүрэн тариа, буудай ургачихлаа. Төвийн нутгаар сүүлийн 30-аад жил ургаагүй арвин ургац авч байна. Гурил хангалттай. Харин ч илүү гарч, экспортолъё гэж тариаланчид бардам ярьж байна.

Өнгөрсөн хоёр жил өвөл, сэрүүний улиралд монголчууд гэрээсээ гарсангүй, хөл хорионд сууцгаалаа. Өвлийн дулаан хувцас нь учиргүй элэгдэж, цоорчихоогүй бол үхэр жилийн өвлийг давчихвал давчих л байх. Идэх уух нь дотоодоосоо элбэг, өмсөж дулаацах нь гэрт нь байхад “Хил хаагдлаа” гэж дуулангуут нэгнээсээ өрсөж хүнс, барааны зах руу үхэлдэн тэмцэж өрсөлддөг, Хятад улс хилээ хаачихлаа гэнгүүт айж сандардаг нь бидний сэтгэхгүй, сэтгэл зүйтэй л холбоотой хямрал юм. Түүнээс биш бодитоор харвал Монгол Улс яадгаа алдсан улс биш ээ. Дотоод нөөц бололцоогоо харж мэдэхээ байсан, түүндээ итгэхээ больсон харалган хүмүүс л хий шаагилдаад бодит зүйлийг байгаагаар нь харахгүй байх шиг ээ.

Монголчуудын гадаад худалдаанд гарлагаддаг хэдэн тоо баримтыг дурдъя л даа. Машин тоног төхөөрөмж, компьютерт жилдээ 1.2 тэрбум доллар зардаг. Нефтийн бүтээгдэхүүнд 665 сая ам.доллар, хүнсэнд 536 сая ам.доллар, барилгын материалд 491 сая ам.долларыг зүгээр өгчихдөг. Үүнээс хүнсэнд зарцуулдаг 536 сая ам.долларыг задалбал ихэвчлэн хэрэгтэй хэрэггүй амттан, ундаа, чихэр шоколаданд дийлэнхийг нь зарцуулдаг байх юм. Урд хилээ хаалгачихсан байгаа энэ үед тэр чихэр шоколад, шүд өвтгөх юмнуудыг нь авахаа байгаад мах, гурил, төмсөө өнхрүүлээд байхад нэг жилээ бараг даачихна шүү. Тэгэхээр бид гадагшаа урсаж буй 536 сая ам.доллараас нэлээдийг нь хэмнэж болохоор байгаа юм. Тэр урдаас орж ирдэг нарийн ногоо, гадны янзан бүрийн амттанг идэхгүйгээр бид амьдарч чадна шүү дээ.

Барилгын материалын хувьд харахад гадагшаа урсаж буй мөнгөний дийлэнх нь арматурын төмөрт явдаг юм байна. Монгол Улс төмрийн хүдрээ өдөр шөнөгүй урагшаа зөөж байгаа. Тэрийгээ дотооддоо үлдээгээд хайлуулахад л арматур шүү дээ. Бид худалдан авагч биш үйлдвэрлэгч улс, нөөцтэй улс гэдэгтээ эхлээд өөрсдөө итгэх ёстой юм. Үндэстнээрээ тархиндаа юм юмнаас хараат, сэтгэл зүйдээ өөртөө итгэлгүй явсаар ирсэн нь олон юмнаас хойш сууж бүтээлч биш бэлэнчлэх сэтгэхүйтэй ард түмэн болох хөрс нь болчихож. Эрээн хаагдлаа гэдэг хий хоосон айдас, эмгэгийн төлбөрт эргээд монголчууд монголчуудаа шулж байна. Хил хаагдлаа гэдгийг дуулсан эдийн засгийн мэдрэмж, мэдлэгтэй хүн ямар нэг гүйлгээ, зарлага хийхээ больчихдог. Гэтэл монголчууд юм ховордох нь, дуусах нь гэдэг соц үеийн эмгэг, ерээд оны тэрхэн зуурын хямралыг өнөөдөртөө авчирч нааж айгаад байгаад л хамаг учир байна. Монголчууд өлсгөлөн үзээгүй, өлсөж үзээгүй ард түмэн л дээ. Түүхэндээ ч тийм юм байхгүй. Өнөө жил гэхэд 600-гаад мянган тонн алтан тариа халиурч, 200-300 мянган тонн төмс хураалттай байна. Мах нь байна. Ийм байхад бид яаж ч байсан өлсөхгүй. Давс нь нуур нуураараа байна. Өөр юу хэрэгтэй юм, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралын энэ үед.

