Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ

Aдмин / Эдийн засаг

Хэдэн жил яригдсан Орос Хятадын байгалийн хийн хоолой Монголоор дамжих асуудал шийдлээ олж эхэллээ. Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Орост айлчлахын өмнө тодорой яригдаж, ТЭЗҮ боловсруулах ажилдаа орсон.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орост очиж, 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд тус улсын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан.
Тэр үеэр “...Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотолсон” талаар талууд албан ёсоор мэдээлсэн. Улмаар Хамтарсан тунхаглалдаа “...Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ” гэж оруулжээ. Тэгвэл манай Ерөнхийлөгчийн Орост хийсэн айлчлалаас яг сарын өмнө 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд Хятадын Jinzhou News Media Industry /Group/ Co.,Ltd-ийн албан ёсны сайтад хийн хоолойн талаарх нэгэн нийтлэл хэвлэгджээ.
“..Хятад Оросын байгалийн хийн төсөл эцэслэн шийдэгдлээ. Харин Оросын зүгээс хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулахаар зүтгэж байна. Энэ ямар учиртай вэ” гэсэн гарчиг бүхий уг нийтлэлд хийн хоолойг Монголоор дайрах болсноос хойш урд зүгээс гарах болсон мэр сэр мэдээлэл, мөн энэ талаар дуугардаг бусад байр суурьтай ижил байсан нь анхаарал татсан юм.
Нийтлэлийг утгачилбал “...Эрчим хүч бол дэлхийн бүх улс орны хувьд чухал нөөц боллоо. Ялангуяа цар тахлын дараах эдийн засгийн хөгжлийн үед, бас байгаль орчныг хамгаалахтай холбоотойгоор улс орнуудын байгалийн хийн эрэлт хэрэгцээ улам эрчимжиж байна. Өдгөө дэлххийн хэмжээнд эрчим хүчний хямрал нүүрлээд байна. Манай улс /Хятад/-ын хувьд өмнө нь ийм асуудалтай тулгарч байсан. Гэвч Оросоос томоохон тусламж үзүүлж тэрхүү хямралыг намдаасан. Одоо Хятад, Оросын байгалийн хийн төсөл эцэслэн шийдэгдээд байна. Ингэснээр манай улс руу илүү их байгалийн хий нийлүүлэх болж байгаа юм. Харин Оросын тал хийн хоолойг заавал Монголоор дамжуулахаар зүтгэж байгаа нь ямар учиртай вэ” гэж “асуусан” байна.
сонин mn
Ингээд “..Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа”-ны талаарх дэд хэсэгтээ “...Сүүлийн жилүүдэд Орос эдийн засгийн хувьд Америзийн дарамтад ихээр өртсөн. Гэвч Оросын экспортолдог эрчим хүчний үнэ хямд учраас олон улстай тогтвортой худалдаа хийж ирсэн. Энэ нь тус улсыг эдийн засгийн уналтад орохоос сэргийлсээр ирсэн юм.
Гэсэн хэдий ч Орос Европын орнуудтай эрчим хүчний худалдаа хийх явцад Украинаар дамжин өнгөрдөг хийн хоолой үргэлж ямар нэг асуудал дагуулдаг. Украин нь Америкийг дэмжигч орон. Тиймээс энэ хоолойгоор дамжуулан Орос руу “арслан” амаа томоор ангайж болзошгүй. Энэ нь Орос, Европын хоорондын эрчим хүчний худалдаа өргөжин тэлэх боломжийг боомилж буй. Одоо Орос, Европын хооронд “Хойд урсгал” нэртэй байгалийн хийн хоолой тавигдсан. Үүнийг хоёр талын эрчим хүчний худалдааны нэг гол суваг болгох аж.
