Думаагийн Содном: Засгийн газар олон сая долларын зээлийн өртэй, ашиггүй шахам нефтийн үйлдвэртэй болчих эрсдэл байна

Aдмин / Эдийн засаг

- АЛТАНШИРЭЭ СУМАНД БАРИГДАЖ БУЙ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ 1.5 САЯ ТОНН ГАЗРЫН ТОСЫГ МОНГОЛ УЛСЫН НУТАГТ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМПАНИ ОЛБОРЛОДОГ БОЛОХЫГ ХЭДЭН ЖИЛ ХҮЛЭЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцлаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно гэх хүлээлт олны дунд байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нефтийн үйлдвэртэй болно гэдгээ баталгаатай хэлсэн?

-Эрдэмтэн академич Т.Намжим Газрын тос боловсруулах үйлдвэрийг Япон улсаас тэрбум долларын зээл авч Дархан хотод байгуулах, түүхий газрын тосны хэрэгцээг ОХУ-аас импортолж хангах төслийг ТЭЗҮ-ийн хамт боловсруулаад, Япон улсын холбогдох компанитай байгуулах гэрээний төслийг тохиролцож байсан боловч шийдүүлж чадаагүй байхдаа насан өөд болсон. Би талийгаачийн саналыг дэмждэг байсан. Гэвч Үйлдвэрийг өөр хувилбараар буюу Дорноговь аймагт Энэтхэг улсаас зээл авч барих шийдвэр гарсан билээ. Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажил эхлээд жил орчим хугацаанд төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийг бүрдүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн өндөр үр ашигтай, импорт хэмнэх чухал ач холбогдолтой төсөл хэрэгжиж буй сурталчилгаа явагдаж байна. Ард иргэд энэ бүхэнд итгэж, ихийг хүлээж байгаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг эхнээс нь урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэн барьж ашиглалтад оруулах нь чухал. Гэтэл үүнд хамаарах гол асуудал байна. Тухайлбал, үйлдвэрийн бүтэц, хөрөнгө оруулалтын зардал ямар байх, түүхий эдийн хэрэгцээ хэрхэн хангагдах зэрэг асуудал тодорхой биш байна. Энэ бүхний учрыг олж, оновчтой тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлэхгүй бол муугаар бодоход Засгийн газар маань олон сая долларын зээлийн өртэй, говьд барьсан ажил ашиггүй шахам үйлдвэртэй болчих эрсдэл байна. Үүнийг төр засаг маань анхаарч байгаа байх. Хүн бүхэн анхаарах ёстой. Миний хувьд уг асуудал дээр хэд хэдэн саналтай байна.

Нэгдүгээрт, газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэж, түүхий эдийг Оросын Холбооны Улсаас импортоор авч хангах, хоёрдугаарт газрын тос хайж олборлох үндэсний компанийг бий болгон хөгжүүлж олборлосон газрын тосыг БНХАУ-д экспортлох бодлого хэрэгжүүлбэл зөв болно гэсэн бодол байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг эхлээд Энэтхэг улсаас зээл авч нэг тэрбум ам.доллараар барина гэж байсан бол 1.2 тэрбум ам.доллараар барих боллоо гэж мэдээлсэн. Боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл боловсрогдсон гэдэг боловч эдийн засгийн үзүүлэлтээр тодорхой тоон мэдээлэл байхгүй. Боловсруулах үйлдвэр барьснаар эдийн засгийн үр ашиг ямар байхыг тодорхойлохын тулд хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнийг ямар хугацаанд нөхөгдөхийг тооцох ёстой. Гэтэл үйлдвэр маань ямар үнээр босох нь тодорхой биш байгаа. Боловсруулах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын зардал Дорнод аймгаас татах хоолойн зардлыг бодолцвол хоёр тэрбум долларт хүрч магад гэсэн яриа байдаг.

-Тус үйлдвэрийн захирлын яриа саяхан сонинд гарсан байсан?

-Тийм ээ, газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал н.Алтанцэцэг саяхан хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Тэрхүү яриандаа Дорнод аймгийн нутагт Тосон-Уул, Тамсаг хэмээх хоёр ордод 300 сая, Дорноговийн Цагаан-Элс ордод 26 сая тонн газрын тосны ашиглах нөөц байгаа, Тосон-Уулаас 530 км хоолой байгуулж Алтанширээ дэх боловсруулах үйлдвэрээ түүхий эдээр хангахаар төлөвлөж байгаа гэлээ. Энэ мэдээтэй холбогдуулж тодруулах ёстой олон асуудал байгаа. Жишээлбэл, 300 гаруй сая тонн газрын тосны ашиглах нөөц дурдсан ордуудад байгаа нь баталгаатай, зохистой цэгүүдэд хийсэн гүний өрөмнүүдийн үзүүлэлтээр баталгаажсан эсэх эргэлзээтэй. Мөн дээр дурдсан ордуудад Монголын ямар компани хайгуул хийсэн, хэдэн оноос, ямар хэмжээгээр олборлолт явуулах төлөвлөгөөтэй, санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн эсэх нь тодорхойгүй. Газрын тосны хайгуул олборлолт явуулах Монголын үндэсний компанитай байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлүүдийг сайжруулах шаардлага байгаа. Мөн олборлох компаниас газрын тосыг аль цэг дээр буюу орд дээр, эсвэл үйлдвэр дээр ямар үнэ нөхцөлөөр худалдаж авч байх асуудал тодорхой биш байна. Тамсагаас 530 км хоолойг байгуулахад 250 сая доллар зарцуулна гэсэн. Энэ ажлын зураг төсөв зохиогдсон эсэх, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, түүнийг дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг барих зардал тооцогдсон эсэхийг тодруулах ёстой. Ер нь парафин ихтэй тосыг ийм шугам татаж ашиглах боломжоор хийсэн судалгаа, мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмж байгаа эсэхээр мэдээлэл алга байна.

-Та бол аргагүй судалгаа тооцоотой хандаж байна. Судалгааны үндсэн дээр таны санал юу байна?

