ЭМЯ: 554 хүнээс КОРОНАВИРУС шинээр бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 554 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 383,270 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 553 нь дотоодын хладвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 359 нь Улаанбаатар хотод,
  • 194 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,932 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,448 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,370 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2,137
  • Хүндэвтэр-2,540
  • Хүнд-660
  • Маш хүнд-111 хүн байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.26.193.120] 2021-12-02 02:32:37

ЭНЭ ЧИНЬ ЗӨВХӨН ПСР-ААР ИЛЭРСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ТОО, ИХЭНХ НЬ ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТЭЭР ИЛЭРЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ, ТЭГЭХЭЭР ЦААНА НЬ БАРАГ 1000 ГАРУЙ ШИНЖИЛГЭЭ ТООНД ОРОЛГҮЙ ҮЛДЭЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ ШҮҮ??? ТООНД ХУУРТАХ ХЭРЭГГҮЙ ЭЭ?

Зочин [202.9.47.11] 2021-12-02 02:05:43

Удахгүй дэлхий бүх орон шинэ жилээ тэмдэглэнэ. Тэгээд дэлхийн бүх оронд халдварын тархалт эрс нэмэгдэнэ.

Зочин [202.55.191.205] 2021-12-01 23:13:15

PCR шинжилгээ өгөөгүй шууд шинж тэмдгээр нь К19 гэж оношлоод эмчилж байгаа хүмүүс зөндөө байна.

Зочин [192.82.67.154] 2021-12-01 04:32:07

Олон юм мэдэмхийрч өмхий шүлсээ үсчүүлэхийн оронд, үнэгүй вакцинаа бүрэн хийлгэцгээчихвэл л болоо шдээ, аль эрт л дарагдах байсан, хачин нөхдүүдээс л болж байгаа шдээ

Иргэн [103.26.195.35] 2021-12-01 03:57:51

Данхан толгойт огцор

зочин [192.82.91.193] 2021-12-01 03:56:30

Дэлхийн мэдээгээр 2005 хүн эндсэн гэж бичждээ. Халдвар авсан хүний тоо их тогтворгүй байгаа нь аюул


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.