Ц.Одонтунгалаг: Нийтийн тээврийг хувийн 20 компанийн шантаажнаас гаргаж улс өөрөө хариуцах ёстой

Aдмин / Нүүр

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал асан Ц.Одонтунгалагтай ярилцлаа.


-Нийтийн тээврийн салбарыг нийслэл биш хувийн автобус компаниудын мафи удирддаг. Жилд 130 тэрбум төгрөгийг төсвөөс авч баяждаг тогтолцоо бий болчихлоо гэж та мэдэгдсэн. Зорчигч тээврийн нэгтгэлийг удирдаж байсан хүн ийм ноцтой зүйл ярих болсон үндэслэл юу байв?

-Саяхан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Х.Нямбаатар сайд нийтийн тээвэр аль ч улсад ашигтай ажиллах боломжгүй салбар гэж ярьсан. Энэ салбарт ажиллаж үзсэний хувьд ашигтай ажиллуулж болдгийг мэдэх юм. Манайд нийтийн тээвэр ашигтай ажиллаж чадахгүй байгаа нь хууль эрх зүй, бүх дүрэм журам, стандартаа зөрчдөгтэй л холбоотой. Би энэ салбарын гал тогоонд дөрвөн жил ажилласан, түүнээс хойш НИТХ-д байх хугацаанд ч нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг байнга анхаардаг. Миний ажигласнаар Нийслэлийн нийтийн тээврийн газар хувийн компаниудынхаа эрхшээлд орчихсон. Өөрийн гэсэн бодлого, чиглэлгүй газар. Намайг НИТХ-д найман жил сууж байх хугацаанд нийтийн тээврийн мастер төлөвлөгөөгөө боловсруулж, оруулж ирээд батлуулж чадаагүй. Уг нь энэ салбар урт хугацааны судалгаатай төлөвлөгөөтэй байж түүний дагуу хөгжиж, дэвжих ёстой.

Гэтэл төрийн гурван компаниасаа л бүх стандарт шаардлагаа нэхээд байдаг. Хувийн компанид хяналтаа тавьж чаддаггүй, хяналтын байгууллагыг мөнгөөр зохицуулдаг болчихсон нь нууц биш. Хувийн нэг компани дээр гомдол гарлаа гэхэд мэргэжлийн хяналт, авто тээврийн байцаагчид очоод шалгахад ашиг сонирхолд өртөөд л нам болчихдог. Жишээ нь, жил бүр оношлогоонд нийтийн тээврийнхэн ордог. Иргэдийг тээвэрлэж байгаа автобус аюулгүй, стандарттай байх ёстой. Оношлогоон дээр төрийн компаниудыг маш олон удаа буцааж, шалгаж байж тэнцүүлдэг. Энэ нь зөв. Гэтэл хувийн компаниуд хуурамч арлын дугаартай, хуучин автобусыг шинэ гэж бүртгүүлдэг, асуудалтай байвал хэдэн төгрөг өгөөд зохицуулчихдаг. Энэ талаар манай ажилтнууд байнга гомдоллодог.

Оношлогооны газрынхан төрийн компаниас мөнгө авч чаддаггүй болохоор ингээд байдаг, хувийнхан мөнгө өгдөг болохоор тэнцэхгүй автобусууд нь яваад байдаг юм уу гээд гомдоллодог. Эндээс л стандарт зөрчигдөж, аюулгүй байдал алдагдаж байгаа юм. Би мафийн систем гэж тодотгосны учир нь Том оврын автобус эрхлэгчдийн холбоо гэж байдаг. Хувийн хэвшлийнхний санхүүжилтээр явдаг. Тэр холбоо нь хувийн хэвшлийнхэнтэй нийлээд төр рүү дайрдаг, хүссэн бүх шийдвэрээ гаргуулдаг газар. Тэгэхээр төрийн шийдвэрээр биш хувийн хэвшлийн шантааж шаардлааг шахалтаар бүх шийдвэр гарч байгаа гэж хэлж болно.

-Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал өнөөдөр ч яригдсаар байна. Ковидын үед хүн хоорондын зай талбайн стандарт мөрдөх боломжгүй. 1500 автобус нэмж байж стандартаа мөрдөх боломжтой гэж нийтийн тээврийнхэн мэдэгдэж байгаа?

-Нийтийн тээврийн салбарт 2009 онд 400 автобус парк шинэчлэлээр авсан. Тэдгээр автобусны хугацаа энэ оны гуравдугаар сард дуусчихсан. Солонгостоо зургаан жил яваад ашиглалтаас гарсан автобусыг капитал засвар хийгээд Монголд оруулж ирсэн шүү дээ. 12 жил явуулаад хугацаа нь дуусчихлаа. Гэтэл Нийслэлийн нийтийн тээвэр хариуцсан орлогч даргын захирамжаар дахиад нэг жил явуулахаар сунгасан байна. Техникийг хэн нэгэн дарга ингэж сунгаж болдог хэрэг үү. Түүнээс болоод л өнөөдөр автобус жолоогоо алдаанд гүүрнээс уналаа. Зорчигчтой байсан бол яах вэ, жолоочийн аюулгүй байдал яах вэ. Тэгэхээр стандарт гэдэг зүйл хэн дуртай нь сунгаад явуулчихдаг хугацаа биш. Хугацаа дуусчихсан автобус явуулж байна гэдэг ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насны эсрэг шийдвэр гаргаж байна гэсэн үг.

Ер нь автобусны хүрэлцээ байхгүйг өнөөдөр л мэдэж байгаа юм биш. Хэдэн жилийн өмнөөс л яригдаж байсан сэдэв. 2009 оны 400 автобусны эргэн төлөлтөө хувийн компаниудын нэг нь ч хийгээгүй байна шүү дээ. Тэдгээр автобусыг улсын мөнгөөр оруулж ирээд хувийн компаниудад эргэн төлөх нөхцөлтэйгөөр өгсөн. Хэрэв буцаад төлөгдсөн бол парк шинэчлээд явж байх ёстой. Хоёрт, нийтийн тээврийн парк шинэчлэл зөвхөн нийслэлийн асуудал биш. Монголын хүн амын тал хувь нь оршиж байгаа нийслэлд нийтийн тээвэр нийгмийн захиалгат үйлчилгээ учраас утааны асуудлыг төр шийдсэн шиг нийтийн тээврийн асуудлыг улсын төсвөөр шийдэх ёстой. Эс тэгвэл улс нэг асуудал шийдэх гэхээр хувийн компаниуд нь дийлэнх нь учраас шантаажлаад үйлчилгээгээ зогсоочихдог, жагсдаг, тэмцдэг. Тэгэхээр иргэдээ зогсоохгүйн тулд аргагүйн эрхэнд тэдний эрхшээлд ороод явдаг учраас хууль журам хэрэгжиж чадахгүй байна.