-Дээр өгүүлсэн санаа энэ бүхнээсээ үндэслэж Дорноговийн Алтанширээд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээт түүхий газрын тосыг Оросоос импортоор авч хангадаг байх нь зөв болов уу. Үүнтэй холбогдуулж Дорнод аймгийн Тосон-Уул, Тамсаг орчмоос газрын тос шахах хоолой байгуулах төслөөс татгалзах нь зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ миний энэ саналаар асуудал шийдэгдвэл боловсруулах үйлдвэр чанартай түүхий эдээр найдвартай хангагдах бөгөөд 530 км зайд хоолой татах эрсдэлтэй төслийн олон сая долларын зардал хэмнэгдэнэ. Оросын тал нефть бүтээгдэхүүн нийлүүлж байхад ашигтай учраас түүхий газрын тос нийлүүлэх сонирхолгүй байж болно. Гэвч манай төр засгийн удирдлагын зүгээс санал хүсэлтээ үндэслэлтэй сайн тайлбарлаж шийдүүлэх боломжтой гэж боддог. ОХУ-ын хувьд түүхий газрын тосны нийлүүлэлтээр манай улсыг хамааралдаа байлгах сонирхол байх учраас энэ асуудлыг нааштай хүлээн авах боломжийг үгүйсгэхгүй. Урд хөрш БНХАУ-ын компани манай улсын нутагт олборлосон газрын тосыг нутагтаа боловсруулах сонирхолтой байхыг ч үгүйсгэхгүй. Иймээс алсдаа манай улсын үндэсний компанийг газрын тос хангалттай хэмжээгээр олборлодог болгож, олборлосон тосоо урд хөршид экспортлох замаар ОХУ-аас импортлох зардлыг нөхөж байх валютын эх үүсвэрийг бүрдүүлдэг байх нь зохистой. Энэ бүхэн хөрш гурван улсын тухайн салбар дахь ашиг сонирхлын харилцан уялдаа зохистой шийдэх бодлогод нийцэх байх. Алтанширээ суманд баригдаж буй боловсруулах үйлдвэрийн хэрэгцээг хангах 1.5 сая тонн газрын тосыг Монгол Улсын нутагт Монголын үндэсний компани олборлодог болохыг хэдэн жил хүлээх нь тодорхойгүй байна. Манай улсын нутагт одоо зөвхөн БНХАУ-ын компани газрын тос олборлодог бөгөөд 1963 онд тэр үеийн Газрын тосны хэрэг эрхлэх газраас Америк улсын Соко гэдэг компанитай байгуулж байсан бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлөөр ажилладаг. Хятад улсын компанийн манай улсын нутагт олборлодог газрын тосны тодорхой хэсгээр үйлдвэрээ ажиллуулахад хүрвэл тус компаниас авах тосны 80 шахам хувийг дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авах учраас импортын хэмнэлт бараг гарахгүй. Хятад улсын компани манайд олборлосон тосоо 100 хувь манай талд өгч байхыг сонирхох эсэх нь тодорхой биш байна. Газрын тос хайх, олборлоход хөрөнгө оруулах сонирхолтой Үндэсний компанийг дэмжиж, түүнтэй бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах журамд дараах өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бодож байна.

-Ямар өөрчлөлтүүд байх уу?

-Гэрээ байгуулах үед үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосны хураамж авч байгааг хэдэн арван мянган доллараас илүүгүй болгож, төрийн төв, орон нутгийн байгууллагууд дээрхээс өөр олон нэрийн төлбөр хураамж авдгийг хориглон зогсоох. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээнд дараах нөхцөлүүдийг тусгах нь зүйтэй. Үүнд олборлосон тосны 40 хувийг Гэрээлэгчид өртөг нөхөх зориулалтаар хуваарилах, олборлосон тосны 10 хувийг Засгийн газарт баялаг ашигласны төлбөрөөр хуваарилах, олборлосон тосноос дээр дурдсан өртөг нөхөх 40 хувь, баялаг ашигласны төлбөрийн 10 хувийг хассаны дараа үлдэх 50 хувийн Ашигт тосыг гэрээлэгч болон Засгийн газрын хооронд 20 ба 80 гэсэн хувиар хуваарилах. Олборлосон тосыг 1000 тонн гэж жишээ болгон тайлбарлавал, 100 тонн тосноос түүний 40 ба 10 хувийн 50 тонныг хасаад, үлдэх 50 тонн ашигт тосны 20 хувь буюу 10 тонн тосыг Гэрээлэгчид, 80 хувь буюу 40 тонн тосыг Засгийн газарт хуваарилна гэсэн үг. Дурдсан хуваарилалтын үр дүнд бүх бүтээгдэхүүн буюу олборлосон тосны 50 хувь нь гэрээлэгчид, нөгөө 50 хувь нь Засгийн газарт хуваарилагдана.

Газрын тос хайх, олборлох сонирхолтой Үндэсний компанитай байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээнд дээр дурдсанаас илүү олон нөхцөл тусгаагүй, ил тод бөгөөд товч тодорхой хууль гаргасан байх нь чухал. Одоо хүчин төгөлдөр байгаа хууль журамд тусгагдсан нөхцөлүүд нь газрын тос хайж олборлохыг дэмжих биш, харин олон төрлийн төлбөр, хураамж, цаг хугацааны хязгаарлалт, хүнд суртлаар саад бэрхшээл учруулах нөхцөл болж байгааг анхаарууштай. Харин Газрын тос хайх, олборлох төслөө амжилттай хэрэгжүүлсэн үндэсний компани хуваарилагдсан өртөг нөхөх болон ашигт тосныхоо борлуулалтын орлогоор анхны хөрөнгө оруулалтын зардал болон олборлолтын өртгөө бүрэн нөхөж ашигтай ажиллаж эхэлсэн үеэс түүний цэвэр ашгаас бусад аж ахуйн нэгжийн жишгээр татвар авч, улс орон нутгийн төсөвт хураарилдаг байх нь зүйтэй. Газрын тос олборлодог компани үйл ажиллагаа эрхэлж байгаа аймаг сумын эдийн засаг нийгмийн хэрэгцээнд ашгийнхаа тодорхой хэсгийг хандивлаж болно. Тэгэхдээ энэ асуудлыг хатуу тогтоосон хууль журмаар биш, харилцан тохиролцсон үндсэн дээр шийддэг байх нь зүйтэй. Миний бие эдгээр саналаа эрдэмтэд, эдийн засагчдын санал авах, мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхдийн саяхан байгуулсан Бодлогын зөвлөлд танилцуулагдаж хэрэг болох болов уу хэмээн бодож байна.

