Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ

08:00 цагт: Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Амгалан дулааны станцад ажиллаж, өргөтгөх боломжийн талаар танилцана.

“ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ

09:30 цагт: “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт болно. Утас: 99088148

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ

11:00 цагт: Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Монголын театрын музей, Монголын циркчдийн холбоо, “Циркус Хадгаа” цирк хамтран зохион байгуулж буй "Монгол цирк 80 жил” дүрслэх урлагийн үзэсгэлэн, “Циркус хадгаа” хувийн цуглуулга, “Би цирк үзмээр байна” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

ШУА-ИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН

11:00 цагт: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зарлаж буй "Эрдмийн хишиг" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулна. Утас: 80204691

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР ТӨВ

11:00 цагт: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэд байгуулж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн нээлт болно.

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: “Дээлтэй даваа гараг” үндэсний уриалга гаргаж буйтай холбогдуулан үндэсний хувцас үйлдвэрлэгчид болон Оёдлын холбооноос хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: Үндсэн хууль зөрчсөн асуудлын талаар мэдээлэл хийнэ.

УЛААНБААТАР ДАХЬ РУССКИЙ ДОМ /РЦНК/

19:00 цагт: Монгол Улс, ОХУ хооронд найрамдалт харилцаа тогтоосны 100 жилийн ой, зохиолч Фёдор Михайлович Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаа тайзнаа тоглогдож буй "Гэм зэм" романаас сэдэвлэсэн "Гэм зэм" постдрамын жүжиг тоглогдоно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.