Харин Хятад улс Оросын хөрш орны хувьд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Тиймээс эрчим хүчний томоохон хамтын ажиллагаатай. Дэлхийн эрчим хүчний хямралын үед ч Оросоос манай улсад удаа дараа их хэмжээний байгалийн хий нийлүүлж байв. Чухамдаа энэ л манай улсыг байгалийн хийн хямралаас гарахад тусалсан. Тэр үед Европын орнууд байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг Оросоос удаа дараа хүсч байв. Ийм үедээ Оросын тал Хятад руу байгалийн хий тээвэрлэх хоёр дахь хоолойг барих талаар чухал мэдээ дуулгасан юм. Хэрвээ энэ хийн хоолойг амжилттай ашиглалтад оруулж чадвал Хятад, Оросын эрчим хүчний худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэх болно” гэжээ.
Мөн “...Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ” гэсэн дараагийн хэсэгтээ “...Оросын тал дээрх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулна гэж зүтгэсэн. Ийм шаардлага тавьсан гэхэд болно. Гэтэл өнгөрсөн хугацаанд Орос, Европын байгалийн хийн хоолой гуравдагч орон болох Украинаар дамжсан. Энэ нь олон асуудал дагуулсан. Хийн хоолой гуравдагч орноор дамжих нь тийм ч сайн зүйл биш гэдгийг харуулсан. Тэр утгаараа Хятад, Оросын хооронд хийн хоолойг шууд барих нь харьцангуй найдвартай. Тэгвэл Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулна гэсэн байр сууриа ийм тууштай хамгаалж байна вэ.
Шалтгаан нь маш энгийн. Оросын хувьд Монголыг өөртөө татах хүсэлтэй байгаа юм. Монгол, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд дахин сайжирч байгаа. Гэвч Монгол бол Америкийг дэмжигч улс. Тийм учраас Монголыг өөртөө татах нь Оросын хувьд чухал юм.
Ер нь бол Монгол, Оросын харилцаа харьцангуй сайн. Мөн Монгол нь Оросыг амархан оролдож зүрхлэхгүй учраас хийн хоолойг Монголоор дамжуулчихвал Орос тайван байж болно гэсэн үг. Гэвч энэ нь манай улсын хувьд таатай мэдээ биш. Тэгэхээр манай талаас хийн хоолойг хоёр улсын хооронд шууд барих найдвар тасраагүй байна.
Гэхдээ Монгол Улс 2024 оноос эхлээд Хятад руу байгалийн хий тээвэрлэх хоолой барихаар төлөвлөж байгаа юм байна. Үүнийхээ бэлтгэл ажилд хоёр жил зарцуулах аж.
Нэгэнт байдал ийм дээрээ тулбал манай улс ч бэлтгэлээ базааж, байгалийн хийтэй холбоотой учирч болзошгүй эрсдэлийг таслан зогсоох ёстой. Нөгөө тал хэзээ Америкийн талд орохыг хэлэх боломжгүй. Америкийн хандлагаас харахад эрчим хүчний тал дээр гацахыг урьдчилан таамаглаж болох юм. Иймд манай улс өөрийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалахын тулд Монгол Улстай зарим шаардлагатай заалтад гарын үсэг зурах ёстой. Ингэснээр Монгол Улс ч цаашид үүнээс ашиг хүртэх боломжтой юм” гэж бичжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.240] 2022-01-06 15:55:18

