"Өвлийн идэш"-ний үнэ буурчээ

Aдмин / Эдийн засаг

Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээ тав дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Гадна талбайд ачаатай том, жижиг машинууд эгнэн урдаа том жин тавьж идэшний мах борлуулж байв. Бөөний үнээр борлуулж байгаа тул худалдан авалт сайн байгаа нь илт. Тодруулбал, үхэр, адууны мах нэг килограмм нь 8500, хонь 7500, ямаа 6500 төгрөгийн үнэтэй байна. Нэгдсэн арга хэмжээний эхний өдрүүдэд зах зээлийн үнээс өндөр нэг килограмм үхрийн мах 9000-11000 төгрөг байгаа талаар мэдээлэл гарч шүүмжлэл дагуулж байсан. Ямартай ч арга хэмжээ эхлээд үнэ буурсан уу, хямд үнээр борлуулагдаж байгаад иргэд ам сайтай байв. Мөн үйлдвэрт цэвэрлэж савлаад ангилсан махыг багцаар нь үнийн сонголттойгоор худалдаалж байгаа аж. Энэ талаар “Цалуут импекс” компанийн борлуулалтын менежер С.Баяржаргал “Чанахад бэлэн, цэвэрлээд савласан таван цул 16000 төгрөг. Мөн үхрийн зүрх 6500, хонины зүрх 5200, булууны яс 4000, бог малын дунд чөмөг 1000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа. Үйлдвэрийн аргаар цэвэрлээд, амтлаад савлачихсан учраас иргэд их сонирхож байна. Ялангуяа, дайвар бүтээгдэхүүнүүдийг иргэд сонирхож худалдан авсан. Үйлдвэрийн үнээр борлуулж байгаа учраас худалдан авалт сайн байна. Манай компани эрүүл ахуйн шаардлага хангасан” гэв.

“Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээнд борлуулагдаж буй мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээс мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын холбогдох газраас шинжилгээ авч гарал үүсэл нь баталгаатай эрүүл хүнсийг борлуулж байгааг зохион байгуулагчдын зүгээс хэллээ. Энэ талаар Архангай аймгаас ирсэн малчин “Олон аймагт шүлхий болон малын бусад халдварт өвчин гарсан учраас иргэд хаанаас ирсэн, эрүүл малын мах уу гэж их асууж байна. Тиймээс өдөр бүр мал эмнэлгийн газраас авсан шинжилгээний хариугаа үзүүлж байгаа. Шинжилгээний хариу шуурхай гарч байгаа нь махаа борлуулж байгаа малчдын хувьд болон иргэдэд амар байна. Манайх хонь, үхэр, ямааны махтай ирсэн. Хонины мах нэг килограмм нь 7500 төгрөг” гэв. Өвлийн идэшний үхрийн хаа гуя ойролцоогоор 460-500 мянган төгрөг татаж байгаа бол хонины гулууз 145-190 мянган төгрөгийн хооронд байна.

Түүнчлэн, малчид зөвхөн мах төдийгүй сүү, цагаан идээ, шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг Төв талбай дотор бөөний үнээр худалдаалж байв. Сүү нэг литр нь 3000, аарц нэг килограмм нь 5000, айраг 7000, ааруул 22 мянга, ээзгий 18 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин өрхийн үйлдвэрлэлийн аньсны өтгөрүүлсэн шүүс 18 мянган төгрөг, чацаргана 12 мянган төгрөг бол нэг килограмм чацаргана 8000 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Нэгдсэн арга хэмжээний талаар иргэд зах зээлийн жижиглэнгийн ханшаас хямд, мал эмнэлгийн шинжилгээний бичигтэй, сонголттой, ченжүүдийн гар дамжуулалгүй малчдаас шууд худалдан авч байгаа талаар ам сайтай байв.