Монголчууд юм ховордлоо гэдэг хиймэл айдас үүсгэж, хил хаагдлаа гэдэг зохиомол түгшилт бий болгодог араншингаасаа ангижирч, өрсөх эмгэгээсээ салмаар байна. Өрсөх эмгэг нь сүүлдээ хүндэрч галзуурал болчихоод байна. Монгол дотроо, аймаг дотроо, хороон дотроо гудамж, орцон дотроо нэг нэгнээсээ өрсөх нь ямар ч ашиггүй. Шатахуун түгээх станцад алалцаж дугаарлаад, дугаарлаад машиныхаа банкнаас илүүг шахуулж чадахгүй. “Нарантуул” захаас бараа татаад, татаад “Портер”-ын тэвшнээсээ давахгүй. Өнгөрсөн жил монголчууд жорлонгийн цаасанд яаж тэмцэлдэж тараа таниуллаа даа. Даавууны тасархай байхад л тэр асуудлыг хүнд үед давчихаж болох л байсан. Энэтхэгт тэр даавуугаа дахин дахин угааж хэрэглэдэг л гэсэн биз дээ.

Гэтэл Эрээн хаагдлаа гэдэг мэдээ тарангуут нийтээрээ шахуу “Яана аа” гэж айнгуут тэрийг нь нэг хэсэг нь овжиноор ашиглаад юмны үнээ зохиомлоор өсгөж бусдыгаа шулж байгаа юм. Хэрвээ монголчууд “Ай, тэр хил хаагдаж л байг. Нээгдэхээс хойш шогшроод юу хийнэ” гээд огтоос тоохгүй бол наймаачид гэх хүмүүс юмны үнэ өсгөхгүй, харин ч бараагаа зарах гэж үнээ буулгах нь хямралын үеийн жам байсан юм. Дээр үед юм юмтай байлаа гэж ярих дуртай хүмүүс бий. Үгүй шүү. Харин өнөөдрийн Монгол Улс юм юмтай улс шүү. Ард түмэн нь, аж ахуйн нэгжүүд нь дор бүрнээ хөгждөг, хөлжиж буй. Бүгд хөгжих сувагтай, үйлдвэрлэлээ, үйлдвэрээ өргөжүүлэх боломжоо томоор харчихсан улс. Харин ч одоо дотооддоо юм бүхнээ хийчих боломжтой болчихсон. Бааз нь, сэргэлэн бизнесмэнүүд нь байна. Ийм байхад бид “Хил хаагдлаа” гэдэг уламжлалт айдсаасаа салж, сөрж зогсон зоригтой байх хэрэгтэй шүү. Дахин хэлье. Бүү ай. 60 сая мал, 600 мянган тонн тариа, нуур нуураар давс нь, Төв аймгаар дүүрэн төмс нь байна. Дэмий айдаст автаж зарим нэг нөхдөд битгий залилуул. Хааж болсон юм нээж болох байлгүй дээ, тэр хил ээ.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.84] 2021-10-28 04:03:11

Муу хэлээд байдаг орос улсаасаа жишээ үлгэр дуурайлал авъя л даа . АНУ, ЕХ нийлээд хориг тавиад байсан, оросууд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлээд тун давгүй л байна штээ

Иргэн [202.126.89.1] 2021-10-23 07:19:16

Шал дэмий хэрэггүй юм бичиж байх юм, хайран цаг зав

Зочин [66.181.161.48] 2021-10-23 06:44:29

Энэ нийтлэлийг уншаад санал нийлсэн бол ӨӨРИЙГӨӨ ТЭНЭГ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛНО. Тэр 600 мянган тонн тариаг арай үрийг нь бурханд өгч, хүмүүс нүцгэн гараараа суулгаж , баасаараа бордож тарьсан гэж бодоогүй биз дээ бас гараараа хурааж авдаг.

