Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах тухай зарлиг гаргалаа

Aдмин / Нүүр

Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулах тухай зарлиг гаргалаа.

Монгол Улсад Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг, Санхүү төлөвлөлт, хариуцсан дэд захирал, доктор Ц.Болормаа, Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа нарт өнөөдөр гардуулан өгөв.

Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулснаар Үндсэн хуулийн мөн чанар, хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, үндсэн хуульт ёсны түүхэн ач холбогдлыг сурталчлан таниулах, Үндсэн хуулиа сахин мөрдүүлэх онцгой ач холбогдолтой юм.

Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засаг, тусгаар улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахдаа хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь судалгааг анхлан хийсэн бөгөөд Ази тивдээ тэргүүнд орох анхдагч бичмэл Үндсэн хууль байв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.27] 2021-11-30 14:24:30

Аль ч утгаараа энэ бол ёстой хийрхсэн улсын төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах гэсэн маш бодлогогүй алхам.Больчимоор юм.Сайтар тунгаа,тэгээд тэр чинь юу хийх,юу бүтээх юм,ямар ашигтай юм. Тэртээ тэргүй бараг л зүгээр шахуу суудаг хааяа хуралдсан болоод нэг маргаан дагуулсан шийдвэр гаргадаг Үндсэн хуулийнхаа цэцээр судлуулаач дээ.

Зочин [64.119.20.177] 2021-11-30 10:56:33

Энэ улсаар дүүрэн хүрээлэнгүүд... тэгээд Эрээний зах хаагдахад л бүгд худалдан авах ч юмгүй, зарах ч юмгүй хоосон гарууд боллоо доо. Удахгүй татвар төлөх мөнгөгүй худалдаачдын бүтэн арми бий болох нь ээ. Ийм маягийн нийгмийн ухааны хүрээлэнгүүд бол нийгэмд юу ч бүтээдэггүй юм шүү дээ. Материаллаг баялаг бүтээх талаар харин ч нэг NO шүү дээ

Zochin [202.55.188.37] 2021-11-29 22:41:27

Uursdiinhuu zohioson Undsen huuliin uurchlult nertei hulgain huulia surtalchilah geed baina uu. Tuuniihee orond shudarga bus huulich shuugch nartaa hatuu hariutslaga tootsoj tseverlegee hiisen chini deer. Interpoloor eren survaljilj baigaa geed baisan Elbegdorj Saihanbileg nar chini yu bolson be. Shudarga hun bolj jujiglehee bolimoor ym.

Хийлгэх ажил+төсөв [202.126.88.70] 2021-11-29 17:51:25

Шинэ маягийн хүрээлэн байгуулах хэрэгтэй. Тогтмол орон тоо биш, хийлгэх ажил, түүнд нь таарсан төсвийг нь батлаж өгөөд, харин хэнийг авч ажиллуулахаа хүрээлэн, төслийн удирдагчид шийддэг эрх чөлөөг нь олгох хэрэгтэй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.