Монгол улс өөрсдөөсөө мөнгө зарахгүйгээр 2 хөршийн мөнгөөр 1000 орчим км бариулчихбол дараа нь хийгээр ажилдаг цахилгаан станциуд барих, айл өрх бүрт хий очиж, бохир нрснээсээ салж, утаагүй цэвэр хотуу болох чухал ач холбогдолтой нь мэдээж шүү дээ. Энэ манайх шиг эдийн засгийн хувьд жижиг, дорой орны хувьд том боломж гэдэг нь нэн хүнд ч ойлгомтой.

Эх оронч [202.21.108.152] 2022-05-29 15:53:58

Хийгээр утаанаас сална гэдэг үлгэрээ одоо боль. Энэ шиг худлаа юи байхгүй. Харин ч нүүрс байгаад бүгд хөлдөж үхдэг муу ёрын цаг ирж магадгүй. Яагаад гээч ДЦС-уудыг хийнд шилжүүлчихээд крантаа оросууд хаачихана. Тэр үед дүнчүүр тонн нүүрс байгаад ч биднийг цахилгаан дулаангүй болгож оросууд чадна. Хэрэггүй хийн хоолойг эсэргүүцэх ёстой.

Даш [202.126.89.157] 2022-01-06 10:33:14

Энэ хоолой ямар хэрэгтэй вэ яагаад ? Хэрэв хоолой ороод ирвэл бид 2 улсаас татвар авах нь хэрэгтэй боловч үүнийгээ дагаад зах зээл талаасаа үнийн хит хөөрөгдөл болон өөр зүйлс дагагдна энэ байглийн хийг монголд зөв ашиглаж чадвал маш их хэрэгтэй болвуу гэхдээ монгол улс аливаа зүйлсийг хувь хүн болон албан байгуулгад алдаад ашиг хүн бүр хүртэж байхийг одоо хэр нь хараагүй байна тийм болхоор хэрггүй ?

Зочин [66.181.189.116] 2022-01-06 09:57:32

Mongol bol amerik, baruuniig demjigch uls bish gej bodoj baina. Amerik, Baruuni business barag baixgui bolchixson sh dee. Ene xiin xooloin tusul barag 30-aad jil yarij baigaa baix shuu. Yagaad xeregjeegui yum bol. Odoo tegeed...

Зочин [148.60.92.227] 2022-01-05 17:39:10

ene bol noztoi syy!!!zaabal ergyylej alsdaa sain bodood yz!!!!!ydaan bod doo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!yagaad??.........................hiin hooloi manaihaar dairah gej?????????????????

Зочин [192.82.90.36] 2022-01-05 16:09:16

Монгол гэж улс чинь өөрийн хийн орд элбэг. Бидний баялаг газрынхаа гүнд үхмэл хөрөнгө болно. Иймд яарч тэвдэхгүй Орос хятадын байдлыг шалгах хэрэгтэй.

Зочин [192.82.68.175] 2022-01-05 07:10:56

Монголд ашигтай ТАТВАР , БАС бид ХИЙ ашиглаж сурах хэрэгтэй

Зочин [66.181.170.73] 2022-01-05 03:24:59

ХЯТАДЫН ТӨР МОНГОЛ АНУ ЫГ ДЭМЖИГЧ УЛС ТИЙМ УЧРААС ХИЙН ХООЛОЙ ДАЙРУУЛАХААС ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА МЭТ ХУДАЛ ЮМ БИЧҮҮЛСЭН БАЙНА. АСУУДЛЫН ГОЛ НЬ БИД АНУ Г ДЭМЖДЭГТ БИШ, ГОЛ НЬ ОРОСЫН ХИЙН ХООЛОЙ МОНГОЛД ОРООД ИРВЭЛ ДАГААД ОРОСЫН НӨЛӨӨ МОНГОЛД ИХСЭНЭ. МОНГОЛД ТОГТООСОН ХЯТАДЫН ЭЗ УТ ИЙН НӨЛӨӨ СУЛАРЧИХ ГЭЭД БАЙГАА ЮМ. ИРЭЭДҮЙД МОНГОЛЫГ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭХИЙН ТУЛД ЭХЛЭЭД ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДВАРГҮЙ БОЛГОХ. ЭНЭ ЗОРИЛГОО 16 ОНООС ХОЙШ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН ХИЛ ГААЛИЙГ ЗУГУУХАН ЧАНГАЛСААР ӨНӨӨ БҮР ЗАМЫН ҮҮДИЙН БООМТ НЬ ХААГДЧААД СУУЖ БАЙНА. ЭНЭ НЬ ТЭДНИЙ ХЭТИЙН ЗОРИЛГОД ЯВ ЦАВ НИЙЦЭЖ БАЙХАД ОРОСЫН . БАЙГАЛИЙН ХИЙ ГЭЭД ЖИЛДЭЭ ТЭРБУМ ОРЧИМ ДОЛЛАРЫН ОРЛОГО МОНГОЛД ОРУУЛАХ ЗҮЙЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ Л БОЛОВ УУ. ОРОСЫН ХИЙГ МОНГОЛООР ДАЙРУУЛЖ ТАВИУЛЧААД АВНА АВАХГҮЙ ГЭЭД МАНАЙ НҮҮРС ШИГ ХААЖ БООГООД БАЙЖ ТЭР БҮР ЧАДАХГҮЙ. АЙХГҮЙ Ч ГЭСЭН АЯГҮЙ ГЭЖ ЦААНА ОРОС БАЙГАА БОЛОХООР.ХАРИН МОНГОЛЫГ БОЛ МЭДЭЭЖ ЯАСАН Ч БОЛНО. ХЯТАДЫН БОДОЛ НЭГ ИЙМЭРХҮҮ Л БАЙГАА.

