Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн

Aдмин / Нүүр

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай байна.

2022 оны 01-р сарын 15-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 18 хэм хүйтэн байна.


2022 оны 01 сарын 15-ны 20 цагаас 01 сарын 16-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, өдөртөө Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 30-35 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 22-27 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, цас хялмаална. Өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 17-ноос 2022 оны 01 дүгээр сарын 21-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.