Сэтгэгдэл

irpvnoxwrw [122.239.168.30] 2023-04-09 20:15:22

Мэдээ.МН irpvnoxwrw http://www.gc68wi2f0k45w83564vdwn03g30gv2dms.org/ airpvnoxwrw [url=http://www.gc68wi2f0k45w83564vdwn03g30gv2dms.org/]uirpvnoxwrw[/url]

qdrzmfvll [36.141.82.139] 2023-03-04 22:31:49

Мэдээ.МН aqdrzmfvll [url=http://www.go93l39d46nz2fs6yxok9j0i7uu68515s.org/]uqdrzmfvll[/url] qdrzmfvll http://www.go93l39d46nz2fs6yxok9j0i7uu68515s.org/

vjmwztyixi [222.161.160.211] 2023-01-18 21:25:50

Мэдээ.МН vjmwztyixi http://www.g6ev629b6mvm94i144ezqs00147i1icjs.org/ avjmwztyixi [url=http://www.g6ev629b6mvm94i144ezqs00147i1icjs.org/]uvjmwztyixi[/url]

brqiizxsrj [113.221.135.225] 2022-12-23 21:58:53

Мэдээ.МН abrqiizxsrj brqiizxsrj http://www.g3t05tw56j381plo0df6q8c05c048fgfs.org/ [url=http://www.g3t05tw56j381plo0df6q8c05c048fgfs.org/]ubrqiizxsrj[/url]

miogebeqg [139.208.121.56] 2022-09-25 19:54:27

Мэдээ.МН [url=http://www.g169zjl08vqsap38r156tk199stz361ms.org/]umiogebeqg[/url] amiogebeqg miogebeqg http://www.g169zjl08vqsap38r156tk199stz361ms.org/

pngiooljx [175.171.146.157] 2022-08-19 09:59:41

Мэдээ.МН pngiooljx http://www.g0ikizz7i80m9l370jg62q574zsu68x9s.org/ apngiooljx [url=http://www.g0ikizz7i80m9l370jg62q574zsu68x9s.org/]upngiooljx[/url]

jdqvwepjeh [60.168.201.137] 2022-07-11 09:24:32

Мэдээ.МН ajdqvwepjeh [url=http://www.g3m42o2d20l35n65upq8ns89fl8yx20ls.org/]ujdqvwepjeh[/url] jdqvwepjeh http://www.g3m42o2d20l35n65upq8ns89fl8yx20ls.org/

vimpqinmjb [58.245.154.255] 2022-06-17 09:21:38

Мэдээ.МН [url=http://www.g9k190r022697g2p7wt6zjtdki9hxt31s.org/]uvimpqinmjb[/url] vimpqinmjb http://www.g9k190r022697g2p7wt6zjtdki9hxt31s.org/ avimpqinmjb

onzzednmek [175.162.85.176] 2022-03-29 01:18:29

Мэдээ.МН [url=http://www.g7t5828vq5ol458f13lq8og32dendn48s.org/]uonzzednmek[/url] onzzednmek http://www.g7t5828vq5ol458f13lq8og32dendn48s.org/ aonzzednmek

rmxgybhvw [222.161.241.76] 2022-03-11 03:12:43

Мэдээ.МН armxgybhvw rmxgybhvw http://www.g91g79bmeq77j6a44n0jqf5l7z7079zrs.org/ [url=http://www.g91g79bmeq77j6a44n0jqf5l7z7079zrs.org/]urmxgybhvw[/url]

jiknxmctwe [223.146.250.51] 2022-02-28 06:39:29

Мэдээ.МН jiknxmctwe http://www.g774na0g1r103543yrth96yi9i5gfqk4s.org/ [url=http://www.g774na0g1r103543yrth96yi9i5gfqk4s.org/]ujiknxmctwe[/url] ajiknxmctwe

gjgbhje [125.211.191.146] 2022-02-26 00:53:49

Мэдээ.МН gjgbhje http://www.gk79570bxkh081i36zf8iu2l30l79reys.org/ agjgbhje [url=http://www.gk79570bxkh081i36zf8iu2l30l79reys.org/]ugjgbhje[/url]

iitoqvbdss [101.64.152.61] 2022-02-21 12:29:32

Мэдээ.МН iitoqvbdss http://www.g541sd2d2dn62f0t3c08lox7u509u7dks.org/ [url=http://www.g541sd2d2dn62f0t3c08lox7u509u7dks.org/]uiitoqvbdss[/url] aiitoqvbdss

mzvisfqhd [1.62.118.78] 2022-02-18 02:56:29

Мэдээ.МН [url=http://www.g6s3mv24cpu5888laz13ibe0sh5m1096s.org/]umzvisfqhd[/url] amzvisfqhd mzvisfqhd http://www.g6s3mv24cpu5888laz13ibe0sh5m1096s.org/

cxrclszswi [223.150.226.166] 2022-02-14 02:56:18

Мэдээ.МН cxrclszswi http://www.g1v91l2l7o8vcy858zcdav06272jaw36s.org/ acxrclszswi [url=http://www.g1v91l2l7o8vcy858zcdav06272jaw36s.org/]ucxrclszswi[/url]

lqijcte [223.150.31.92] 2022-02-12 10:28:20

Мэдээ.МН [url=http://www.g4q73qnq7s2bf8937wld92515oz0p2rys.org/]ulqijcte[/url] lqijcte http://www.g4q73qnq7s2bf8937wld92515oz0p2rys.org/ alqijcte

sbmfyrpoxx [61.167.203.195] 2022-02-12 01:47:17

Мэдээ.МН asbmfyrpoxx [url=http://www.g23w4dq5wm015jv3530uu2xr90ln9x0hs.org/]usbmfyrpoxx[/url] sbmfyrpoxx http://www.g23w4dq5wm015jv3530uu2xr90ln9x0hs.org/

pdvfbqomd [101.64.152.105] 2022-01-31 05:50:12

Мэдээ.МН apdvfbqomd pdvfbqomd http://www.g20lfld2zc4l6qd31c453l85k108ka3us.org/ [url=http://www.g20lfld2zc4l6qd31c453l85k108ka3us.org/]updvfbqomd[/url]

iogjvibfj [121.132.224.100] 2022-01-26 09:12:36

Мэдээ.МН iogjvibfj http://www.g5wve61f17f946an675s8jhb589f5rhfs.org/ [url=http://www.g5wve61f17f946an675s8jhb589f5rhfs.org/]uiogjvibfj[/url] aiogjvibfj

qxomzqyzj [103.85.172.133] 2022-01-19 13:54:10

Мэдээ.МН aqxomzqyzj qxomzqyzj http://www.gkpc6fv7uelr7m213zu1kv99d5814276s.org/ [url=http://www.gkpc6fv7uelr7m213zu1kv99d5814276s.org/]uqxomzqyzj[/url]

