ШУА “Тавантолгой төмөр зам” ХХК-тай хамтран ажиллана

Aдмин / Нүүр

Шинжлэх ухааны академи “Тавантолгой төмөр зам” ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар өнөөдөр үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн зорилго нь талууд судалгаа, шинжилгээний чиглэлээр мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж, Монгол Улсын бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмэрээ оруулахад оршиж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал тусгай төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд эхний ээлжинд “Тавантолгой-Гашуунсухайт” болон “Богдхан” төмөр замын бүтээн байгуулалт болон хөгжлийн цаашдын үе шатанд шаардлагатай судалгааны ажлыг гүйцэтгэх юм. Талууд мөн элсний нүүдлийг багасгах, цөлжилтийг бууруулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, зам дагуу зэрлэг амьтдад үзүүлэх нөлөөллийг бууруулах, “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах аж.


Сэтгэгдэл

Зочин [220.117.217.206] 2022-01-11 16:21:28

Төмөр замын хулгайчид …

Зочин [64.119.25.125] 2022-01-11 15:53:19

Академи гэнэ үү. Татан буулга.

dsn [66.181.160.38] 2022-01-11 14:48:15

SHUA.g hog bolgoj bn TZ..N AJILD YOSTOI NUGUU ESGII HIIH GAZART NOHOI HEREGGUI GED SHIG ONIGO BOLJ BNDAA MGL ERDEMTED TSAGTAA IIM HUURAMCH TSAAS TSUGLUULDAG NOHOD BAIGAAGUI YM IH HARAMSALTAI BN!

Зочин [66.181.180.175] 2022-01-11 10:48:30

ШУА-ын eрөнхийлөгч нь хятад хог шатаадаг үйлдвэртэй гэж зурагтаар ярьж элэг хагалсан шүү

njuty [64.119.17.58] 2022-01-11 10:25:46

ядаж ганц хэрэгцээтэй юм энэ ШУА гээчээс гарсан уу Монголд ургах ганц сорт ганц ургамал ганц үүлдэр байна уу эдний гаргасан

иргэн [59.153.115.150] 2022-01-11 10:17:08

ШУА мөн ч олон цаасан дээр гарын үсэг зурж байна даа. Өмнөх олон жилүүдийн хоосон тайлангууд шигээ цаасны хог бүү болоосой, үнэхээр юм хийгээсэй билээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.