Ерөнхийлөгчийн шүүгч нарыг томилох эрхийг хасах хуулийн төслийг дэмжлээ

Aдмин / Хууль

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.18 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө” гэсэн нь Шүүхийн тухай хуультай зөрчилдөж байгаа юм. Тиймээс дээрх хэсгийг хасахаар хуулийн төслийг боловсруулсан юм. Байнгын хороо энэ сарын 19-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд, зүйл бүрээр нь хэлэлцэн, дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах гишүүн байсангүй. Иймд Байнгын хороо дэмжсэн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Тухайлбал, "Энэ хуулийг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэсэн С.Бямбацогт гишүүний гаргасан саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Иймд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.22] 2021-10-25 10:07:17

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилох эрхийг л Ерөнхийлөгчийн тухай хуулиас хасах тухай яриад байна.Түүнээс шүүгчийг томилох эрх нь хэвээр байгаа юм байнлээ. Хүмүүс ялгаж салгаж ойлгоосой доо

ЗОЧИН [66.181.160.123] 2021-10-22 19:40:53

Хүрэлсүхээ яаж байгаа юм, бүх ард түмнээс сонгогдсон 70 гаруй хувийн санал авсан байж хариуцлагаас зугтах нь уу, тавчиктай хүүхнээс зугтсан, одоо ард түмнээ өмгөөлөн хамгаалах , шударга шүүгчийг томилох хүнд хэцүү, нэн хариуцлагтай онц эрхээсээ татгалзаж байгааг юү гэж үзэхэв, одоо наадам нээх , одон гардуулах, цэргийн хээрийн сургуульд оролцох гэсэн гурван үүргээ биелүүлэх үү, шударга биш, хулчгар аймхай эр байна даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.