Зочин [66.181.176.27] 2021-11-30 04:56:13

Уншлаа. Зөв бичсэн байна. Манайх хилээ хаах цаг ирнэ.

Tusa [64.119.26.192] 2021-10-23 01:22:34

Хил хаахаар монголчууд сөнөх тухай зарим нь бичиж байна. Хятад угсааны нэг муу илжиг биднийг айлгах гэж бичиж байгаа. Битгий горьд гэж хэлье. Хаалттай байсан ч яадаг юм. Орлогын эх үүсвэр байхгүй болохоор муу хужаа нар хилээ нээж л таараа. Бид энэ бүхнийг тэвчээд гарна. Ганц Хятад улс байгаа биш дээ. Олон оронтой төрөл бүрийн худалдаа хийх боломж өргөн байна ш дээ. Ер УБ-т иргэд бухимдаад байгаа болохоос хөдөө, орон нутагт иргэд тайван байна. Хөдөө, орон нутгийн хэрэглээ бага. тэр болгон нарийн ногоо гэх мэт элдэв янзын хачир хэрэглэдэггүй, жинхэнэ монгол амьдралаар тэд амьдарч байна ш дээ. Цаашдаа ийм асуудал зөндөө гарна, энэ байдалд дасан зохицож, бодлогын чанартай арга хэмжээ Засгийн газар эртнээс авч, иргэдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх хэрэгтэй дээ.

/*-*/ [49.0.142.18] 2021-10-22 15:14:18

Нарийн ногоо цагаагаа Хятадаас ганзагаар зөөх биш өөрсдөө тарьж сурах цаг нь ирсэн гэдгийг л харуулж байна. 80-90-ээд оны үеийг бодвол манайхан олон төрлийн нарийн ногоо хүнсэндээ ихээхэн хэрэглээд сурчихлаа, эрэлт хэрэгцээ нь ч нилээдгүй их болчихож. Тэр их хэрэгцээг зөвхөн хэдэн наймаачин бор зүрхээрээ ганзагадаж зөөгөөд хүчрэхээргүй болжээ

зочин [150.129.141.28] 2021-10-22 09:07:31

Манайх төмрийн хүдрээ воган воганоор ачиж байхаар дарханы төмрийн үйлдвэрээ өргөтгөөд өвөл зунгүй арматур үйлдвэрлэхэд дотоодоо хангаад байж чадахгүй юу өөрт байгаа нөөцөө зөв ашиглахгүй бол болхоо байлаа шүү хоол хүнсний хувьд бичсэн хүнтэй санал нэг байна дотоодын бүтээгдэхүүнээ ашиглахад монголчууд өлсөнө гэж байхгүй шүү ядахнаа хор идэх нь багаж байгаад баяртай байна

зочин [202.55.188.37] 2021-10-22 08:43:30

Бүгдийг өөрсдөө хийж үйлдвэрлэж сурцгаая. Алийн болгон бэлэн юм шаардахын бэ монголчуудаа

Зочин [59.153.114.105] 2021-10-22 01:03:40

Эрээнээс хортой хvнс зөөдөг хэдэн ганзага наймаачингууд байгаа. Өөдгүй амьтад...

Зочин [124.158.111.52] 2021-10-22 00:49:16

Хятад хилээ бүрэн хаавал монгол шууд сөнөнө

Зочин [150.129.142.250] 2021-10-21 15:55:04

Үнэн мэдрэл, юу ч мэдэхгүй нөхөр бичжээ. Байрны гадаах хөгшчүүлийн яриа биш дэ

Иргэн [66.181.189.221] 2021-10-21 05:39:55

Шаардлаггүй худалдан авалтаа л багасгаад хэрэглээгээ л захицуулчих аяандаа л юмны үнэ буучихана.

Зочин [202.126.90.73] 2021-10-21 02:09:34

Өмхий монголчууд үхээсэй.