Зочин [202.126.89.159] 2022-01-06 13:41:54

Зөв

Зочин [64.119.27.58] 2022-01-06 05:34:15

Монголын эсрэг хужааг даган далдагнадаг эрлийзүүд худлаа юм бичиж үймүүлж байгааг ухаант монгол хүн бүр сайн бодоорой. Яаж бодсон хийн хоолой монголоор явахад аюулгүй байдал болон газар нутгийн хувьд ч давхар хамгаалалтанд орж бна гэж бодож бна

Зочин [64.119.27.58] 2022-01-06 05:29:36

Яг үнэн шүү монголчууд оростой сайн байх тусам ашигтай шүү. Өмнө зүгт тангууд бна гэдгийг өглөө бүр сануулж бай гэж Эзэн Чингис хэлсэнийг Монгол хүн бүр санаж бай!!!!

Амур [124.158.79.173] 2022-01-06 04:52:03

Яг голыг нь олоод бичиж

Зочин [202.126.89.252] 2022-01-06 02:57:54

тийм байх

Зочин [192.82.90.213] 2022-01-05 15:06:39

Яг үнэн өмхий хужаа нар Монголчуудыг хэзээ ч сайныг үзэхгүй гэж байгаа жоомнуудыг няц гишгэхсэн!!!

И.Дагванамжил. [202.21.109.74] 2022-01-05 04:31:15

Энэ зөв дүгнэлт байна. ШХ бол хэдэн зуун жилдээ дэлхийн хэмжээний стратегийн ТЭ болно. Ийм их нөөцтөй улс хийгээ ямар замаар гаргахаа хэдэн нүүдлийн цаана харж шийдэх биз. Зүүн Сибирь бол Бурхнаас заяасан АМ-н орд юм.

Зочин [103.140.11.34] 2022-01-05 03:33:31

zugeer l hujaa hun buriig alya uragshaa

Зочин [66.181.187.103] 2022-01-05 00:42:53

Hiin hooloig Mongoloor dairuulah nj Orosuudad ashigtai Mongold tui ashiggui bur gai chirne. Yamar gai? Buh hot sumuud buh tom uildver alban gazruudiig hiigeer haldag bolgoj buh tsahilgaan stantsuudiig haaj suitgej haysnii daraa hiiniihee uniig durtai tsagtai nemne, buh yumnii une nemegdene bid l hetsuudne. Durtai tsagtaa hiigee haaj hayna, tas ovliin huiten dund, esvel yag id ajillah tsagt ni. Teren dundaa Erdenetiig hiigeer hangaj ehelbel bol buur ayultai. Joohon am zorood l haana, oorsdiinhoo erh ashgiig tulgana, ashiggui tohiroltsoo ruu tulhene, erdoo ch hereg baihgui. Hujaa hilee haaj yu yugaar gachigduulj bna bugdiig ni bid oorsdoo hiij surah estoi. Mon urdnii aldaanaasaa bainga surgamj avch daraagiinhaa ajil deer ter nudargand ni dahin tsohiulahaas zugatah estoi. Iimees strategiin chuhal heregtseen deer gadnii ulsaas haraat bna gedeg aimshgiin tom aldaa!!! Ternij orond oorsdiin erchim huchnii nootsoo zov ashiglah taliin yum bodoj bh ni muu ch sain ch hamgiin zov shiidver shuu!