zxognhly [61.167.203.62] 2022-01-18 03:37:36

Мэдээ.МН zxognhly http://www.g296068es6ybw3o80rc2q3czr53cai50s.org/ [url=http://www.g296068es6ybw3o80rc2q3czr53cai50s.org/]uzxognhly[/url] azxognhly

fzownftl [223.146.241.242] 2022-01-17 03:14:25

Мэдээ.МН [url=http://www.gs10eb9h6g2mu9z3628c1y07k16qkd7ss.org/]ufzownftl[/url] afzownftl fzownftl http://www.gs10eb9h6g2mu9z3628c1y07k16qkd7ss.org/

mbmrmnmmtl [110.155.81.231] 2022-01-12 20:51:45

Мэдээ.МН ambmrmnmmtl [url=http://www.gjhz5858932c2q2me88vd8409g4wevjas.org/]umbmrmnmmtl[/url] mbmrmnmmtl http://www.gjhz5858932c2q2me88vd8409g4wevjas.org/

nwknpwdjyn [123.178.150.230] 2022-01-08 01:36:36

Мэдээ.МН anwknpwdjyn nwknpwdjyn http://www.gp3325yv036ilwq63stfj1t650843cxws.org/ [url=http://www.gp3325yv036ilwq63stfj1t650843cxws.org/]unwknpwdjyn[/url]

stclrhiemo [101.64.137.83] 2022-01-07 06:02:00

Мэдээ.МН [url=http://www.gf4ex7843l47sv96xw6h71a3ej13yo9os.org/]ustclrhiemo[/url] stclrhiemo http://www.gf4ex7843l47sv96xw6h71a3ej13yo9os.org/ astclrhiemo

kfmpdqbwx [222.161.241.76] 2022-01-06 20:46:52

Мэдээ.МН [url=http://www.g6xvz5gxa7r9119k92isuz4l4919e5n4s.org/]ukfmpdqbwx[/url] akfmpdqbwx kfmpdqbwx http://www.g6xvz5gxa7r9119k92isuz4l4919e5n4s.org/

zqwcxjsdr [1.62.118.146] 2022-01-06 08:45:50

Мэдээ.МН [url=http://www.gl1g7a6x28gi91k8r8k7e58h7pv61j5cs.org/]uzqwcxjsdr[/url] azqwcxjsdr zqwcxjsdr http://www.gl1g7a6x28gi91k8r8k7e58h7pv61j5cs.org/

klvgoyjli [49.116.97.63] 2022-01-04 10:22:18

Мэдээ.МН aklvgoyjli [url=http://www.gf5016w3zcq04k7d0j2g7i2y47ktp4r6s.org/]uklvgoyjli[/url] klvgoyjli http://www.gf5016w3zcq04k7d0j2g7i2y47ktp4r6s.org/

ngxeotsc [123.178.150.230] 2022-01-03 06:14:33

Мэдээ.МН ngxeotsc http://www.g77ox5z282349z85e83cyungk01kwbj9s.org/ angxeotsc [url=http://www.g77ox5z282349z85e83cyungk01kwbj9s.org/]ungxeotsc[/url]

sfmpsjkliq [60.223.87.102] 2022-01-02 08:31:02

Мэдээ.МН sfmpsjkliq http://www.gzydkvc613tu110080ig0199mmo644hes.org/ [url=http://www.gzydkvc613tu110080ig0199mmo644hes.org/]usfmpsjkliq[/url] asfmpsjkliq

tvtrikig [59.56.54.107] 2022-01-01 09:05:08

Мэдээ.МН atvtrikig [url=http://www.g7h5r948y9kp617uci6b859woe45x0sds.org/]utvtrikig[/url] tvtrikig http://www.g7h5r948y9kp617uci6b859woe45x0sds.org/

gsvbtwprd [222.161.241.76] 2022-01-01 05:39:02

Мэдээ.МН [url=http://www.giv2rt68qfs0sy0039w9h1i3q56kq729s.org/]ugsvbtwprd[/url] agsvbtwprd gsvbtwprd http://www.giv2rt68qfs0sy0039w9h1i3q56kq729s.org/

mwmpkhyrg [222.209.51.112] 2021-12-31 07:42:26

Мэдээ.МН amwmpkhyrg [url=http://www.gqhkk6j885070za0x612r5e6uvt327lfs.org/]umwmpkhyrg[/url] mwmpkhyrg http://www.gqhkk6j885070za0x612r5e6uvt327lfs.org/

irsnrnxrcy [101.64.137.158] 2021-12-28 16:01:19

Мэдээ.МН [url=http://www.g918kx0n7baz54z8sz55hc78y483cic7s.org/]uirsnrnxrcy[/url] airsnrnxrcy irsnrnxrcy http://www.g918kx0n7baz54z8sz55hc78y483cic7s.org/

Зочин [192.82.87.65] 2021-12-04 08:16:27

Содном гуай минь энэ улс дампуураад30жилболлоо

Зочин [45.153.160.140] 2021-12-04 06:17:35

Бууурлын үгийг тоохгүй явж байж хожмын нэг өдөр хамараараа газар шаана шүү

Зочин [202.9.40.225] 2021-12-04 05:44:28

Манайхаан, улсын үйлдвэр барьхаар бодож байвал авилгалаа бүрэн үгүй болгоод эхэлсэн дээр. За тэгээд улсынх биш гэж бодож байвал үндэсний хувийн хэвшлийнхэн аваад явчих байх шүү. Үндэснийх гэдэг нь шудрагаар шалгарч гарч ирсэн. Зээл, татаварын хөнгөлөлт таатай нөхцөл бүрдүүлээд. Харин тэр хэдэн төсөл юм юм залгидаг компаниууд биш шүү. Татвар ч аль алийг төлөхгүй.

Зочин [66.181.184.109] 2021-12-03 06:38:57

Социализмын үед оросын хүүхэлдэй байсан өвгөн. Монголд газрын тосны үйлдвэр, усан цахилгаан станц барих гэхээр ийм хүмүүс л гар хөлөөрөө дамжуулж унагадаг. Бодвол энэ өвгөн түлш шатахууны импортоос овоо хэдэн төгрөг олж авдаг биз.

Гаанаа [66.181.161.84] 2021-12-03 13:37:23

Монголд бүтэх юм байхгүйээ

Зочин [192.82.78.172] 2021-12-03 04:10:45

Барих нь буруу бишээ зөв харин түүхий эдээн бид хамат дотоодоос шийдсэн байх ёстой Монгол орон дотоодоон шийдэх баялагай орон гол асуудал нь энэ

Зочин [202.21.103.62] 2021-12-03 00:42:13

Наад нэг тамын тогооны үлгэрээ боль. нэгч гэсэн зүйлийг өөрсдөөхийгээд алдаж оноод ч болтугай явж байг. Хуцалгүй дуугай байцгаа.