Бата [202.9.47.55] 2021-10-22 11:10:43

Өмхий хасаг хуцаад байгаарай хятадруугаа зайл

Зочин [202.126.89.77] 2021-10-21 04:11:07

Чи өөрөө хужааруугаа коронагаа аваад үхээд зайл

ЗОЧИН [202.126.88.221] 2021-10-21 01:36:43

ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЯЛАГ БҮТЭЭГЧ БОЛЦГГОЁ ТЭГЖ БАЙЖ ХӨГЖИНӨ ШҮҮ МАЛЧИД ӨВӨЛЖӨӨН ДЭЭРЭЭ НОГООГОО ТАРЬ ТЭР ЖИНХЭНЭ ХОРГҮЙ ЭКО ХҮНС БОЛНО. ИЙМ УРИАЛГЫГ Л НИЙГМЭЭРЭЭ ДАВАЛГААЛЖ ХӨХҮҮЛЭН ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ӨМНӨ НЬ УРД ХӨРШТЭЙ ХАРИЛЦАА МУУ БАЙХАД БОЛООД Л БАЙСАН ОДОО БОЛОХООР МУУЛААД Л БАЙДАГ ТЭГСЭН МӨРТЛӨӨ ХҮНС БАРААНЫ ХАРААТ БОЛСНОО МЭДЭЖ БАЙНА УУ ЭНЭ ХИЛИЙГ БҮТЭН ЖИЛ ХААВАЛ ТААРНА

Зочин [202.9.46.137] 2021-10-21 19:22:26

Bur neg musun haa!!! Ugaasaa hujaagiin ediin zasgiig demjij, hor, uvchin zuuj yadgiin!!!

Зочин [202.126.89.57] 2021-10-21 00:47:41

Угаасаа өссөн байсан барилгын матеоиал хил хаасан гээд дахин 30-аас дээш хувь өсчихлөө. Энэ яачихсан дампуурчихсан ЗГ вэ?

Иргэн [24.148.9.217] 2021-10-20 23:01:00

Хил хаасан ч ажрахгүй байх боломж байгаа шүү,мах нь байна ,гурил төмс,байцаа,лууван манжин ,сонгино байна ,өөр юу хэрэгтэй гэж . Заавал хортой хүнс идэх хэрэгтэй гэж үү

dsn [202.126.89.244] 2021-10-20 16:41:20

ug n uls oron mani tegtlee ydrah boloogui l ymsan . dotoodiin huns ahuin heregtsee bololtsootoi l bn . huuramch surjigneed nuguu Munhbayr biluu? dotood setgeltei heden uvurmgliig bayrluulah hereg yu bn ve?!

Зочин [103.229.122.143] 2021-10-20 13:58:20

Сүүгээ литрээр нь зар. МОНГОЛ НОГООГОО ЗАР ХЯТАДЫН ХОРТОЙ НОГОО ОРУУЛАХ Ч ШААРДЛАГА АЛГА

Zochin [202.55.188.81] 2021-10-20 13:33:39

Одоо яая гэхэв. Зүгээр л бусдын бүтээсэн юмыг авчирч зараад болоод байна гэвэл эндүүрэл шүү гэдгийг сануулж байна. Ийм сануулга өөрсдөө хэрэглээгээ үйлдвэрлэдэг болтол нь үе үе үргэлжилж байх болно шүү гэдгийг хэлээд байна.

Зочин [194.85.9.14] 2021-10-20 12:42:59

MAH -iin ediin zasgiin bodlogo uls orniig dain baildaanguigeer Hyatadiin uls tor ediin zasgiin haraat bolgojee. Erkh choloo, tusgaar togtnol senkhen alga boljee.

Зочин [66.181.179.197] 2021-10-20 12:23:28

үйлдвэрлэгч орон болох тухай бичээ

Зочин [122.201.31.253] 2021-10-20 11:03:00

Төмөр зам хэвийн битгий сүржигнэцгээ, та нар сүржигнэх хирээр үнэ өснө

Зочин [202.126.88.64] 2021-10-20 10:57:05

Banknii zeelaa zogsoo

Ганболд [202.126.89.185] 2021-10-20 10:35:48

Бичсэн зүйл их таалагдлаа. Бид эрээнийг хаагдхад харинч баярлах ёстой. Дотооддоо бий болгож бүтээж, үйлдвэрлэх боломжтой бүхийл зүйлийг бэлэнчлэх сэтгэлгээгээр урдаас авдаг гэдгийгээ нэг ухаарах цаг болжээ монголчуудаа