Иргэн [103.140.11.217] 2022-01-05 14:29:29

Оросын шийдвэр манайд маш ашигтай болж ирж байгаа юм. Хятадын бодлого маш энгийн биднийг санхүүгийн ямар ч чадамжгүй болгож өөрийн эрхэндээ оруулах. Харин энэ төсөл нь Хятадын бодлогыг эрс эсэргүүцэж байгаа юм. Жилдээ хамгийн багадаа 1 тэрбум доллар орж ирнэ бас дээрээс нь манайх хийн хангамжтай болчихно гэсэн үг. Хийн хангамжтай болсон юм чинь Япон Солонгосын газаар ажилладаг машинуудыг оруулж ирээд агаарын бохирдлыг бууруулна.

Зочин [64.119.21.94] 2022-01-05 08:36:02

Chamd tomoos tom dund huruu ugie amandaa chikh

Зочин [103.140.11.34] 2022-01-05 03:35:23

zail ochij chamaig ustganaa

чочин [192.82.80.46] 2022-01-04 17:01:54

Саяхан л манайхаар айрахгүй нь гээд хашхирцгаагаад байсан сан. одоо хийн хоолой дайруулвал монголд муу гээд байх юм. эсьэл энэ сошиалд тархи угаалтын гадны троллууд ажиллаад байна уу. яаж ч тэнэг хүн бодсон манайх төлбөр авна. хий хямд авна. өмхий нүүрсний хэрэгцээ ч багасна биздээ. газаар явдаг машин нь элбэгшээд байгалд ч ээлтэй. дэлхий даяараа л газын хийний мөрөөсөл болж ямар сайндаа энэ урт хоолой татах гээд байхад хэрэггүй этр гээд байна гэдэг сэжигтэй санагдаж байна. Гадны гар хөлүүд байх магадлалтай шүү. Тархиа угаалгаж ханахгүй юмаа.

зочин [66.181.187.172] 2022-01-04 16:38:04

Хийн хоолой Монгол сайхан орноор минь дайрах нь маш аюултай, осолтой, гайтай, галаар наадахтай адил биш үү? Монголоор минь битгий дайраасай, ээ бүү үзэгд минь, цаашаа. Дахиад оросын эрхшээлд орж хараат болохыг хүсээд байгаа юмуу? хэт үзэл сурталжсан социализмын үед ямар хэцүү байснаа мартчихлаа гэж үү? Монголын бүх асуудлыг оросод шийддэг байсан биз дээ? Монголын ардчилал, эрх чөлөө, тусгаар ба чөлөөт байдал бүрмөсөн үгүй болно биз дээ? яана аа? оросуудаас холхон явах нь аминд өлзийтэй байх даа? Хийн хоолой сайн зүйл биш байх даа?????

Зочин [202.179.27.18] 2022-01-05 05:59:50

Чи хужаагаа дагаад өвөр монголд очоод амьдар

Зочин [66.181.161.40] 2022-01-04 17:43:32

Hytadiin kolon bsnaas orosiin kolon bsnan deer bhaa

Зочин [64.119.17.30] 2022-01-04 15:45:55

Ene hiin hooloi ch demii l ed de. Tusgaar togtnoloo ulam l hevreg bolgohiin nemer. Er ni l hiin hooloi Mongoloor dairahgui l bh da...