Зочин [139.5.218.143] 2021-12-04 01:33:22

Яг тийм шүү.

Зочин [202.126.89.95] 2021-12-03 02:24:55

Энэ хараал хэрүүлээ болиоч хөгжлийн асуулал нарийн өндөр түвшинд хэлэлцүүлэг болж байхад юугаа мэлэхгшй боловрол мэдлэггшй юмнууд орж ирээд өөр хөгжим тоглохоо зогсоо Тийм мэдлэгтэй юм бол мэдлэгээр мэтгэоц хар хэрүүл хийдэг хмүүс энд хошуугаа бүү дүр

Зочин [202.126.88.58] 2021-12-02 16:08:30

Эх орныхоо эсрэг ийм юм яриад хийе бүтээе гэсэн санааг хугалах гэдэг ийм өгөр өвгөн байдаг аа??? Энэ байдлаараа баймааргүй байна. Монголын минь ард иргэдэд үр ашигтай бол хэдээр ч барьсан яадгийм бэ!!! Хэрэггүй зүйлд хэдэн тэр бумын зээл авч буруу алхаж явхад ган хийгээгүй байж эх орондоо эрчим хүчний эрх чөлөөг олгох хоёр хөршийн хамаарлыг багасгах гэсэн ганц төсөлд дэлхийн дээрх ганц гараа сунгасан зээл хэд дахин нэмэгдэх нь ойлгомжтойг чамаар хэлүүлэлтгүй Монгол хүн саруул ухаанаараа мэдэрч байгаа!!! Ёстой орос, хятадын бөгсийг насан туршдаа долоосон амттай байсан тэгмээр байна гээд л хэлчихлээ чи...хол очиж хуц.

Зочин [66.181.161.40] 2021-12-02 10:15:09

Битгий шаа..... Чам чиг зөнөгт одоо мөнгө битгий хэл балга бинзен ч хэрэггүй......

Иргэд [66.181.161.76] 2021-12-04 03:25:34

Чи өөрөө өөртөө нүгэл хийж байна даа

Зочин [172.58.143.209] 2021-12-02 15:03:49

Tiishd

Зочин [192.82.82.90] 2021-12-02 05:11:41

Думаа Содном гуайд дунд хуруугаа гозойлго монголчууд аа

Зочин [172.58.143.209] 2021-12-02 15:03:15

Gozgor dund huruu hosooroo sodnom sdad

Зочин [203.91.115.47] 2021-12-02 02:51:16

өөрсдөө нефттэй байж орос хятадаас авна гэж юу яриад байна. Зөнөжээ Содном гуай

Зочин [66.181.161.76] 2021-12-04 03:22:13

Үйлдвэр а /а байгуулах онол , туршлага Содном гуайд бий орчин цагийн чалчигчид залуус Та нарт сануулахад аливаа үйлдвэр байгуулахад ард иргэдэд ашигтай өртөг зардлаа 5 жилийн дотор нөхөж нөхөж байвал ашигтай байдаг юм даа залуусаа

Зочин [66.181.161.84] 2021-12-03 14:05:11

Зөнөх ч биш байх.бас нэг оронд өртэй болчихгүй байгаа даа гэж анхааруулаад байгаа юм биш үү.ойлгодог нь ойлгоод хөх инээд нь хүрч байж ч магад

Эдийн засагч [103.26.194.253] 2021-12-02 00:33:06

Долоо дахин хэмж, нэг удаа огтол. Содном гуай үүнийг хэлж буй. Өөрийнхөө нөөцөд тулгуурлаж өөрийн үйлдвэр барьж байгаа бол эхлээд үйлдвэрээ түүхий эдээр тасралтгүй хангах асуудлаа төгс шийд. Хэзээ тэр 530 км хоолой чинь баригдаад Тамсагаас Алтанширээрүү хэзээ хоолойгоор түүхий нефть урсахын??? Үлгэр үү Зүүд үү? Одоо хэдэн тонн хаанахын түүхий нефть Алтанширээгийн үйлдвэрт нийлүүлэхэд бэлэн байгаан??? ОХУ-аас түүхийэд татаж авах Содном гуайн санал ч үр ашиг муутай, эрсдэлтэй!!! Эцсийн бүтээгдэхүүн болох бензин дизелийн түлш импортлох, түүхий нефть импортлох хоёр тэс өөр эдийн засгийн үр ашиг гарна. Гол нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар? 90 ээд онд Петролиум продакт гэж компани Эрдэнэтэд үйлдвэр бариад ОХУ-аас түүхий нефть оруулж дизелийн түлш үйлдвэрлэснийг санаж байна. Муу шатахуун гараад болж өгөхгүй 2 жил болоод демонтаж хийсэн бусуу???

Зочин [172.58.143.209] 2021-12-02 15:02:09

Hutsaa chi harluulah gej buu yad Mongolchuud hiihdee l hiine lalaraa

Zocnin [68.145.61.75] 2021-12-02 00:32:04

Exendee medeej ashig bagatai bj bgaad ashigaa ogno Yutai cn texnik tehnologi ni yildwer ni. bhad Chingis owoogiin uldeesen mongol oron ur huuhdee tejeeseer bh bolno

Зочин [172.58.143.209] 2021-12-02 15:00:47

Yes

Зочин [202.179.21.231] 2021-12-02 00:30:31

Za daaa!!! 1iim yaria hooroo niitleed demjeed baigaa medee.mn / ardchilsan nam -g 2024 ond songuulid demjeed hereggui ium bn!!!!!!!!!!!!!!