Түүнчлэн иргэдийн цагийг хэмнэх үүднээс “Монгол шуудан” компанитай хамтран хүргэлтийн үйлчилгээг санал болгож байгаа аж. Тодруулбал, хүргэлтийн үйлчилгээг ашиглан өвлийн идшээ орон нутгаас Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл хүргүүлэн авах боломжтой юм байна. Хүргэлтээр авах бол “Монгол шуудан” компанийн орон нутгийн хүргэлтийн тээвэртэй холбогдоно. “Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээнд оролцохыг хүссэн малчид, ААН-үүд зөвшөөрөл авахгүй, зохион байгуулагчидтай холбогдож борлуулалт хийх талбайгаа сонгох боломжтой аж. ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, орон нутгийн удирдлагууд болон Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж буй “Өвлийн идэш” арга хэмжээ арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

daamal [192.82.65.248] 2021-12-02 17:17:38

chenjuud gj uhej baisan huurnuud baina aa dandaa gai bolj uls ornii hugjiluus chenj nar l changaaj bn// gadaadaas tumriin seg oruulaj ard irgediig shulna//mahiig n hymad avch hujaaguudtai huvaaj idne // buh l yumand chenjuud gai bolj bn

Зочин [103.140.11.92] 2021-12-01 20:47:40

зарж байгаа улс нь малчид биш ченж гэдэг улсууд чинь байгаа юм биш үү

Ченж [66.181.178.68] 2021-12-02 06:00:55

Хотын ченжүүд авчихаад зарж байгаа юмаа. "ӨВЛИЙН ИДЭШ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГГҮЙ. НААД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСОО ТЭГВЭЛ МАХНЫ ҮНЭ БУУНА.

Зочин [202.179.21.193] 2021-11-30 11:04:33

shaj thagaan tos aajth avsan.ih saihan bainalee

Зочин [66.181.187.103] 2021-11-29 21:27:51

Үхэр бодит үнэ 6500 шүү дээ бүтэнээрээ

Зочин [192.82.78.172] 2021-12-01 14:39:49

ДУНДААС НЬ ОРОЖ ҮНЭ НЭМДЭГ ЧЭЭНЖИЙН ЭНЭ ТОГТОЛЦООГ УСТГААС СУМ БҮР ӨӨРИЙН БОЙНЫ ГАЗАРТАЙ БОЛЖ ТЭНДЭЭСЭЭН ШУУД БОРОЛУУЛАЖ БАЙГААЧ

Зочин [202.131.243.186] 2021-11-29 21:12:31

hyam mah zarj baigaa n ard irgeded mash sain zuil bolson .AJILD N AMJILT

ХҮЧИТ ШОНХОР БУЗАР ГАЗАР [103.26.195.178] 2021-11-29 19:51:48

ХҮЧИТ ШОНХОР ГЭЖ ШЭЭС БААС УТАА ТООСОНДОО ХУТГАЛДСАН БАЛАЙ ГАЗРЫГ ЯАРАЛТАЙ ТАТАН БУУЛГА. ХЭДЭН ДААМ ГАРСАН ЧЕНЖҮҮД Л ДУРААРАА ДУРГИЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨ ЖИРГЭЖ БАЙГАА

Зочин [103.80.210.183] 2021-12-01 15:42:17

ченж байсан хүмүүс төрд ороод хулгайлах хэмжээ нь ихэссэн тэхээр төрийг увэрлэж байж л зөв бодлого гарна даа

Зочин [192.82.78.172] 2021-12-01 14:41:40

МОНГОЛД ТӨР ГЭЖ БАЙНА УУ ЧЕЖҮҮД АРД ОЛНООР ТӨРӨӨР ТОГЛОЖ БАЙНА

Зочин [203.91.115.249] 2021-11-29 18:45:07

Улаанбаатарыг хүчит шонхороос хангах, ганц цэнгэлдэх хүрээлэнгээс хангах ямар ялгаа байна. Дүүрэг бүрд хэд хэдийг нээвэл харин ажил болох байх даа. Элиирэл юм даа.

Зочин [103.80.210.183] 2021-12-01 15:43:48

өөрөө гудар. өөр газраас аваад байгаа.