Зочин [103.140.11.217] 2022-01-05 14:33:09

Түй май шүү. Энэ хийн хоолой татахаар яачаад байгаан. Манайх Оросоос зүгээр сууж байгаад мөнгө авна. Хэрэгцээтэй бол хийнээс нь худалдаад авчихаж болно. Хоёр гүрний хооронд эв найрамдал байгуулна. Энэ бол Мега төсөл байхгүй юу. Тэгснээс биш юу гээл зүгээр шугам татуулаад газыг нь аваад байж байдаг юм.

Зочин [103.57.92.17] 2022-01-04 15:40:16

heden jiliin daraa manai uls orosiin erhsheeld orno buh zuileree bazuulna odo bazuulaad eheltsen bn butsaad 90eed onih shigee talhand oochirlodog bolno ternees umnu aztai negen n irgenshilee soliulaad esul nogoon cardtai blno bh

Зочин [66.181.160.28] 2022-01-04 15:07:52

нэг л эвгүй бна даа

Зочин [202.55.188.40] 2022-01-04 12:00:27

Байгалийн хий Монголыг аварна шүү. Харин эрсдлээс хамгаалах

Зочин [66.181.161.53] 2022-01-05 06:35:29

Zuv

Зочин [64.119.16.9] 2022-01-04 11:32:47

Хятад монголоор хийн хоолой дамжуулах дургүй байгаа. Бүх асуудлыг монголтой ярьж шийддэг болохыг огт хүсэхгүй ээ. Монголыг Оростой ойртлоо гээд их л тааламжгүй байна. Хилээ жил хаана гэж байна шдэ сошиалаар шуугиад байна.

Зочин [103.57.93.188] 2022-01-06 16:04:56

Haaval bolno buut elchin saidaa tataasai sdaa hujaa nar bid hujaAtai hujaagui bolood irsen yum

Дорж [202.21.109.91] 2022-01-04 10:48:39

Хийн хоолойг манайхаар дайруулах нь манайд ямар ч ашиггүй зүйл гэдгийг дээр дооргүй мэддэг болох ёстой. Манайх бензин шатахууны хараат байдаг мөртлөө дээрээс нь газ хийн хараат болоод хэрэггүй. Хятадууд манай нутгаар дайруулахгүй шууд авах сонирхолтой байгаа. Мөнгөө төлсөн хүн дуу захиалдаг гэж нэг үг байдаг. Хятадууд хий авах гэж захиалж байна. Гэтэл дундаас нь манайхан салбагнаад хэрэггүй юм байгаа юм. Харин оросуудын хувьд манайхыг гурав дахь хөршгүй байлгахын тулд хийн хоолойг манайхаар дайруулах сонирхолтой байгаа юм. Эцсийн эцэст манайхаар хийн хоолой дайруулах хэрэггүй. Үүнийг манай хоосон толгойтой юм мэддэггүй савсагнууд нөхдүүд дэвэргээд байгаа. Хэрэггүй юм хэрэггүй л байдаг байдаг юм.

Зочин [202.126.88.180] 2022-01-04 21:47:00

Харин ч орос хятадын банк, колонк, хүлэмжийн ногоо гээд хэдхэн том компани ороод ирвэл манай луйварчид дампуурч бид хямд хэрэглээтэй бага хүүтэй зээлтэй болох байхшүү

ЗОЧИН [66.181.189.173] 2022-01-04 16:03:21

ЗАА БИТГИЙ СОЛИОР, МУУ ХУЖАА МИНЬ

Зочин [150.129.143.8] 2022-01-04 15:03:50

Хужаа руу тонил

Зочин [64.119.26.125] 2022-01-04 14:50:24

зайл чи

Зочин [202.21.109.116] 2022-01-04 13:52:48

хуцдаг гөлөг вэ чи

Зочин [192.82.75.41] 2022-01-04 10:38:10

Улс орондоо ээлтэйг нь сонгоосой доо

Зочин [202.126.89.133] 2022-01-04 10:37:14

Хужаа нар заваан санаатай мөнхөд монгол улсад итгэл үзүүлж байгаагүй .Тиймээс л Орос Монгол бие биендээ итгэж байсан 76 нараа ямагт санаж яв

Зочин [192.82.86.214] 2022-01-04 10:57:22

Манайхаар хиын хоолойг дамжуулах ямарч шаардлага байхгүй ш дээ. уг нь долоо хэмжиж нэг огтол гэдэг дээ. Ман-ын нэг нөхөр долоо огтлож нэг хэмж гэж яриад байсан даа.