-Таны ярьж байгаагаар бол хувийн компаниуд хангалттай санхүүжилттэй юм байна. Гэтэл тэд байнга алдагдалтай ажилладаг гэцгээдэг шүү дээ?

-Нийтийн тээвэрт төрийн гурван компани, хувийн 20 компани үйлчилгээ үзүүлж байгаа. Маршрут төлөвлөлт, хүн амын нягтаршлаас хамаараад хаана, хэдэн автобус явахыг Нийтийн тээврийн газар төлөвлөж гаргах ёстой. Харамсалтай нь одоо тэгэхээ больсон. Хувийн компаниуд “Манайх энэ чиглэлд маршрутаа нэмнэ” гэвэл нэмчихдэг. Тэнд хүн байна, байхгүй нь хамаагүй. Учир нь улсаас нөхөн олговор олгодог учраас хувийн компаниудад амар болсон. Тэдэнд маш ашигтай бизнес болчихсон гэсэн үг шүү дээ. Уг нь энэ салбар бол ашгийн бус үйлчилгээтэй. Улсаас үнэ тарифыг нь хязгаарладаг, хариуд нь татаас өгдөг. Ийм салбар дээр хувийн компаниуд бизнес хийгээд ашигтай ажиллаад байна. Тэд техник сууриа бэхжүүлээд газар хашаа нь томроод байна. Уг нь улсаас нөхөн олговрыг үйлчилгээгээ сайжруул, автобусаа засварлаж шинэчил, ажилчдаа хоёр ээлжээр ажиллуул, нийгмийн асуудлыг нь шийд гэж л өгч байгаа. Хувийнхан нэг л жолоочтой. Нэг жолооч нь өдөржин явахдаа нойрмоглож ядарч эрүүл мэндийн хувьд хохиролтой, аюулгүй байдал ч алдагдана. Хувийн компаниудын жолооч нарыг захирал нь тасалбарын 500 төгрөгөө өөрсдөө ав, түүгээрээ цалинж гэж албан бусаар зөвшөөрдөг юм байна. Харин нөхөн олговор гээд улсаас өгч байгаа мөнгө цэвэр захирлынх нь эрх мэдлийнх болчихож. Ашиггүй алдагдалтай, улсаас татаас авдаг үйлчилгээн дээр 20 компани бизнес хийгээд гарч чадахгүй яваад байгаа нь ашиг сонирхол байгаа болоод л тэр.

-Таныг Зорчигч тээврийн нэгтгэлийг удирдаж байх үед энэ байдал ямар байсан юм бэ?

-Бидний үед тав, зургаан жилийн өмнө нийтийн тээвэр улсаас 20-30 тэрбум төгрөгийн татаас авч байсан. Гэтэл одоо 130 тэрбум төгрөг буюу дөрөв дахин ихэссэн байна. Өөрөөр хэлбэл, хувийн компаниуд улсын төсвөөр бизнес хийх нөхцөлийг бүрдүүлээд өгчихсөн байна. Татаас их өглөө гээд үйлчилгээ сайжирсан уу, автобус нэмэгдсэн үү гэвэл үгүй. Ажилчдын нийгмийн асуудал шийдэгдээгүй, цалин мөнгө нэмэгдээгүй. Ковид гээд иргэд автобусаар зорчих нь багасаад байх тусам улсаас авдаг төсөв нэмэгдээд байна.

-Энэ салбарыг ашигтай ажиллуулж болно гэж ярилцлагын эхэнд та хэлсэн. Тийм нөхцөл боломж юу байна?

-Ашигтай ажиллаж болно. 2012-2016 оны Э.Бат-Үүл даргын үеийн нийслэлийн захиргаа, түүнээс хойшхи захиргаа хоёр нэг л зүйлээр ялгаатай. Э.Бат-Үүл даргын үед дэлхийн бүх улс орнууд түгжрэлийг нийтийн тээврээр шийдсэн байдаг. Хоёрт, нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ. Гуравт, нэг саяас дээш хүн амтай улсад нийтийн тээвэр маш өндөр стандарттай байх ёстой гээд маш их хөрөнгө оруулж байсан. Угсраа автобусууд, эко автобусууд гээд 100 орчим автобусаар парк шинэчлэл хийсэн. Тэгээд бид нийтийн тээврийг тэг баланстай ажиллуулж чадсан. Өмнө нь хэдэн тэрбумын алдагдалтай ажилладаг байсныг Э.Бат-Үүл дарга алдагдалгүй ажиллахыг шахсаар байгаад ажиллаж чадсан. Гэтэл дараа жил нь л гэхэд төр засаг солигдоод өөр удирдлагатай болонгуут зургаан тэрбумын алдагдалтай ажиллах гэрээг хотоос хийж байсан. Үүнээс Засаг төрийг удирдаж байгаа багаас их зүйл шалтгаалдаг гэдгийг харж болно. Бид нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулдаг, ухаалаг үйлчилгээ буюу смарт картыг үйлчилгээнд нэвтрүүлж байсан. Энэ хөгжлөөс ухрах ёсгүй. Үүнээс цааш сайжирч явах ёстой. Гэтэл сүүлийн үед хувийн компаниуд 500 төгрөгөө жолооч өөрөө хурааж цалинж гэдэг, эзэд нь улсаас мөнгө аваад ашиг олоод яваад байна шүү дээ.

-Нийтийн тээвэрт хянагчид явж харагддаг. Тэд ийм асуудлыг хянах үүрэгтэй биз дээ?

-Чононд хонь хадгалуулав гэгчээр жолооч, кондуктор гээд хамт явж байсан хоёр хүний кондуктор ажиллуулахгүй болчихоор хянагч болгочихсон. Ямар хяналт болох вэ дээ.

