Дархан-Уул аймаг: “Төрийн байгууллагын албан хаагчдыг ахмад ажилчныдаа зочилж, золгохыг хязгаарлана”

Aдмин / Хууль

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар өнөөдөр /2022.01.11/ хуралдлаа.

Хуралдаанаар сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй, нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг гаргав.

Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд нийтийг хамарсан золголт зохион байгуулахгүй. Үүнд нутгийн зөвлөл, ААН байгууллагын ахмадаа хүлээн авдаг, хүндэтгэлийн арга хэмжээг нэрлэж болно.

Бүх шатны төрийн байгууллагын албан хаагчид ахмад ажилчныдаа зочилж, золгохыг хязгаарлана. Ахмадуудаа хүндэтгэх арга хэмжээг нийтийг хамарсан бус хэлбэрээр зохион байгуулах боломжтой. Мөн иргэддээ маань сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байна” гэв.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл

Ану [112.72.8.146] 2022-01-12 06:44:24

Мундаг ажилтай, зохион байгуулалт бол янзын юмаа

. [192.82.87.125] 2022-01-11 11:20:36

Yes

Иргэн [59.153.115.150] 2022-01-11 10:15:03

Дарханы засаг дарга мундаг ажилтай, санаачлагатай залуу гэдэг нь өмнөх давалгаануудын үед харагдсан шүү. Аймгууд жишээ аваасай билээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.