16 айлын сууцанд нэвтрэн их хэмжээний хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ

Aдмин / Хууль

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны зургаадугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй. Дээрх этгээд нь хэргийг үйлдэхдээ камергүй, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгож нэвтрэн ордог байна. Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, хөршийн холбоогоо сайжруулахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.236] 2021-12-02 12:03:25

Хилтэй болгочихоо улс дотроо

Зочин [202.179.27.1] 2021-12-02 03:19:51

Хөдөө орон нутгаас ирээд хулгайн гэмт хэрэг үйлдэгсэд ихсэж байна. Хотод орж ирэгсдийг хянадаг болмоор юм

баагий [202.131.229.36] 2021-12-03 03:35:07

тэрний оронд шоронгоос гарсан хүмүүтээ санаа тавьмаар юм.

zochin [202.179.26.37] 2021-11-30 03:11:14

olon olon aild orj hulgai hiisen etgeediig olj ilruulsen tsagdaagiinhandaa bayarlalaa, odoo ed zuilsee olj abah heregtei baina. hunee olson .odoo aldsAN ZUILEE ABMAAR BAINAA


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.