Зочин [66.181.161.25] 2021-11-29 17:49:42

Үхрийн мах кг 11 000 бодож, өрөөл бүтгээр байна. 7500т хонь

Зочин [202.126.89.217] 2021-11-29 16:45:51

Битгий худлаа шаа, Газар шидэлчихсэн байна лээ, Хүчит шонхорын ченжүүд зогсож байна лээ

Зочин [192.82.78.172] 2021-12-01 14:43:17

МАЛЧИД ТЭНД АЛГА АЙМАГЫН ЧЕНЖҮҮД Л ЗОГСОЖ БАЙНА БЭЛЭЭ

Zochin [202.126.89.120] 2021-11-29 15:47:20

ONOO OGLOO iuheriin mah 9500, honi 8000 bna. haana tiim hyamd bnaa? Tov tsengeldehed l alga...Aaruul 25.000, arai yumaa!

ашгүй дээ [66.181.184.69] 2021-11-29 13:27:02

Боломжийн үнээр зарж байгаа юм байна. ЗӨВ. ИНГЭЖ борлуулж байвал зүгээрдээ.

Зочин [192.82.78.172] 2021-12-01 14:45:48

Гадагшаан гарахгүй байхад махны үнэ буурахгүй гээд яаах юм Чээжүүдийг зогсоовол мах бодит үнэндээн очно дамжлаг дамжан үнэ өсөж шороо хутгаж байдаг нь багсана

Зочин [202.131.251.130] 2021-11-29 12:59:33

худад юм байна уу? Хүчит Шонхороос хямдарсан уу?

Зочин [195.228.124.164] 2021-11-29 10:44:19

Сайхан зохион байгуулалттай үнэ боломжийн л байна лээ. Манайхан юмыг харлуулахын дон тусчээ.

ЗОЧИН [202.126.89.39] 2021-11-29 09:41:37

МАЛЧИД ӨӨРСДӨӨ ЧЕНЖЭЭС ДОР ҮНЭЭ НЭМЖ АВБАЛ АВ ГЭСЭН ШИГ ИХ ЗАНТАЙ БОЛЖЭЭ ЗУД БОЛОХООР ЯАДАГАА МАРСАН БАЙНА ДАА ТА НАРТ ЗӨНДӨӨ Л ТУСЛАМЖ ӨГСӨН БАЙХ ШҮҮ АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ АГТНЫ ХАРИУ ЖИЛДЭЭ ГЭЖ ТА НАР ГОНШИГОНООД ИРЭХ ЦАГ УДАХГҮЙ ЭЭ ТЭР ЦАГТ ТУСЛАМЖАА ҮНЭЛЭЭД ЗАЛХУУ МАЛЧИДАД ӨВСӨӨ НИЙ ҮНИЙГ ТЭНГЭРТ ГЭРГЭЭД СУУЖ БАЙЯ ДОО

Зочин [202.9.41.57] 2021-11-29 11:43:46

Zalhuu malchid ch geh shg hun ymaa yaj unelnuu chi mi bol avch chdku bj dutaarai huduu mal dr 1ch honoj chdku ym baij hutsdag ym

монгол [203.91.115.53] 2021-11-29 09:40:08

утасаар хүнээс сонсож бичсэн худлаа мэдээлэл бна өглөө сайддаа өгсөн худлаа мэдээ би өчигдөр өөрөө тэр газараар зориуд очиж үзсэн тамгатай цаас энгэртээ наасан хүмүүсэл бна лээ үнэ харицан гуйч гэлээ өндөрөө өндөр дараа нь Наран туул-2 орлоо тэнд харинч сансан үнээрээ хоны мах авлаа гулууз нь 7000'н м эвдээд уутлаад өглөа 2 хуйхалсан толгой 6000-н м машинд хийгэнд өглөө

Зочин [66.181.185.82] 2021-11-29 09:33:54

Эхлээд баахан үнийн хөөрөгдөл хиичихээд дараа нь хэдэн тагрөгөөр буулгасан болоод үнэ буурлаа гэж донгосохоо боль. Эдийн засагч нар гэдэг амьсгаа нар юу бодож байна

Zochin [202.9.46.86] 2021-11-29 09:17:48

Hurdhan zhig zarahgui bol daraa ni hayah hereg garah bh shuu

Зочин [202.126.89.188] 2021-11-29 08:50:01

Ченжгүй махаа аваад сайхан байна


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.