Хувиар хөдөлмөр эрхлэгчид тооллогод хойрго хандаж байна гэв

Aдмин / Хууль

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тооллого өндөрлөхөд цөөн хоног үлдээд байна. Нийт 172 мянган байгууллага, аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 103 мянга нь хамрагдаж, тооллого 70 хувьтай байна. Аж ахуйн нэгжээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогыг татвартай холбон ташаа ойлгосноос хойрго хандаж байгааг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Тиймээс үлдсэн цөөн хоногт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тооллогод идэвхтэй хамруулах юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 4036 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлт гэнэ. Дүүргүүдээс хамгийн их дуудлагатай байгаа нь Баянзүрх дүүрэг. Тус дүүрэгт осол хэргийн тоо өндөр төдийгүй бэртэж гэмтсэн хүний тоо ч бусад дүүргээс өндөр байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг цөөнгүй илэрч буйг Тээврийн цагдаагийн албаны дэд дарга Б.Батболд онцоллоо. Сүүлийн 14 хоногт 834 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн байна.

Улаанбаатар хотод өдөрт 420 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд их ачааллын үед хөдөлгөөний хурд эрс буурч байгааг мөн тодотгосон.


Сэтгэгдэл

зочин [139.5.216.79] 2021-11-29 14:51:49

Зөв талдаа хүрдтэй машин хөдөлгөөнд оролцуулна гэсэн дүрэмтэй түүнийгээ биелүүлэхгүй хүний амиар тоглуулаад байх юм. Хууль зөрчиж болох нээ. Жоохон юмаар торгоно. Хуулиа өөрсдөө мөрдөхгүй мөрдүүлэхгүй яаж шаардлага тавих юм бэ. Бөөн будлиан. Хууль сахиулагчид яагаад ялгавартай хандаж байна.

зочин [139.5.216.79] 2021-11-29 14:46:21

Татвар төлсөн эсэх гээд л асуудал байна даа. Ер нь орлогын татвар авах нэхэх нь ойлгомжтой шүү дээ.

zochin [202.179.21.204] 2021-11-29 13:41:46

arkhi uuhaaraa mashin barih durtai nuhduudiig hashirtal ne erkhiig ne hasaach uyagaad hariutslagaa uhamsarladaggui um be ,etsest ne hun l hohirch baigaa gedgiig oilgodoggui um baihdaa


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.