Түүнээс гадна улсаас нөхөн олговор өгдөг болсноос хойш автобусууд зам дээр л явж байвал бол оо. Хаана хүмүүс нягтрал ихтэй байна, хаана тэрэг дутуу байгааг тоохгүй. Өмнө нь бол бид нягтаршилтай газраа олон чиглэл үүсгэж, олон автобус явуулна гэдэг бодлого барьдаг байсан. Одоо бол хувийн компаниуд бүх автобусаа ажлын цагаар зам дээр л зогсож байвал мөнгө авчихна. Тэнд нь хүн сууж байна уу, үгүй байна уу хамаагүй гэж ажилчид маань гомдоллож байна. Жишээ нь, “Нисэх”-ийн чиглэлд сүүлийн үед маш олон шинэ хорооллууд баригдчихсан, ачаалал эрс нэмэгдчихсэн байгаа. Гэтэл 2016 онд таван автобус явдаг бол байсан бол өнөөдөр ч таван автобус нь л явдаг хэвээрээ гэнэ. Тийшээ урт чиглэлд явах автобус олдохгүй, хот дотроо богино рейс хийж бага шатахуун зарцуулж өдрөө өнгөрөөж улсаас мөнгөө авах л зорилготой болчихсон байна.

-Хувийн компаниуд яагаад ингэж аашилдаг хэрэг вэ?

-Нийтийн тээврийн салбар ашигтай байгаа учраас тэд гарахгүй байна. Ашиггүй алдагдалтай бол аль эрт гараад явчихна. Ашигтай, ашиг нь нөхөн олговор учраас л тэр. Өөрөөр хэлбэл, нөхөн олговор бизнесийн ашиг болоод байна. Үүн дээр хяналт хэрэгтэй. Хувийн компаниудын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ бүгд дутуу. Таван рейс хийх байсан бол гурван рейс хийгээд л мөнгө авчихаж байна. Нэг ёсондоо иргэдэд үйлчилгээгээ дутуу үзүүлж, тэр их чирэгдэл, гомдол бухимдал дээр бизнес хийж байна шүү дээ. Тэгэхээр улсад зайлшгүй байх ёстой стратеги, бодлогын чанартай салбар дотор нийтийн тээвэр зүй ёсоор байх ёстой. Ихэнх улс орон нийтийн тээврээ төр нь хариуцаж явдаг, хяналт нь ч өндөр байдаг.

-Ярилцлагын төгсгөлд АН-ын Их хурлын талаар таны байр суурийг сонсмоор байна. Энэ удаагийн хурал албан ёсных уу, Улсын дээд шүүх хүлээж авах уу, үгүй юу гэсэн асуулт нийгэмд байх шиг байна?

-АН бол Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн дүрэмтэй нам. 2017 онд баталсан дүрмийн дагуу бүх үйл ажиллагаа явагдаж байгаа. Нэг намын хүмүүс манай, танай тал гэсэн зүйл байхгүй. Ганцхан хэн дүрмээрээ явж байгаа нь удирдаад явах ёстой. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын дүрэмд намын даргаа сонгохдоо цаасан санал хураалтаар авна гэчихсэн. Цахимаар хийнэ гэсэн ямар ч агуулга, үг байхгүй. Хууль дүрэм стандартаа дагавал Дээд шүүхэд бүртгэлтэй байгаа АН-ын дүрэмд заасан цаасаар сонгууль явагдаж, сонгогдсон О.Цогтгэрэл АН-ын дарга болох ёстой гэж үзэж байгаа. Улсын дээд шүүх Их хурлаараа батламжлаад гаргаад ирсэн даргыг бүртгэх л үүрэгтэй. Бүртгэл хуулийн хугацаанд албажаад гараад ирнэ гэж найдаж байгаа.

Б.ЭНХЗАЯА


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.18] 2021-11-21 12:36:37

Ёстой ханатлаа идэж ууж байгаад гарсан хүн дээ. Улсын компани төрийн өмчийн гражид байдаг. Худалдаж авдаггүй. Татвар төлөгч нарын мөнгөөр автобусаа авдаг. Тэгсэн хэрнээ хувийн компаниудын санхүүжилттэй яг адилхан санхүүжилт авдаг. Ядаж л гражаа хүртэл төрийн өмчөөр засуулдаг. Хувийнхан бүгдийг өөрсдөө хийдэг. Улсаас нэг удаа гражаа зас гэж мөнгө өгсөн удаа байхгүй. Улс хувийнханд нэг удаа санхүүжилтээс гадна автобус авч өгч бэлгэлсэн удаа байхгүй. Гэтэл яаж ингэж худлаа хуцаж чадаж байнаа.

Зочин [202.126.89.4] 2021-11-21 03:25:02

Улсын компанийн автобус тусдаа улсаас парк шинэчлэлээр автобус авахуулаад тэрнээсээ гадна хувийн компанитай адилхан мөнгө улсаас авдаг ч хүрэхгүй алдагдалтай ажилладаг. Хувийн компани нь ашигтай мөртлөө автобусаа өөрсдийн мөнгөөр авч үйлчилгээний хөлс гэж адилхан мөнгө аваад ашигтай ажилладаг бол харин ч улсын компанийг нь хувьчлах хэрэгтэй юм байна. Улсынх байлаа гээд илүү үйлчлээд байгаа юм байхгүй шд угаасаа.

Уншигч [66.181.161.14] 2021-11-19 15:28:07

Бүх зүйлийг л улс авна, улс хийнэ гээд хувийн хэвшлийг боодог, хаадаг, шахдаг болж соц нийгэмрүүгээ буцах нь дээ. Хэзээ хувийн хэвшлээ дэмждэг болно оо. Идье ууя улс авчихъя л гээд байх юм аа.

Зочин [185.209.177.135] 2021-12-01 03:57:58

hehe huwiin hewshil odoo tgd sain ajilluulaad bgamu bolij uz

Зочин [202.9.47.6] 2021-11-18 09:40:32

Хэн байх нь яахав шүгэл үлээж бгаа нь сайн хэрэг, санаа нийлж бна. Автобусны мафи сөнөөсөй!

Зочин [103.80.210.183] 2021-11-18 06:33:33

ЭРТ ДЭЭР ЦАГТ ПАРГА НАР ӨРСӨЛДӨӨН МӨРСӨЛДӨӨН ҮҮСЧ ҮНЭЭ БУУЛГААД УНАНА ГЭСЭН ЯАСАН БЭ. ХУЙВАЛДААД БАЙГАА БОЛ ДАХИН ӨӨР ШАЛГАРУУЛАЛТ ХИЙ Л ДЭЭ

Алтанхуяг [202.126.89.194] 2021-11-18 05:26:04

4 жил ажил хийсэн нэр зүүсэн хүн юугаа ч мэдэж яриад бгаан

Шахаачин [192.82.76.235] 2021-11-17 14:55:45

1. Энэ хүн бол шахаачин авгай гэдэг нь үнэн. . Дугуй энэ тэр гээд маш олон юм шахсан. 2. Гэхдээ Нийтийн тээврийг улсад авах нь зөв. Энэ тал дээр зөв юм яриж байна.