Зочин [192.82.87.127] 2021-12-01 23:38:53

Содном гуайн тооцоо судалгааг харж дүгнэлт хийж үзэх хэрэгтэй. Тухайн социализмын үе одоо үе 2 шал өөр шүү дээ. Одоо бол өөрсдийн шийдвэрээ хэрэгжүүлэхэд боломжтой болсон цаг үе . Ашиг тооцоогүй үйлдвэр барьж хойч үедээ гай болохгүй байх нь одоогийн бид анхаарч явах нь чухал юм

Зочин [192.82.70.102] 2021-12-03 16:26:30

Зөв аль алийг нь тооцох нь зөв

Зочин [202.126.88.44] 2021-12-01 17:26:50

Энэ үйлдвэр Дорнодоос тос дамжуулж шахах 550км хоолой татаж ажиллана гэдэг үлгэр, ОХУ-аас нефть авч нэрэх бол нөгөөх л хамаарал хэвээрээ бн гэсэн зг, ОХУ-аас нефть авах үйлдвэр бол байрлал нь буруу, Сэлэнгэд барих ёстой байсан,ч бас ашиггүй, энэ үйлдвэр мөд ашиглалтанд орохгүй, сүүлдээ хаягдаж сэг л болно, Хүрэлсүхийн хийрхлээр ямарч бодлого, тооцоо, судалгаагүй эхэлсний гай энэ,, энэ үйлдвэр ажиллаж эхлэхийг Хүрэлсүх ч үзэхгүй, үүнийгээ тэр мэдэж байгаа

Зочин [172.58.143.231] 2021-12-01 18:42:12

Bitgii tenegteed bai l daa

Зочин [66.181.183.45] 2021-12-01 16:30:42

Содном гуайн хэлээд байгаа тооцоо байхгүйгээр яаж ажил эхлэх вэ дээ. Өөрөө Содном социализмын үед нефтийн үйлдвэр Оросоос зээл аваад барихгүй яасан юм бэ. Одоо гүйх нохойд , гүйхгүй нохой саад хийдэг гэдэг шиг ажил хийж байгаа хүнд саад хийлгүй дуугүй байгаарай. Цагаан суврага аваад ханахгүй байна уу. ичээч

Зочин [172.58.143.231] 2021-12-01 18:42:52

Sodnom bol gadnii taviul horlon suitgegch nivshiin lalar zailaasai

Zochin [192.82.78.127] 2021-12-01 15:10:22

Sodnom guai yamar ch hun baij bolno. Gehdee uildver ashigtai baij orshin togtdog ymaa. Ediin zasgiin ur ashig. Ihenhi comment harahad yugaa ch medehgui uzen yadsan humuus. Ta nar shig humuus l Hurelsuh shig pop gariig songochihood uiliin uree edelj zovlongoo toochij suudag shdee.

зочин [64.119.26.12] 2021-12-02 16:48:36

Содном өвгөн Монголын эрдэмтэн судлаачдыг үгүйсгэж байгаа хэрэг үү? Танаас илүү толгойтой, шударга, зоосны нүхээр хардаггүй залуус бас бий шүү. Тооцоо судалгаагаа хийгээд ТЭЗҮ-гээ боловсруулсан байгаа даа. Та үүнийг сайн мэдэж байгаа. Харин санаа чинь илт. Нямтайширтаа авч өгч чадаагүй дээ хорсоо биз гэж бодогдоод!!!

Зочин [122.201.22.58] 2021-12-01 14:45:27

Ковидоор өвчилж үхвэл таарсан зөнөг .

Зочин [107.117.204.37] 2021-12-01 14:51:00

ашиг харах үйлдвэр биш шүү зөнөгөө

Зочин [122.201.31.12] 2021-12-01 14:02:25

Гадаад алив улс өөрөөсөө хараат байлгах бодлого нь ган төмрийн үйлдвэр, шатахуун боловсруулах үйлдвэргүй байлгаж, бид хямдхан ган төмөр, бинзен тосоор хангана гэдэг юм гэсэн. Одоо өндөр хөгжилтэй нэг улсын ерөнхийлөгч нь зөрсөн учир алуулсан, гэсэн ч улс нь хөгжсөн гэдэг яриа байдаг. Анх эхлэхэд нь Содном гуай яагаад одоо шигээ өндөр дуугараагүй юм бол доо. Бас хаана ч билээ зөвлөхөөр ажилласан гэдэг билүү. Өөрийн мэдэлийн юмтай байх нь хэзээ нэгэн цагт хэрэг болно доо. Манайд Эрдэнэтээс өөр өндөр ашигтай ямар ямар том үйлдвэрүүд байгаа билээ дээ.

Зочин [172.58.143.231] 2021-12-01 18:44:01

Mak-iin nuuts ezen ni shuu dee

Зориг [202.9.46.147] 2021-12-01 13:38:44

Хүрэлсүгийн хийж байгаа энэ үйлдвэр Монголчуудад олон жил гай болно.Ямар ч тооцоо судалгаагүй ,сэтгэлийн хөөрлөөр сонгуульд ялахын төлөө хийсэн нүгэл .Сүгсэлзүүрийг хөөргөөд байвал Монгол улс мөхөх болно.

Зочин [172.58.143.209] 2021-12-02 14:59:01

Chinii husleer bolohgui ee Mongolchuud bid neftee oorsdoo bolovsruulna

Зочин [103.57.93.184] 2021-12-01 15:43:26

Үнэн!!!

Зориг [66.181.178.112] 2021-12-01 12:57:20

Хэ хэ Монголын Ерөнхий Сайд байсан гээд байгаа бас, Ядаж л олсон жоохон вальют нь эх орондоо үлддэгийн байгаа биздээ.

mongoliin irgen [64.119.17.241] 2021-12-01 11:59:30

Uls ornoo haraat baidlaas gargahiig ard tvmen demjij bgaa eh orondoo bvh vumaa vildberlehiig bodlogoor tor zasag demjih heregtei

Зочин [124.158.66.138] 2021-12-01 11:38:24

Содном гуайн хэмжээнд сэтгээгуй байж энэтхэгээс беен зээл авсан байвал хойч уедээ буу хэл хийд насаараа телне. Шууу

Зочин [172.58.143.231] 2021-12-01 18:44:38

Bitgii hutsaad bai

Зочин [148.60.92.227] 2021-12-01 10:11:09

anhaarah l yosoti syy!!!asar ikhe ertei deer ni neptiin yildber asig bagatai bol?Yana aaaaa!!!!!!!!!!!!!???????????????

Иргэн [192.82.74.10] 2021-12-01 09:55:23

Гадны улсаас хараат нэг ч зүйлээсээ салах ёстой. Орос карантаа хаахад л улс орон сүйрч байна ш дээ

Сазай [139.5.218.104] 2021-12-01 09:52:41

Өвгөн буурал Содном Шатахуун импортлогч хулгайчдаас авилга авч ард түмний толгойг угаах санаатай Хомын талыг хог болгосон өвгөн зөнөжээ.