Зочин [202.126.89.45] 2021-10-21 00:30:27

Үзэл санаа нэг байна

Зочин [66.181.161.117] 2021-10-20 09:49:59

Хэдэн улсын усан зам хуурай замын бараа хятадаар дамжиж орж ирдэг вэ1

Иргэг [202.21.108.62] 2021-10-20 08:20:07

Байлгүй яадаг юм яаж амьдраж байсан юм мах гурил аа идээд монгол нь харин эрүүл байна шүү дээ

Зочин [202.21.108.62] 2021-10-20 08:17:53

Хил нээх хэрэггүй ачаа тээвэр карго мэт зүйлээ яаж оруулах тухайгаа хятадын талтай ярилцах хэрэгтэй ер нь урд нь бид яаж амьдраж байлаа тийм болох ёстой тэр нарантуул хархорин гэх мэт наймаачидын ажилдаг ард түмнээ эрээний хямдхан хулх бараагаар хангадаг хэсэг бүлгүүдэд их хохролтой болчихсон доо харин тэгээд боож үхэх нь холгүй байгаа юм

Иргэн [43.242.243.118] 2021-10-20 07:39:45

Үнэн зөв зүйл бичжээ. Ихэнх сэтгүүлчид хил хаачихлаа. Нарийн ногооны үн нэмэгдэнэ гэж мэдээлэлийн гол хэрэгсэл телевизийн сувагуудаар "сурталчилгаа" хийж, Эрээнээс орж ирдэг барааны үнэ өсөхөд их нөлөөлж байна.

Зочин [103.212.118.15] 2021-10-20 05:36:04

Үнэн л зүйл бичсэн байна.Дайн байлдааны хүнд нөхцөлд байгаа улс биш онцын шаардлаггүй илүү хэрэглээгээ тэвчээд явахад болно доо.Нарийн ногоо мэтийн тэвчиж болох хэрэглээг нэг хэсэгтээ авахгүй орхичих үнэ өсгөөд ашиг хонжоо олоод байгаа нөхдүүд бүтээгдэхүүн нь муудаад шалдаа бууж дахин ийм зүйл хийхгүй болно

Зочин [192.82.70.153] 2021-10-20 05:16:32

Хятад хилээ хаахад яахавдээ бид юундаа айхавдээ харин муухай шуналтай наймаачид л өт хорхой шиг яралзах аятай болно биз түшнийг бүү тоо бид өөрийн гэсэн өрхийн гэсэн төлөвлөгөөтэй байх нь зайлшгүй хэрэгтэй тийм болохоор монголчууд амьдрах л болно амьдрах ч ёстой. Харин урьд хөршийн маань өвчлөл гайгүй байгаасайдаа.Хүн ард нь тайван байгаасайдаа зайлуул.Хэн маань адилхан хүн шүүдээ

зочин [64.119.26.23] 2021-10-20 05:11:15

Авья гэсэн ч бараа нь алга хөгшөөн

зочин [64.119.26.23] 2021-10-20 05:10:04

Дотоодын ногоо чинь тэнгэрт тусан үнэтэй байна хөгшөөн, Чи өөрөө яваад асуудаа

Зочин [202.126.90.2] 2021-10-20 07:09:09

Хаана бна худлаа битгий ярьдаа ногоо хаа сай Гүй хямад бна

Зочин [66.181.188.199] 2021-10-20 04:59:58

санаа нь тун зөв, дэмжиж байна. гэхдээ мэргэжлийн сэтгүүлч, хянагчаар хянуулаад нийтэлж байвал дэл сул үггүй, эмх цэгцтэй, ойлгоход илүү амар болно

gg [43.242.243.90] 2021-10-20 04:48:38

Mongol Mongoloo hairlaj baigaa baidal baih.

Зочин [59.153.115.253] 2021-10-20 04:16:42

Өлсөж биш. Өвдөж үхэх байхдаа хэдүүлээ. Эм эмнэлгийн хэрэгсэлүүд чинь олдохоо байчихвал яах уу. Ядаж байхад хамгийн бие муутай үндэстэн байдаг.