Зочин [202.9.40.109] 2021-11-17 14:28:08

Үнэндээ зорчигч тээврийн нэгтгэлийн автобус нь хамгийн их бензин хэрэглэдэг, ёстой идэж уух нь цэцэглэсэн газар шүү дээ. Хувийн компаниуд нь тэгтлээ идээд баяждаг гэвэл бас худлаа. Өгсөн мөнгөөр нь шинэ автобус авч чаддаггүй шүү дээ. Харин ч хувийн компаниуд орж ирснээр нийтийн тээвэр сайжирсан.

Зочин [103.229.178.26] 2021-11-17 09:44:42

ЗӨВ ШҮҮ, УЛС ХАРИУЦААД ЯВАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [119.40.98.177] 2021-11-17 08:46:43

Энэ хүн өөрөө ажлаа сайн хийж чадаж байсан уу. Овилгогүй увайгүй авгай

Зочин [202.9.47.6] 2021-11-18 09:24:58

Зөв асуудал дэвшүүлж байвал хэн байх нь яахав.

Зочин [202.179.27.65] 2021-11-17 07:48:53

Үнэн ярьсан байна. Нийтийн тээврийн компаниудыг хувьцаат компани болгож, олон нийтийн хяналтанд оруулах хэрэгтэй.

зочин [202.9.46.171] 2021-11-17 07:40:16

Төрийн эрх мэдэл хувийн хэвшилийн мафийн сүлжээнд барьцаалагдаж төр хувийн хэвшилийн саалийн үнээ болж цалин тэтгэвэр нэмэх чадамжгүй юмны үнэ нэмэгдэж ард түмний нуруу ачааллаа даахгүй тамирдах нээ

zochin [202.126.89.134] 2021-11-17 07:37:47

Ер нь танд энэ салбарыг хөгжүүлэх боломж байжээ та юу хийсэн бэ?

Зочин [202.9.47.6] 2021-11-18 09:26:20

Мафийн өөдөөс ганц хүн юу хийхэв дээ. Мафи байгааг хэлж чадаж бгаа нь их юм.

Баточир [124.158.70.228] 2021-11-17 07:34:26

Энэ пяз авгай ирэх сонгуульд ялвал нийтийн тээврийг өөртөө авч идэх санаатай нь тодорхой. Ингээд л Төрд авья гэж тэнэгтэж эхлэв. Бат - Үүл уншвал энэ авгайг загнана даа.

TSAISAN XVVXEN BE [202.131.231.90] 2021-11-17 07:07:14

ooriig chn ajil xiisneer ni bish idej uuj, xaxaj tsadtalaa bayajaad, ichgvvrteigeer xalagdaad garsniig chn l medxiin bn. odoo iim yum yariad yahaw de xvmvvsiin durgvig xvrgej bgam shig, yasan songuulidaa beldej bga yumu xvmvvsiin anxaarliig tatax gd chaawaas hha

иргэн [66.181.188.224] 2021-11-17 07:01:00

Иргэн бүр ухассартай байх хэрэгтэй!!!!!! Картаа цэнэглээд сурчихаач зарим хүмүүс арай биш үрчгэр мөнгөө барисан хэвээрээ хөгжих юм!!!!!!!!!!! автобусаа сайн цэвэрлээч !!!!!!!!!аймаар бохир тжгээд бас зай бар гэгчээр гар ариутагч н. 2жил болоод дуусан !!!!!!!!!!хихиееееее

Зочин [202.9.46.57] 2021-11-17 06:31:33

Доод давхарга болон дунд давхаргын иргэд машинаа зарж нийтийн тээврээрээ үйлчлүүлсэн дээр шүү. Хувийн машинд зарцуулсан мөнгө чинь нийтийн тээвэрт зарцуулсан мөнгөнөөс чинь хэд дахин илүү зардал мөнгө өөрөөс чинь гаргана. Нийтээрээ автобусаар үйлчлүүлвэл мөнгөнд чинь хэмнэлттэй түгжрэл үүсэхгүй, осол эндэгдэл буурна, агаарын бохирдол буурна гээд сайн талууд байна.

Ард [202.126.89.43] 2021-11-17 06:27:50

Яг үнэнийг хэлж. Үнэхээр нийтийн тээвэр замбараагаа алдсан.

ИРГЭН [202.126.89.154] 2021-11-17 06:11:38

Энэ муу бузарын дөрвөд хар авгайгийн тээвэр мэдэх гэж юу байх вэ дээ, Тэгээд бас УИХ-ын гишүүн болно гэж хуцна арайч дээ. ЧӨТГӨРЛҮҮГЭЭ ТОНИЛ ЦАЙШАА

Зочин [202.9.47.6] 2021-11-18 09:28:53

Үнэн үг хэлж байвал дөрвөд бна уу чантуу бна уу хамаа алга. Хоол чинь багасах гээд ууртай бна уу?

Зочин [66.181.185.49] 2021-11-17 07:00:49

Авч идэхэд нь саад болоод байхаар ингэж үндэс угсаагаар нь доромжлохоос яах вэ!!!

Зочин [202.131.231.90] 2021-11-17 05:46:13

хэтэрхий 1 талыг барьж харлуулах гэсэн яасан сонин яриа нийтлэл өгдөг юм бэ. хаана байна мэдээллийн тэнцвэртэй байдал где?

автобусны жолооч [59.153.87.166] 2021-11-17 05:32:48

ТАРХИ НЬ САЛТААНДАА ОРЖ,БУЗАР ШУНАЛЫН ДЭВ ШИНГЭСЭН ШУЛАМ

Үйлчлүүлэгч [202.9.47.6] 2021-11-18 09:31:32

Автобусны жолооч гуйан эрх ашиг хөндөгдөх гээд ууртай бна даа. Кондуктортой хамт хулгай хийдгийг нь хэлсэн бна. Уурлахаас яахав.

zochin [103.26.195.162] 2021-11-17 05:28:42

ene avgai medrel zygeer baigaa.