Зочин [192.82.82.90] 2021-12-02 05:09:38

Хол гишгэх өвгөн дөө хойд хөршөө муучилж урд хөршөөс угжуулаад сууж чадах хүн

Зочин [172.58.143.231] 2021-12-01 18:45:29

Harin tiim avilga haana sodnom tiishee

Иргэн [150.129.142.140] 2021-12-01 08:55:28

1990 онд буудаж устгаагүйн гайгаар 30 жил болоход бид ямар байдалтай байна даа. Коммунизм байгуулж байна гэж өвөө эмээ нарыг маань яаж төөрөлдүүллээ.Үхэж байсан хамеолон чинь далд ороосой доо.Балаг чинь одоо болтол байсаар л байна

UX [180.35.243.228] 2021-12-01 07:57:04

Guluusun hudalch sda uxej dald or

Зочин [192.82.67.154] 2021-12-01 07:44:24

Зайлуулдаа, ингэж номтойбаярын бууны нохой болчих гэж

аагий [139.5.216.158] 2021-12-01 07:14:05

нухацтай хандмаар асуудал байна шүү

Зочин [64.119.22.76] 2021-12-01 07:13:46

Энэ мэтийн Хэтэрхий Мэргэн Жараахайнууд ТЭЦ-5 хэрэггүй ашиггүй гэж балайрсаар байгаад л Монголыг эрчим хүчний хараат болгосон шүү.

Зочин [202.70.41.122] 2021-12-01 06:53:08

данда ингэж эх орныхоо эсрэг юм ярьж байх юм сонин хулгайч вэ

Зочин [172.58.143.231] 2021-12-01 18:46:55

Heden erliiz huuhduuded ni Mongol hamaagui bolohoor ingej avilgachdiin amand orj soliorch bgaan

Зочин [43.242.243.84] 2021-12-01 06:50:38

Тэр Пунсалмаагийн Очирбат новшоо цаазаар аваад Дорнодынхоо тэр нөхрийн дээлээ мялааж байсан одоо хужаа нарт өгсөн нёфтийн ордоо хурааж авч улс арл түмнээ хангах ёстойшдээ.Ороо бусгаа 30 жилд идэж ууж ашиглаж шамшигдуулсан хулгайч наоаа хужаагийн эрлийзүүдээ үр удмаар нь үндсээр нь цаазаар өваачээ.Цаазын ялаа буцааж сэргээгээчээ.Хужаагийн эрлийзүүл ийм хэоэг аль эрт бөөнөөрөө хийчээд монголын цахзын ялыг хүчингүй болгосон байна шүү дээ.Тэр хүззүгүй хулгайч Элбэгдоржоо цаазаар аваач

Зочин [192.82.78.172] 2021-12-03 04:13:29

Дээлээн норгож дэмийрч байсан балин хамарт ховдогын гай энэ баялагын Хятдад өгсөний гай гарч байна

Зочин [172.58.143.231] 2021-12-01 18:47:38

Tegee teg teg

Зочин [202.179.27.242] 2021-12-01 06:40:47

hogiin chotgor. mongolchuud erchim huchnii haraat baidlaas garah yostoi. getel ene muu novshiin ovgonii yarij baigaag. oi gutmaar.

Зочин [66.181.191.239] 2021-12-01 06:19:36

Цагтаа хийж бүтээж байсан хүний үгийг сонсох нь зүйтэй болов уу.

Зочин [122.201.31.12] 2021-12-01 14:09:38

Түүний хийж бүтээж байсан юм нь бас бөөн зээл байгаа биз дээ. Энхбаяр л тэр зээлээс нь өр тавин байж салсан шиг санагдах юм.

Урвагч [203.87.102.215] 2021-12-01 06:14:05

Арчаагүй Монгол ноход жаахан угаадас Оросоос олж долоочихоод улсынхаа эсрэг ажиллаад эхэлдэг, нэртэйгээр нь Оросын хөгжил дэвшилийн төлөө үхэе гээд хэлчих, урвагчид зайлаасай.

Зочин [122.201.24.22] 2021-12-04 12:59:19

Хүргэн хүн хүчээ гэдэг үг үнэн юм шиг байна...

Зочин [172.58.143.231] 2021-12-01 18:48:07

Tiishd

иргэн [203.217.139.240] 2021-12-01 06:02:54

Нефть хоолойгоор шахна гэдэг чинь үлгэр шүү. Нефть байтуга ус ч 100 км шахаж үзээгүй улс шүү

Зочин [202.21.108.168] 2021-12-01 05:44:33

ЭНЭ төгзөг солиорчиж

Зочин [66.181.161.93] 2021-12-01 05:38:47

Энэ хүний саналыг анхаарч судлах ёстой.Ер нь бид аливаа том төслийг хэрэгжүүлэхдээ заавал холбогдох тооцоо,судалгаатай хандах нь зөв.Түүхий эд,гарц,үр дүн гм

Зочин [172.58.143.209] 2021-12-02 14:54:50

Tootsoogui uildver barina gej baihgui l dee mangaraa

Зочин [103.57.95.82] 2021-12-01 04:56:09

ДАМЖУУЛАХ ХООЛОЙ НЬ -40° ХҮЙТЭНД ЦАРЦААХГҮЙ ХООЛОЙ ДУНДУУР 70 ° ЫН ХАЛУУНТАЙ УРСГАХ КАНАД СТАНДАРТ ТЕХНОЛОГООР ХИЙГДЭХ ЁСТОЙ АЖИЛ. ТА НАР ЧАДАХГҮЙ ЗА ЧАДАХГҮЙ. ТЕНДЕРТ ОРЖ ИРЖ ИРСЭН ЭНЭ СТАНДАРТААР ХИЙХ ЭРХТЭЙ ГАНЦ КОМПАНЫГ НЬ СУМЪЯАБАЗАРЫН ЛОББИГООР Б.АНХБАЯР ГЭЖ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЦҮНХ БАРИГЧ ХАСЧИХСАН.ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭ.ХООЛОЙ БОЛ ХУДЛАА ШҮҮ .ЭНЭТХЭГҮҮДЭЭР ҮЙЛДВЭР БАРИУЛДАГ Ч ҮЛГЭРИЙН ЮМ ШҮҮ ДЭЭ

Зочин [192.82.67.154] 2021-12-01 04:22:55

Содном гуай, Нямтайшир 2-ын Цагаан суваргын орд, бусад олон арван лицензийг нь Хүрэлсүх төрд хурааж авна гэхээр дургүйцлаа илэрхийлэхээс яахав дээ,

зочин [202.179.8.210] 2021-12-01 04:05:45

Ажил хийгээд эхлэхээр мөн ч их юм ярих юм даа.Бид үндэсний үйлдвэртэй болж байх хэрэгтэй.Монгол улсад хэрэгтэй. Д.Содномд хэрэггүй байж болно.

