Өнгөрсөн долоо хоногт 909 вагон нүүрс экспортлов

Aдмин / Эдийн засаг

Манай улс энэ сарын 12-18-нд нийт 3237 автомашин, 909 вагон буюу 469.7 мян.тн нүүрс, 256 автомашин, 174 вагон зэсийн баяжмал, 1674 автомашин, 8 вагон буюу 116.7 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортлов.

Төв банк оны эхнээс энэ сарын 18-ны байдлаар 19.34 тн алт худалдан авсан байна. Харин өнгөрсөн хугацаанд 1,183.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 хувиар багасжээ.

Нүүрсний хувьд оны эхнээс 11 сарын 19-ний байдлаар 18,795.1 мян.тн нүүрс олборлож, 12-ны байдлаар 14,645.6 мян.тн-ыг экспортолсныг УУХҮЯ мэдээллээ.

Энэ оны эхнээс 11 дүгээр сарын 17-ны байдлаар 4,476.5 мян.бар газрын тос олборлож, 18-ны байдлаар 3,994.3 мян.бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 688.3 мян.бар буюу 20.8 хувиар нэмэгдсэн аж.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.