Balai avgai [202.126.90.145] 2021-11-17 05:14:18

Zarim humuusiin icheh nuur haachsan baidag yum boloo bur umnuus n bugs ulaichihloooo

Bugsuu [202.55.188.38] 2021-11-17 09:00:40

Bugsnuus uur zuil bodoj chadah uu?

Зочин [202.126.90.142] 2021-11-17 05:14:14

Төрийн өмчит компани бол улсаас бүх зүйлээ авдаг татвар нийгмийн даатгалын өр хэдэн тэр бумаар хуримтлагдаж тэрийг нь төрөөс тэглэж өгдөг гэх жишээгээр үйл ажиллагаа нь явж байдаг саалийн үнээ баргийн хүн дарга болж очихгүй татаас томтой нь очиж ашгийн сэтгэлгээгээр ажиллаж хөлждөг нь салбарын тогтолцоо онцлог юун дээр тулж хэрхэн хөгжих талаар ямар ч ойлголтгүй явж байгаа ээлжит энэ даргаас харагдаж байна даа

Balai avgai [202.126.90.145] 2021-11-17 05:12:42

Yu l yariad baina daa balai avgai mini. Ul suuritai too barimttai yum yariarai. Negniihee hemlehee bolimoor yum. Tur avaad niitiin teeveriin uilchilgee saijirdag bol saijruulah bolomj n bsan shuu. Ta guia ch ter kompaniig n uditdaj bsan yum tegeed hugjuulehgui yasan yum yu ch hiigeegui baij suuld n olon yum huts aa

Зочин [64.119.24.152] 2021-11-17 05:01:21

Их л идэж ууж ханахаа мэддэггүй авгай дахиад яагаад салбар яриад унав арай ирэх гээд бга юм биш биздээ ёстой зайлаарай

Zochin [202.126.89.48] 2021-11-17 04:57:59

Ajilaa medehgui, salbaraa oilgohgui yaanaa neeree. Namiin shahaagaar 4 jil ajillahdaa hiij buteesen zuiliig ni medehgui.

Зочин [64.119.24.152] 2021-11-17 04:55:26

Иргэдийн хуралд 8 жил сууж 4 жил төрийн өмчит компани толгойлохдоо ямар нэгэн нийтийн тээврийн салбарт хэрэгтэй санаа санаачилга гаргаж байсан уу Одонтунгалаг даргаа

Зочин [202.9.47.6] 2021-11-18 09:33:53

Их л юм хийсэн хүндээ. Харж чадвал.

Зочин [103.26.195.235] 2021-11-17 09:37:36

Хамгийн их өөрчлөлт хийсэн шүү. Смарт картын систем, парк шинэчлэлт хийсэн, бас алдагдалгүй ажиллуулж чадсан шүү. Одоо 10 аад тэрбумын алдагдалтай ажилладаг болжээ.

ODOO BOLIO MINII HOGSHIN [202.126.89.41] 2021-11-17 04:54:44

ooriig chn ajillaj baihdaa yamar ichgvvrgvigeer mongo idej bayajsaniig chn l sain medxiin. bvr omnoos ni bogs ulaamaar. ajilchid chn xvrtel ooriig chn esergvvtseed xewleleer neg yum bolj baisan da. teriigee martaa yu da

Зочин [103.26.195.235] 2021-11-17 09:39:35

5 тэрбумыг алдаж ажиллаж байсан баазыг алдагдалгүй 00 бланстай ажиллуулсан хүн юуг нь идэх билээ. Одоо 10 тэрбумыг алдаж байгаа хүмүүсээ л хардмаар юм даа. Уур бухимдлаар хүнийг доромжилж юу ч хожихгүй өөрөө л муухай харагдана

Гоёл [64.119.25.214] 2021-11-17 04:53:49

Төр авна гэнүү баахан хүмүүсийг ажилгүй болгох нь дээ энэ авгай шунал ихтвэл шулам болно.

Зочин [202.9.47.6] 2021-11-18 09:35:45

Төр хүн ажилуулахгүй юм уу. Аль эсвэл жолоочгүй автобус оруулж ирэх гээд бгаа юм уу?

Зочин [64.119.24.152] 2021-11-17 04:47:42

Автобус нэгтгэлд 4жил хөөгөөд явахгүй гай болсондоо салбар ойлгохгүй мэдлэг чадвар байхгүй хүнээр удирдуулан доройтохын зовлон их юм билээ. 4жил ойлголт авч юмны үзүүр ойлгоо болов уу гэсэн үгүй хэвээрээ бусдыг өөртэйгөө зүйрлэж боддог хэвээрээ байх шив

Зочин [103.26.195.235] 2021-11-17 09:41:01

5 тэрбумын алдагдалтай хулгай хийж ажиллапаг байдлыг өөрчлөөд алдагдалгүй 00 бланстай ажиллуулсан учраас хулгайлах боломжгүй болгосонд боож үхэх гэж байсаныг мэднээ

Зочин [202.126.89.41] 2021-11-17 04:47:36

Ooroo 4 ajillahdaa odoo yarij bga shigee ajillahgvi yasan yum be. Niitiin teewert ajillahdaa yum xiix ni bitii xel ochnoon mongo ideed, ymar ch nvvrgbi bolood xalgadsan bizde.

Зочин [202.126.89.44] 2021-11-17 04:47:00

Харин эсэргээрээ үнийг нь улсаас барихгүй. Бүгдийг нь хувьд өгөөд үнээ чөлөөлвөл аяндаа бүх зүйл ок болно

Зочин [103.26.195.235] 2021-11-17 09:42:03

Үнээ чөлөөлбөл бүх юм болно. 500 биш 5000 болно. Иргэдээ бодож л улс зарплын зөрүүг өгдөг

За арай арай [202.126.88.192] 2021-11-17 04:46:09

4 жил ажиллаж байхдаа дээрдүүлснийг чинь санахгүйл юм байна. Харинч дампууруулсан л байх. Түмэн мэдэх байх

Зочин [202.126.89.44] 2021-11-17 04:43:42

Hutsdag huur we. Naana chin har myangan humuus ajil amidralaa zalguulj ywaa. Ene odontungalag ulsad awch bas baahan shahaagaa hj mongo tsawchih ni uu

Зочин [139.5.216.119] 2021-11-17 04:43:02

АНУ хүртэл нийийн тээвэр нь хотын мэдлийх байдаг.Яагаад гэвэл ашгын бус байгууллага.Нийтийн тээвэр хэзээ ч ашиг олохгүй.Энэ хувын хэвшил чинь ашиг хийх гээд улсаа шулдаг.Түүний оронд улс аваад дэмжээд тордоод явбал хамаагүй дээр болно.