Зочин [192.82.75.198] 2022-01-04 10:16:19

манайх өөрсдөө ч дангаараа авсан шинэ салбар шинэ түвшин очно. Нэг улсын компаи, банк сайн ажилдаг бол нөгөө улсад ч ашигтай баыдаг жишээ их байгаа биздээ. Оросын бензинийг авч байна уг нь оросууд өөрсдөө жижиглэнгээр түгээвэл монголчуудад ч орос компанид маш хэрэгтэйн харагдаад байгаа биздээ

Зочин [64.119.16.44] 2022-01-04 09:54:20

Хийн хоолойгоо Орос Хятад хоёр Монголыг тойруулаад байна гэж гомдоллоод байсан шиг санагдах юм:

элдэв [202.9.46.174] 2022-01-06 08:46:33

Харин тийн

В [66.181.176.209] 2022-01-04 07:18:00

Хайяаа. Хулагайча та яасан муу хүн бээ. Айяа та нара хулагайчийгээ ямар удаан бариваа. Манай түншийн зоосийг ээ хушууныхаа ардуудаар бушуу төлүүлваа. Хулагайчийгаа цусыг нь холибаа.

зочин [202.126.88.42] 2022-01-06 10:34:42

Чи монгол хүн мөнүү яаж бичээд байгаан

Зочин [202.126.88.189] 2022-01-04 15:42:05

Үхээсээ үмхий хужаа

Зочин [203.91.115.43] 2022-01-04 11:14:12

Хайяаа, Мөний нутаг нэгтэн өнд явж байшдэ, аархал төржийн шөө өнд мөнээ. Үхэр мэнггуучуудыг чухам хулхидаад, чусыг нь холиод хамтдаа нутаг бучнабаа

Зочин [202.21.109.56] 2022-01-04 07:03:06

Хийн хоолой байгальд хортой бэлчээрийн малтай бидэнд гай болно.Тэгээд ч дахин оросын колони болмооргүй байна.

Зочин [64.119.26.125] 2022-01-04 14:52:51

хайяа монгол нутаг арвин. тэгээч хийн хоолой явлаа гээд эклоги сүрэхгүй чи муу хужаа бнаа

Зочин [66.181.178.51] 2022-01-04 14:29:09

Хятадын колони болсоноос Орос колони хамаагүй дээр

Teneg mal [192.82.74.164] 2022-01-04 10:12:50

Mal mal mal mal mal bas dahin mal

Зочин [202.9.46.163] 2022-01-04 09:24:28

Тэгвэл хятадын колони болоо.

0000 [139.5.219.50] 2022-01-04 05:22:23

Монголд ашигтай шүү дээ Монгол бол ямарч улстай харицах энх тайвагч гадаад бодлогтой Монголчууд хэнд ч дайсагнахгүй Хэнтэй ч харцихдаан үндсэний аюулгүй байдалаан хамгаалаж харцна

Зочин [66.181.183.77] 2022-01-04 05:17:53

Яагаад болдоггүй юм бэ? Танайхаас хамаарахгүй амьдармаар байна бид.

Зочин [103.140.11.34] 2022-01-05 03:38:32

hujaa huuhbuubiig tseverleh tsag n bolson bostsgooyo

Зочин [66.181.177.240] 2022-01-04 04:49:14

Орос улс Монголыг эдийн засгийн хувьд хятадад алдахгүй байх нь чухал!