Зочин [172.58.143.231] 2021-12-01 18:49:07

Yag unen

Мөнх [66.181.191.129] 2021-12-01 04:03:22

Мэдлэггүй халуун сэтгэл тэнэгийн төрсөн дүү гэдэг болох вий , бас нэг ОТ болох юм биш байгаа , зээл өгч байгаа тал өртөг зардалаа хязгааргүй нэмэх боломж байнаадаа

zochin [43.242.243.168] 2021-12-01 04:01:10

Стратегийн чухал үйлдвэр ашиггүй байсан ч, алдагдалтай байсан ч болно шүү дээ, Ийм нөхдүүд төр удирдаад Өнөөдөр ийм байдалтай Улс болж байгаа тул Та дуугүй л цаад газраасаа зөвлөхийн цалингаа аваад суу, Монголд Ард түмэнд гаа битгий болоорой

Зочин [103.206.195.202] 2021-12-01 05:48:12

алдагдалтай үйлдвэрийн алдагдлыг төсвийн мөнгө буюу иргэдийн татвараар нөхөж таарна зүгээр гэж үү

UB irgen [168.149.154.49] 2021-12-01 03:56:26

орос авгайтай хүн л ингэж ярина

зочин [192.82.91.193] 2021-12-01 03:53:48

Алтанцэцэг яах бол удахгүй төсөв хүрэхгүй байна гээд л гүйнэ. Зардал хэтэрлээ юу юу гэх бол. Баахан хүн шагнаж байр сууц өгөх байх. Үүнийг угшуулаад эртхэн хариу ам өчгийг авах хэрэгтэй.

Sodnomd [68.146.209.193] 2021-12-01 03:32:00

Uheshgui kasheid yg n uvuuguus maani dytahguin bj vampire shig uhdeggui deer n mak tai hamag mongol ylsiig maani hamj ideed tsaddaggui kashei besmertnii gevel ene bna daa. Odoo uhee

Зочин [202.126.90.4] 2021-12-01 03:26:39

Насаараа төрдөө зүтгэсэн эрхэм хүний үнэтэй зөвөллөгөөг анхаарч ажилламаар юм.

Зочин [172.58.143.231] 2021-12-01 18:51:43

Ene ovgond neftiin uildveriin ashig tui ch hamaagui! Butsah ehnert unee tugal niileh hamaagui

Зочин [202.126.90.116] 2021-12-01 03:19:36

Ene ovgon odoo morooroo baimaar yumaa.Dandaa hoish tatsan butehgui bolohgui gej yaridag amnaas n oligtoi ug gardagui.Odoo ter hyatad kompanitai hiisen gereegee shinechleh tuhai yarihiin orond bolohgui butehguil geh yum.Ali 60 aad onii gereenii huvilbaraar yavna gej yu baisiin be.Odoo chin 21 zuun tcag uye oor bolchood bn

Зочин [66.181.185.82] 2021-12-01 03:07:21

gazrin tosoo gargahaa zogsoo

Ганбаа [203.23.199.221] 2021-12-01 02:56:53

Зөв хэлсэн, ширхэг боолтыг хүртэл бодох тооцоолох хэрэгтэй.Ашиггүй үйлдвэр барьж, хойч үедээ өр үлдээж болохгүй. Баярлалаа танд, урт наслаарай.

Зочин [172.58.143.231] 2021-12-01 18:52:50

Teg teg chadal chini hurvel uildveriin ashigaas doloogooroi!

zaza [103.212.119.251] 2021-12-01 02:49:49

hudlaa gadnii zalialgatai gar bna oo

зочин [192.82.91.193] 2021-12-01 02:46:42

Дорнотын тосны олборлолтоор Хятад хожлоо. Хугацаагүй өгчихсөн юм уу А 92 үйлдвэрлэдэггүй олон тэрбумын өр тавьж барьж байдаг. Одоо энэ үйлдвэр өөрийн өртөгөө нэмэгдээд эхэлчихсэн. 25 он гэхэд бүүр лөснө. Зүгээр цахилгаан машин гааз ашиглахаа л бод. Дэлхий 2030 он гэхэд дизель түлшнээс татгалзана.

ЭРДЭНЭЭ.С [192.82.78.211] 2021-12-01 02:42:44

ИНГЭЖ Л ШИЙДЭХ ЁСТОЙ. УЛС ОРНЫ Э/З, ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ БУУРЬТАЙ САНАЛ САНААЧЛАГА ДЭВШҮҮЛЖ БАЙДАГ ЭНЭ ЭРХЭМД АНХААРАЛТАЙ ХАНДАХЫГ ХҮСЬЕ. ДЭЭРХ 3 ЭТГЭЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГА ХЯНАЛТДАА АВАХЫГ ХҮСЬЕ. ИХ ЮМ ГАРНА ДАА.

Зочин [172.58.143.209] 2021-12-02 14:51:46

Ene ovgon chini EC- iin uulzaltaas zugtaad ireeguishd odoo hutsahaa bolih heregtei!

Shudraga irgen [103.57.95.225] 2021-12-01 02:41:49

Orosoos tsarai aldaj tuuhii nefti guij avah uu. Uursdiinhuu nuutsiig ashiglasan ni deer bishuu. Ailaas ereheer avdraa uudal gedegsen.

Зочин [103.9.90.130] 2021-12-01 02:23:47

Buzar uvgun 13 orchmiin goy gazruudiig zarsan uuruu amidarch bgaa buzar uvgun zail pizdaa mini

Zocnin [68.145.61.75] 2021-12-01 02:17:44

Taniyzel bodol hotsrogdjee

Зочин [202.21.127.167] 2021-12-01 02:05:01

Дэмий донгосохоо одоо больж үз. Таны санал зөвхөн Орос, Хятад 2-т ашигтай санал байна. Монгол улс эрчим хүчээр хараат бус байх цаг болсон.

Зочин [202.126.88.169] 2021-12-01 01:57:52

solior. orosiin haraat bolgoh novshiin sanaagaa bolij uz

Зочин [202.9.46.250] 2021-12-01 14:20:39

Zahirgaadaltiin ved hamgiin ih awilgalch baisan Alban tushaalaa ashiglaj ih yumnii ard suusan ene shunalt uwgun neftiin monopol heden kompianuudiin zahialgaar hudlaa soliorch zahialgat yriltslaga ugch ard tvmniig vimvvlj ulsiin ajild tushaa bolj bna

127 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
127 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.