зочин [103.57.93.140] 2021-10-20 04:04:36

Энэ яасан ихийг мэддэг, сургадаг, заадаг амьтан бэ

Зочин [202.55.188.103] 2021-10-21 03:37:44

монголын ихэнх хүн наймаа хийж амьдардаг .төсвийнхөн бараг зүгээр сууж байгаад цалингаа авчихна малчид малаа зараад мөнгөтэй болно. тэтгэвэрийнхэн халамжийнхан төрөөс мөнгө авна. хөөрхий бизнeс наймаа хийдэг хүмүүст хэн мөнгө өгөх вэ ажлын байр алга.мах гурил ногоог чинь зүгээр өгөх юм уу.ажил олдохгүй өндөр шалгууртай 45 дээш насны хүнийг ажилд авахгүй.энэ тогтолцоо лав олон жил үргэжилнэ.тийм болохоор амныхаа зоргоор бүү бурцгаа.бүх юм уялдаа холбоотой шүү

зочин [202.131.227.30] 2021-10-20 03:59:43

Бүх үйлдвэрүүд сав баглаа боодлоо Урдаас авдаг шүү Яагаад гэвэл манайд Хүнд үйлдвэр Химийн үйлдвэр хөгжөөгүй Тэгээд үйлдвэр зах үйлчилгээний газрууд зогсчихвол бүгд ажилгүй орлогогүй болно Тэгвэл малчид махаа тариаланчид ногоо үр тариагаа үнэгүй өгөх үү Яадаж шуудайгаа ч хийж чадахгүй Бүх юм хоорондоо уялдаа холбоотой байдаг юм Туйлширч болохгүй

Зочин [202.55.188.103] 2021-10-21 03:42:00

яг зөв шүдний чигчлүүр,шүдэнзээ хийж чадахгүй байж том том юм их ярих юмаа.халамжаар амьдардаг хүмүүс л ийм тэнэг зүйл бичиж байгаа байх.мах гурилаар цамц хийж өмсөх үү

Зочин [103.212.117.12] 2021-10-20 03:56:37

Энэ нөхрийн бодлоор бол бид нэг жил л тэсэх юм байна даа...бараг бүх том жижиг үйлдвэр аж ахуйд түүхий эдээ хятадаас авч байгаа тэд бүгд нэг сар хүрэхгүй хугацаанд үүдээ барина даа....яасан энгийн юм ойлгодоггүй сагсуу солиот үүнийг бичээд байгаа юм

Ану хатан [59.153.85.76] 2021-10-20 05:48:06

Ер нь бүх үйлдвэр түүхий эд сав баглаа боодол гээл гурил гоймонгооч савлаж чадахгүй болон шүү ТӨР ЗАСАГ юм боон байгаа

Zichin [150.129.143.178] 2021-10-20 03:40:18

Hezee baitalaa nariin nogoo iddeg bolchoov , zugeer Eh oroniihoo hursund urgasan nogoogoo avaal ideech , zarim chin guril mah ch ugui hooson honoj bn

Зочин [202.55.188.103] 2021-10-21 03:46:25

малаа чи мах ногоо мөнгөөр авна биздээ.чи үйлдвэр байгуулчихаад хэдэн наймаач даа ажилд аваач.тэгвэл чамтай санал нийлхээр байна

Наран [59.153.85.76] 2021-10-20 05:43:41

Гэхдээ л бүх юмаа авдаг гэнэт хаахаар хэуүүл байх хэлэх амархан хийх хэцүү ер нь эртнээс эрсдэлээ Тооцож дотооддоо үйлдвэрүүдээ хөгжүүлэх зөв шүү

Ereen [192.82.86.1] 2021-10-20 03:32:00

Ereen haagdakhad eereeniikh sandrakh baikh.bidend oros gej hursh bii

MONGOL [203.91.115.55] 2021-10-20 03:25:54

Ингээд Монголчууд 90 он луугаа очив оо гэж

Зочин [103.80.210.183] 2021-10-20 03:31:55

90-д онд бараа хомсдоод өлбөрөөд байсан юм бол байхгүй. тарчиг байсан ч гэсэн хоолтой хувцастайгаа д байсан. монголын үйлдвэрлэл байсаны ачаар хоол хүнс залгуулж л байсан.