Зочин [202.126.89.76] 2021-11-17 04:42:34

Цу цу юу хуцаад байдымбээ өөрөө дарга нь байснюан биздээ

Tseegii [202.126.89.146] 2021-11-17 04:40:27

Yu yariaad baigaa hvn be bvh zviliig l tur medeldee awna gesen hvmvvs baihiin euruusu oilgohgui baina tur n medeldee awhaar heden hvn huwaaj ideh l sanaa baiga biz yag tegeed saijirhuu.

Зочин [202.126.89.161] 2021-11-17 04:40:14

Mi hogshoon odoo bolin bgaa humuus chmg mednedeee tuuhii

Зочин [202.21.100.230] 2021-11-17 04:39:18

Улсын компани удирдчихаад ашигтай байх боломжтой гэж хуцаж байдаг амьдрал мэдэхгүй л байндаа чи компанид тулгарч болох хөрөнгө мөнгө санхүүгийн асуудлыг чинь Улс ард чинь батлан даагаад хэцүүдхээр чинь мөнгө батлаж өгөөд явчихдаг бүх зүйлээ Монголын хамгын үнэтэй дүнгээр худалдан авалт хийдэг улсын компаныг хэдэн жил удирдчихаад өөрийгөө юу гээд бодцын чи

Зочин [202.126.90.121] 2021-11-17 04:38:06

Автобус Гаралт Үйлчилгээг нэммээр байхад Юу хуцаад байгаа юм бэ, Олон компанийг дампууруулж олон хүнийг ажилгүй болгож, Идэх мөнгөө Орлогоо нэмэхийг хүсээ юу

Ичээчээ [202.126.89.161] 2021-11-17 04:36:18

Batuulteu niilj ochnoon ym hiichd odoo bolohoor ooriigoo omoord bhii ysn ichih bulchirhai bhgu hun be

zochin [202.126.88.65] 2021-11-17 04:36:13

hutsooo balai avgai.

Зочин [202.9.41.24] 2021-11-17 04:36:09

Udirdaj bsan ulsiin kompania ch ashigtai ajilluulj chadaagui, zuv udirdaj chadaagui baij olon yum hutsdag avgai ve. Niitiin teevert yag yu tulgaraad zah zeeliin zarchimaaraa hugjij chadahgui baigaag hamgiin medeh boluu gej naidaj bsan hun iim balai hoviin yum yariad suuj baigaag harahaar manai uls hugjijgui baigaa n oolgomjtoi

Зочин [66.181.191.197] 2021-11-17 04:34:38

Төр аваад явуулна хэдэн хүийг баяжуулна. Тарийн компаний авдаг сэлбэгийн үнэ хувийн компаний авдаг сэлбэгийн үнийг харьцуулаад үзээрэй 10-20 хувь илүү шүү

sain-uils [202.126.90.47] 2021-11-17 04:34:28

Bumaa zaan maani ch selbegiig ni zoogood 4 jiliin dotor l mun ch ih bayajsan daa ednii ger bul, Turiin niitiin teevriin kompanid darga nar ni l bayajdag yum hoino.

Icheesee [202.126.88.237] 2021-11-17 04:34:19

Unheer ajil hiih baisan ym bol niitiin teeberiin salbart ajillaj baihdaa hiihgui yasan be 4 jil yu hiisen ym baahan idej uusan uur yuch hiigeegui baij icheesee

Зочин [202.21.100.230] 2021-11-17 04:33:46

улсад авлаа гээд яадын нэг юм хэсэг удирдаж байгаа нэр зүүгээл хувьчлаал авна биз ихэнх улсын үйлдвэр үйлчилгээг тэгж л авлаашд эхлээд хувичилж байна гээд нэгэнд нь өгнө тэгсэнээ буруу юм байнаа улс буцаагаад авлаа гэнгүүтээ бүтцийн өөрчлөлт хийж байна гээд хэдэн хэсэг тархай бутархай болгоод өмнө нь нэг даргатай байсан газрыг 4-н даргатай болгож хаяад тэрийгээ дагаж хий эргэж ялаа алсан хүмүүсийн орон тоог бас нэмнэ /туслах, менежер юу байдан ялаа алагч нар/ тэгээл үйлчилгээг нь сайжруулж байна гээл улсын төсвөөс хэдэн арваар нь гаргуулж мөнгөөр зодсон ажил л хийдэгшд улсын гэх тодотгол зүүсэн газрууд

Зочин [202.126.89.161] 2021-11-17 04:33:31

Заа өөрийг чнь бол ёстой мэдхгүй юм бна 4 жил бж шулчаад одоо ю яриад бгая тм л юм бол ажиллаж байх хугацаандаа арга хэмжээг нь авхгүй яасы юуугаа хийж байсан юм өөрийг чнь нийтийн тээврийхн бүгд мэдиишдээ шулам гэдгийг чнь гол буруутайн өөрөө биздээ чмг бол сайн сайхны төлөө байсныг мэдэхгүй юм бна

zochin [202.126.88.65] 2021-11-17 04:30:52

niitiin teevert uchnuun jil ajilj idsen bjiiin odoo ergeeed niitiiin teevree muulhaaas icheeecheee 4 jil avtobus 1iiin zahiral bhdaaa yuuuch hiiigeegui idheees uur ym hiiigeeegui bj ichij uhmeeeriiii.

