Нойр булчирхайн толгой хэсгийг тайрах випплийн мэс заслыг амжилттай хийлээ

Aдмин / Эрүүл мэнд

Улсын II-р төв эмнэлгийн мэс заслын эмч нар Монголд анх удаа нойр булчирхайн толгой хэсгийг тайрах Випплийн мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Панкреатодуаденоэктоми буюу Випплийн хагалгаа нь хэвлийн хөндийд хийгдэх хамгийн том мэс заслуудын нэг бөгөөд нойр булчирхайн толгой хэсгийн хавдар, цөсний ерөнхий сувгийн төгсгөл хэсгийн хавдар, фатеровын хөхлөгийн хавдар, дээрх гэдэсний хавдрын үед хийгддэг хүнд мэс засал юм.

Энэ мэс засал нь хагалгааны үеийн болон дараах хүндрэл ихтэй, анатомийн хувьд өөр өөр эрхтэнг хооронд залгадаг нарийн төвөгтэй мэс ажилбар юм. Дээрх мэс засал янз бүрийн хувилбараар хэд хэдэн томоохон эмнэлэгт амжилттай хийгдсээр ирсэн.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн элэг цөс, нойр булчирхайн багийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван, резидент эмч Х.Мөнхжаргал нар фатеровын хөхлөгийн хортой хавдартай өвчтөнд пилорус хадгалах хувилбараар панкреатодуаденоэктоми мэс заслыг дурангийн хүрцээр Монгол Улсын хэмжээнд анх удаа амжилттай хийж гүйцэтгэлээ.


Сэтгэгдэл

зочин [122.201.19.99] 2021-10-27 16:36:44

Хагалгаа яах уу дараан нэмэргүй дээ үхлээр дуусна хамгийн хурдан явцтай өвчин

Зочин [192.82.83.56] 2021-10-27 15:46:55

mundag bnaa bid tedneeree baharhaj amidrah heregtei

Zochin [192.82.84.85] 2021-10-27 10:57:16

Mongold anh udaa bish shuu havdar sudlaliin undesnii tuvd udur tutam hiigddeg hagalgaa shu 2 t l anh baih

Зочин [202.9.46.157] 2021-10-27 10:01:09

Хорт хавдар дэлхий даяар яг цар тахал аятай тархаж олон сая хүмүүсийг өвчлүүлж үхүүлж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.