“Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргалаа

Aдмин / Боловсрол

Хэлний бодлогын үндэсний зөвлөл хуралдаж, “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргав. Энэ хүрээнд гурван дэд ажлын хэсэг байгууллаа.

Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний болон крилл хос бичгээр явуулахын тулд төрийн албан хаагчийг үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулах, Үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, юникод, зөв бичих дүрмийн стандартыг боловсруулж байж үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэнэ.

“Үндэсний бичгийн хөтөлбөр”-т 19 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг зохион байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэн яам, агентлагийн дарга нарт хариуцуулахаар тогтов. Ажлын үр дүнг ирэх гуравдугаар сарын 25-нд хэлэлцэхээр боллоо.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан томилогдоод байна гэж БШУЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

Zochin [202.21.127.169] 2022-01-15 13:57:19

Uhsen atsnii chini uigarjin bichig ve. Hun torolhton uragshaa harj yavdag baihad mongolchuud hoishoo harj yavdag yum. Surah heregtseetei ni surna biz. Odoo krill latin usegee l medej baival amidrald hereg bolno

Зочин [66.181.161.12] 2022-01-14 20:51:43

Албан бичгийг уйгаржин ба крилл хос бичгээр хөтлөнө гэж юу гэсэн үг вэ ?? Зардлаа хоёр дахин нэмэгдүүлэх гэж онжиго нь загатнаад байгаа юм уу , нөгөө боловсролд зарцуулах мөнгө байхгүй гээд байдаг чинь яасан . Аль эсвэл Өмнөд монголыг дуурайгаад байгаа юм уу ... Тэгээд ч одоо амьд сэрүүн байгаа хүмүүсийн дотор уйгаржин бичиг үсэгт тайлагдсан хүн хөл - гарын хуруундд багтах төдий байгаа юм биш үү .. ??? Чоймаа , Өнөрбаян , Төмөртогоо , за тэгээд хэлний хүрээлэнгийн ганц роёр хүн бий байх , Тангадын Галсан би тайлагдсан гээд байдаг байх , харин аюулын сайхан бичдэг охид - бүсгүйчүүд байх шиг байггаа юм ...

Зочин [66.181.161.36] 2022-01-14 14:13:22

Монгол бичгийн дүрэмгүй болчихлоо,одоо хэн дуртайн өөрийнхөөрөө бичдэг,заадаг боллоо,арай дэндүү юм,Шинэчилнэ гэхээр л заавал өөрчилдөг юм шиг Монгол хэлний үл мэдэгчид эрдэмтэн нэртэй нөхөд нь солиорцгоох юм.

рол [122.201.22.93] 2022-01-14 13:18:27

Наад үлгэрээ болио.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.