Зочин [103.80.210.183] 2021-10-20 03:23:59

эрээний хог харалгүй амьдаард үйлдвэрлэх боломж байгаа л даа. гэтэл харин баячууд нь илү ихээр эрээнд шүтээд байна даа

Зочин [66.181.183.223] 2021-10-20 02:57:35

Хотын захиргааг эрээн лүү нүүлгэе гэчүүл бурууднуу??? Бараг л байгаа биздээ Монголиачуудаа????

Зочин [202.9.40.109] 2021-10-20 02:57:33

Өвлийн хувцас чинь муудаагүй ч гэх шиг! 2 жил гэрэ4сээ гараагүй идээд хэвтэхээр тэр хувцас нь багаддаг юм байгаа биз дээ!!!!

Зочин [122.201.22.27] 2021-10-20 02:53:17

Өөрсдөө юмаа хийнэ гэж шаадгуудад хэлэхэд утас зүү чинь хүртэл урдаас ирдэг гэдгийг санаарай

Зочин [202.55.188.103] 2021-10-21 04:05:33

яг үнэн

иргэн [66.181.191.120] 2021-10-20 02:38:54

Маш зөв. Хүний хараат болохгүй амьдарч СУРЦГААЯ. НАЙМААЧИД ДАЛИМДУУЛЖ, АРД ИРГЭДЭЭ МӨЛЖИХГҮЙ амьдарч СУРЦГААЯ. Нэг хил хаалаа гэхээр л БҮХ юмны үнийг хоосон нэмдэгээ болимоор юм. АВАХАА байчих. БАЙГАА зүйлээрээ МОНГОЛЧУУД амьдарч сурсан АРД түмэн шүү.

Temuul [66.181.181.47] 2021-10-20 02:27:52

Harin tiim shuu yag yunii une usuud hen usguud hezee usuud hedeer usguud baigaag neg bicheed uguuch

Зочин [113.111.38.56] 2021-10-20 02:19:33

zov, hend ch hereggui yum ih zoodog shuu

zochin [103.11.195.2] 2021-10-20 02:09:33

зөв шүү. Нээгдэж л таараа.

Зочин [66.181.161.45] 2021-10-20 02:08:23

Зүгээр нэг тэнэг авгай хөрштэйгөө ярьж байгаа юм шиг тэнэг галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юм !!! Хил хаагдахад зөвхөн хүнсний асуудал биш олон мянган хүний ажлын байр тэдгээрийг дагсан ажилгүйдэл үүнэээс үүдсэн эдийн засгийн хямрал явагдан бас олон үйлдвэрүүд хятадаас түүхий эд авдаг тэр компаниуд бүгд зогсон төмс давс мах гурилаа чи өөрөө амруу гаа чихээд далд ор

Ha ha buraad l [103.10.23.8] 2021-10-20 09:02:08

Tomor zam zvgeer l ajillaj bgaa. Vildveruud geheer yum vnendee mongold baigui ch de..shal hudalaa buraad baih yumaa.hubtsas gutal baraa tovar bol heden sard ch duusahgui noots delgvvruuded bna.. ter nogoo bol irehgui bsan ch mongolchuud yah ch vgui ee.harin ene naimaachid geh shulaachid hil haagdsan gej baraa vne hvrgej zarj bnaa.

зочин [202.179.26.214] 2021-10-20 03:04:11

Таны хэлдэг ч зөв бхаа. зөвхөн идэж уухаа бодож байжээ. Ажлын байр, Түүхий эд, барилгын материалууд бусад зүйлийг авдагаа тооцоолоогй юм байна. Гэхдээ манай улс чинь цементийн үйлдвэр, ноос ноолуураа малчдаас авчихдаг, өөр бидэнд гаднаас авахгүйгээр аажмаар ч гэсэн хөл дээрээ нөөц бололцоо огт байхгүй гэжүү?


64 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
64 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.