Зочин [202.21.100.230] 2021-11-17 04:30:22

төрд шилжлээ гээд яахавдээ улсын данстай компани гэхээрээл сэлбэгийг хамгийн өндөр үнээр авдаг цаг ашиглалт муу дарга нар нь идэж уух гээд халаа сэлгээ ихтэй болхоор орж гарсан болгон байгаа хугацаандаа гээд аль болох л хувийн эрх ашигаа бодож байгаал гарнашдээ тэгсэнээс хувийн компаниудаа сайн дэмжиж ажиллах л хэрэгтэй олон улсын жижигт нийцсэн стандартыг шаардаж болно гэхдээ тэрийгээ хангахуйц хэмжээ эрх зүйн орчин мөнгө төгрөгөөр нь дэмжлэг үзүүлчээд шаардлагаа өндөржүүлж ажиллавал наад төр гэж данхайгаад байхшаардлаггүй байлгүй

Zochin [202.126.88.237] 2021-11-17 04:30:06

Ene abgai odoo engej poprohgui ee uuruu 4 jil achilahdaa batuultei niilj 35sayiin untei abtobusiig 100gariu sayaar shahsan shdee odoo engej sh..gui shuu

Ээгий [66.181.161.45] 2021-11-17 04:29:20

Юу яриад байгаа юм бэ бүх зүйлийг төр засаг авна гэж юу байдаг юм нийтийн тээвэрдээ олон жил ажиллахдаа юу гэсэн юм бэ

Батбаяр [202.131.231.90] 2021-11-17 04:29:13

за яг таны хийсэн ажил юу вэ тийм л мундаг байсан бол тухайн үед нь тултал ажиллахгүй яасан юм баримт нотолгоотой юм яриарай

Zochin [202.9.41.24] 2021-11-17 04:26:11

Niisleliin irgediin hurald bas olon jil suuchaad salbart n ajilchaad niitiin teeveriin salbariig hugjiileh garts n ene gej harj baigaa arai l yumaaa. Tur huviin hevshilruu dairahaasaa umnu bodlogoo zuv gargachih. Ulsiin kompanid n ur, aldagdal n yas yuman deer denduu bgaa n unen sh dee. Joohon ul suuritai shiideh garta gargalagaa yarijgui dee

Зочин [202.21.100.230] 2021-11-17 04:25:02

тэр улсын компани чинь ашигтай байх нь ойлгомжтойшдээ та нар парк шинэчлэлтээ улсаас гаргуулаад шийдчихнэ аливаа нэг асуудал хөрөнгө санхүүг улсаас гаргуулна. наад хувийн хэдэн компани чинь харин бор зүрхээрээ болгож яваа хүмүүс байх шүү хүрэхтэй үгүйтэй байгаа хэдэн төгрөгөнд чинь парк шинэчлэлт, засвар үйлчилгээ дээрээс тавигдаж байгаа шаардлага стандарт мөрдөх гээд өөрсдийн хүчээр байгаа хэмжээндээ мөрдөж ажиллаж байгаа байх, Улсын ганц компөни удирдаж мөнгө цаасан дээр нь туйлчихаад ашигтай байдаг гэж хуцах чинь таалагдахгүй байна шүү балай авгай минь

Зочин [202.131.240.190] 2021-11-17 04:24:32

Богино эрээсээр хурдан эргэлтийн маршрут гаргах хэрэгтэй тэгвэл хүмүүс автобусны буудал дээр зогсож хүлээлт үүсэхгүй энэ маршрут дээр төр төмөр нүүрээ гаргах ёстой

Зочин [202.126.90.28] 2021-11-17 04:22:00

Зорчигч тээврээс халагдаад хоолны мөнгөгүй болоод буцаад ажиллаж байсан салбар луугаа дайрч байна уу. Манай ажилчид гээд байх юм мөнгө иддэг ажил хийдэггүй таныг солих гээд танай ажилчид таны эсрэг тэмцэж байсныг мартсан уу

Зочин [202.126.89.48] 2021-11-17 04:19:33

Нэр цохоод шудрага хэлж байж хувийн хэвшил гээд нийт дунд нь туульшрах хэрэггүй байх. Өөрийг чинь харин ажиллаж байх хугацаандаа хийсэн бүтээсэн зүйлийг олж хараагүй, сонсоо ч үгүйн байна.

[202.126.90.30] 2021-11-17 04:14:27

Khuuyee uuruu irgediin tuluululd bh daa ajillaj bsan salbariinhaa asuudliin shiiduulekh talaar ajillaj boloogui yu? Bugsiin ukhaad, araas n khutgalakh geed l khuleej bsiimuu daa chawaas

Zochin [202.126.89.48] 2021-11-17 04:13:00

Degesduulsen medeeleluud ikh bainaa ene salbart ajilladag hunii huvid shuud inged dugnej bichsend ni haramsaltai baina. Huviin hevshil geheeree l yum bolgonii suuld uldej, gaviyaag ni bolohoor ulsiin kompaniud hurtdeg shuudee. Joloochiig zorchigchoos belen mongo avch tuugeeree tsalinj gedeg tiim harangui buduuleg hariutslagaggui zuil helj bas bolohgui ee. Ajilichidiinhaa tsalin nohon olgoboroosoo tavij ulsad toloh estoi ND.iin shimtgelee tolood yvj baigaa olon baiguullaga baigaa shuudee ygad iim hariutslagaagui medeelel hiij baigaa boloo. Ene hund oor sonirhol baih shig baina. Haramsaltai, hariuslaggui sanagdaj baina.

Үнэн [202.131.231.90] 2021-11-17 04:12:02

Нийтийн тээврийн салбарт энэ хүн ажиллаж байсан гэхдээ АЖИЛЛАЖ БАЙХ ХУГАЦААНДАА ЖИНХЭНЭ ШАХАЖ БОЛОХ БҮХ СЭЛБЭГ МАТЕРИАЛ БҮХ ЗҮЙЛСИЙГ ШАХААД УЛСЫН МӨНГИЙГ ИДЭЭД ЯВСАН ХҮН ДЭЭ САЛБАРТАА ХИЙСЭН ЗҮЙЛ ЮУ Ч БАЙХГҮЙ ШҮҮ

Tor [202.55.188.38] 2021-11-17 09:22:39

Chi tegeed mungu idseniig ni tiim sain medej bgaa bol abilgatai temtseh gazar uguhgui yagaab ??? Esbel ham heregt holbogdchih geed bsan yumuu

[202.126.90.30] 2021-11-17 04:11:43

Balai awgai min niitiin teewert yamar mafi bdiin be. Tsairsan balai min niitiin teewert ajillaj bgaa, ajildaa durtai humuusiin setgeld sew suulgahgui shuu.

