Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн ажлын явцын талаар

Aдмин / Нүүр

Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4000 тонн бараа материал 2021.12.24-ний өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгасан бөгөөд ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021.12.30-нд хүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна. Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтын тендерийг 2021.10.23-ны өдөр хүлээн авч тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна.

ГАЗРЫНТ ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР:

Түлш, шатахууны импортын хамаарлаас гарна.

Нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно.

Улсын төсөвт дорвитой хувь нэмэр оруулна.

Шатахууны дотоодын хэрэгцээний 55 орчим хувийг хангана.

Гадаад худалдааны алдагдал $1.0 тэрбум орчмоор буурна.

Инфляцын түвшин буурахад нөлөөлнө.

Иргэдийн худалдан авах чадвар дээшилнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосыг эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтайгаар, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар, аюулгүй тээвэрлэх нөхцөл бүрдэж, олон улсын дэвшилтэт техник, технологийг нутагшуулна.

ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗАР


Сэтгэгдэл

Зочин [171.6.242.124] 2022-01-12 05:50:01

Их хэмжээний зээл дээр нь өөрийн түүхий газрын тосоо Хятадаас буцааж худалдаж авна eр бол үхмэл хөрөнгө буюу балгас болох биз

Зочин [192.82.75.116] 2022-01-14 12:22:36

Төсөвөөсөө барьж байгаа бөйхаа түүхий нефьт худалдаж авах нь ашигтай ашиглалтанд орох үед нефтээ өөрсдөө мэддэг болчих байлгүй дээ

зочин [202.131.229.246] 2022-01-12 02:06:16

дорнодоос дорноговь хүртэл төмөр замаар тосоо зөөгөөрэй хоолойгоор шахна гаж худлаа шүү тэгэж битгий мөнгө угаагарай захих юм л энэ шүү

Зочин [192.82.75.116] 2022-01-14 12:24:00

Оросоос түүхий нефьт авах нь ашигтай шүү

Зочин [203.17.23.183] 2022-01-11 21:23:41

neg odor barigdaad duusah l bh harin tor medeldee awah heregte thgui bol dahial nogo heden hanaj tsaddagguo monopoluud chni uneer ni daramtlaad sandailaad suuchih bhda tegeel noots duusaj bn en ter gel hudal shaltag toochool gh met zondoo l asuudal bnda

Surmaa [202.126.88.196] 2022-01-11 08:19:34

Энийг л нэг чин сэтгэлээсээ хийлгээрэй мөнгөнд нь хуруу битгий дүрээрэй

Зочин [64.119.26.208] 2022-01-11 06:54:28

Нефть байна Монголд монгол бензин байхгуй

Л [202.179.26.225] 2022-01-11 06:49:16

Дарга нар жоохон ч гэсэн эх оронч болж ТУС үйлвэрийн хөрөнгөөс бүү хулгай хийгээрээ!!! Дараа босоод ирхээр нөхнө биз.

Зочин [66.181.160.50] 2022-01-11 06:29:22

Хувь нэмрээ оруулах боломж байвал хөгшин хөвөө гэж хойш суулгүй ажиллахад бэлэн байгаа шүү..

Зочин [103.242.47.54] 2022-01-11 06:23:42

hezee l yum boldoo margaashu

Зочин [66.181.161.14] 2022-01-11 06:10:35

Монголоо бодож,ард түмнээ бодож аль болох шуурайлах хэрэгтэй байна.Өөрсдөө байгаа дээрээ хийхгүй бол өөр нам нь гарч ирээд манай Монгол болсон хойно зогсоож ч болох эрсдэлтэй. Урьдах түүхийн сургамж.

Зочин [202.9.41.3] 2022-01-11 05:57:52

Гэдэсээ тасартал бүсээ чанглаад хүлээж байхаасдаа

zochin [103.80.210.64] 2022-01-11 05:28:31

basl hol bnadaa uildver maani


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.