Зочин [66.181.161.9] 2022-01-04 04:48:05

Хятадууд одоо хүртэл монголоор дамжуулах талаар тодорхой хариу өгөөгүй л байгаа юм ба лээ.Иймд энэ ажил зогсож ч магадгүй л юм...

Зочин [27.123.213.78] 2022-01-04 04:29:07

Х.Баттулга ерөнхийлөгчийн хийсэн ажил даа

Зочин [103.57.95.23] 2022-01-04 04:08:47

ХУДЛАА ХУЦАХ ЮМ ГУРВАН ГҮРНИЙ АЛЬ ХЭЗЭЭ ТОХИРСОН ЗҮЙЛ ШҮҮ

Зочин [192.82.68.219] 2022-01-04 03:55:20

Хүрэлсүх Ерөнхий Сайд байхдаа ярьж тохирсон асуудал шдээ, Ерөнхийлөгч болоод сая очиход нь улам эрчтэй урагшилж байгаа тухай танилцуулсан, Оросууд заавал Монголоор дайруулах гэж зүтгээд байгаа юм юу ч байхгүй, бичих юмаа мөн олж ядваа, ажилгүй хүн а.аараа тоглоно гэдэг л юм даа,

Зочин [66.181.160.118] 2022-01-04 03:19:13

Манайхаар дайруулах нь бидэнд л ашигтай уг нь бол заавал манайхаар дайруулахгүй шууд хятадруу татах төлөвлөгөө бас явж л байгааштээ хэрвээ манайхаар дайруулаад тавих юм бол бид ядаж хямд эрчим хүч хэрэглэнэ энэ нь манай бүх юмыг хөөрөгдөж баяжиж суудаг хэдэн нөхдөд ашиггүй л байх байхлдаа

Зочин [202.126.90.158] 2022-01-05 14:55:18

Хүрэлсүхйиг магтсан хулгайч нар их мэдэхйирч байндаа

Зочин [66.181.167.254] 2022-01-04 03:04:55

ОРОС МОНГОЛЫГ ӨӨРТӨӨ ТАТАХ СОНИРХОЛТОЙ ГЭНЭ ҮҮ?

Зочин [203.91.115.49] 2022-01-04 02:55:11

Маш чухал мэдээ.

Зочин [202.9.46.163] 2022-01-04 02:35:22

Орос хятадын ашиг сонирхол америкийн ашиг сонирхол манан бүлэглэлийн ашиг сонирхол дээр хүлцэнгүй номхон хонин сүрэг шиг ард түмэн байхад монгол хэзээ ч хөгжихгүй.

Өлзийсайхан [103.229.123.164] 2022-01-04 02:22:08

Пээ өмхий хятадууд аягүй дургүй байгаа биз.Хөархий орос ах нар л зүтгэж манайд дэм болж байгаа биздээ.Эцсийн эцэст дандаа ийм байдаг.НҮБ д гигүүнээр элсэхэд хятадууд эсэргүүцээл асар их хорлож байсан гэсэн шүү

Зочин [66.181.186.203] 2022-01-06 07:30:54

Ан амьтан хашигдаж а явах газаргүй ард тзмүн нүүхгазаргүй хашигдан?????

Зочин [66.181.185.83] 2022-01-04 04:38:23

Санал нэг байна

бла бла [203.91.115.50] 2022-01-04 03:49:13

Хөөрхий орос ах нар чинь ямар гэдгийг мэдэхгүй юу? Орос хятад 2 ялгаа алга. Нэг нь дотроос нь, нэг нь гаднаас...

Зочин [202.9.40.176] 2022-01-04 03:02:53

Тайвань Хятадаа ч ялгахгүй хэвтэж. Мэдээж Америкийн дагуул Монгол 2дох Украйн болохоос болгоомжилно биз дээ. Бид чинь ямар урваач шарваач хүмүүс билээ!! Хүүкээ нэг харчих!


71 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
71 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.