Зочин [202.131.231.90] 2021-11-17 04:21:33

Энэ хүн бүр аль ч салбарт ажилласан юу ч хийхгүй мөнгийг нь идчээд яваад өгдийшд дандаа л дарга болцон бүх мөнгийг аваад явчдышд шуналын тулам шд

Зочин [202.131.240.190] 2021-11-17 04:10:55

Маш үнэн юм ярьж байна эсэргүүцэж байгаа хүмүүс хувь хүнтэйгээ ярь.Нисэх яармаг буянт ухаа чиглэлийн автобусыг эрэлийн буудлаас буцаах хэрэгтэй .УБИС иас эрэлийн буудал хүртэл ТЭЦ-3 МИШЭЭЛ гэсэн хоосон автобус 19 ийн замаар хахаастай нисэхийн чиглэл тэр автобусаар дамжин суувал нисэх яармаг талбай 19 ийн түгжрэлд орохгүй эргэлт нь олширно.гэх мэтийн маршрутыг өөрчилж үилчилгээндээ анхаарал тавих юм бол түгжрэл буурна Батүүл хотын түгжрэлийг бууруулж чадсан 19 ийн замыг 1 р эгнээг автобусанд зориулж автобусны тоог нэмээ замаараа автобус байхгүй төвөөрөө маршрут нь давхцаад чихэлдээд байгаа .хотын дарга өөрийн гэсэн толгойтой хараат бус чадвартай хүн байх ёстой

Zochin [202.131.231.90] 2021-11-17 04:09:47

[202.126.90.30] 2021-11-17 04:09:37

Uuriig chin estoi medeh yum bn. 4-iin 4n jil togoond n bsan bj yu ch hiigeegui jinhene ulsiin mungu gudarch bsan daa.

Zochin [202.126.90.30] 2021-11-17 04:07:39

Zaaaa bitii gutsaad bai. Hol ochij ungas aldaarai.

зочин [202.9.47.6] 2021-11-18 09:37:19

Автобусны мафинууд боож үхэхнээ.

Болд [202.131.245.210] 2021-11-17 04:00:31

Манай нийтийн тээвэр ийг хувийн хэдэн дампуу компанаас салгаж авах хэрэгтэй Ямар ч менежмент байхгүй Дээр нь төрийг төлөөлөөд бодлого барьж байгаа хүмүүс нь ямар ч чадваргүй бүгд энэ хэдэн хувийн компанийхаа халаасанд орчихсон улсаас мөнгө хамт хулгайлаад сууж байдаг болсон

Bolor [202.9.41.24] 2021-11-17 03:49:32

Za ene avgai odoo bolij uz. Tiim l mundag yum bol Zorchigch teeveriig udirdaj baihdaa ingej ashigtai ajillaj boldog geed gargaad irehgui yasiin baahan aldagdaltai ajillaj urund oruulj ulsaar uruu tuluulchiheed icheh ch ugui ingej yarihaa bolimoor yum. Tulshnii une l jil ireh tusam yaj usuj baigaag tsaasan deer buulgaj sudalj uzcheed ingej olon yum yarimaar yum. Hovnii ugeer ug hiij yarihgui haritagatai alban tushaal deer baigaa hun!!!

Зочин [103.229.179.2] 2021-11-17 03:48:33

autobusaar niitiin teeveriin asuudliig shiidej chadahgui ni todorhoi bolson. hezee ireh, hezee ochih, irsend ni bagtah eseh geed autobusnaas zugtaah 1000n shaltgaan bna. yag tsagiin huvaariaraa 5-10 min - iin zaitai yavj chadah tiim l niitiin teever heregtei bna. yadaj hundlun bosoo deeree ih bagtaamjtai tsagiin huvaaritai teeveriin heregsel shiideh heregtei.

Зочин [59.153.87.166] 2021-11-17 03:35:54

ШУНАЛДАА ШУЛАМ БОЛСОН БУЗАР АВГАЙ ДАА

Зочин [202.9.47.6] 2021-11-18 09:38:57

Зүгээр олдог мөнгө тасрах гээд хэцүү бна уу?

Эрдэнэтовч [66.181.161.24] 2021-11-17 03:30:28

Нийтийн тээвэр гэдэг бол нэрнээсээ эхлээд нийтэд зориулсан нийгмийн захиалгат үйлчилгээний хэрэгсэл гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Мөн нөгөө талаасаа стратегийн тээвэр. Тиймээс үүнийг нийтийн байлгахын тулд төр анхаарч, хянаж шалгаж, халамжилж дэмжиж явахаас өөр аргагүй. Талхны үнэ зах зээлийн зарчмаараа чөлөөтэй болсон, нийтийн тээврийн зорчигчын тасалбарын үнийн тарифыг төрөөс хатуу тогтоохоо болих тэр л цагт энэ салбар бизнесийн салбар болж өөрчлөгдөх ёстой. Энэ үед иргэдийн худалдан авах чадвар хангалттай хэмжээнд өөссөн байх нь ойлгомжтой. Үүнээс наана бол бизнесийн бус нийгмийн захиалгат үйлчилгээ гэдэг томъёололтой түүндээ таарсан бодлоготой байх ёстой. Миний бодлоор бол нэгэнт өнөөдөр нийгмийн захиалгат үйлчилгээ байгаа учраас энэ салбарт ажиллаж байгаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг төр мөнгө гаргаад худалдаад авах хэрэгтэй. Тэгээд сая 100% төр менежментээ хэрэгжүүлээд иргэддээ үйлчлээд хариуцлагаа бас 100% хүлээгээд ажиллуулж, дараагийн шатанд уламжлах хэрэгтэй.

Зочин [103.14.36.250] 2021-11-17 02:54:18

Zuv l yum yarij dee

zochin [103.229.120.145] 2021-11-17 02:52:58

Үнэхээр үнэн зүйл ярьжээ, Жишээ нь Санзай руу хоорондоо 2-3 минутын зайтай 2 хоосон автобус явж байх нь элбэг, хэрэв орлогоороо бизнес хийдэг бол хэн хэзээ ч ингэж явуулахгүй шш дээ, Үнэхээр хүн цөөтэй газар тэр 30 км газар тодорхой цагт л автобус явж болно шүү дээ, Тийшээ бараг тогтмол амьдардаг хүн цөөн ихэнх хүмүүс хувийн машинтай, Самар түүх, мод хулгайлах хүмүүсийн хөл дүүжлэх унаа л болсон харагддаг, ХОТ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

Зочин [202.21.100.230] 2021-11-17 04:26:21

орлогыг нь хураадаг ашиг сонирхолын зөрчилтэй компани дунд нь оруулж ирээд наад автобусны чинь орлого үйлчилгээ үзүүлж байгаа компаниудад хүртэхгүй байгаа гэсээн

магнай [104.222.118.13] 2021-11-17 02:12:09

Увсын Тэсийн О.Цогтгэрэлийн садангийнх....


93 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
93 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.