Улаан буудайн импорт 15.7 дахин өсчээ

Aдмин / Нүүр

Монгол Улс 2021 онд 227 мянган тонн улаан буудай импортолжээ. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 1.7 дахин өссөн дүн бол 2019 онд буюу цар тахлын өмнө үеийг бодоход 15.7 ДАХИН өссөн дүн байна.

Гаалийн ерөнхий газрын гаргасан гадаад худалдааны статистикаас харвал энэ нь хүнсний импортод хамгийн өндөр өсөлттэй бүтээгдэхүүнд багтаж байгаа юм.

Харин импортын хэмжээ хамгийн ихээр буурсан хүнс нь улаан буудайн гурил байна. 2019 онд манай улс 2,886 тонн улаан буудайн гурил импортолж байсан бол энэ онд 613 тонн болж, 80% буурчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42% мөн буурсан үзүүлэлттэй байна.

Тариалсан улаан буудайгаараа 100% дотоодоо хангах боломж бүрдсэн талаар өнгөрсөн оны есдүгээр сард ХХААХҮЯ мэдээлж байв. Гэвч зохицуулалтгүйн улмаас нийт тариалсан улаан буудайн 30 орчим хувь буюу 130 мянган тонн улаан буудай үтрэм дээрээ үлдсэнийг Монголын үндэсний тариаланчдын холбооноос арванхоёрдугаар сард мэдээлээд 2022 онд улаан буудай тариалахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Энэ нь дотоодын хоёр жилийн хэрэгцээтэй тэнцэх хэмжээний улаан буудай импортолсон байснаас үүдэж бий болсон нөхцөл хэмээн тайлбарласан.

Харин салбарын сайд нь тооцоо хийсний үндсэн дээр гурил экспортолно гэж хамгийн сүүлд мэдээлээд байгаа юм.


Сэтгэгдэл

ЭМЭЭ [202.126.89.17] 2022-01-10 23:33:58

ИЙМ АЖЛЫГ САНААТАЙГААР ЭХ ОРНОО ХОРЛОХ ЗОРИЛГООР ХИЙДЭГ ГЭЖ ХЭЛМЭЭР САНАГДЧИХЛАА. ЯМАР ЗОРИЛГООР ТАРИАЛАНЧДЫНХАА ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭГҮЙЛҮҮЛДЭГ ЮМ БЭ . ЭНИЙГ ЗОХИЦУУЛАХГҮЙ БОЛ ЯАХ ГЭЖ НҮСЭР БҮТЭЦТЭЙ ЯАМ БАЙДАГ ЮМ . ЯГ ИНГЭЭД БОДОХООР МОНГОЛ ТӨР УСТСАН ЮМ БИШҮҮ ? ГЭДЭГ ХАРАМСАЛ ТӨРЖ БАЙНА. БЁНЗИНИЙ ҮНЭ ӨСНӨ . ТАЙЛБАР НЬ ИМПОРТЛОГЧ АЛДАГДАЛТАЙ ГЭНЭ . ТЭГВЭЛ АШИГТАЙ АЖИЛЛАХ ЧАДВАРГҮЙ ТЭР ИМПОРТЛОГЧДЫГ ДАМПУУРУУЛААД ЧАДДАГТ НЬ ӨГЧИХВӨЛ БОЛОХ БУСУУ ? ЗААВАЛ ТЭДЭНИЙ АМАНД УНАЖ ТАТААС ӨГЧ ЦАРАЙЧЛАХ НЬ ТӨРИЙН АЖИЛ МӨН ҮҮ ? ТӨР БАРЬСАН МАН АВИЛГАЧДЫГ ӨӨГШҮҮЛЖ ӨӨРСДӨӨ АВИЛГА АВДАГ УЧРААС БҮХ ЮМ АРД ТҮМЭНД ТУСТАЙ БИШ ОЛГОРИХУУДАД ТУСТАЙ БАЙДАГ . ЭНЭ БАЙДАЛ ХЭДИЙ БОЛТОЛ ҮРГЭЛЖЛЭХ ЮМ БЭ ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.